Friday, August 15, 2014

Тайвань арлаар

Та бүхэнд өмнө нь Тайваний эдийн засаг, хоёр эргийн харилцаа, боловсролын талаар мэдээлэл хүргэж байсан билээ. Энэ удаа Тайваньд ирээд анх төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байна. Арлыг сурах, аялахаар зорих гэж байгаа хэн бүхэнд хэрэг болох буйзээ.
1 сар гаруйн өмнө анх Дорнын уламжлал, Өрнийн технологийг шингээсэн Тайвань аралд ирээд Тао яны(Tao yuan) олон улсын нисэх онгоцны буудалд буугаад гарахад маш халуун, угаадасны гэмээр үнэр үнэртэж байгаад 10 гаруй хоноод мэдрэгдэхээ байж билээ. Номхон Далайн баруун хэсэгт оршин, Хятад ба Барууныг холбодог гарц болсон Тайвань нь Нидерланд, Японы эзэмшилд байсны зэрэгцээ, технологи, соёл, боловсрол, анагаах ухааны салбарт нь Хятадаас ирэгсэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэдий ч, Япон болон Барууны нөлөө багагүй байгаа нь архитектурын уран барималууд, амьдарлын хэв маяг, соёл, боловсролын түвшингээс нь мэдрэгдэж байсан ч зам нь өргөн биш, интернэтээр харж байсан шиг тийм ч цэцэглэн хөгжсөн нь үл мэдэгдэм, өндөр барилгууд тийм ч их биш, нилээд хуучирсан, Хятадын жирийн л хот мэт санагдаж байлаа. Ингээд Тайваний тухай зарим сонирхолтой баримтуудтай хамтдаа танилцая.
Нар эрт мандаж, жаргадаг. Онгоцны буудлаас буугаад гарахад тас харанхуй болсон байлаа. Гайхаад асуутал цаг яг л 19 цаг, тэгтэл нар эрт мандаж, жаргадаг ажээ. Зун 19 цаг гэхэд, өвөл бүр ч эрт 17 цаг гэхэд харанхуй болдог гэнэ. Харин зуны улиралд 05 цагт, өвөлдөө 06 цагт нар мандана. 
Тайвань ерөнхийдөө уулархаг арал учраас 23 сая хүн амын ихэнхи нь тэгш тал газар бүхий баруун хэсгээрээ амьдрах тул хотжилт нилээд өндөр хөгжсөн бөгөөд Тайваньд 1км кв газарт 1500 хүн ноогдож байна.
Тайваний бэлэг тэмдэгүүд нь төрийн далбаа, хар баавгай, шаазгай. Арлын иргэдийн дийлэнхи нь Хятадаас ирсэн болов ч, Тайваний онцлогтой соёл, ахуйд ихэд дасчээ. Тиймдээ ч, тэр хятад хүн, би тайвань хүн гэж нэгнийгээ ярианы хөгөөр нь ялган ярих ажээ. Хойд газрын Хятадууд биерхүү, ширүүн талдаа, ярианы өнгө, хөг нь ч огцом, чанга талдаа, онигордуу нүдтэй бол, өмнөд зүгийн хятадууд намхан нуруутай, нүд томтой, намуун талдаа ярьдаг, даруухан талдаа. Тайвань арлын иргэд ч Хятадын өмнөд зүгийн хүмүүстэй царай, аялгын хувьд нилээд төстэй. Өндөр настнуудын дийлэнх нь Хятад хүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрдөг бол, залуучууд нь Тайвань хүн гэж хэлүүлэх дуртай. Энэ хавар арлын оюутнууд Тайваньд Хятадын эдийн засаг, улс төрийн нөлөө өсөн нэмэгдэж байгааг эсэргүүцэн, нарны цэцэг хөдөлгөөн өрнүүлсэн нь ч үүнийг гэрчилнэ. Тиймдээ ч Дундад иргэн улсын үед 1917 онд зохиож, 1928 онд БНХУ-ын төрийн далбаа хэмээн албан ёсоор баталсан төрийн далбааг өнөөг хүртэл хэрэглэдэг бөгөөд тус далбааны 3 өнгө нь ард түмний 3 зарчмийн илэрхийлэл бөгөөд тухайлбал үндэсний үзэл, эрх чөлөөг бэлгэдсэн хөх тэнгэрт ардчилал, тэгш эрхийг бэлгэдсэн цагаан өнгөтэй 12 цацраг нь 12 сарыг, эцгийн эрхэт ёс, хүн зонын аж байдлыг илэрхийлсэн улаан өнгөтэй газар нь алтан амиар тусгаар тогтнол олж авсныг тус тус илэрхийлдэг ажээ. Тайванийг Хятадын газар нутгийн нэг хэсэг хэмээн дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн болов ч, одоог хүртэл ерөнхийлөгчөө өөрсдөө сонгохны сацуу, Хятадын иргэд зөвшөөрөл авч Тайваньд нэвтэрдэг, арлын 20 орчим орон Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, дэлхийн ихэнхи оронд Тайваний худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулдаг гээд Тайвань арал одоог хүртэл Хятадын мэдэлд бүрэн шилжээгүй байна. 
                            
Бэлэг тэмдэг болсон амьтан нь Формозагын хар баавгай бөгөөд 2001 онд Тайваньд санал асуулга явуулахад иргэд нь бэлэг тэмдэг болсон амьтан хэмээн хүлээн зөвшөөрсөн. Арлын хамгийн хүчирхэг амьтны толгойн хэмжээ нь 26–35 см, тойргын урт нь 40–60 cm хар баавгай нь улаан номд нь орсон бөгөөд уулархаг газар 1,000–3,500 метр газарт амьдарч, навч, үндэс, жимс, шавьж, жижиг амьтнаар хооллодог. Хүнээс зугтдаг болов ч, цагт 30–40 км хурдтай давхидаг бөгөөд хүнрүү гэнэт халдах үе байдаг ажээ. 
                                     
Тайванийн бэлэг тэмдэг болсон шувуу цэнхэр шаазгай нь өтгөн шигүү ойн дунд 300–1,200 метрт өндөр модонд амьдрах бөгөөд уртаараа 63 см, сүүлнийх нь урт нь 34–42 см, далавч нь 20 см, 254-260 кг. Хүнээс айдаггүй бөгөөд 3-20 хүртэлх бүлгээрээ эгнээ болон нисэх агаад шавьж, мэрэгч амьтан, могой, бусад шувууны өндөг, жимс, ургамал, үндэс, хүний идсэн хаягдал зэргээр хооллодог. Гол дайсан нь харцаг болов ч, машинд дайруулах, хулгайн ангийн золиос болох гэх мэт эрсдэл түүнд тулгардаг байна. Түүнчлэн өндөгөө хамгаалах зорилгоор хүнрүү дайрах тохиолдол байдаг.
 
Монголын талаар ойлголт харилцан адилгүй. Монголын түүхийн талаарх баримтууд хятад хэл дээр хамгийн элбэг байдаг учраас Монголын тухай мэдэхгүй байна гэсэн ойлголт хятад хэлтэн орнуудад бараг үгүй хэдий ч газар газар Монголын талаар харилцан адилгүй. Нялх балчир хүүхдүүдийг эс тооцвол Монголыг мэдэхгүй хүн аралд алга. Мажийн үеэс эхтэй Ар, Өвөр Монгол гэх хэллэг өнөөг хүртэл байсаар байдаг бөгөөд Буриад гэвэл огт мэдэхгүй байна. 10 гаруй жилийн өмнөөс Монголын бүрэн эрхт улс хэмээн хүлээн зөвшөөрч, сурах бичиг, албан ёсны үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулсан хэдий ч өнөөг хүртэл гадаад Монгол хэмээх хэллэг хүчтэй байсаар байна. UDN хэмээх Гоминь намын хэвлэлээр Монголын талаар хар бараан үг хэллэг, өгүүлэл их л гардаг аж. Арга ч үгүй биз, алдахдаа алдаж, шив шигтэй хөөгдөж гарсан, НҮБ-д Монголын тусгаар тогтнолыг ганцаараа эсэргээцэж ирсэн тэдэнд санаж сэдэх зүйл их бизээ. Арлын иргэдээс Монголчуудад хандах хандлага ч харилцан адилгүй ч ерөнхийдөө дургүй нь зонхилно. 
Өвөрмөц шавьж. Өндөр модонд амьдардаг тул тэр бүр шууд олж харах боломжгүй энэ батга хэлбэрийн шавьж бол арлын нэгэн төрлийн хорхой бөгөөд чухам гаргах дуу авиа нь шувууных гэж андуурч сонсдоно. 5 хүртэлх см, 1-10 хүртэл жил насалдаг, эмчилгээнд хэрэглэдэг гэх энэхүү шавьж дотроо олон төрөл зүйлтэй, зуны улиралд гарч ирээд намар болоход үхэх нь үхэж, ичих нь ичдэг ажээ. 


Тайвань эрсдэлтэй бага газар. Гоминьданы арми ялагдан, Тайвань аралруу зугтахдаа Хятадын төв банкны алтыг авч гарсан гэх мэдээллийг Хятадын хэвлэлүүд байнга сөхдөг бол, Тайваньд огт хөнддөггүй. Ямартай ч, 1950 оноос АНУ-ын бодлогын зөвлөмжтэйгээр Тайваний засгийн газар эдийн засгаа чадавхижуулахын тулд 1950-60 онуудад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэн, газрын шинэчлэл хийн, 1980 оноос электроникийн салбарыг  бодлогоор дэмжсэн нь өдгөө хоол, хувцасны асуудлаа бүрэн шийдэж, амьдралын тодорхой чанарт хүрчээ. Тийм дээ ч, дэлхийн улс орнуудын аюулгүй байдлын индексээр Тайвань дээгүүрт ордог. Иргэд нь тайвань, найрсаг талдаа ч юм асуувал залуу хүн төвөгшөөдөггүй бол, өөрөөсөө ахмад хүнээс асуух дэмий л болов уу. Тайпейн гудамж, талбайгаар шөнө дунд явахад ч хаа сайгүй гэрэл, хяналтын камер байрлуулсан байх бөгөөд сандарч, айх зүйлгүй тайван алхсан ч болохоор юм билээ. Гэмт хэргийн гаралт ч бага, гадаадын жуулчдийн аялахад тааламжтай орнуудын нэг хэдий ч санаанд оромгүй гэмт хэрэг гардаг бөгөөд цаазын ялтай орнуудын нэг хэвээр байна. Саяхан Тайпейн метронд олон хүний амийг нэгэн дор егүтгэсэн хэрэг гарчээ. Болгоомж хаа ч илүүдэхгүй шүү. Би түрүүвч бичиг баримтаа ирээд л бараг алдсан, ахиж олдоогүй. Гадаадын жуулчдын хамгийн ихээр зочилдог газрууд нь National Place of Museum, Ali mountain, Sun Moon Lake, Kenting National park, Ximending, Night markets болон Taipei 101.
Мотоциклийг хаа сайгүй унадаг. Метро, нийтийн тээвэр өндөр хөгжсөн болов ч иргэд нь хот, хөдөөгүй мотоцикль унадаг. Манайд хотын төвөөр унадаггүй. Яагаад та нар мотоцикль унадаг вэ гэхээр хямд, хурдан гэж хэлдэг. Метро ба автобус буудлаас цаашаа гэррүүгээ алхахад дунджаар 10 минут болдог тул Тайванчуудад алхахад хол мэт санагддаг ажээ. Нэг мотоциклийн дуу чимээ 5 машинаас ч хүчтэй дуутай юм билээ. 
Хогны сав байдаггүй. Орон сууцны байруудад хогын сав, цэг байдаггүй бөгөөд тодорхой цагт сонсголонтой дуут машин ирэхэд иргэд нь хогоо ялгасан байдлаар уутанд хийн ачуулдаг. Харин метро, дэлгүүр гэх мэт нийтийн үйлчилгээний газар дотор хогын сав байрлуулдаг бол гудамжинд хогын сав байдаггүй бөгөөд гудамж талбай нь үнэхээр цэвэр юм билээ. Хоггүй орон болох зорилтыг засгийн газраас нь хэрэгжүүлсний үрээр хогыг ч дахин боловсруулдаг болжээ.
 
Тайвань усны хомсдолтой орон. Дэлхийд усны хомсдолтой орны жагсаалтын 18-рт Тайвань ордог ажээ. Жилдээ 2000 гаруй мм хур тунадас унадаг газар усны хомсдол нүүрлэмээргүй мэт санагдана. Учир нь хүн ам нягт суурьшсан, огцом өргөгдсөн, эгц уулс, хур тунадас нь далайруу маш хурдан урсан ордог, дээрээс иргэдийнх нь байгаль дахь усруу хогоо хаях зэрэг бусармаг үйлдлээс улбаатай тул сусны хомсдолтой улсад багтдаг ч, сургууль, эмнэлэг, метро болон бусад нийтийн үйлчилгээний газруудад үнэ төлбөргүйгээр халуун, бүлээн, хүйтэн ус уух бололцоог иргэддээ бүрдүүлж өгсөн байдгыг сайшаахаас өөр аргагүй.

Хуучин байрны усны хоолой эрүүл ахуйн шаардлага хангахгүй тул иргэд нь дэлгүүрээс уух усаа худалдаж авдаг. Шүдээ хуучин байрны усаар байнга угаавал шүд шарлах янзтай, мэдээж уух бүр боломжгүй. Дэлгүүрт 50-100 тайвань доллар буюу 3000-6000 төгрөгийн үнээр 5 литр ус авна. Бас л чанга шүү. 
Шөнийн зах амьдарлынх нь нэг хэсэг. Тайваний иргэд шөнийн захад хоол идэж, худалдан авалт хийж, амарч, цагыг өнгөрөөдөг ажээ. Харанхуй болоход хүмүүсийн хөдөлгөөн ихэсдэг тул шөнийн зах хэмээн нэрлэдэг. Шөнийн захад гудамжны хоол жинхэнэ утгаараа хөгжжээ. Хятадын өмнөд зүгийн мужуудын нэгэн адил далайн гаралттай хүнсний бүтээгдэхүүн, загасны мах, тахиа, гахайн мах түлхүү хэрэглэж, будаа гоймон иддэг. Хөдөө аж ахуйд үхэр ихээхэн үүрэгтэйгээс гадна, ховор тул үхрийн мах бага хэрэглэдэг бас их үнэтэй.
Тайваний нэгээхэн онцлог нь магад шөнийн зах бизээ. Өглөөнөөс шөнө дөл хүртэл нээлттэй байдаг болов ч оройн 18-23 цаг нь холхисон олон хүмүүсээр дүүрэн байх оргил үе нь байдаг тул шөнийн зах хэмээн нэрлэдэг. Шөнийн захад гэр ахуйн, өргөн хэрэглээний төрөл бүрийн барааг хамгийн хямд үнэтэй худалдаалахаас гадна үнээ тохиролцож болдөг бөгөөд чанар муу, хуурамч, хугацаа хэтэрсэн бараанууд ч мэр сэр зарагдана.

Тайваний шөнийн захын дүр төрх -Taipei Shilin Night Market
Тайваний хот, тосгон бүрт хүн амынхаа тооноос хамаараад харилцан адилгүй хэмжээ, тоогоор орших шөнийн захын ялгагдахуйц онцлог нь хямд үнэтэй шөнийн захын хоол(street food) бөгөөд хямдруулахаар тохиролцох боломжгүй. Гадуур хооллох дуртай Тайваньчуудын дадал нь шөнийн захыг бий болгосон бизээ. Хятад хоол зонхилохоос гадна, Япон, Солонгос, Зүүн өмнөд азийн орнууд, уугуул иргэд, өмнө нь эзэмшилд нь байсан Нидерланд, Испани болон Европ хоолны нэр төрлүүд энэ бүгд Тайваний хоолны нэр төрөл, соёлыг бий болгож өгсөн байдаг. Төрөл бүрийн амтат жигнэмэгүүд, Монгол хүн идэж болох хуурга, цуйван, бууз, хуушуур, үхрийн махан шөл, шарсан тахианы гуя зэргийг нэрлэж болно. Мөн дэлхийд алдартай Тайваний бренд шүртэй сүүтэй цайг хүйтэн, халуун, чихэртэй, чихэргүй ууж болно. Аварга, жоом харх гүйлдэх нь энүүхэнд тул эрүүл ахуй, ариун цэвэр талаасаа үнэхээр хангалтгүй мэт, зарим жижиг талбарт үйл ажиллагаа явуулж байгаа нь чухам хаана гараа угааж, сав суулгаа угааж буй нь огт харагдахгүй. Аварга том жоом, элдэв хорхой шавьж, хаа сайгүй гүйлдэх хархнууд, дусалж байгаа хөлс, цацруулсан шүлс нь хийж буй хоолруу нь холилдон орох нь үнэхээр таагүй зүйлүүдийн нэг. 
Хамгийн нэртэй шөнийн захууд нь Taipei Shilin Night Market, Raohe St. Night Market Taipei Huaxi St. Night Market, Tonghua Night MarketFeng Chia Night MarketTainan Flowers Night Market, Keelung Miaokou Night Market, Taichung Feng Chia Night Market, Kaohsiung Liouhe Night Market бөгөөд худалдан авалт хийж, амттан идэхээс гадна сонирхолтой үзүүлбэрүүд ч үзэж болно. 
Ресторан түрээслэх боломжгүй бол гудамжинд жижигхэн талбайг түрээслээд хоол зарж, амьдралаа авч явдаг  хүмүүс маш их, цагдаа, хяналт гээд элдвээр дарамтлаад байгаа зүйл ер ажиглагдахгүй юм билээ. Харин эрүүл ахуй ямар юм болдоо гэх эргэлзээ төрж билээ. Үе үе эрүүл ахуйн цэвэрлэгээ хийсний дараа элдэв төрлийн аварга жоомнууд бөөнөөрөө тэрийсэн байдалтай байдаг. Хоол унд авч идэх бол бас л болгоомтой байх хэрэгтэй.  
Тайваньд Зүүн Өмнөд Азийн цагаачлагчид голлон хөдөлмөр эрхэлдэгАзид дэлхийн хүн амын 50% нь амьдардаг бөгөөд ажиллах хүчний илүүдэлтэй эдийн засгаас дутагдалтай эдийн засагруу өөр хоорондоо цагаачлах үзэгдэл мэдэгдэхүйц нэмэгдэх болжээ. Тухайлбал, Тайваньд гадаадын 602,309 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагаас ажиллах хүчний илүүдэлтэй Индонези, Вьетнам, Филиппин, Тайландын харъяатууд голлодог бөгөөд гэрийн үйлчлэгч, үйлдвэр, загас гэсэн салбаруудад ажиллаж байна. НҮБ-ийн тооцоолж байгаагаар Тайвань 2030 он гэхэд ажиллах хүчний 30%-ыг гаднаас авах ажээ. Тайвань нь дэлхийд цалин багатай орнуудын нэг хэдий ч Зүүн өмнөд азийн голдуу ажилчид цувсаар л байна.
Зун халуунд удаан алхах, агааршуулагчгүй байранд амьдрах боломжгүй. Байрны өрөө болгон шинэ ба хуучин агааршуулагч байх бөгөөд 6-11 сар хүртэл залгаж сэрүүцдэг бол өвөл 1-3 сард халуунаар үлээдэг бол дулаацна. Хуучин байр эсвэл хямд үнийн нийтийн байруудын агааршуулагчийн дуу чимээ их, чихэнд чийртэй тул унтраахад хүртэл унтах аргагүй бүгчим байдаг. Тогны үнэ дунджаар 1кб нь 300 орчим төгрөгтэй тэнцдэг тул цахилгааны мөнгө өндөр гарна. Ер нь дэлгүүр, метро, номын сан гээд олон нийтийн газар, байр сууцанд иймэрхүү чихэнд чийртэй агааршуулагч саа сайгүй, хоолой ч өвтгөх янзтай. 7-9 сарын зуны улиралд залгаж унтахгүй бол унтах ямар ч боломжгүй. Зуны оргил халууны улиралд +35 хүрч бөгчим, халуун болдог тул 20 дээш минут алхах, мотоцикль, дугуйгаар зорчих хэрэггүй. Халуун орон хорхой шавьж ихтэй. Тэр дундаа шумуул байнга дагаастай. 
Тайваний виз хүчтэйТайваний иргэд дэлхийн 120 гаруй оронд визгүй зорчдог. Доорх зурганд дэлхийн улс орнуудын пасспорт хир хүчтэй байгааг харж болно. Энэ үзүүлэлтээр Тайваний паспорт хүчирхэг гэсэн ангилалтай орны тоонд орж байна.
Хятадын бараа хамгийн хямд.  Арал дээр ерөнхийдөө хамгийн хямд бараа хятадынх байх бөгөөд хөдөлмөрийн хөлс хятадад бага, зах зээлийн боломж их гэсээр Хятадад гарч хөрөнгө оруулсан болон ажил хийж буй арлын иргэд багагүй байх бөгөөд 2008 оноос хойш Гоминьдан засгийн эрх барьж байгаа тул Хятадтай нилээд харилцаа сайжирч, Хятад жуулчид хэдэн саяараа арлыг зорих нь нэмэгдэж, гудамж, нийтийн тээврийн хаяг хятад дуудлагаар бичих болж, Chinese Taipei буюу Хятадын Тайпей хэмээн нэрлэж, арлын нэг хэсэг иргэд Хятадуудыг үзэн ядах хандлага газар авах болжээ. 
Гадаад валютын нөөц ихтэй ч эдийн засаг нь хүчирхэг гэсэн үг бишГадаад валютын нөөц нь аливаа улсын төв банкны зүгээс өөрийн валютаарх өр төлбөрөө төлөх, мөнгөний бодлогод нөлөөлөхөд ашигладаг гадаад валютаарх нөөц активууд билээ. 
Тайваньд худалдааны хувьд илүүдэл өндөр хувьтай байсан нь гадаад валютын нөөц нэмэгдэх хүчин зүйл болж өгчээ. Өдгөө Тайваний гадаад валютын нөөцийн 80%-ыг гадаадын хөрөнгө оруулалт бүрдүүлдэг бөгөөд тэр дундаа хувьцаа болон бондоорх богино хугацаат хөрөнгө оруулалт бүрдүүлж байгаа ажээ. Гэхдээ гадаад валютын нөөц их байвал тухайн улсын эдийн засаг хүчирхэг байна гэсэн үг биш юм. АНУ бол дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг хэдий ч яагаад валютын нөөцөөрөө эхний 10-рт жагсахгүй байгаа вэ? Аливаа улс яагаад их хэмжээний нөөцтэй байх ёстой вэ гэсэн хоёр үзэл баримтлал байдаг. Эхнийх нь өөрийгөө даатгах сэдэл буюу бусад орнуудаас санхүүжилт авахад гэнэтийн хязгаарлалт үүссэн нөхцөлд өөрийгөө даатгах сэдлээр тайлбарладаг. Тиймээс Тайваний валют хөрвөдөггүй, хөрөнгийн зах зээл нь найдвартай гарц биш зэргээс гадаад валютын нөөц нь урсгал дансны цочрол ба хөрөнгийн дансны хямралын нөлөөлөл ба эрсдэлийг бууруулдаг. Учир нь АНУ-ын үндэсний валют болох ам доллар дэлхийн валютын захад байнга эргэлддэг учраас валютын хадгаламж ихээр шаардлагагүй байдаг ажээ. Нөгөө талаас валют нь хөрвөдөг, санхүүгийн зах зээл нь тогтвортой зэргээс үүдэн АНУ гэх мэт өндөр хөгжилтэй орнууд их хэмжээний валютын нөөц бүрдүүлэх сонирхол бага байдаг байна. Удаах нь Азийн мерчентализм үзэл болох экспортын өрсөлдөх чадвартай холбоотойгоор буюу валютынхаа чангарлыг удаашруулах замаар экспортын өсөлтийг хөхиүлэн дэмжих зорилгоор нөөц хуримтлуулдаг гэж тайлбарладаг. 
Тиймээс валютын нөөц нь аливаа улсын төв банкны зүгээс бусад орны валютаар солих, ханшийн хэлбэлзлийг удирдах хэрэгсэл болдог. Тухайлбал, 1997 оны азийн санхүүгийн хямралаар Тайвань доллар 19%-иар унасан бол Индонезийн рупи 70%, Тайландын бахт 55%, Солонгосын вонь 50%-иар тус тус унаж байсан нь нэг талаас валютын нөөц их хэмжээгээр бүрдүүлсний үрээр валютын ханшийн хэлбэлзлээс ашиг олох сонирхолтой этгээдүүдийн халдлагад өртөхгүй байх, худалдааны тогтвортой тэнцвэрийг хангах зэргээр нөлөөллийг бууруулж чадсан байна.  
Том орнуудын валютын нөөц нь 3-4 сарын экспорт ба импортыг дэмжих чадвартай байдаг бол энэ нь Тайваньд тохиромжгүй ажээ. Тайвань нь жижиг, нээлттэй эдийн засаг учраас ханш нь олон улсын хөрөнгийн урсгалын нөлөөлөлд амархан өртдөгөөс гадна, олон улсын валютын сангийн гишүүн улс биш тул гадны тусламжинд найдах боломж бага байдаг. Иймээс, дэлхийн бусад улсуудтай харьцуулахад гадаад валютын нөөц өндөр байхаас өөр аргагүй юм. 
Тайваний төв банк валютын захын ажиллагаанд идэвхитэй оролцох байдлаар ханшийн хөдөлгөөнд нөлөөлөгч дэглэм (олон улсын хэллэгээр managed floating) буюу удирдлагатай хөвөлтийн дэглэмийг 2002 онд баталсан байна. Өөрөөр хэлбэл, банк хоорондын валютын захад Төв банкных нь оролцоо их учраас Тайваний ханшийн дэглэмийг удирдлагатай хөвөгч дэглэмд тооцдог бөгөөд жижиг нээлттэй эдийн засагтай, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэглэм нь либераль, экспортын бүтээгдэхүүн нь дэлхийн захын үнээс ихээхэн хамааралтай, шатахууныг гаднаас авдаг зэрэг Монгол улстай адил онцлогуудтай зэргээр нь хөвдөг дэглэмийг сонгоход хүргэсэн нь гарцаагүй. 
Тайваний үндэсний валют болох New Taiwan Dollars
Тайваньд 1, 5, 10, 20, 50-ын зоосон мөнгийг гүйлгээнд маш идэвхитэй хэрэглэдэг тул инфляцийг нэмэгдүүлэхгүй байх сайн талтай ажээ. 100, 200, 500, 1000 ба 2000 юаны дэвсгэртүүдтэй.  
Дашрамд дурдахад, манайд тайвань долларыг арилжааны банкууд арилжаалдаггүй тул Тайваньруу зорчихдоо ам доллар авч яван онгоцны буудал эсвэл банкин дээр тайвань доллар болгон солиулах боломжтой ажээ. 
Тайвань төрөлт хамгийн бага орнуудын нэг. 23 сая хүн амтай болов ч төрөх насны эмэгтэй хүнд 1 хүүхэд ноогдож байгаа нь дэлхийд төрөлт хамгийн бага орны нэг. 40 хүрсэн болов ч эрчүүдийн 15%, эмэгтэйчүүдийн 10% нь гэрлээгүй байгаа ажээ. Эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс даруй 500000-иар илүү байгаа болов ч боловсролтой эмэгтэйчүүдэд албан тушаал хөөх боломж урьд өмнөхөөс илүү нээлттэй болсон бөгөөд нэг талд байр, машин, өндөр боловсролтой, албан тушаалтай эмэгтэйчүүд, нөгөө талд орлогогүй эрчүүд олон байгаа гэж Тайваньчууд ярьдаг. Тайванийн засгийн газар залуучуудад зориулж, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгодоггүй тул ихэнхи залуучууд гэр бүл зохиох сонирхолгүй, эцэг эхийн хамт амьдрах сонирхолтой байдаг. Ганц бие эмэгтэй хүн хүүхэд тээхийг Тайваний нийгэм уламжлалаараа өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөргүй болов ч хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд Франц болон Германд 55% байдаг бол Тайваньд ердөө 4% байна. Хүүхэд өсгөнө гэдэг маш зардалтай гэж Тайваньчууд үздэг байна. Тайпейн засгийн газар хүүхэд төрүүлсэн эхэд нэг удаа 20000 тайвань доллар, 5 нас хүртэл нь сар бүр 2000 тайвань доллар олгодог болов ч, зөвхөн хүүхдийнхээ боловсролд сар бүрийн орлогынхоо 65%-ыг зарцуулах шаардлагатай бол Шведэд гэхэд энэ үзүүлэлт 4% байдаг байна. 2018 оноос эхлэн эдийн засгийн өсөлт жил бүр 0.18% буурах төлөвтэй байгаа бөгөөд байдал энэ хэвээр үргэлжлэвэл 45 жилийн дараа 10 хүн дутмын 4 нь өндөр настан байх бөгөөд тэтгэвэрийн систем ноцтой асуудал дагуулж, үндэсний аюулгүй байдалд сөрөг үр дагавартай байх болно хэмээн судлаачид тооцож байна.
Тайвань уугуул иргэдтэй8000 жилийн тэртээгээс тус арал дээр суурьшиж ирсэн 500000 гаруй уугуул иргэд амьдардаг бөгөөд 17-р зууны үеэс Фузэнь мужийн өмнөд хэсгээс Хань үндэстнүүд цагаачлаж эхэлснээр, уугуул иргэд нь аажмаар уулруу шахагдаж амьдрах болжээ. Гэсэн хэдий ч, Фузэнь аялга болох Тайвань хэлээр ярьдаг залуус өдгөө Тайваньд их ховор бөгөөд мөн л 21-р зуунд устах магадлалтай хэлний тоонд багтдаг ажээ.  
Дээрх зурганд уугуул иргэд арал дээр тархан суусан байгааг харуулж байна.
Уугуул иргэдийн дийлэнх нь хэл болон генетикийн хувьд Филиппин, Малайз, Хятад, Мадагаскар болон Япон угсаатнууд юм. Тайванийн засгийн газрын албан ёсны судалгаагаар хэл болон соёлын хувьд ялгаатай 16 овог байдаг бөгөөд дийлэнх нь Христисийн шашин шүтдэг ажээ. Тайванийн уулархаг газар төвлөрөн амьдардаг тэдний хувьд эдийн засгийн өсөлтийн үр шим, боловсролын хувьд тэр бүр эрх тэгш хүртэж чадахгүй байгаа агаад архидалт, ажилгүйдэл багагүй хувьтай байдаг. Тайванийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь эргэн харахыг шаардсан жагсаалыг ерөнхийлөгчийн ордны ойр орчим үе үе уугуул иргэд зохион байгуулдаг бөгөөд шинээр баригдаж буй барилга дээр тэднийг бас харах боломжтой.
Хятадын соёл гүнзгий нөлөөтэй. Тайвань арал бол эрх чөлөөг хүссэн хятад хүмүүсийн авралын газар гэж хэлж болох мэт. Манж гүрний үед олноороо аралруу анх дүрвэсэн байдаг бол дэлхийн хоёрдугаар дайны дараа сая, саяаараа ирсэн бол мөн л Хятадын соёлын хувьсгалын жилүүдэд ч цувсаар арал 23 сая хүн амтай болоход ихээхэн нөлөөлжээ. Хятадаас ирэгсэд хүн амын 98%-ыг бүрдүүлдэг болохоор уламжлал, соёл, хэл, сэтгэхүй мөн нэгэн адил. Саяхан нэг хүүхэд манайд нэг шөнө хоночих тэгэхүү, энэ сард чөтгөр их гарч ирдэг гэж билээ. Хятадад ямар л баяр, үйл явдал болно тэр бүгд л мөн адил арлын иргэд тэмдэглэнэ. Ойрд чөтгөрийн сар гээд албан байгууллагын гадна жимс, хүнс өрж, хүж уугиулан залбирах хүмүүс их л харагдана. Aд чөтгөрийн хаалга нээгдэн, үхэгсдийн ертөнцөөс сүнснүүд хүмүний ертөнцөд хоол хүнс, элдэв зүйл хайсаар ирдэг тул хүмүүсийн сэтгэл санаад өөрчлөлт ордог гэж Тайваньчууд үздэг тул хоол хүнс базаан өрдөг ажээ. Иймээс чөтгөрийн өдрөөр арвин хүнс базаан чөтгөрүүдэд үйлчилснээр хүмүүсийг хазаж, бэртээж, төвөг учруулахгүй гэж итгэдэг заншил одоо хүртэл Тайваньд ч байдаг. Түүнчлэн арлын иргэд бурханд залбирч, хүж уугиулан, алтан цаас шатаан, амар амгалан байдлыг хүсдэг байна. Чөтгөрийг гэртээ оруулахгүй гэж үздэг тул хоол хүнсийг байр сууцны тасалгаанд бус гудамжинд өрөхөөс гадна, та бүхнийг морилон саатахыг урьж гэх холбоо үгтэй дуудлагын хувьд ижил сонсддог тул хан боргоцой, гадил, хар чавга, лийрийг чөтгөрийн хоол хүнсний жагсаалтанд багтаадаггүй ажээ. Мөн чөтгөрийн гэх сард зарим хүмүүс хурмийн ёс үйлддэггүй, дугуй худалдан авдаггүй, шинэ орон сууцанд нүүж орох эсвэл худалдан авадггүй, аль болох эмнэлэгт үзүүлэхгүй байх, далайд сэлэхгүй байх, шүгэлдэх, угаасан хувцасаа шөнө дунд хатаах, ханын дагуу ганцаар алхахаас зайлсхийдэг ажээ. 
 
Хаврын баяр буюу цагаан сарыг ч тэмдэглэдэг ажээ. Тайваний хүн амын олонхийг БНХАУ-аас ирсэн хань үндэстнүүд бүрдүүлдэг тул Хятадын соёлыг нэг хэсэг болсон хаврын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг хэдий ч Хятад шиг өргөн дэлгэр биш ажээ. Шар зурхайн тооллын дагуу Хятадтай нэгэн өдөр тэмдэглэдэг болов ч мэдэгдэхүйц ялгаатай бөгөөд хаврын баярыг хэдий үеэс тэмдэглэдэг болсон тухай тодорхой баримт бахйгүй хэдий ч юуны өмнө хаврын баярыг яагаад тэмдэглэдэг болсон тухай Тайваньд дэлгэрсэн Хятадын домог үлгэрийг сонирхуулъя. Домогт өгүүлсэнээр “он” буюу “年” (year) гэдэг нэртэй, арслан толгойтой, хүчирхэг аврага мангас өвс ногоо, амьтан хомсдохын цагт өвөл цагт уулнаас бууж ирэн хүн, амьтанруу халдан бэртээдэг байжээ. Иймээс өвөл болох цагт хүмүүс он гэдэг араатнаас айхын эрхэнд хол газар нүүн дүрвэдэг байв.
Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүмүүс уг араатан 3 зүйлээс айдаг болохыг олж ажиглажээ. Энэ нь тод улаан өнгө, их дуу чимээ, гал аж. Иймд өвөл болж “он” хэмээх амьтан уулнаас бууж ирэхийн цагт хүмүүс улаан өнгийн хувцас өмсөж, хаалган дээрээ улаан өнгөтэй цаас наан, байрныхаа өмнө хулс шатаан гал өрдөж “он” хэмээх амьтныг айлган хөөдөг болсон байна. Иймээс уулнаас бууж ирдэг байсан тэр “он” гэдэг нэртэй хөөж явуулсны баяраа тэмдэглэн, нэг нэгэндээ эсэн мэнд байгааг асуун баяр хүргэе хэмээн оныг өнгөрүүлэх өдөр хэмээн нэрийдэж хятадаар “過年” (celebrate new year)буюу хаврын баяр хэмээн нэрлэсэн ажээ. Өнөө цагт хүмүүс гэрийнхээ хаалга ба ханан дээр баяр хүргэе, баяжих болтугай хэмээн бичсэн улаан өнгийн зурагт хуудсыг наан, ёслолын буудлага бууддаг болжээ. 
Манайхнаар битүүний өдөр гэр бүлээрээ цуглан ахмадуудад хүндэтгэл үзүүлж ёслон, халуун хоол идэн хүслээ шивнэн, аав ээж нь үр хүүхдүүддээ, мөн зочлон ирсэн хамаатан садангууд өөр хоорондоо дугтуйнд мөнгө хийж өгдөг. Хүүхэд багачууд, сурагч, оюутан, ажилтан, ахмад настанд өгөх мөнгөний тогтсон хэмжээ ч харилцан адилгүй. Тухайлбал, жилд 290000 тайвань долларын орлоготой хүн 5000-6000 тайвань доллар, 6000000- 6900000 орлоготой хүн 12000 тайвань долларыг зарцуулдаг байна. Ямар нэгэн орлого олж ажил хийдэг хүн бүр өөрөөсөө хамаатаны хүрээнд дүү, ахмад настан, аав ээждээ, үр хүүхэддээ заавал мөнгө өгдөг бичигдээгүй хууль байдаг тул зарим хүмүүс цагаан сардаа ихэд дургүй байдаг ажээ. 
Албан хаагч бол хүүхэд багачууд, аав ээж, ахмад настнуудад дугтуйнд мөнгө хийж өгдөг. Шинийн өглөөнөөс эхлэн хамаатан саднаараа баярладаг. Үүний зэрэгцээ гадуур гарч, сүм хийдэд мөргөн ирж буй жилийнхээ хүслээ шивнэн даатгахын сацуу, аялалаар явж, асаасан галыг тойрон, дэнлүүний баяраа хийн, хувь хүн, айл бүр өөр өөрийн санхүүгийн боломжинд тулгуурлан тэмдэглэнэ. Мөн сүм хийдүүдэд ч бага хэмжээний мөнгө ч хандивладаг бөгөөд сүм хийдүүд ч ирсэн бүх л иргэдийг үнэгүй хоол цайгаар дайлдаг байна. Баяраа тэмдэглэхэд хүмүүс өөрсдөдөө ч дарамт учруулдаггүй, баярын ширээ нь их л энгийн оройн хоол шигээ, дээрээс нь хэдэн жимс өрсөн байдаг. Тайпей хотын иргэд гэхэд хаврын баярын эхэн өдөр юу ч болоогүй мэт гадуур алхаад, амраад л явж байх. Иргэдийн тал хувь нь өөр хотуудруу аав ээж, хамаатан садангындаа зочлохоор явдаг тул хөл хөдөлгөөн хаврын баярын үеэр эрс татардаг. 
Энэ үеэр тосгодуудын шөнийн зах, сүм хийдүүд ч мөн хөл хөдөлгөөнд дарагдах ба хот тосгодуудын засаг захиргаанаас баярт зориулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Өмнөх жилүүдийн зун шатам халуун, бороо хур багатай байдаг байсан бол энэ жилийн зун сэрүүхэн, бороо хур ихтэй, өвөл нь дулаахан, хүйтэн бороо хур маш бага, эдийн засгийн тодорхой хүндрэлээс гарах арга замаа тодорхойлж чадсан сайхан жил болж өнгөрлөө. Хаврын баярын эхний өдөр ч нарлаг дулаахан, сайхан өдрөөр эхэлж байна.
Өмнөх үеийнхэнтэй харьцуулахад хаврын баярыг тэмдэглэхэд залуу хүмүүс ач холбогдол өгөх нь багассаар байгаа хэмээн ахмадууд шүүмжилдэг байна.
Xүүхдийн баяр. Жил  бүрийн  4-р сарын эхээр Тайваньд арал даяараа амран, хүүхдийн баяр ба ханш нээх өдрийг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь чухам хаврын амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх утга учир оршдог ажээ. Тайваний баярын өдрүүд Хятадтай адилхан өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бол зарим баярын өдрүүд ялгаатай тэдгээрийн нэг нь хүүхдийн баярын өдөр юм. Тайваньд хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг Дундад иргэн улсын 1932 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд бөгөөд бэлгэнд нь голдуу хичээлийн хэрэгсэл багтах бөгөөд хүүхдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж, аав ээж нь үр хүүхдүүдээ чадах чинээгээр баярлуулдаг байна. Үйлчилгээний байгууллагууд ч төрөл бүрийн урамшуулал зарладаг бөгөөд 12-оос доош насны хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх тохиолдол их байдаг ажээ.
Xанш нээх өдөр    Хятадын хавар намрын үеийн улсаас үүдэлтэй булш эргэх өдөр буюу ханш нээх өдрийг Тайваньд 1975 оны 4-р сарын 5-ны өдрөөс эхлэн Чан Кайшинийн нас барсан өдрийг дурсаж тэмдэглэн өнгөрүүлж байсан бол өдгөө утга учрыг нь өөрчлөн өвөг дээдэс, таалал төгссөн хэн нэгнийхээ булшийг эргэн тойрч цэвэрлэн, идээ будааг дэлгэн тавьж, сайн яваагаа дуулган, хүндэтгэл үзүүлдэг байна.
Хятадыг нэг бүрчлэн дуурайхгүй гэсэндээ засгийн газар нь хүүхдийн баяртайгаа хамт тэмдэглэх тушаал гаргажээ. Өмнө нь 2007 онд Ардчилсан дэвшлийн нам засгийн эрхэнд байхдаа булш эргэх өдрийн зарим нэг заншлийг өөрчилж байсан юм.
Өнөө үед хүн бүр өөд бологсдоо эргэж очдоггүй бас уламжлалаа ч нэг их дагахаа больж, хаврын амралт хэмээн нэрийдэж заншиж байна.
Ээжүүдийн баяр Тайваньд    Ээжүүдийн баяр анхлан Грекээс эхлэлтэй боловч, орчин үед АНУ-д үүссэн хэлбэрээр буюу Америкийн иргэний дайны жилүүдэд Анна Жарвис хэмээх эмэгтэй ээжүүдийн нөхөрлөлийн өдрийг бий болгон дайнд хагацсан гэр бүлүүдийг эргэн нэгдэхийг уриалснаар энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэх болсон бөгөөд үүний дагуу Тайваньд жил бүр 5-р сарын хоёрдахь ням гаригт тэмдэглэдэг өнгөрүүлдэг байна. 
Энэ өдөр ээждээ бэлэг өгөх, цэцэг өргөн барих, үзвэр үзэх, эргэж очих зэргээр ээжүүдээ Тайваньчууд баярлуулдаг бөгөөд аж ахуйн нэгжүүд ч төрөл бүрийн урамшуулал зарлан, ээжүүдийн баяраар интернэтээр бэлэг захиалж, хүргэх хэлбэр түгээмэл буюу азид энэ төрлийн цахим гүйлгээний үзүүлэлтээр дээгүүрт ордог. 
"Ээжээ намайг дахиад нэг хайрлаач" Тайваний уран сайхны кино
Ээжүүдийн баяраар ч "Ээжээ намайг дахиад нэг хайрлаач" уран сайхны киног ч Тайваньд үзэх дуртай ажээ. Эх хүний дотоод сэтгэлийг хамгийн тод дүрсэлсэн бүтээл бол "Ээжээ намайг дахиад нэг хайрлаач" (" 媽媽再愛我一次англи орчуулга нь "My Beloved" ) нэрээр 1988 онд Тайваньд бүтээсэн энэ кино Өвөрмонгол хувилбараар 1990-ээд оны эхээр Монголын клуб, кинотеатр, телевизээр гарч байсныг санаж буй бизээ. 
Зохиол нь ази дахинд хүндэтгэл хүлээсэн учраас Хятад, Тайвань, Япон, Өвөр Монгол зэрэг орнуудад өөр өөрийн орны нийгмийн амьдралд тохируулан найруулж, тайз, дэлгэцийн бүтээлүүд туурисаар иржээ.  
18 жил галзуурсан бүсгүй хэмээх《瘋女十八年》(англиар:Mad Woman)хэмээх Тайваний ардын домог үлгэрээс сэдэвлэн бүтээсэн уг кинонд эх үрийн нандин холбоо, хагацлын гашуун зовлон, баян хоосны ялгааг өгүүлэхийн зэрэгцээ эх хүний хайр, эх хүний тэсвэр тэвчээр, ямар агуу болохыг харуулснаас гадна хүний амьдралд үр удмаас өөр, илүү үнэт эрдэнэ байхгүй болохыг тод томруун дүрсэлсэн байна. 
Тайваний ид бүтээн байгуулалтын үед бүтээсэн энэ киноноос 30 жилийн өмнөх дийлэнхи Тайваньчуудын аялга өнөөгийн Хятадын төв аялга байсныг сонсож мэдэх боломжтойгоос гадна ярианы өнгө уран тансаг байхыг анзаарч болно.   
Дашрамд дурдахад, уг киноны "энэ хорвоод ээж л хамгийн сайхан" (世上只有媽媽好нь хэмээх дуу хятад хэлтэн орнуудад ихээхэн алдартай, ардын дуу шиг дуулдаг ажээ. 
Луут завины уралдаан     Луут завины уралдаан буюу The Dragon Boat Festival/端午節/-ыг жил бүрийн 5 эсвэл 6-р сард тэмдэглэдэг бөгөөд бүх нийтээрээ амардаг байна. 
Яагаад энэ баярыг тэмдэглэдэг болсон тухай дурдвал. Жоу улсын үеийн Хятадын задралын жилүүдэд төрийн сайд байсан эх оронч найрагч Цю Юань хаа сайгүй нүүрлээд байсан авилгын эсрэг зогсож байсныхаа төлөө ганцаардаж байсан бөгөөд Цин улстай дайтахгүй байхыг зөвлөснийхөө төлөө цөлөгдөж, тэр үедээ олон шүлэг тэрлэсэн гэдэг. Хэдийгээр хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж байсан авч Цинд ялагдсаныг дуулсан Цю Юань Милоу мөрөнрүү үсэрч амиа хорлосон гэдэг. Түүнийг хүндэтгэдэг байсан хүмүүс энэ тухай дуулаад уснаас түүний цогцсыг хайсан болов ч олдоогүй учраас загасны хоол болгохгүйн тулд усрүү идэх зүйл цацан дуу чимээ гарган завиар сэлүүрдэн дуу чимээ гаргах болсноор уг наадмыг тэмдэглэх болсон ажээ. 
Баярын үеэр цавуулаг будаатай баншийг иддэг бөгөөд эрдэнэ шишийн навчинд ороон өндөг, шош, хушга, мөөг болон махны орцтой байх бөгөөд газар бүрт өөрийн гэсэн онцлог амттай ажээ.
Өдгөө уг наадмыг Хань үндэстнүүд гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөрөө цуглан хамтдаа баяр болгон тэмдэглэж, луун хэлбэрийн завиар уралдах, цавуулаг будаатай банш идэх гэх мэтээр төрөл бүрийн арга хэмжээ зохиох агаад Тайваны иргэд Тайпей болон бусад хот, тосгодуудаас олноороо Синьжу, Тайнань, Иланьд ирж тэмдэглэж байна.

Дашрамд дурдахад, Тайваньчууд луу жилийг сайн сайхан, аз жаргалтай амьдрал, амар амгалан байдал, эрч хүч хэмээн бэлэгддэг.
Тиймдээ ч Тайваньчууд луу жилд хүүхэдтэй болох хүсэлтэй байдгыг статистик тоо харуулдаг. Тухайлбал, 2012 онд 234599 хүүхэд мэндэлж сүүлийн 10 гаруй жилд байгаагүй үзүүлэлт болж байжээ. Их сургуульд сурах оюутны тоо сүүлийн жилүүдэд бууралттай байгаа хэдий ч ирэх жилд 2000-2001 оны 2 сард төрсөн хүүхдүүд оюутан болох тул элсэлт 3.4%-иар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Харин түүний дараа дахин бууралт үргэлжлэх ба 2029 он хүртэл дахин нэмэгдэхгүй гэж тооцоолжээ. 
Дээрх зурагнаас харахад луу жил буюу 2012 онд 10 жилдээ хамгийн өндөр байна. 
Тайваний эдийн засгийн хөгжлийн загвар. Дooрх бүдүүвчээс Тайваний эдийн засгийн бүтэц ямар байсан, цаашид ямар зорилт тавьж байгааг ДНБ-ийн түүхээр дамжуулан харуулсан байна. 1960 он гэхэд байглын нөөц хомс, буурай эдийн засаг байсан Тайвань өдгөө хүний хөгжлийн индексээр Францтай жишиж болохуйц, ДНБ-ийн хэмжээгээр Германтай ижил түвшинд хүрээд байна. 
1949 онд иргэний дайнд ялагдсан Гоминьдан намынхан алт болон валютын их хэмжээний нөөцийг Хятадаас Тайвань аралд авчиран, үе үе нүүрлэх улс төрийн тогтворгүй байдлаа хатуу гараар зангидан, нэгтгэж байжээ. Нүүрс, газрын тос гэх мэт аж үйлдвэрийг дэмжих цөөн тооны байглын нөөцийг эс тооцвол, Японы эзэмшлийн үед ойн нөөц тухайлбал, гацуур нь шавхагдаж дуусчээ. Үржил шимт хөрс бас багассан нь Тайваний хувьд хөдөө аж ахуйгаа шинэчлэх шаардлагыг бий болгожээ. 
Арлын эдийн засгийн хөгжлийн гол загвар нь дараах үе шатуудыг дамжжээ.
1.1949-1962 засгийн газрын хатуу хяналтан дор Японы компаниудыг улсын мэдэлд авсан, түүхий эдийг үйлдвэрлэн, импортыг орлуулсан. 
2.1962-1980 онуудад импортыг орлох стратеги урт хугацаанд хэрэгжих боломжгүй болж, засгийн газрын зүгээс экспортыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн бодлогыг шуурхай хэрэгжүүлж, экспортлогч эдийн засаг болсон. Энэ үеүүдэд экспортын боловсруулалтын бүсүүд бий болжээ. 
3.1981 оноос эхлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний цэвэр экспортлогч болсон. 1982 оноос хойш өндөр технологиудад экспортыг хөхиүлэн дамжихэд чиглэх болжээ. Цалин бага, технологи дамжуулалт хязгаарлагдмал гэх мэт хэд хэдэн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр экспортын боловсруулалтын бүс ач холбогдлоо алдаж, шинжлэх ухааны паркуудруу шилжүүлснээр өргөн хүрээтэй технологийн тархац бүхий төрөл бүрийн салбарууд бий болжээ. 
1966-2010 он хүртэл Тайваний ДНБ-ний жилийн нэрлэсэн өсөлтийн хувь 7.5%-иас өсөж иржээ. 
Хөгжлийн загварын хувьд дараах арга замуудыг авч хэрэгжүүлсэн байна:
  • Газрын шинэчлэл – хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлж, орлогын хувиарлалтыг сайжруулан, аж үйлдвэрийн секторт хөрөнгө оруулахуйц хадгаламжийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйгаа хөгжүүлсний дараа аж үйлдвэрээ хөгжүүлжээ.
  • Өрхийн төлөвлөлтийг хөхиүлэн дэмжсэн. Төрийн өмчит үйлдвэрээс илүүтэй хувийн хэвшилд тулгуурлах болсон нь хувийн хэвшил эдийн засагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болсон.
  • Экспортын баримжаатай аж үйлдвэржилтийг хэрэгжүүлэхдээ тарифын бодлого хэрэгжүүлсэн.
  • Макроэдийн засгийн тогтвортой байдлыг хангасан. Ингэхдээ инфляцийн түвшинг доогуур, бодит хүүгийн түвшинг эерэг байлгаж, татварын шинэ системийг нэвтрүүлснээс гадна, ханшийг тогтворжуулах хүрээнд ам доллартай шууд уяж өгсөн нь дотоодын хадгаламжийг урамшуулж өгчээ. Макро эдийн засгийн тогтвортой байдал нь төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын хадгаламжийг хөхиүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, үндэсний хадгаламж нь хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх үндсийг бүрдүүлж өгсөн. Байглын баялаггүй, жижиг эдийн засаг өсөхийн тулд нээлттэй байх зарчмийн дагуу хаалттай эдийн засгаас нээлттэй эдийн засагт шилжсэн. Ингэснээр аж ахуйн нэгжээс чөлөөтэй экспорт ба импорт хийж, олон улсын зах зээл дэх харьцангуй давуу талыг ашиглах болсон байна.
  • Ядуусдаа ээлтэй өсөлтийг зарчим болгосон нь 1965-1985 онууд дахь эдийн засгийн өсөлтийн жилүүдэд орлогын харьцангуй тэгш хувиарлалтыг хийснээс нь харагддаг. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг хөдөө аж ахуйн бус салбарт ажил эрхлэлтийг хувийн сектороор дамжуулан бий болгох, боловсролд хөрөнгө оруулахад ашиглажээ. Бүх нийтийн боловсролын систем 9 жил байсан бол 12 жилд шилжүүлжээ. Түүнчлэн газрын шинэчлэл буюу биет шинэчлэл, биет бус хөрөнгө буюу хүмүн капиатлаар дамжуулан баялгын хувиарлалтыг нэмэгдүүлж өгсөн.
Биет капиталаас биет бус капиталд суурилсан аж үйлдвэржилтийг хөхиүлэн дэмжсэнээр гутал үйлдвэрлэгчээс дэлхийн том үндэстэн дамнасан корпорациуд, улсын судалгаа ба хөгжлийн институцээс аж үйлдвэр технологийн судалгааны институци болж өргөжсөн, Синьжугийн шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийн парк болж өргөжсөн зэрэг нь Азийн бар гэж хэлэгдэх хэмжээний эдийн засгийн хөгжилд хүрсний нотолгоо юм. Тайвань хүн эрсдэл хүлээж чаддаг, бүтээмжтэй, махруу, арвич зэрэг шинж нь зах зээлд таатай, таамаглахуйц, тогтвортой орчинг бүрдүүлж өгчээ. Өдгөө нэмүү өртөг шингэсэн үйчилгээний эдийн засаг болох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
Тайваний тухай зарим үзүүлэлтийг товч дурдая. 
Байрлал: Ази-Номхон далайн төв хэсэг, Зүүн Хятадын тэнгист оршдог
Нийслэл: Тайпей
Газар нутгийн хэмжээ: 36,000 km кв буюу манай Дундговиос 2 дахин бага газар нутагтай бөгөөд хотожсон, хүн амын нягтшил ихтэй 10 орны нэг
Хүн амын тоо: 23.1 сая (2009 оны байдлаар) болов ч төрөх насны эмэгтэй хүнд 1.3 хүүхэд ноогдож байгаа нь дэлхийд төрөлт хамгийн бага орны нэг (98% нь хятад үндэстнүүд, 2%-ыг арлын уугуул иргэд) 
Цаг уур: Халуун бүсэд хамаарах ба зундаа хамгийн халуун +38, өвөлдөө 0 хүрэх тохиолдол байдаг
Хэл: Хятад, Тайвань, Хакка болон уугуул иргэдийн хэл(Фузиэнь болон Миннань хэллэгээр ярилцах нь элбэг).
Шашин: Будда, Тао, Христ, Католик, Ислам
Мөнгөн тэмдэгт: New Taiwan Dollar(NT$ or NTD) 
Цагын бүс: GMT+8
Олон улсын ярианы: +886
Цахилгаан: AC 110V/220V, 60Hz
Засаглал: Хятадын 23 дахь муж хэдий ч Тайвань ерөнхийлөгчийн засаглалтай.
Шашин: Тао голлодог ч Будда, Христийг баримтладаг
Эдийн засаг: Олон улсын валютын сангийн ангилалаар дэлхийд 30-р байранд, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $22,585
Дундаж наслалт: 78
Тайвань хагас дамжуулагчийн салбараас хамааралтай. Тайваний өндөр технологийн салбаруудаас стратегийн хамгийн чухал ач холбогдолтой секторуудын нэг хагас дамжуулагчийн салбар бөгөөд арлын экспортын орлого хагас дамжуулагчаас шууд хамаардаг. АНУ болон Барууны орнууд Тайванийг Хятадаас хамгаалах бас нэгээхэн хүчин зүйл нь чухамдаа арлын чипний үйлдвэрлэлтэй холбоотой. Электроникийн салбар нь upstream буюу хагас дамжуулагч болон бусад эд анги, нэгжүүд ба downstream буюу  хэрэглээний электроник, мэдээлэл харилцаа холбоо ба мэдээллийн технологийн бүтээгдэхүүн гэсэн 2 сектороос бүрддэг бөгөөд хагас дамжуулагчийн салбар нь электроникийн бүтээгдэхүүн ба систем үүнд компьютер, өгөгдөл боловсруулах бусад тоног төхөөрөмжүүд, хэрэглээний электроникс, аж үйлдвэрийн машин, мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмж, автомашин  тээюрийн бусад системүүд, эмнэлгийн тоног төхөөрөмж, аналитикийн хэрэгслүүд болон цэргийн электрон системүүд багтдаг. Үйлдвэрлэлийн үе шатаасаа хамаараад хагас дамжуулагчийн салбар нь дизайн, угсралт, савлагаа ба туршилт гэсэн бизнесийн 4 цөм хэсэгтэй.

Тайваний хувьд Өрсөлдөөний давуу тал бүхий салбар хэрхэн төрсөн бэ?  Хагас дамжуулагчийн салбарын хөгжлийн үе шатууд
  1. Эдийн засгийн дорвитой өсөлтийг бий болгох үүднээс 1960-аад оны эхэн үеэр электроникийн технологийн ач холбогдлыг Тайваний засгийн газар ухаарсны үндсэн дээр судлаачид ба засгийн газрын албаныхны хооронд хагас дамжуулагчийн салбар эдийн засгийн хөгжилд нь чухал нөлөө үзүүлж чадна гэдэгт зөвшилцөлд хүрч чадсан байна. Хагас дамжуулагчийн салбарыг Тайваньд бойжуулахын тулд шинжлэх ухааны үндэсний зөвлөл судалгааны төслүүдэд оролцож ирсэн нь засгийн газар ба их сургуулийн хоорондын хамтран ажиллах стратеги болж өгчээ. 1966 онд дэлхийн микросхемийн зах зээлийн борлуулалт өндөр байхад АНУ-ын General Instrument Microelectronics компани Тайваний Каошиун хотод дамжуулагч угсардаг хагас дамжуулагчийн савлагааны Kaohsiung Electronics компанийг байгуулсан нь Тайваний хагас дамжуулагчийн салбарын эхлэл байжээ. Үүний дараагаар хэд хэдэн компаниуд бий болсон бөгөөд хөдөлмөр шингэсэн хэрэглээний электроник, мэдээлэл харилцаа холбоо ба мэдээллийн технологийн бүтээгдэхүүн голлон үйлдвэрлэж, гадаадын капиталд тулгуурлан, мискросхемийн савалгаанд анхаарч байлаа. 
  2. 1970-аад оны эхээр Тайваний хөдөө аж ахуйн сектор уналтанд орж, өсөлттэй байсан аж үйлдвэрийн салбар нийт экспортийн дийлэнхийг бүрдүүлдэг байсан ч 1973 оны газрын тосны хямралын нөлөөгөөр инфляци өслөө. Эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс тээврийн томоохон төслүүдэд засгийн газрын зарлагыг нэмэгдүүлж, хүнд аж үйлдвэрийг бий болгож, 1974 онд Электроникийн судалгаа ба үйлчилгээний байгууллагыг бий болгосон нь Тайваньд хагас дамжуулагчийн салбар бүхэлдээ хөгжих нөхцлийг бүрдүүлжээ. Үүнээс өмнө Тайваний микросхемийн салбар голдуу угсралтын баримжаатай байжээ. Тайваний электроникийн салбарын өсөлтийг хурдасгах зорилгоор АНУ-аас технологи импортлох болсон нь хагас дамжуулагчийн салбарыг хурдасгах хамгийн сайн арга байжээ. Засгийн газрын лаборатори болох электроникийн судалгаа ба үйлчилгээний байгууллагыг бий болгосон нь засгийн газрын дэмжлэгтэй судалгааны байгууллагаар дамжуулан технологи нэвтрүүлэх стратегийг хэрэгжүүлэх замаар боломжит эрсдэлийг бууруулах, технологи олж авахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.  RCA технологи шилжүүлэлтийн төсөл нь микросхем үйлдвэрлэлийн процесс шилжүүлэх төдийгүй, инжинер, менежерүүдийг бэлтгэсэн зэрэг нь засгийн газрын зөвлөмжтэйгээр Тайваньд хагас дамжуулагчийн салбарыг хөгжүүлэх суурь болж өгсөн байна. 
  3. 1980-аад оны эхээр дэлхийн эдийн засгийн удаашрал Тайваньд нөлөөлөх болсноор Тайваньд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлтийг бууруулж, хувийн хөрөнгө оруулалтыг багасгасан. Засгийн газрын дэмжлэгтэйгээр UMC-ийг байгуулсан нь электроникийн салбар микросхемийн савалгаанаас үйлдвэрлэдэг болсон. 1989 онд фотомаскийг үйлдвэрлэдэг болсноор Тайвань хагас дамжуулагчийн иж бүрэн салбартай болж, засгийн газрын дэмжлэгтэйгээр компаниудыг үүсгэх замаар хувийн секторт технологийг нэвтрүүлж, Тайваньд хагас дамжуулагчийн салбарыг иж бүрнээр нь хөгжүүлэхэд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн. 
  4. 1990-ээд оноос засгийн газар зөвлөмж өгөхөөс илүүтэй дэмжигч түншийн үүрэг гүйцэтгэх болсноор технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах үүднээс гадаадын тэргүүлэх компаниудтай стратегийн холбоо тогтоох эхэлсэн. 
Хагас дамжуулагчийн салбар Тайваний өрсөлдөөний давуу тал бүхий салбар болохдоо дараах онцлогуудад тулгуурласан: 
  • Tөрөлжих болсон. Хагас дамжуулагчийн салбар нь хэд хэдэн сегментүүдэд хуваагдах болсон компани бүр тодорхой сегментүүдэд төвлөрөх болжээ. Ингэснээр, салбарын нийт нийлүүлэлтийн гинжийг эдгээр компаниуд бүрдүүлэх болсон нь зах зээлийн өөрчлөлтөнд илүү хурдацтай дасан зохицох боломжийг олгожээ. Тайваний засгийн газар улсын өмчийн үйлдвэрийг илүү дэмжсэн нь цөөн хэдэн конгломератуудыг бий болгосноор, ихэнхи нь жижиг, дунд үйлдвэрүүд гарч ирсэн.  1980 аад оны дараагаар компьютер бий болж, мэдээлэл харилцаа холбооны аж ахуйн нэгжүүдийг задалж өгсөн нь Тайваний хагас дамжуулагчийн компаниудад бизнесийн шинэ боломжууд бий болсон. Арлын ямар ч компанид асар их хэмжээгээр дотоод нэгдэл бий болгох нөөц байгаагүй бөгөөд жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ажлын ачааллыг үүрч, зах зээлийн өрсөлдөөнд нягт хамтран ажиллаж байлаа. Тайваний хагас дамжуулагчийн салбар нь микросхемийн дизайн, фотомаск үйлдвэрлэл, нимгэн талст ялтас үйлдвэрлэл, микросхемийн савлагаа ба туршилт гэсэн 5 сегментээс бүрдэж байлаа. Төрөлжсөн сегментийн нийлүүлэлтийн гинжийн бүтэц бий болсон нь техникийн чадвар хурдтай сайжирч, чадамжуудыг үр дүнтэй ашиглан, үйлдвэрлэлийн мөчлөгийн хугацааг бууруулах боломжтой болгосон. 
  • Бүх сегментүүдийг иж бүрэн нийлүүлэлтийн гинжид  босоо байдлаар нэгтгэж өгсөн. Босоо нэгдлийг глобаль нийлүүлэлтийн гинжид оруулж өгсөн нь Тайваний хагас дамжуулагчийн салбарын амжилтийн чухал хүчин зүйл болсон. Үйлдвэр байгуулж, үйлдвэрийн нэр төрлийг бий болгон, иж бүрэн нийлүүлэлтийн гинжийг бий болгон, микросхемийн эд ангиудыг нийлүүлж, электрон системийг угсарсан. 
  • Ашиг хуваах системээр чадварлаг хүний нөөцийг татсан. Тайваньд хагас дамжуулагчийн салбар амжилтанд хүрэхэд нөлөөлсөн нэг чухал хүчин зүйл бол ажилчдийн дунд ашиг хуваах тогтолцоо буюу ажилтнууд нь хувьцаа хэлбэрээр жил бүрийн ашгаас хувь хүртэх боломжтой болсноор салбарт чадварлаг боловсон хүчинг татахад ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн ажилтан ба удирлагын хоорондын зөрчилдөөнийг бууруулж, ажилдаа урам зоригтой ажиллах хандлагыг бий болгосон, гадаадаас ч шилдэг боловсон хүчин татсан. 
  • Төрийн үүрэг. Дараагын асуулт бол өрсөлдөх чадвар бүхий салбарыг бий болгоход төр ямар үүрэгтэй оролцсон, юунд оролцохгүй байх вэ гэдэг асуудал юм. Анхандаа Тайваний харьцангуй давуу тал хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн байсан бөгөөд 1959 болон 1968 оны технологийн бодлогын хөтөлбөрт электроникийн салбарыг багтаагаагүй байдаг. 1970-аад оны эхээр хямд ажиллах хүчний нийлүүлэлт шавхагдаж эхлэхэд засгийн газар хагас дамжуулагч болон бусад эд анги, нэгжүүдийн үйлдвэрлэлийн нөөц бололцоог бий болгож ба хэрэглээний электроник, мэдээлэл харилцаа холбоо ба мэдээллийн технологийн бүтээгдэхүүний маркетингийн чадавхийг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлэх болсон. Хагас дамжуулагчийн салбарт төрийн нөлөөлөх таван суваг байсан: тухайлбал, судалгаа ба хөгжлийн туслалцаа, дэд бүтэц, санхүүжилт, татварын хөшүүрэг, хүний нөөцийн бодлогууд юм. 
  • Судалгаа ба хөгжлийн туслалцаа. Тайваньд жижиг үйлдвэрүүд давамгайлсан учраас судалгаа ба хөгжлийн нийт зарлага нь үндэсний нийт орлогын нийт хувиараа олон улсын жишигтэй харьцуулахад хэмжээгээрээ бага байсан тул засгийн газраас судалгаа ба хөгжилд хөрөнгө оруулсан. 1990 оноос хувийн секторын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд төрийн сектороос оруулах хөрөнгө оруулалтын зарлага буурах болсон. 
  • Санхүүжилт. Электроникийн судалгаа ба үйлчилгээний байгууллагыг санхүүжүүлээд зогсохгүй, бүтээгдэхүүнд нь хөрөнгө оруулалт хийж байлаа. Вангуард 1994 онд байгуулагдан, шинэ венчийн төсөлд ялалт байгуулахын тулд төр ба хувийн санхүүжилтийн консорциумийг тэргүүлэх болж, засгийн газар хувийн секторын хөрөнгө оруулалтыг мохоох ямар нэг сонирхолгүй болсон. 1999 он гэхэд өндөр технологийн старт ап компаниудад хөрөнгө оруулах компаниудын тоо өсч 160 болж нэмэгджээ. Хөрөнгийн зах зээл нь хөрөнгийн бас нэгэн эх үүсвэр болж байв. 
  • Шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийн парк. 1980 онд засгийн газар шинжлэх ухааны паркийг байгуулж, дотооддоо технологийн үйл ажиллагааг бий болгох, чадварлаг боловсон хүчинг татах зорилго тавьсан. 1999 он гэхэд 292 компаниуд паркад байгуулагдсан бөгөөд 118 нь хагас дамжуулагчийн, 51 нь компьютер, 47 нь харилцаа холбооны компани байсан. 
  • Татварын хөшүүрэг. Хагас дамжуулагчийн салбарын компаниуд татварын хөнгөлөлт эдлэх болсон. 
  • Хүний нөөцийн бодлогууд. Тайвань хагас дамжуулагчийн салбарт амжилт олсон нэгээхэн чухал хүчин зүйлүүд нь техник ба удирдахуйн хүний нөөц сайтай байсантай холбоотой бөгөөд боловсролын салбарт төрөөс хөрөнгө оруулсанаас гадна, хилийн чанадад ажиллаж байсан инжинерүүдийн нөөц бололцоог ашиглах болсон. 
Мэдээж, үйлдвэрлэл эрхлэх соёл, хилийн чанадад ажиллаж байсан иргэд буцаад ирэх, компаниуд олноор төрөн гарахыг урьдаас тооцоолж байгаагүй буюу засгийн газрын оролцоотой бий болоогүй. Иймээс зах зээлийн механизм нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүнд суртлын үр ашиггүй байдлыг багасгахад тусалсан. 
Тайваний залуу үеийнхэн гадаадад ажиллахыг хүсдэг
Тайваний ДНБ-ний 60%-ыг үйлчилгээний салбар бүрдүүлдэг бөгөөд үйлчилгээний салбарт өрхийн орлого бага байгаа нь оюуны дайжилтийн нэг эх үүсвэр болж байна. Хилийн чанад ажиллах нь өндөр цалинтайгаас гадна тэдний хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх болно гэдгээ илэрхийлжээ. Хамгийн ихээр очиж ажиллахыг хүсэж буй орнуудын жагсаалтанд АНУ, Япон, Сингапур, Хятад, Шинэ Зеланд болон Австрали багтжээ. Залуучуудын дунд ажилгүйдэл их байгаа нь гадаадад гарч ажиллах бас нэг хүчин зүйл болж байна. 8-р сарын байдлаар сүүлийн 2 жилд ажилгүйдлийн хэмжээ 4.08% өссөн байна. Ялангуяа 29-өөс доош насныхны дунд ажилгүйдлийн хэмжээ хамгийн өндөр байгаа бөгөөд 13.43%-ыг 20-24 насныхан, 9,05%-ыг 15-19 насныхан, 6.98%-ыг 25-29 насныхан эзэлж байгааг Бүртгэл, статистикийн ерөнхий хорооны судалгаа бас харуулж байгаа юм.
Газар хөдлөлт, далайн хар салхитай. Тайвань арлын орон тул 7, 8 ба 9-р саруудад хар шуурга буюу typhoon хамгийн хүчтэй нүүрлэдэг ч байнга тохиодоггүй. Далайн эрэг эсвэл томоохон гол мөрний дэргэд жижиг байранд амьдардаг эсвэл хүчтэй шуургатай үеэр гадагш гарах нь эрсдэлтэй. Урьдчилан дохио сануулгыг байнга өгдөг тул тул санаа зовох зүйлгүй. Далайн хар салхи хэлж ирдэг бол газар хөдлөлтийг урьдаас тэр бүр мэдэх бололцоогүй бөгөөд зүүн зүгийн газруудаар байнга газар хөдөлдөг бол баруун талаараа харьцангуй бага ажээ. 
Тайваньчуудын цалин бага. Тайваньд цалин болон амьдарлын өртөг бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 3 дахин бага байдаг. Тухайлбал, АНУ-д авдаг хамгийн түгээмэл цалин ойролцоогоор 132000 тайвань доллар, Японд 48000 тайвань доллар, Сингапурт их сургууль төгссөн хүн 72000, хамгийн доод цалин 43200 тайвань долларын цалин авдаг. Өнөөдрийн байдлаар 1 тайвань доллар 65 төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл Тайваньчуудын авдаг сарын дундаж цалинг хүний нөөцийн 104 цахим хуудаснаас харахад 1000USD. Залуу хүн 700 орчим ам доллар буюу ойролцоогоор 22000 тайвань долларын цалин авдаг тул ирээдүй харагдахгүй байна гэж бичихийг уншиж байлаа. Гадаадын иргэд Тайваньд хөдөлмөр эрхлэнэ гэдэг тийм ч амаргүй. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тайвань гадаадын иргэдийг илүү цагаар, хэт ачаалалтай, бага цалингаар хөдөлмөрийг нь шулж байна хэмээн байнга шүүмжилдэг.
Спортын талбай хаа сайгүй. Монголоос 44 дахин бага газар нутагтай ч гүйх, тоглох, биеэ чийрэгжүүлэх талбай ер нь хаа сайгүй. Дүүрэг бүрт хувийн болон улсын спортын төв байхаас гадна гүйх, сагс тоглох талбайг иргэддээ үнэ төлбөргүй байгуулж өгсөн байдаг. Сургууль бүр өөрийн спортын талбай болон ордонтой. Арлын иргэд эрүүл мэнддээ их анхааран байнга дасгал сургуулилт хийдэг.
Tайваньд Чингис хааны нэрээр бизнес хийдэг. Япон эсвэл Солонгос хүнтэй анх уулзахад Чингис хаан хэмээн хэлэх нь цөөнгүй байдаг бол Тайваньчууд Чингис хаан гэж бараг хэлдэггүй. Гэхдээ манай Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн олон үйлчилгээний газрууд Тайваньд байдаг. Энэ нь Монголыг сонирхох нэг хэсэг байдгын нотолгоо юм. Тухайлбал, Чингис хаан нэртэй фитнес клубресторан, шорлогны газрууд. Энэ тэндгүй салбарууд нь цөөнгүй байх агаад хэдийнээ салбаруудаа байгуулж амжжээ. Шорлогын газрын үнэ нь 290-450 тайвань долларын хооронд байгаа бол фитнесс клубууд нь 1 сард 1500 тайвань доллар. 
Дэлхийд дэлгүүрийн нягтшилаараа дээгүүрт ордог. Family Mart", "7-Eleven", "Hi-Life", "Ok Mart" гэх мэт дэлхийд нягтшилаараа өндөр агаад хамгийн ойр бөгөөд хамгийн энгийн хэрэглээний хүнсний бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний ойр зуурын бараагаар үйлчилдэг дэлгүүрүүд байна. Хэрэглэгчидэд суудал байвал цайгаа уунгаа, ном уншиж, ярилцаж, хөгжим сонсож, ном, сонин уншиж, амарч болохоос гадна хувилах, хэвлүүлэх, захиалсан бараагаа авах, эсвэл бусадруу бараа, бүтээгдэхүүн, бичиг баримт, эд зүйлсийг хүртэл илгээж болно. "Carrefour", "RT Mart" гэх мэт сүлжээ их дэлгүүрүүд нь дээрх жижиг дэлгүүрүүдтэй харьцуулахад хүний бүхий л хэрэгцээг багтаасан бараа, бүтээгдэхүүнээр, өргөн сонголттой, хамгийн боломжит үнээр үйлчилдэг. Голдуу дүүрэг бүрт 1 байрлах эдгээр аварга дэлгүүрүүдээр тав тухтай үйлчлүүлэх бүрэн боломжтой.        
Тайваньчууд шинэ оныг даруухан тэмдэглэдэг ард түмэн ажээ. Албан байгуулагууд оны аварга ажилтан гэх мэтээр нэгнээ өргөмжилдөггүй, хамт олноороо хоолонд орж, зургаа татуулаад л гэрийн зүг алхдаг бол оюутнууд ч мөн адил тэмдэглэхээс гадна, айл өрхүүд тэр бүр гацуур мод засдаггүй бөгөөд аав ээжүүд хүүхдүүддээ бэлэг өгдөггүй ажээ. Бизнесийн байгууллагууд төрөл бүрийн хямдрал урамшуулал зарлах нь манайтай адилхан. Тайваний иргэд гэрээсээ гарч, өөр хот эсвэл тосгон, дэлхийн улс орнуудаар аялаад ирэх бөгөөд дотооддоо болдог шинэ оныг угтах төрөл бүрийн арга хэмжээг үзэж сонирхох нь элбэг. Тэдгээрээс дурдвал, Тайваньд шинэ оныг тэмдэглэн өнгөрүүлэх гол арга хэмжээ болсон Тайпей 101 ёслолын буудлагыг он солигдох торгон агшинг угтан жил бүр уламжлал болгосоор иржээ. 
Тайпей хотын зам харилцаа тав тухтай. Тайваний амьдралын нэгээхэн тав тух болсон Taipei metro-оор өдөрт 2 сая гаруй хүн зорчдог байна.
Хүрэх газруудыг өнгөөр ялгаж өгсөн байдаг. Жишээ нь Gongguan-с Tamsui хүрэх бол ногоон өнгөтэй шугам дээрээс суун Chiang Kai shek Memorial hall зогсоол дээр буун шууд улаан шугамны Tamsui гэсэн метронд сууна гэсэн үг. 
Метроны газрын зурагаар баримжаалан хаана байгаа, хүрэхээ мэдэж болно.  Хятад, Англи, Тайвань буюу Өмнөд Минь, Хакка хэлүүдээр метронд гол мэдээллүүдийг хүргэдэг. Даяарчлагдаж буй өнөө олон сая жулчин хүлээн авдаг Тайпейн хувьд англи хэл чухал зайлшгүй, хятад хэл албан ёсны хэл нь тул зайлбаргүй, нөгөө талаас дээрх 2 хэлээр харилцдаг иргэд нилээд байдаг учраас 4 хэл ашигладаг болов ч бичгэн зааварчилгаа, сануулга, мэдэгдэл нь англи болон хятад хэлээр байдаг. Нэг буудал нь ойролцоогоор Монголын 2-3 автобусны буудалтай тэнцэхүйц зогсоолтой бөгөөд 1-5 хүртэлх буудал нь 16 тайвань доллар, 5-8 хүртэл 20 тайвань доллар гэх мэтээр дээд тал нь 48 тайвань доллар болдог. Картаа буудлаас оюутан, сурагч бол 100 тайвань доллар, насанд хүрэгсэд 200 тайвань доллараар худалдаж авах ба өөрөө эсвэл буудлын ажилтнуудаар цэнэглүүлж болно. Aвтомат машинаар цэнэглүүлж болно. Метроны зогсоол дотор утасгүй интернэт, 00, утас болон компьютер цэнэглэн, тав тухлан суух боломжтой бөгөөд асуух зүйлээ метроны ажилтнуудаас шуурхай  асууж болно. Сонин уншиж болохын зэрэгцээ, жуулчдад зориулсан мэдээлэл лавлагааны төвүүд ч бий. Зарим метроны буудалд үсчин, дэлгүүр, зах хүртэл бий. Метронд орохдоо картаа уншуулж, гарахдаа мөн уншуулах ёстой бөгөөд уншуулаагүй гарвал дараагын удаа тэр картаар нэвтрэх боломжгүй тул заавал үйлчилгээний ажилтнуудад хандан өмнөх явсан буудлаас хамааран картнаас мөнгөн дүн хасуулж байж хэрэглэх боломжтой болно. Метронд ус уух, юм идэх тамхи татахыг хориглодог бөгөөд зөрчвөл торгуултай. Бүр эмээ уух гээд хүртэл торгуулж байсан гэсэн яриа их гардаг.  Тухайлбал тамхи татах, юм идэж, уувал 7500 тайвань доллараар торгуулна. Метроны баруун гар талд зогсож, зүүн талаар явж өнгөрөх ёстой. Метро дотроо сольж суудаг тул зарим тохиолдолд сууж амждаггүй тул хүлээх хэрэгтэй болдог. Өглөө, оройн ажил, хичээлийн үед метроны давтамж нэмэгддэг. Метро ачаалал ихтэй ч асар цэвэрхэн. Метронд хяталтын камер хаа сайгүй суурилуулан, байнгын ажиглалт хийдэг хэдий ч метронд олныг хамарсан аллагаас эхлээд, гадаадын иргэд халаасны хулгай хийх үзэгдэл хаа нэгтээ гардаг тул бас л сэрэмж хэрэгтэй. Монголчууд хүртэл аялахаар ирээд метронд бүлэглэн хулгайн хэргээр шийтгүүлж байсан удаатай. Гадаа халуунд ороод суухад үнэхээр сайхан сэрүүхэн. 1996 онд Тайпейд ашиглалтанд орж байсан бол өдгөө Шинэ Тайпей, Тао Янь, Гаосиунь-д нэвтрээд байгаа бөгөөд удахгүй Тайчун, Тайнаньд нэвтрүүлэхээр зэхэж байгаа ажээ. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөл хүндтэй эмэгтэйн суудал гэж ялган зааж өгсөн байдаг. Хэвийн үед өглөөний 6.00-шөнийн 24.30 минут хүртэл үйлчилдэг бөгөөд далайн хар салхитай үеэр мөн нийтэд үйлчилдэггүй, түр зогсоодог байна. Саяхан метрод олон хүн шархдаж, амь үрэгдсэн аймшигт халдлага болсон гэвэл бас л анхаарал болгоомж хэрэгтэй.
Далайн хар шуурга зуны улируудад илүү хүчтэй тохионо. Далайн орнуудад далайн хар шуурга буюу typhoon(taifeng/台風/-хятад үгийн гарал нь хүчирхэг салхи гэсэн утгатай ) буюу далайн хар салхины улирал 5-11-р сар хүртэл болов ч 7, 8, 9-р сард илүү хүчтэй тохиох бөгөөд бусад саруудад маш бага тохиодог. Дунджаар 1 сард 1-2 удаа 1-2 өдөр үргэлжлэх буюу жилдээ 5 орчим удаа нутгийн ихэнхи хэсгээр эсвэл зарим газраар дайрч өнгөрдөг.
Хуйларсан цагаан нь далайн хар салхи 
Тайфөн дайрч өнгөрөхөөс дунджаар 3 хоногын өмнө салхины хүч нэмэгдэж эхэлснээр дохио өгч эхэлдэг. Тайфөн дайрч өнгөрч буй нөхцөлд хүчтэй салхилан, бороогоор шууран, үерийн ус хаа сайгүй, мод мөчир хугаран, үе үе тэнэх эд зүйлс нь хүнийг гэмтээх, цаашлаад амь насанд хүртэл халтай тул эрсдэл, хохирол багагүй дагуулдаг талтай. 
Хүчтэйвтэр хар салхины үеэр
Тайфөн хүчтэй нүүрлэх нь тодорхой болмогц нислэгүүд хойшилж, сургууль, албан байгууллага, метро тэр бүр ажилладаггүй болов ч, зарим такси, автобус, дэлгүүр, ресторанууд нээлттэй байдаг. Хар салхи өнгөртөл хүмүүс хоол хүнсээ базаан орон гэртээ өнгөрүүлдэг. Намуухан дэгдэж байгаа үед аюул, эрсдэл харьцангүй бага байдаг тул хүмүүс гадагшаа гардаг. Намуухан дэгдэж буй хар шуурганы үеэр хүмүүс гадагш гардаг. 
Тайфөн ихэвчлэн номхон далайгаас ирдэг тул Тайваний зүүн хэсэг, тэр дундаа уулс, далайн булан илүү их өртдөг болов ч англи болон хятад хэлээр сэрэмжлүүлэг, анхаарвал зохих зүйлсийг хаа сайгүй өгч, 24 цагийн турш шуурхай утас, цахим хуудас ажилуулдаг тул та бүхэн сандрах хэрэггүй. 1958-2016 оны хооронд далайн хар шуурганы нөлөөгөөр 4338 хүн нас барж, 15010 хүн гэмтэж, 119000 айлын орон сууц бүрэн сүйрсэн бол 22000 айлын орон сууц хэсэгчлэн нуржээ. Хар шуурга хүчтэй дэгдэхээс өмнө онгорхой хаалга, цонх байвал эртхэн засаж сэлбэх хэрэгтэй. Түүнчлэн аялалаар хол аян замд гарахгүй байх, далай, нуурын ойр орчим аялах, загасчлахгүй байх, гудамж болон байрны гадаах салгагдсан тогны утсаар оролдохгүй байх, харин холбогдох хүмүүст эвдэрч сүйдсэнийг мэдээлэх, машин унаагаар зорчихгүй байх, машин, мотоцикль, дугуй ээргийг модны дор болон хажууд тавихгүй байх, үерт автсан газар доорх байр, машины зогсоолруу дур мэдэн орохгүй байх, мод мөчирний дор болох хажууд зогсохгүй байвал  зохино.
Тайваньд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог. Далайн хар шуурга хэлж ирдэг бол газар хөдлөлт хэлж ирдэггүй. Тайвань нь номхон далайн цагирагын газар хөдлөлтийн бүсэд оршдог учраас урьдчилан таамаглашгүй энэхүү гамшиг багагүй тохиох тул энэ удаа газар хөдлөлтийн үед хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар дурдая. 
Зураг 1. 2016 онд Тайваний өмнөд хэсэгт шөнийн 3 цагт газар хөдөлж 100 гаруй нас баржээ
1. Газар хөдлөлт голдуу шөнө тохиох тул хаалгаар тэр бүр гарч амжихааргүй бол аль болох тайван байж ширээн доогуур орж нуугдан, ширээний хөлөөс сайтар барьж толгойн хэсгээ хамгаална. 5 баллаас дээш газар хөдөлсөн үед хаалганыгарцыг өөрчилөх хэмжээнд хүргэдэг тул ширээн доогуур орох нь аль ч газар хамгийн түгээмэл сонголт ажээ. Хэрвээ ширээ байхгүй бол гартаа эд зүйлс барин толгойн хэсгээ хамгаалах, ингэхдээ дээрээсээ унаж болзошгүй аяга таваг, хутга, сэрээ, ном гэх мэт эд зүйлсээс хол байх хэрэгтэй. Газар хөдөлж байхад гадагш гарахаас зайлсхийх, цахилгаан шатанд орохгүй байх, эсвэл толгой дээгүүрээ ном эсвэл толгойгоо гэмтээхгүй байх зүйлээр халхавчлан авралын шат, хаалгаар гадагш гарах,
2. Өрөөндөө байгаа хүнд тавилгаа хананд бэхлэх эсвэл доор байрлуулах, хагарах зүйлсийг дор байрлуулах, газ болон карантаа хаах, цахилгаан хэрэгслийг унтраах, хийн плитка зэргийг ч унтраах, ямар нэгэн эвдрэл гэмтэл илэрвэл дотуур байрны ажилтанд хандах,


3. Гадаа байгаа үед газар хөдөлбөл аюулгүй газар руу хүрэх буюу аюулгүй газар байгаа бол хөдөлгөөнгүй байх, тэр газраа зогсох, өндөр барилга зэргийн хажууд зогсохгүй байх, өндөр барилгаас холдох,
4. Унаагаар зорчиж байгаа бол, маш түргэн хугацаанд аюулгүй газарт зогсоох, газар хөдлөлт дууссаны дараа зам, гүүр, замын налуу хэсгүүд гэмтсэн байдаг тул болгоомжтой байх,
5. Газар хөдлөлтийн дараа нуралт үүсэх эрсдэл үүссэн байх учраас байрны хаалгыг болгоомжтой нээх, хүмүүсийн дэргэд  гамшгийн дараа мэдээлэл өгөх бол ойр тойрны хүмүүст хандах. Доорх зурганд газар хөдлөлтийн үед зөв үйлдлийг Бөөрөнхий зураасаар, Х зураасаар хийж болохгүй үйлдийг харуулсан байна. Тайваньд газар хөдлөлтийн дараа байрны хана хир найдвартай байдлыг цуурсан хэсэгрүү 10-ын зоосон тэмдэгт хийгээд багтаж орж байвал аюултайн шинж тэмдэг тул холбогдох хүмүүст хандах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 
Тайваньд хүчтэй газар хөдлөлт голдуу Илань, Хуалиэнь, Тайнань, Каошиун гэх мэт зүүн болон өмнөд нутгуудаар тохиох нь элбэг бөгөөд барилгуудыг газар хөдлөлтийг тэсвэрлэхүйц барьдаг болов ч оюутнууд ихэвчлэн хөлсөлдөг чанар муутай материалаар барьсан эсвэл олон жил болсон барилгууд газар хөдлөлтөнд тэсвэргүй байдаг. 
Сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгүүдээр аялахад тохиромжтой. Тайваньд байхдаа дараах сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгүүдээр төлбөртэй үйлчлүүлэхээс гадна, усан бассейн, усан оргилууруудаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Theme park буюу Тайваньд байдаг дараах сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг. 1.E-Da theme park-Грек уур амьсгал, хэв маягыг шингээсэн бөгөөд Kaohsiung-ийн Syue Cheng Road-д байрлах агаад хүүхэд 580, оюутан 799, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 450 тайвань доллар.                          
                                    
2.Janfunsun Fancy World-Yunlin County-ийн Gukeng Township-ийн Yongguang Village-д байрладаг бөгөөд насанд хүрэгсэд 799, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 399, оюутнууд 599 тайвань доллар. 
Нэг тоглоомонд хэдэн ч удаа үнэгүй үйлчлүүлж болох агаад усан парктай тул халуун өдөр сэрүүцэх боломжтой учраас усны хувцасаа авч очвол зүгээр. 
3.Leofoo Village Theme Park - Hsinchu-ийн Guanshi Jen-д байрладаг бөгөөд “Wild West”, “South Pacific”, “Arabian Kingdom” болон “African Safari” гэсэн 4 сэдэвчилсэн хэсэгтэйгээр цэнгэлдэх хүрээлэн болон Сафариг хослуулсан Азийн анхны уран зөгнөлт бүтээл юм. 
12-18 насны хооронд бол 699, 12-аас доош бол 499, оюутнууд 899, насанд хүрэгсэд 999, өндөр настан, бие давхар, хөгжлийн бэрхшээлтэй бол 399 тайвань доллар ажээ. 

4.Window On China Theme Park - Тайвань, Хятад болон дэлхийн бусад орнуудыг жижигрүүлсэн байдлаар харах боломжийг та бүхэнд олгох бөгөөд Taoyuan City, Longtan District, Gaoyuan Rd -д байрлах бөгөөд сурагч бол 599, 6-аас доош насны бол 499, оюутнууд 699, насанд хүрэгсэд 799, өндөр настан, бие давхар, хөгжлийн бэрхшээлтэй бол 399 тайвань доллар ажээ.

5.Lihpao Land - Taichung City Houli District-ийн Furong Rd-д байрлах Тайваний хамгийн том газар ба усан цэнгэлдэх хүрээлэн бөгөөд тасалбарын үнэ 299-900 тайвань доллар ажээ.
6.The Taipei Children's Amusement Park-Тайпейн MRT Jiantan Station Exit 3-аар гаран 15-30 ам доллараар үйлчлүүлэх боломжтой бөгөөд 6 наснаас доош хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. 
7.The Little Ding-Dong Science Theme Park Hsinchu County-ийн Xinfeng Township-д байрладаг Тайваний цорын ганц байшин доторх цанын бааз бөгөөд тасалбарын үнэ 350-500 тайвань доллар. 
8.Yehliu Ocean World - Keelung City-д байрладаг Тайваний анхны амьтны сэдэвтэй цэнгэлдэх хүрээлэн бөгөөд дельфин, далайн арслангын үзүүлбэрийг үзэх боломжтой. Тасалбарын үнэ 240-480 тайвань доллар.
9.Farglory Ocean Park-үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах цорын ганц далайн цэнгэлдэх хүрээлэн бөгөөд Hualien-ийн Shoufeng Shiang-д байрладаг. Тасалбарын үнэ 620-890 ам долларын хооронд.
10.Formosan Aboriginal Culture Village тасалбарын үнэ 420-с эхэлдэг. Байрлал нь No. 45, Chihtien Lane, Yuchih Township, Nantou County 55544, Taiwan
Тайваньд усанд үнэгүй сэрүүцэх боломжтой газрууд
Зуны амралтаараа усанд сэлэнгээ, тоглон, зургаа татуулан, усан оргилуурыг харан, хөгжилдөж үнэ төлбөргүй сэрүүцэж болох дараах 12 газар байна. 
1.Taipei- Dajia Riverside Park/台北-大佳河濱公園/
Ажиллах цагын хувиар: 6, 9-р саруудад амралтын өдөр 15:00~18:00
7,8-р сард өдөр бүр 10:00~10:40、11:00~11:40、15:00~18:00。
Хаяг:No. 5, Binjiang Street, Zhongshan District, Taipei City/台北市中山區濱江街5號/
2.New Taipei - Yingge Ceramic Museum/新北-鶯歌陶瓷博物館/
6-9.30 хүртэл өдөр бүр 09:00~17:00;амралтын өдөр 09:00~18:00, даваа гариг бүр нийтэд үйлчлэхгүй
Xаяг:No. 200, Wenhua Road, Yingge District, New Taipei City/新北市鶯歌區文化路200號/
3.Keelung - Warm Water Park /基隆-暖暖親水公園/
6-9.30 хүртэл өдөр бүр 09:00~17:00;амралтын өдөр 09:00~18:00, даваа гариг бүр нийтэд үйлчлэхгүй
Xаяг: Dongpu Road, Kelow City Warm Area/基隆市暖暖區東碇路/
4.Hsinchu / Shifu Square fountain新竹/市府廣場噴水池
Өдөр бүр 8、12 цагууд,15 минут бүр ус цацрах ба 17 цагт дахин 2 цаг үргэлжилнэ. Амралтын өдөр 3-20 цаг хүртэл ба 5 цаг тасралтгүй цацарна.
Xаяг: 120 Zhongzheng Road, Hsinchu City/新竹市中正路120號/
5.Miaoli - Civic Square fountain/苗栗-市民廣場噴水池/
7-8 саруудад Өдөр бүр 16:00-20:00 ус цацарна
Хаяг: No. 1 Fuqian Road, Miaoli City, Miaoli County/苗栗縣苗栗市府前路1號/
6.Taichung - Daan Binhai Paradise Pool & Beach/台中-大安濱海樂園游泳池&沙灘/
4-10-р сар хүртэл 7:00~18:00 beach нээлттэй
Бассейн нь 6/2~9/2,хүртэл өдөр бүр 8-5 цаг хүртэл, даваа гариг бүр амарна
Xаяг: No. 1, Lane 86, Beitun Road, Taichung City, Tai'an District, Taichung City/臺中市大安區臺中市北汕路86巷1號/
7.Nantou - Shuili Water Park/南投-水里親水公園/
Бямба гариг бүр 9-17 цаг хүртэл ус цацарна
Хаяг: No. 112, Minsheng Road, Shuili Township, Nantou County/南投縣水里鄉民生路112號/
8.Chiayi-Dongshi Fisherman's Wharf Whale Pool/嘉義-東石漁人碼頭鯨魚池/
7-8 саруудад лхагва, пүрэв, бямба, ням гаригуудад 10:00~18:00
Хаяг: No. 420 Caixia Avenue, Dongshi Township, Chiayi County/嘉義縣東石鄉彩霞大道420號/
9.Tainan/Taitan Pi Wanglai Park leisure pool/台南-大潭埤旺萊公園嬉水池/ 7-8 сард 09:00~16:00 цаг хүртэл
Хаяг: Songjiali, Guanmiao District, Tainan City, close to Qianfo Mountain/臺南市關廟區松腳里緊鄰千佛山菩堤寺/
10.Kaohsiung / Shin Kong Pier + Starlight Waterfront Park/高雄-新光碼頭+星光水岸公園/
Жилийн турш 10:00~21:00 цаг хүртэл нэг удаа 10 минут ус цацарна. Xаяг: Intersection of Xinguang Road and Chenggong Road, Xinya District, Kaohsiung City/高雄市苓雅區新光路底與成功二路交叉口/
11.Pingtung - Liudui Hakka Culture Park/屏東-六堆客家文化園區/
Өдөр бүр 14:00цагт 20 минут цацардаг амралтын өдөр 10:30、14:30、16:00цагуудад 30 минут цацарна
Xаяг:No. 588, Xinyi Road, Neipu Township, Pingtung County/屏東縣內埔鄉信義路588號/
12.Hualien - Zhika Xuan Forest Water Park/花蓮-知卡宣森林親水公園/ 7/1~8/27 хүртэл 9:00~12:00、13:00~17:30
Xаяг:Section 2, Zhongzheng Road, Ji'an Township, Hualien County/花蓮縣吉安鄉中正路二段/
Монгол хаадын хөрөг эх хувиараа байдаг. Эзэн хааны ордны музей/National Place of Museum/-д Неолитийн үеэс өнөөг хүртэлх Хятадын урлагын бүтээлийн 8000 гаруй жилийн түүхийг харж болох бөгөөд тус музейн хамгийн сонирхолтой хэсгүүд Юань гүрний үеийн Монголын түүх, дурсгалын үнэт үзмэрүүд бөгөөд үе үеийн хаадын хөргүүд тэр дундаа Их Чингис хааны хөргийг эх хувиар нь үзэх боломжтой. 
National Place of Museum-д эх хувиараа хадгалаастай байгаа Чингис хааны хөрөг
National Place of Museum
Жилийн турш өдөр бүр 8.30-18.30 цагын хооронд, баасан, бямба гаригуудад 21.30 хүртэл гадаадын иргэдэд 450, дэлхийн бусад орны оюутан сурагчидад 150 тайвань доллар, Тайваньд суралцдаг гадаад, дотоод оюутан, сурагчидад үнэ төлбөргүй үйлчилдэг. 
Taipei city-shilin station-R30-д суун National Palace Museum-д хүрнэ. 
Тайваний Үндэсний түүхийн музей/National Taiwan Museum/. Тайваньд хүрэлцэн ирсэн гадаадын жуулчдийн заавал ороод гардаг газар бол Үндэсний түүхийн музей буюу National Taiwan Museum юм. Францын Лувртай дүйлгэж харьцуулан ярих нь ч бий. Хятад болон Тайваний түүхийг оюун ухааны хосгүй үнэт эдлэлүүд, бүтээлүүдээр дамжуулан харах боломжтой. Тэр дундаа Хятадын үе үеийн хаадуудын эдэлж хэрэглэж байсан чамин тансаг хаш, шүрээр урласан эдлэлүүд, уран зургууд, шаазан эдлэлүүд та бүхний сонирхлыг татах нь дамжиггүй.

                                                              National Taiwan Museum

Музейн үзмэрийн тоо 700 мянга гаруй бөгөөд тус музейн ховор нандин үзмэрийг аль болох олон хүнд хүргэх үүднээс гурван сар тутам үзмэрээ сольдог агаад жилдээ 60000 орчим үзмэрийг нийтэд сонирхуулдаг тул бүх үзмэрийг үзэхийн тулд 12 жил улирал тутам музейд зочлох шаардлагатай болдог.
Pingtung National Museum of Marine Biology. Өдөр бүр 09:00-17:30 цагын хооронд, 7-8-р саруудад 9.00-18:00 цагуудад нээлттэй. Тасалбарын үнэ 450, бүлгээр бол 350, оюутан бол 250 тайвань доллар.
Хаяг: No. 2, Houwan Road, Houwan Village, Checheng Township, Pingtung County
Мөн та бүхэн өөрийн сургуулийнхаа ойр байгаа дараах музейгээр үнэтэй болон үнэгүй үйлчлүүлэх боломжтой. 
Шүрний зах. Монголчууд Тайваний шүр ихээхэн сонирхдог тул та бүхэнд шүрний зах, тэдгээрийн онцлог, байршил, үнэ ханш, худалдан авалт хийхэд юуг анхаарах талаар бичихийг зорилоо. Тайвань дэлхийн шүрний худалдааны төв гэсэн ойлголт манайханд байдаг ч үнэтэй дэлхийн бусад шүр, сувдны томоохон төвүүдтэй харьцуулахад үнэтэй атлаа хуурамч, чанар муу шүр ихээхэн худалдаалагдаж байна. Борлуулагчид хүмүүсийн мэдээлэлгүй байдлыг ашиглан зах зээлд байгаа доод үнийг санал болгож байна хэмээн цэвэр, гүн ногоон гэх мэтээр тайлбарладаг тул та бүхэн бусад лангуугаар харьцуулалт хийж үзэн, шалгах, жигнэх, хэрэгтэй. Тайваньд цагаан сар, фестивалиар шүрний үнэ огцом өсдөг тул ийм үеэр шүр авахгүй байсан дээр. Гүн ногоон, цагаан хаш нь өндөр үнэтэй бөгөөд ховор талдаа. Том хэмжээтэй нь гэрчилгээтэй байдаг бөгөөд A-D нь олон улсын зэрэглэлтэй тул шинжээч шалгаж баталгаажуулсан байдаг учраас гэрчилгээг нь үзэх хэрэгтэй. Хөөрөгний бэлэн толгой хэмжээ, өнгө хамаараад дунджаар 6200-9500 тайвань доллар, түүхий шүр буюу мөчир 3100-5000 тайвань доллар.
Тайваньд үйл ажиллагаа явуулдаг томоохон шүрний захуудыг дурдвал
1.Taipei Jianguo jade зах /台北建國玉市場/ нь section 1 Jianguo Road, Zhongshan District, Taipei city /台北市中山區建國南路一段/ -д цэцэгний захтай хамт байрлах бөгөөд ирж очиход ихээхэн хялбар тул амралтын өдрүүдэд нээдэг захад хүн ихтэй байхаас гадна, эртний эдлэл, уран баримал, үнэт чулуунаас бэлэг дурсгалын зориулалтаар сонголт хийх боломжтой. Худалдан авалт хийхээс өмнө хуурамч, жинхэнийг нь сайн харж авах хэрэгтэй.
2.Guanghua Yu зах /光華玉市場/ нь Songshan District, Taipei Bade Road Sec 2 /台北市松山區八德路二段1號/-д байрлах бөгөөд үнийн хувьд хямд болов ч чанарын хувьд харилцан адилгүй тул худалдан авалт хийхээс өмнө харьцуулалт хийх, чанарыг нь ялгаж чадах мэдлэгтэй байх нь хохирол амсахгүй.
3.Taichung Park зах /台中公園玉市場/ нь /台中市公園路與成功路交叉/ Taichung Park Road and the intersection of success-д байрладаг тул замаас төөрөх магадлалтай болов ч худалдаалах лангуу маш олон тул шүр, үнэт чулуу, буддагын баримал нилээд их болов ч бас л сайтар харьцуулж байж сонголт хийх нь хуурамч бараа авахгүй байх боломжтой.
4./台中文心玉市場/ Taichung Tianmu зах нь /408台中市南屯區五權西路二段957號/ No.957, Sec. 2, Wuquan W. Rd. Nantun Dist., Taichung City 40869 Taiwan (R.O.C.)-д байрладаг бөгөөд хэмжээгээр Тайваний хамгийн том шүрний зах төдийгүй олон жилийн түүхтэй бөгөөд шүр, болор, ваар, данх, үнэт чулуу, модон сийлбэр, шаазан эдлэлийг 300 гаруй лангуунаас сонголт хийх боломжтой. 
5.Тainan Zhonghua Road Jade зах /台南中華西路玉市場/ зах /台南市中華西路一段215號/ Tainan Zhonghua West Road No. 215 -д байрлах бөгөөд гоёмсог, этгээдээс нь сонголт хийх бол энэхүү захад эртний гүц, бугуйвч худалдаалдаг.
6. Kaohsiung jade зах/高雄十全玉市場/ зах /Shiquanquan Road 252 Sanmin District, Kaohsiung City, Taiwan/台灣高雄市三民區十全二路252號/-д байрлах захад лхагва гаригт хамгийн сонголт өргөнтэй байдаг.
6.Yilan-д 宜蘭縣五結鄉五濱路二段201號魯班街二,三號 (29.03 mi) 宜蘭國立傳統藝術中心 26841 хар хаш чулууны зах өглөөний 9-17 цаг хүртэл ажилладаг. 
Та бүхэн аян замдаа сайн яваарай.

No comments:

Post a Comment