Thursday, October 9, 2014

Хятад менежментийн хэв маяг

Хятадын аж ахуйн нэгжүүд менежментийн шинэ сэтгэлгээгүй хэмээн Барууны хөрөнгө оруулагчид шүүмжилдэг. Төрийн өмчит компаниудын дийлэнх нь барууны менежментийн практикаас суралцах шаардлагатай тулгараад байгаа. Энэ нь Хятадад Nissan эсвэл Hyundai шиг дэлхийн зэрэглэлийн компаниуд төрөөгүй байгаагаас нь харагдах бөгөөд менежментийн шинэлэг хэв маягаараа бус хөрөнгөлөг гэдгээрээ бизнес эрхлэгчид нь дэлхийд танигдсан байдаг. Гэхдээ Хятад барууны менежментийн онол, практикаас суралцаж байгаа болов ч компаниуд нь Тоёото гэх мэт Японы бусад томоохон компаниудын нэгэн адилаар чанарын нийт удирдлага, тасралтгүй сайжруулалт ба яг цагт нь гэх мэт менежментийн шинэ аргуудыг хараахан бий болгож чадаагүй байна. Харин шуурхай хариу өгөх, сайжруулах, уян хатан байх ба хурдтай байх гэсэн менежментийн өдгөө нэн шаардлагатай байгаа аргуудыг Хятадын компаниудаас олж харж болно. Хятадын хаалттай, биржид бүртгэлгүй компаниуд дунджаар 14%-ын өгөөжтэй байхад төрийн өмчит компаниуд 4%-ын өгөөжтэй байсан нь дээрх менежментийн аргуудын ач холбогдлыг харуулж байна.
Хатуу зохицуулалтын төрийн капиталист нийгэмд ажиллана гэдэг нүсэр бөгөөд асар хурдацтай өөрчлөгддөг экосистемд компаниудад хяналтгүй өсөлт, гэнэтийн удаашрал, хотжилтийн давалгаан, орон нутгийн асар том зах зээл, ширүүн өрсөлдөөн, ужгирсан авилгатай нүүр тулгарч байгаа учраас сүүлийн 30 гаруй жилд бизнесийн эрс тогтворгүй орчинд өөр арга барилаар удирдах арга барил шаардлагатай гэдгийг хятадын бизнес эрхлэгчид ойлгож байна. Хятад гэнэтийн өөрчлөлттэй зах зээл учраас шинэ мэдээллийг шуурхай боловсруулдаг, менежерүүд нь бие даан үйлдэл гүйцэтгэдэг, эрч хүчтэй, овсгоотой, менежментийн систем нь сийрэг бүтэцтэй байдаг онцлогтой.
Соёлын хувьд үйлдвэрийн удирдлагуудын ихэнхи нь байгууллагын ажилчдаа гэр бүлийн хүн гэж үзэхийн хирээр их зүйлийг шаарддаг байна. Хятадын бизнесийн лидерүүд хоёр өөр үзэл баримтлалтай. Үүний нэг нь өөрийн экосистемийг бий болгох ёстой буюу ажилтан авах, бэлтгэн нийлүүлэгч, засгийн газартай холбоо тогтоох, хөрөнгийн эх үүсвэр, ажилтнуудын хүүхдүүдийг сургах гэх мэт бүх асуудлыг өөрөө шийдвэрлэх чадвартай байх ёстой гэж үздэг. Нөгөө нь менежментийн хувьд дасан зохицох чадвартай байх ёстой гэж үздэг. Шинэчлэл нээлттэй бодлогоос хойш Хятадын коммунист нам хувийн компаниудад халгаатай байж ирсэн. Старт-ап компаниудад бүр ч хаалттай учир, түүхий эд материалын эх үүсвэр, хүний нөөц, мөнгө бүр ч тэдэнд хаалттай. Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах, талбай түрээслэх, ажилтан олж авах, материал оруулж ирэх, хөрөнгө босгох зэрэгт албаныханд хахууль өгсөн хэвээр л байна. Олон зуун мянган аж ахуйн нэгж дампуурч, тэсэж үлдсэн цөөхөн компаниуд нь яаж дасан зохицох ёстой вэ гэдгээ мэддэг болжээ. Харвардын их сургуулийн судлаачдын судалгаагаар хятадын компаниудын дийлэнх нь хөрөнгийн эргэц өндөр байхад ихэд дуртай ажээ. Хүн бүр дээд албан тушаалтандаа тайлагнадаг зохион байгуулалтын энгийн бүтэцтэй, ихээхэн өртөэй тул өмнөх сургамжаас үүдэн ихээхэн айдастай байдаг. Иймээс Хятадын бизнес бол нөхцөл байдалд дасан зохицохыг шаардах бөгөөд менежментийн хэв маяг нь Хенри форд, Стандарт ойл гэх мэт компаниудын эхэн үеийнхтэй зүйрлүүлэхүйц бүрэлдэх эллэлийн үе шатанд байна.