Saturday, November 5, 2011

Капитал Хөрөнгийн Үнэлгээний Загвар

Санхүүгийн англи хэлний орчуулах ур чадварын сургалт 5 CAPM 
Capital Asset Pricing ModelКапитал Хөрөнгийн Үнэлгээний Загвар
The first asset pricing model derived from economic theory was developed by William Sharpe and is called the capital asset pricing model (CAPM).
Виллиам Шарпе хөрөнгийн үнэлгээний онолыг анх гаргаж ирсэн бөгөөд үүнийг капитал хөрөнгийн үнэлгээний загвар гэдэг.
The CAPM has only one systematic risk factor the risk of the overall movement of the market.
САРМ нь зах зээлийн нийт өөрчлөлтийн эрсдэлд хамаарах тогтолцоот эрсдэлийн хүчин зүйлийг авч үздэг.
This risk factor is referred to as “market risk.” Энэхүү эрсдэлийн хүчин зүйлийг зах зээлийн эрсдэл гэж үздэг.
So, in the CAPM, the terms “market risk” and “systematic risk” are used interchangeably.
Иймээс, капитал хөрөнгийн үнэлгээний загвараар авч үзвэл зах зээлийн эрсдэл ба тогтолцоот эрсдэлийг өөр хооронд нь сольж хэрэглэдэг.
By “market risk” it is meant the risk associated with holding a portfolio consisting of all assets, called the “market portfolio.”
Зах зээлийн эрсдэл гэдэг нь дурын активуудаас бүрдсэн багцтай холбоотой эрсдэл юм.
So, for example, if the total market value of all assets is $X and the market value of asset j is $Y, then asset j will comprise $Y/$X of the market portfolio.
Иймээс, тухайлбал, дурын активын зах зээлийн нийт үнэлгээ нь $X ба j активын зах зээлийн үнэлгээ нь $Y ба j актив нь $Y/$X зах зээлийн багцыг бүрдүүлнэ.
The CAPM is given by the following formula: САРМ-ийг дараах томъёогоор илэрхийлнэ.
E(Ri ) = Rf + βi [E(RM) − Rf]
E(RM) = expected return on a “market portfolio(зах зээлийн багцын хүлээгдэж байгаа өгөөж)”
βi = measure of systematic risk of asset i relative to the “market portfolio”- зах зээлийн багцад харьцах i активын тогтолцоот эрсдэлийн хэмжүүр
The expected return for an asset i according to the CAPM is equal the risk-free rate plus a risk premium.
САРМ-ын дагуу i активын хүлээгдэж байгаа өгөөж нь эрсдэлгүй хүү дээрээс нь эрсдэлийн нэмэлт төлбөртэй тэнцүү.
The risk premium is – эрсдэлийн нэмэлт төлбөр нь
risk premium in the CAPM = βi [E(RM) − Rf] – САРМ-ийн эрсдэлийн нэмэлт төлбөр
Beta is a measure of the sensitivity of the return of asset i to the return of the market portfolio.
Бета нь i активын өгөөжийн мэдрэмжийг зах зээлийн багцын өгөөжид харьцуулан хэмжих хэмжүүр юм.
A beta of 1 means that the asset or a portfolio has the same quantity of risk as the market portfolio.
Бета 1 байна гэдэг нь актив буюу багц нь зах зээлийн багцын адил ижил эрсдэлтэй байна гэсэн үг юм.
A beta greater than 1 means that the asset or portfolio has more market risk than the market portfolio and a beta less than 1 means that the asset or portfolio has less market risk than the market portfolio.
Бета 1-ээс их байна гэдэг нь актив буюу багц нь зах зээлийн багцтай харьцуулахад зах зээлийн эрсдэл ихтэй байна гэсэн үг бөгөөд 1-ээс бага байвал актив буюу багц нь зах зээлийн багцтай харьцуулахад зах зээлийн эрсдэл багатай байна гэсэн үг юм.
The second component of the risk premium in the CAPM is the difference between the expected return on the market portfolio, E(RM), and the risk-free rate.
САРМ-ийн эрсдэлийн нэмэлт төлбөрийн хоёрдахь бүрэлдэхүүн хэсэг нь зах зээлийн багцын хүлээгдэж байгаа өгөөж ба эрсдэлгүй хүүгийн хоорондын зөрүү юм.
It measures the potential reward for taking on the risk of the market above what can earned by investing in an asset that offers a risk-free rate.
Эрсдэлгүй хүү амлаж байгаа актив хөрөнгө оруулсанаас бий болох ашигтой харьцуулахад зах зээлийн өндөр хэмжээний эрсдэл үүрэх шагналыг хэмждэг.
Consider a portfolio that has a beta of 1. Бета 1 байх багцыг авч үзье.
This portfolio has the same market risk as the market portfolio.
Энэхүү багц нь зах зээлийн багцтай адил зах зээлийн ижил эрсдэлтэй багц юм.

Маркетинг, менежмент, нягтлан бодох бүртгэл, санхүү, статистик, экономиксийн англи нэр
томъёог орчуулах хэрэгцээ гарвал дараах толь бичгийг ашиглах боломжтой.

1 comment:

  1. sain baina uu? surgalt yvuulah uu? yaj holbogdoh ve?

    ReplyDelete