Tuesday, November 12, 2013

Хятадад шинэ бүтээгдэхүүн амжилттай гаргах брендингийн хосолсон стратеги

Маркетерүүд брендийн анхны нэр(parent brand name) ба брендийн хоёрдахь нэрээр (sub-brand name)шинэ бүтээгдэхүүн амжилттай гаргах боломжийг нэмэгдүүлдэг.
Pong YuenLamAnnieChanHannieGopaoco, KevinOhTsz Him нар брендингийн хосолсон стратеги болох брендийн хоёр нэр ашиглаж Хятадад амжилт олсон Minute Maid Orange-ын жишээг судалсан судалгааны үр дүнг танилцуулж байна. 
Шинэ бүтээгдэхүүний брендингийн хосолсон стратеги. "Coca-Cola" компанийн маркетерүүд Хятадад Minute Maid брендийг амжилттай нэвтрүүлэхдээ шинэлэг сэтгэлгээгээр хандсан. 2003 онд Хятадад согтууруулах бус шар айрагны зах зээл өсөж байсан бөгөөд тэр дундаа нүүрс хүчлийн бус дотроо шар айраг, цай, жүүс, цагаан идээ ба ус дунджаас дээгүүр өсөлттэй байлаа. Тухайн жилдээ "Coca-Cola" компани нүүрс хүчлийн шар айрагны төрлийн 4 бренд болох Coke, Sprite, Fanta, and Smart зах зээлд тэргүүлж байжээ. Иймээс, нүүрс хүчлийн бус шар айрагны төрөлд тэргүүлэх байр суурь олж авахын тулд хичнээн бренд нэвтрүүлэх вэ гэдэг прагматик асуулт компанийн менежерүүдэд тулгарсан. Жүүсний хэд хэдэн төрлийн бренд нэвтрүүлэхийн оронд Minute Maid-ын брендийн анхны нэр ба брендийн хоёрдахь нэрийг ашиглан зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах болсон. Эхний шинэ бүтээгдэхүүн юу байх, Minute Maid болон үүний хятад нэр нь ямар байх, хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүйгээр Minute Maid-ийг хоёрдагч ба анхдагч нэрээр зах зээлд нэвтрүүлэх ямар арга зам байгаа вэ гэдэг нь маркетингийн гол сорилт байсан. 100%-ын жүүс ундаа масс зах зээлд хүргэнэ гэдэг маркетерүүдийн хувьд их үнэтэй байсан. 10%-ын жүүсийн хамгийн доод өртөг нь маркетерүүдэд бусад жүүсийн бренд, цай ба нүүрс хүчлийн бус шар айрагуудтай ижил түвшингээр борлуулалтын үнийг тогтоох боломж олгож байна. Жүржийн нухаш нь шинэ бүтээгдэхүүний хувьд чухал орц тул, нэг брендийн нэрээр бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх уламжлалт аргад сорилт учруулж байсан. Анхны "Guo Li Cheng 果粒橙" ба хоёрдагч нэр "Mei Zhi Yuan 美汁源" гэсэн брендийн нэр байсан бөгөөд Guo Li Cheng гэдэг нь жимсний нухашны жүүс гэсэн утгатай бөгөөд шинэ бүтээгдэхүүний гол онцлог ба үр ашгийг нь таниулахын сацуу, жүржийн жүүсэн дээр нухашыг нь харуулж байсан. "Mei Zhi Yuan 美汁源" гэдэг нь амтат жүүсний эх ундарга гэсэн утгатай бөгөөд Minute Maid-ыг жүүсэнд суурилсан амин дэмтэй толгой бренд гэсэн ойлголтыг өгч байлаа. 10%-ын нухаштай жүржийн ундааг хоёр нэрээр гаргасан нь Хятадад цоо шинэ үзэгдэл байсан бөгөөд бусад орнуудад ч ийм практик байгаагүй ажээ. 
Маркетерүүд шинэ бүтээгдэхүүн гаргахдаа ганцхан нэр л ашиглахдаа худалдан авалт өндөр байх санал болгосон нэрийг сонгодог. Хэрвээ брендингийн хосолсон стратегийг ашиглавал, хоёр санал болгосон стратегийг хэрэглэнэ. Ингэснээр тухайн брендийг өөрчилөхгүйгээр урт хугацаанд бусад бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үүднээс брендийн анхны нэрийг ашиглах боломжтой болно. Санал болгож буй хоёрдагч бренд нэр нь хэрэглэгчидэд тухайн шинэ бүтээгдэхүүний гол онцлог ба үр ашгийг сануулахад дөхөмтэй бол, анхны нэр нь тухайн бүтээгдэхүүний төрлийн үр ашгийн талаар мэдээлэл өгдөг. Брендингийн хосолсон стратегийн үед шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэхдээ брендийн нэг л нэр ашиглах асуудал байдаг. Тэгвэл анхны нэрээр анхны нэрээр бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсний дараа хэрэглэгчдийн өөр өөр хэрэгцээнд нийцүүлэх үүднээс маркетерүүд хоёрдагч нэрээр бусад шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлдэг. 

Monday, October 14, 2013

Цэрэнсономын АЮУРЗАНА КОМПАНИЙ САНХҮҮ 2010

Доктор Ц.Аюурзана багш маань энэхүү номыг Монгол Улсын Их Сургуульд уншиж байсан лекц ба байгууллагуудад өгч байсан зөвлөгөө, арвин туршлагдаа дулдуйдан энэхүү номыг бүтээжээ. Санхүү, эдийн засаг, удирдах мэргэжлээр сурч буй оюутан төдийгүй мэргэжилтнүүдэд үнэтэй гарын авлага болох энхүү бүтээл нь шинжлэх ухааны шилдэг бүтээлд багтсан салбарын анхны ном юм. 
Та бүхэн энэхүү номыг бүхий л номын дэлгүүрүүдээс авч уншиж болно. 
ГАРЧИГ

Өмнөх үг                                                                                                              0
Нэгдүгээр бүлэг. Компаний санхүү, түүний үүргүүд, зохион байгуулалт
1.1.  Компаний санхүүгийн мөн чанар                                                                 7
1.2.  Компаний санхүүгийн үүргүүд (функц)                                                      10
1.3.  Компаний санхүүгийн зохион байгуулалт                                                   15
Хоёрдугаар бүлэг. Коипаний санхүүгийн эорилго ба орчин
2.1.  Компаний санхүүгийн зорилго                                                                      21
2.2.Санхүүгийн менежерийн үүрэг, зорилтууд                                                    24
2.3.Компаний санхүүгийн орчин                                                                          27
Гуравдугаар бүлэг. Компаний санхүужилтийн арга, эх үүсвэрүүд. Капиталын бүтэц, хөшүүргүүд
3.1.  Компаний санхүүжилтийн аргууд                                                                 36
3.2.  Комланий санхүүгийн эх үүсвэрүүд                                                              38
3.3.  Капиталын бүтэц                                                                                           40
3.4.  Санхүүгийн хөшүүрэг                                                                                   49
3.5.Үйл ажиллагааны хөшүүрэг                                                                         46
Дорөвдүгээр бүлэг. Компаний зардал
4.1.  Үйлдвэрлэл, борлуулалтын зардлын агуулга, ангилал, бүтэц               59
4.2.  Үйлдвэрлэл, борлуулалтын зардлыг төлөвлөх нь                                   62
4.3.Өөрийн өртгийг хямдруулах нөөц боломж                                             69
Тавдугаар бүлэг. Компаний орлого, ашиг
5.1.Компаний орлого, түүний төлөвлөлт                                                       74
5.2.Ашиг, ашгийн үүргүүд                                                                               77
5.3.  Ашгийн төлөөлөлт                                                                                  80
5.4.Ашгийн хуваарилалт. Ногдол ашгийн бодлого ба үйлдвэрлэлийг
хөгжүүлэх бодлого                                                                                        89
Зургадугаар бүлэг. Эргэлтийн хөрөнгийн бүрдэлт, ашиглалт
6.1.Эргэлтийн хөрөнгийн эдийн эасгийн агуулга, зохион байгуулалт     98
6.2.Эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлох нь                                 105
6.3.Эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх эх үүсвэрүүд                                 112
6.4.Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн үр ашиг                                    115
Долоодугаар бүлэг. Хөрөнгө оруулалт, түүний санхүүжилт
7.1. Санхүүбол шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд
шуурхай нэвтрүүлэх хэрэгсэл мөн. Комланий үндсэн хөрөнгө,
түүний ашиглалт                                                                                    118
7.2.Компаний хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагаа                     127
7.3.  Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн арга зүй                                       135
7.4.Хөрөнгө оруулалтын санхүүжилт                                                          145
7.5.  Санхүүгийн лизинг бол хөрөнгө оруулалтын санхүүжилтын
чухал арга, хэлбэр мөн                                                                           160
7.6. Хөрөнгө оруулалтын үр ашгийн төлөвлөлт                                          176
Наймдугаар бүлэг. Компаний санхүүгийн төлөвлөлт
8.1. Санхүүгийн иж бүрэн мэдээлэлд тулгуурласан санхүүгийн
шинжилгээ бол санхүүгийн төлөвлөлтийн эхний үе шат мөн            187
8.2.Санхүүгийн телөвлөлтийн арга зүй                                                        214
8.3.Санхуүгийн прогноз. Урт хугацааны санхүүгийн төлөвлөлт               218
8.4.Дунд ба богино хугацааны санхүүгийн төлөвлөлт                               227
Есдүгээр булэг. Салбарын ба жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн онцлог
9.1.Зарим салбарын аж ахуйн нэгжийн санхүүгийн онцлог                      241
9.2.  Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн онцлог                                       256
Унших материалын жагсаалт                                                                   266

Saturday, May 25, 2013

Хятадад амжилт олохын тулд Amway бизнесийн загвараа өөрчилсөн нь

1998 онд Хятадын засгийн газар шууд борлуулалтыг хориглож байхад Amway нэгэнт Хятадад том үйлдвэр байгуулсан байсан тул зах зээлээ өөр тийш нүүлгэх үү эсвэл борлуулалт хийх шинэ арга зам олох уу гэдэг сонголттой тулгарсан. Amway хоёрдахь хувилбарыг сонгосон тул дээрх зохицуулалттай нийцүүлэх үүднээс борлуулалтын загвараа 5 удаа эргэн харснаар өдгөө Хятад хамгийн том зах зээл нь  болсон бөгөөд Amway-н борлуулалтын 1/3-ыг эзэлдэг. Чухам энэхүү амжилт хэрхэн бий болсон түүхийг  Doug DeVos бичсэн нь хэн бүхэнд сонирхолтой бизээ. 
АНУ-д бахгүй том үйлдвэртэй тус компани 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй
1959 онд байгуулагдахдаа нас, арьс өнгө, шашин, хүйс, гарал угсаагаар хэнийг ч ялгаварладаггүй байсан нь шинэ үзэл баримтлал болж байжээ. Тус компанийг үүсгэн байгуулагчид 38 жилийн тэртээ Хонг конг, Хятад болон Ойрхи Дорнодод аялаж байхдаа эдгээр газруудад Amway юу авчирч болох вэ, ямар бизнес хийж болох вэ, эндхийн соёлд хэрхэн тохирох вэ гэдэг асуултыг өөрсдөдөө тавьж байлаа. Тэр дундаа эндхийн соёлд хэрхэн тохирох вэ гэдэг асуулт маш чухал байлаа. Соёл, эдийн засаг, улс төр, хүнийг багтаасан зах зээлийг бодитой ойлгох нь гадаад зах зээлд маш чухал гэдгийг ойлгосон нь тэдний хувьд маш том алхам байжээ. Бидний хамгийн хүчирхэг нөөц бол тухайн газрын манлайллын баг ямагт байсан бөгөөд энэ нь бидний хувьд Хятад дахь бизнестээ баримталдаг байсан зарчим хэмээн Amway хэлж байна.  
1995 онд Хятадын зах зээлд нэвтэрч, 1998 онд 200 сая долларын орлого олж, өдгөө жилийн борлуулалт 4 тэр бум ам долларт хүрлээ. Бүтээгдэхүүний чанар, найдвартай байдал, итгэл зэрэгтэй холбоотой асуудал хөндөгдөн, бохир бизнес шууд борлуулалт болж хувирлаа хэмээн шууд борлуулалтын зарим компаниудын үйл ажиллагаанд Хятадын засгийн газар таагүй хандан, шууд борлуулалтыг хууль бус хэмээн үзэж, ёс зүйгүй борлуулагчдад хуулийн  хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ. Ингэснээр,  Amway гэх мэт компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон. Нэг л хором тэсвэл 100 зовлонгоос ангижрана гэсэн хятад зүйр байдгыг санан тэвчээртэй хандан салбарыг шинэ шатанд гаргах шинэчлэлийг бий болгох зорилгоор өрсөлдөгч ба Хятадын засгийн газартай хамтран ажиллах арга замыг хайхаар шийдсэн. 
Эрхэм зорилго, алсын хараагаа хэвээр баримтлахаа шийдвэрлэсэн бөгөөд Amway зүгээр нэг борлуулалтын суваг эсвэл бүтээгдэхүүн биш боломж гэдгийг санах ёстой нь бидний хувьд Хятадын зах зээлээс авсан хоёрдахь сургамж байсан. Хятадын талаас зохицуулалтын өөрчлөлт хийсэн нь компанийн хувьд бизнесийн загвараа эргэн харах боломж олгосон. Тухайлбал Хятадын зохицуулалт ёсоор шууд борлуулагчидад  дэлгүүрээ хятадын бөөний борлуулалтын-жижиглэнгийн сувгаар байгуулахыг шаардаж байсан тул дэлгүүр биетээр байгуулан, АНУ-аас импорт хийх биш, бүтээгдэхүүнээ хятадад үйлдвэрлэн хувиарлан борлуулалтын системээ нилэнхүйд нь өөрчилөх шаардлага гарч байсан. Шууд борлуулалт хийдэг аман маркетинг хийх боломжгүй болж байгаа учраас брендийн сурталчилгаа хийх шаардлага гарсан. 
Итгэл маш чухал гэдгийг ойлгосон нь тэдний хувьд гурав дахь сургамж байсан. Итгэлийн харилцаа нь өөрчлөлтөнд хурдацтай дасан зохицох боломж олгож байсан бөгөөд шинэ зохицуулалтын дараа Хятадын засгийн газартай хамтран ажиллаж, шударга бизнес хийж, урт хугацаат шударга иргэн, хятадын эдийн засгийн дүрэм журмыг мөрдөж байгаа гэдгийг ойлгуулах шаардлагатайгаа мэдэж байжээ. 
Алсыг харж бизнес эхлүүлэх ёстойг ойлгосон нь тэдний хувьд дөрөв дэх сургамж байлаа. Зах зээлээ ойлгон, эрхэм зорилгодоо үнэнч үлдэж, итгэлцлийн хүчирхэг харилцааг тогтоож, бизнесийг урт хугацааны өнцгөөс олж харсанаар Amway салбартаа манлайлагч болон гарч иржээ. 

Sunday, March 17, 2013

Бизнесийн англи хэлээ хэрхэн сайжруулах вэ?

Хэдийгээр мэргэжлийн багш, орчуулагч биш хэдий ч надад гадаад хэл зааж байсан багш нарынхаа заах арга барилыг шингээн 2010-2012 онуудад олон улсын худалдаа, маркетинг, санхүүгийн англи хэлний сургалтыг явуулж, “Маркетинг, Менежмент, Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Статистик, Экономикс”-ийн Англи-Монгол толь бичиг гаргаж байлаа. Сургалтандаа хамгийн багадаа 1000 үгийн сангийн хүрээнд уншиж, бичих чадвартай буюу англи хэлний анхан болон 2000-аас үгийн сангийн хүрээнд буюу дунд түвшний мэдлэгтэй суралцагчидад чиглүүлэн англи хэлээрх мэргэжлийн сэтгүүл, сурах бичгүүдээс өгүүлэл, онолын хэсгүүдийг авч өгүүлбэрийн бүтцийг нь дүрэмтэй тайлбарлан шууд прагматик байдлаар орчуулах дадал суулгахад оршиж байв.
Ингээд өөрийн бяцхан туршлага ба сургалтаас олж авсан ажиглалтандаа үндэслэн бизнесийн англи хэлээ сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд дараах бяцхан зөвлөмжүүдийг хүргэж байна.
  1. Чин зорилготой байх. Сурах чин эрмэлзлэлтэй зорилго тавих нь бизнесийн англи хэл сурах алхамдаа 50% ойртлоо гэсэн үг. Би ажлаа англиар тайлагнаж сурмаар байна хэмээн тодорхойгүй хугацаагаар хандах хэрэггүй. Харин, хийсэн ажлын үр дүнгээ англи хэл дээр илтгэх чадвартай болногэж хэлж сур. 
  2. Өөртөө дадал бий болго. Өдөр бүр, долоо хоног бүр англи хэлээр практик хийх арга замуудыг ол. Тогтмол хүчин чармайлт гаргах нь суралцах сэдэл ба дадлыг бий болгодог. Жишээ нь, өдөрт бизнесийн холбогдолтой нэг жижиг өгүүлэл толь бариад харьцуулан уншин долоо хоногт нэг удаа илтгэл тавин, долоо хоног бүр үйл ажиллагааныхаа тухай товч мэдээлэл бичиж болно.
  3. Өөртөө итгэлтэй бай. Үр дүнд хүрч чадна гэж өөртөө итгэсэн суралцагч илүү сурах сэдэлтэй байдаг бөгөөд сорилтот зорилтуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг. Тавьсан тодорхой зорилгоо хэрэгжүүлнэ гэдгээ нотол үгүй бол зорилгодоо хүрч чадна гэж өөртөө итгэх хүртлээ зорилгоо дахин эргэн хар. 
  4. Сурч байгаа зүйлдээ дуртай байх. Англи хэл сурч байхдаа илүү эерэг хандлагатай хүмүүс суралцахдаа илүү хүчин чармайлт гаргадаг. Хэрвээ англи хэл сурах хүсэлтэй болов ч, сурахаас бэрхшээдэг бол өөрийн хандлагаа эргэн харах хэрэгтэй. Бүтээлч байж, өөрийн мэргэжлийн дагуу, дуртай сэдвээ, дуртай номынхоо англи орчуулгыг уншин, боломж гарвал англи хэлээрх төрөл бүрийн клуб, лекцээс сонгон сууж болно. 
  5. Өгүүлбэрийн бүтцийг задлах. Эх сэдвийг унших явцад өгүүлбэрийн бүтэц, дүрмээр задлан, харьцуулж унших нь ихээхэн ач холбогдолтой. 2011-2012 онуудад манай блог дээр оруулсан санхүүгийн орчуулгын хичээлүүдтэй танилцаж болно. 
  6. Англи хэл дээрх бодит материалуудыг унших. Сурах бичиг, практик тестүүдээр англи хэлээ сайжруулах нь ач холбогдолтой хэдий ч, ТВ шоу, подкастууд, Ройтерсийн ярилцлага зэрэг унаган англи хэлтнүүдийн ярилцлагуудыг үзэх нь бодит амьдралын нөхцөлд хэрхэн харилцах, ойлгох чадварыг өгдөг бөгөөд хатуу тогтоосон сурах бичгээс хөгжилтэй сурах боломж олгодог. Сайн итгэдэг, бичдэг хүмүүсийн яриа ба бичлэгийн хэлбэр, бүтцийг ажиглан, суралцах. Бодит материалуудтай харилцсанаар хэлний ур чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.
  7. Суралцаж байгаа  хүмүүстэй нийлэх. Хэл сурах маш олон апп байдаг бөгөөд багшаас гадна хамт суралцаж байгаа оюутнууд суралцахад бас ихээхэн тус дэм үзүүлж байдаг.  Олон нийтийн цахим сүлжээгээр груп үүсгэн үр дүнтэй сурах арга барилаас хуваалцаж болно. Мэдэхгүй зүйлээ асуун, суралцахад маш ач холбогдолтой. Өнөөгийн цахим ертөнцөд бизнесийн англи хэлээ сайжруулахад ихээхэн амар болжээ. Гадаад хэл сурна гэдэг ихээхэн цаг хугацаа шаарддаг бөгөөд тэвчээртэй байж, бодит зорилго тавин, ярианы клубэд оролцох нь бизнесийн англи хэлийг сайжруулах үр дүнтэй арга юм.
Та бүхэнд амжилт хүсье.