UNIT THREE TO FOUR INITIAL PUBLIC OFFERING
Хичээл Гурав Үнэт Цаасыг Нийтэд Анх Удаа Арилжих нь
Энэ нь хичээлийн агуулгыг бүрэн илэрхийлэхгүй болно.
This is only lecture note.
Хичээл Гурав Үнэт Цаасыг Нийтэд Анх Удаа Арилжих нь
Энэ нь хичээлийн агуулгыг бүрэн илэрхийлэхгүй болно.
This is only lecture note.
Exercise Дасгал ажил
Match these initial public offerings terms with definition below – Үнэт цаасыг анх удаа санал болгохтой холбоотой доорх нэр томъёог хоосон зайнд тааруулж бөглөнө үү.
Prospectus Flotation costs Underwriter
Right issue Initial Public Offering Self registration
Private placement Spread General cash offer
Seasoned offering Underpricing
|
1. A firm is said to go public when it sells its first issue of shares in a general offering to investors. This first sale of stock is called an (Initial Public Offering).
Компаниудаас хувьцаагаа нийтэд анх удаа арилжаалахад нээлттэй компани болдог. Ийнхүү хувьцаагаа анх удаагаа арилжаалахыг (үнэт цаасыг нийтэд анх удаа санал болгох) гэж нэрлэдэг.
2. (Underwriter) are investment banking firms that act as financial midwives to a new issue.
(Андеррайтер) бол хувьцаа анхлан гаргахад санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэдэг хөрөнгө оруулалтын банк юм.
3. The underwriters receive payment in the form of a (spread) – that is, they are allowed to sell the shares at a slightly higher price than they paid for them.
Андеррайтер нь төлбөрийг(зөрүү) хэлбэрээр авах бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын банкуудад хувьцааг худалдан авсан үнэтэй нь харьцуулахад ялимгүй өндөр үнээр худалдах нөхцлийг бүрдүүлдэг.
4. The first part of the registration statement is distributed to the public in the form of a preliminary (prospectus).
Бүртгүүлсэн тайлангын эхний хэсгийг анхдагч (танилцуулга) хэлбэрээр нийтэд тараадаг.
5. (Underpricing) is needed to tempt investors to buy stock and to reduce the cost of marketing the issue to customers.
(Бодит үнэлгээнээс нь хувьцааг доогуур арилжсанаар) нь хөрөнгө оруулагчдийг хувьцаа худалдан авахад нь хөшүүрэг болох, харилцагчидад борлуулалт хийсэн өртөгийг нь бууруулахад чиглэдэг.
6. The costs of a new issue are termed flotation costs.
Шинэ хувьцаа гаргах өртөгийг (үнэт цаасыг анх удаа арилжаалахтай холбоотой зардал) гэж нэрлэдэг.
7. An issue of additional stock by a company whose stock already is publicly traded is called a (seasoned offering).
Үнэт цаасаа нийтэд нэгэнт борлуулалт хийсэн компаниас нэмэлт хувьцаа гаргахыг (улирлаар хувьцаа гаргах) гэж нэрлэдэг.
8. Public companies can issue securities either by making a general cash offer to investors at large or by making a (right issue), which is limited to existing shareholders.
Нээлттэй компаниас хөрөнгө оруулагчдад их хэмжээгээр бэлэнээр эсвэл хязгаарлагдмал хүрээнд (одоогын хувьцаа эзэмшигчиддээ үнэт цаас санал болгох-/карманы хувьцаа/) замаар үнэт цаас гаргадаг.
9. When a public company makes a (general cash offer) of debt or equity, it essentially follows the same procedure used when it first went public.
Хувьцаат компаниас бонд эсвэл хувьцааг (дурын хөрөнгө оруулагчидад ил тод арилжаалахдаа) нээлттэй компани болох дүрэм журмыг мөрддөг.
10. (Self registration) that allows firms to file one registration statement for several issues of the same security.
Компаниудаас ижил үнэт цаас олон удаа гаргахдаа бүртгүүлэх мэдэгдэл бөглөхийг (нэг удаагын бүртгэл) гэж нэрлэдэг.
11. (Private placement) is sale of securities to a limited number of investors without a public offering.
Үнэт цаасыг нийтэд арилжаалахгүйгээр цөөн тооны хөрөнгө оруулагчдад үнэт цаас борлуулахыг (хаалттай арилжаа) гэж нэрлэдэг.
Source: Brealey, Mayers and Marcus Fundamentals of Corporate Finance McGraw-Hill 2007
Translation - Орчуулга
Established in 1698, the London Stock Exchange’s Main Market has long been home to some of the UK’s, and indeed the world’s, largest and best-known companies.
1698 онд байгуулагдсан цагаасаа хойш, Лондонгын хөрөнгийн биржийн Main Market (Гол Зах Зээл) нь Их Британи төдийгүй, дэлхийн хамгийн том бөгөөд нэр хүнд бүхий компаниудын сонголт нь байж ирсэн.
There are over 1,400 companies on the Main Market with a combined market capitalisation of £3.7 trillion.
Зах зээлийн нийт үнэлгээгээрээ 3.7 их наяд фунт стирлинги бүхий 1400 гаруй компани Гол Зах Зээлд бүртгэлтэй байдаг.
Joining a public market – the Main Market or AIM (our market for smaller, growing companies) – is a way to grow and enhance your business.
Нээлттэй зах зээлд нэвтрэн орох нь – Гол зах зээл буюу AIM нь бизнэсээ өргөжүүлэн тэлэх нэгээхэн арга юм.
When considering the available financing options, the following factors are frequently cited as the key benefits of admission to a public market:
Санхүүгийн сонголтуудыг харгалзан үзэхдээ, дараах хүчин зүйлүүдийг нээлттэй зах зээлд бүртгүүлэх гол давуу гэж үздэг:
- providing access to capital for growth, enabling companies to raise finance for further development, both at the time of admission and through further capital raisings
биржид бүртгэлтэй болох, цаашид санхүүжилт босгох хугацааны аль алинд нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор санхүүжилт олж авах, зах зээлээ тэлэх зорилгоор санхүүжилт босгох нөхцлөөр хангах
- creating a market for the company’s shares, broadening the shareholder base
тухайн компанийн хувьцааг зах зээлд гаргах, хувьцаа эзэмшигчийн хүрээг нь өргөжүүлэх
- placing an objective market value on the company’s business
Тухайн компанийн бизнесийн үйл ажиллагаанд зах зээлийн бодит үнэлгээг тусгах
- encouraging employees’ commitment and incentivising their long-term motivation and performance, by making share schemes more attractive
хувьцааны эзэмшүүлэх төлөвлөгөөг илүү хүртээлтэй болгох замаар, ажилчдын тогтвор сууршилтай ажиллах нөхцлийг хөхиүлэн дэмжиж, урт хугацаанд урам зориг ба бүтээмж өндөртэй ажиллахад нь дэмжлэг үзүүлэх
- Increasing the company’s ability to make acquisitions, using quoted shares as currency.
Валют хэлбэрээр квоттой хувьцааг ашиглан компаниудаас нөгөө компанийг худалдан авах нөхцлийг нь нэмэгдүүлэх
Joining the Main Market Responsibility for the approval of prospectuses and admission of companies to the Official List lies with the UK Listing Authority (UKLA).
Гол зах зээлд нэвтрэн орох Их Британийн Үнэт цаасны Бүртгэлийн Газраас компаниудыг албан ёсоор бүртгэх, танилцуулгыг нь батлах үүрэг хүлээдэг.
The Exchange is responsible for the admission to trading of companies to the Main Market.
Лондонгын хөрөнгийн бирж нь Гол Зах Зээлд хувьцаа арилжих компаниудыг бүртгэдэг.
Joining the Main Market consequently involves two applications: one to the UKLA and one to the Exchange.
Гол зах зээлд нэвтрэн орохдоо хоёр өргөдөл гаргадаг: үүний нэг нь Их Британийн Үнэт Цаасны Бүртгэлийн газар, нөгөө нэг нь Бирж юм.
Choice Companies with either a Premium or a Standard Listing can choose to admit to trading on the Main Market.
Сонголт Гол зах зээл дээр бүртгүүлсэн компаниудаас урамшуулалттай эсвэл жишиг гэсэн хоёр сегментийн аль нэгнээс сонгож хувьцаагаа арилжина.
A Premium Listing means that a company must meet standards that are over and above those set forth in the EU legislation, including the UK’s corporate governance code.
Хувьцаагаа урамшуулалттай арилжих компаниудын хувьд Европын Холбооны хууль тогтоомж, үүнд Их Британийн компанийн засаглалын кодод заасан стандартыг хангах ёстой.
A Premium Listing is only available to equity shares issued by commercial trading companies.
Урамшуулалттай гэсэн сегмент нь худалдааны компаниудаас гаргаж байгаа энгийн хувьцаанд мөрдөгдөнө.
With a Standard Listing, a company has to meet the requirements laid down by EU legislation.
Жишиг сегмент нь компаниудаас Европын Холбооны хууль тогтоомжинд тусгаж өгсөн шалгуурыг хангах ёстой.
This means that their overall compliance burden will be lighter, both in terms of preparing for listing and on an ongoing basis.
Энэ нь хувьцаагаа арилжих, цаашлаад зорилтоо хэрэгжүүлэхэд тавьж буй шалгуур нь хөнгөн гэсэн үг юм.
Standard Listings cover the issuance of shares and Depositary Receipts.
Жишиг сегмент нь хувьцаа арилжих болон хадгаламжийн гэрчилгээг гаргах үйл явцыг хамардаг.
Once you are listed on the market, we are committed to helping you raise your profile and keeping you abreast of market developments.
Уг зах зээлд хувьцаагаа нэгэнт арилжиж эхэлмэгц, тухайн компанийн талаарх мэдээллийг нийтэд хүргэж өгч, зах зээлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад тань туслах болно.
We help to do this through the provision of brand marks; a dedicated page on our website specific to your company (including latest news and pricing information on the trading of your securities); educational initiatives, such as seminars and practical guides; and investor-focused events such as capital markets days that bring companies and investors together.
Бренд тэмдэгт гаргах замаар тус бирж энэ бүгдийг хийдэг: Биржийнхээ цахим хуудсанд тухайн компанийн талаар тусгайлсан хуудас гаргах: семинар болон практик зөвлөмжүүд гэх мэт боловсролын санаачлагууд: хөрөнгийн зах зээлийн өдрүүд гэх мэт хөрөнгө оруулагчдад хандсан үйл ажиллагаа нь компани болон хөрөнгө оруулагчдийг нэгтгэж өгдөг.
Companies may use the brand mark across corporate and investor relations materials to showcase their association with the London Stock Exchange and provide information as to their listing status.
Компаниудаас Лондонгын Хөрөнгийн Биржтэй харилцаа холбоотой байгаагаа харуулах, бүртгэлийн статус байдлаар мэдээллээр хангах зорилгоор хөрөнгө оруулагч ба компани хоорондын харилцааны материал бүхий бренд тэмдэгтийг ашигладаг.
UNIT FOUR INITIAL PUBLIC OFFERING
Хичээл дөрөв Үнэт Цаасыг Нийтэд Анх Удаа Арилжих нь
Exercise Дасгал ажил
Match these initial public offerings terms with definition below – Үнэт цаасыг анх удаа санал болгохтой холбоотой доорх нэр томъёог хоосон зайнд тааруулж бөглөнө үү.
Depository receipts Red herring
Custodian bank Blue-chip stocks
Venture capital Best efforts agreement
Firm commitment |
1. ……………………… as a standing proxy opens accounts at foreign exchange banks and futures companies, deposits and withdrawals investors' money and monitors investors' properties for them.
2. ……………………..are negotiable instruments issued by a depositary bank that essentially repackages shares in another company.
3. ……………… usually pay small but regular dividends and maintain a fairly steady price throughout market ups and downs.
4. Equity capital in young businesses is known as ………………., and it is provided by specialist venture capital firms, wealthy individuals, and investment institutions such as pension funds.
5. Preliminary prospectus is known as a …………………because it includes a statement printed in red, stating that the company is not attempting to sell the security before the registration is approved.
6. The issuing firm sells the securities to the underwriting syndicate for the public offering price less a spread that serves as compensation to the underwriters. This procedure is called a……………….
7. In…………………., which is far less common than the firm commitment, the investment banker does not actually purchase the securities but agrees to help the firm sell the issue to the public.
Answer to question
Exercise Дасгал ажил
Match these initial public offerings terms with definition below – Үнэт цаасыг анх удаа санал болгохтой холбоотой доорх нэр томъёог хоосон зайнд тааруулж бөглөнө үү.
ository receipts
Depository receipts Red herring
Custodian bank Blue-chip stocks
Venture capital Best efforts agreementFirm commitment |
Кустодиан банк бол гадаад валютын банк, фьючерсийн компани ба хадгаламж болон мөнгөө татан авч байгаа хөрөнгө оруулагчдийн мөнгөнд итгэмжих хэлбэрээр данс нээж өгөн, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг тэдний тусын тулд хянаж байдаг.
8. Custodian bank is negotiable instruments issued by a depositary bank that essentially repackages shares in another company.
Хадгалалтийн гэрчилгээ бол өөр компанийн хувьцааг хадгалах үндсэн зорилготой хадгаламжийн банкнаас гаргасан тохиролцдог санхүүгийн хэрэгсэл юм.
9. Depository receipts usually pay small but regular dividends and maintain a fairly steady price throughout market ups and downs.
Эрсдэлгүй хувьцаа бол бага болов ч тогтмол хэмжээний ноогдол ашиг өгдөг бөгөөд зах зээлийн өгсөх, уруудахын аль алинд үнэ нь тогтвортой байдаг.
10. Equity capital in young businesses is known as venture capital, and it is provided by specialist venture capital firms, wealthy individuals, and investment institutions such as pension funds.
Шинэ бизнест хувьцаагаар хөрөнгө оруулахыг венчюрь капитал гэх бөгөөд мэргэжсэн венч хөрөнгө оруулалтын компани, хөрөнгөлөг хүмүүс болон тэтгэвэрийн сан гэх мэт хөрөнгө оруулалтын байгууллагуудаас санхүүжилт олгодог.
11. Preliminary prospectus is known as a red herring because it includes a statement printed in red, stating that the company is not attempting to sell the security before the registration is approved.
Бүртгэлийг баталгаажуулахаас өмнө үнэт цаасыг зарахгүй хэмээн улаан өнгөөр хэвлэсэн мэдэгдлийг багтаадаг тул анхдагч танилцуулгыг улаан залай гэж нэрлэдэг.
12. The issuing firm sells the securities to the underwriting syndicate for the public offering price less a spread that serves as compensation to the underwriters. This procedure is called a firm commitment.
Үнэт цаас гаргаж буй компаниудаас андеррайтерийн нэгдлүүдээс үнэт цаасыг бага зөрүүгээр арилжаалж байгаа нь андеррайтеруудад нөхөн төлбөр болгон өгч байгаа юм. Ийм жишгийг хатуу нөхцөлтэй гэрээ гэж нэрлэдэг.
13. In best efforts agreement, which is far less common than the firm commitment, the investment banker does not actually purchase the securities but agrees to help the firm sell the issue to the public.
Хамгийн сайн тохиролцооны гэрээгээр, хөрөнгө оруулалтын банк нь үнэт цаасыг арилжаалдаггүй болов ч, нийтэд үнэт цаас арилжаалахад нь тусалдаг.
Source: Bodie Kane Marcus Investments 2007
Энэхүү сэдвийн тухай "Хөрөнгө оруулалтын менежмент багцын онол" 2011 номноос уншиж болно.
Translating the IPO Process Орчуулга Үнэт цаасыг нийтэд анх удаа арилжих үйл явц
The IPO process involves both a private and public phase.
Үнэт цаасыг нийтэд анх удаа арилжаалахад хаалттай ба нээлттэй үе шатыг дамждаг.
· Private phase - Select the sponsor
· Хаалттай үе шат – ивээн тэтгэгчээ сонгоно
A company seeking a listing is required to appoint a sponsor.
Арилжаа хийхээр төлөвлөж буй компаниудад ивээн тэтгэгчээ томилох шаардлага тавьдаг. The sponsor leads a company’s team of professional advisers and coordinates their roles to ensure a company successfully completes the listing process. Ивээн тэтгэгч нь компанийн мэргэжлийн зөвлөх багыг ахлах, арилжаа хийх үйл явцыг амжилттай дуусгах үүрэг хүлээдэг.
- Appointment of other professional advisers. Мэргэжлийн бусад зөвлөхүүдийг сонгох. In addition to the sponsor, a company needs to assemble a number of other advisers to guide it through the process. Ивээн тэтгэгчээс гадна, компанийн зүгээс арилжаа хийх явцад шаардлагатай бусад зөвлөхүүдийг авч ажиллуулах шаардлага гардаг. This includes the bookrunner(s), lawyers (one firm advising the company and another firm to advise the sponsor/bookrunner(s)), accountants, financial public relations advisers, remuneration consultants, registrars and financial printers. Үүнд, хөрөнгө оруулалтын банкуудын ахлах, хуульчид, нягтлан бодогч нар, санхүүгийн олон нийттэй харилцах харилцааны зөвлөхүүд, төлбөрт үйлчилгээний зөвлөхүүд, регистрар болон санхүүгийн хэвлэл мэдээллийнхэн багтдаг. Experts in valuations or sector consultants may also be appointed. Үнэлгээ болон салбарын зөвлөх, шинжээчидийг бас томилж болно.
- IPO timetable. An IPO can generally be completed within 15 to 20 weeks. IPO хийх цаг хугацаа. IPO-г 15-20 долоо хоногт ерөнхийдөө хийж дуусгадаг.
- Kick-off meeting. Биечилсэн уулзалт. A kick-off meeting is usually held in person and involves discussions to make sure that the working group fully understands the structure of the transaction, the process, timetable and all other relevant issues. Энэхүү уулзалтаар, ажлын бүлгээс ажил гүйлгээний бүтэц, үйл явц, цаг хугацаа болон бусад холбогдох асуудлуудыг бүрэн дүүрэн ойлгосон эсэхийг магадлах зорилгоор биечилсэн уулзалтыг хийдэг.
- Weekly meetings. In order to ensure that the process remains on track, the sponsor is likely to organise weekly meetings/conference calls.
- Долоо хоногын уулзалт. Үйл явц нь зохих журмын дагуу явж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор, ивээн тэтгэгчээс долоо хоногын уулзалт, хэвлэлийн бага хурлыг ахлах менежерээс зарлан хуралдуулж болно.
- Prospectus – UKLA process. Before a company can be listed, the sponsor must get a company’s prospectus approved by the UKLA.
- Танилцуулга – ИБҮЦБГ(Их Британийн Үнэт Цаасны Бүртгэлийн Газар)-ын оролцоо. Аливаа компаниас арилжаа хийхийн өмнө, ИБҮЦБГ-аас баталсан тухайн компанийн танилцуулгыг ивээн тэтгэгчээс авах ёстой.
- Due diligence. The overall purpose of due diligence is to ensure the accuracy, truthfulness and completeness of a company’s prospectus, and to understand any issues associated with the company.
- Хяналт шалгалт. Хяналт шалгалтын гол зорилго нь компанийн танилцуулгын бүрэн байдал, үнэн зөвийг шалгах, тухайн компанитай холбоотой асуудлуудыг мэдэж авах зорилгтой.
- Legal restructuring, documentation and agreements. Хуулийн бүтцийн өөрчлөлт, баримт бичиг ба гэрээ. During this stage, a company’s management, sponsor and lawyers work together to draft the necessary legal documentation and implement any required corporate restructuring. Энэхүү үе шатанд, компанийн удирдлага, ивээн тэтгэгч болон хуулчийн зүгээс эрх зүйн шаардлагатай баримт бичгийг байгуулах, компанийн бүтцийн өөрчлөлтийг хийхэд хамтран ажиллана. The collective purpose of these documents is to assure investors and regulators that the IPO has been objectively vetted for gaps, irregularities, misleading statements and other potential problems. Хөрөнгө оруулагчид болон зохицуулагчидад IPO-г жигд үргэлжлүүлэх, хэвийн бус зүйл, буруу зөрүү мэдэгдэл болон бусад үүсч болох хүнрэлүүдийг оношилох боломжийг олгох нь эдгээр баримт бичгийн нэгдсэн зорилго болно. The documents include: Эдгээр баримт бичигт:
- the placing agreement (if funds are being raised-санхүүжилт босгож байвал) - гэрээ
- comfort letters – аудиторын захидал
- legal opinions – эрх зүйн санаа бодол
- lock-up agreements – үүргийн гэрээ
· Public phase - Announcement of Intention to Float (‘AITF’). Нээлттэй үе шат – Үнэт цаасыг нийтэд анх удаа арилжаалахаа зарлан мэдэгдэх. The first time that a company provides specific confirmation of its IPO plans is in a public announcement known as the AITF. Компаниас үнэт цаасыг нийтэд анх удаа арилжаалах тухайгаа зарлан мэдэгдэхийг AITF гэж нэрлэдэг. At this stage the marketing process begins in earnest, often with publication of research by analysts connected to the bookrunner(s). Энэ үе шатанд, хөрөнгө оруулалтын банктай холбоотой шинжээчийн судалгаагаар зах зээлд гаргах үйл явц жинхэнэ утгаар эхлэнэ.
- Pathfinder or ‘Price Range prospectus. Үнийн далайцын танилцуулга. At this stage in the process, a draft prospectus (also referred to as a Pathfinder prospectus) is often made available to prospective investors. Уг үйл явцын эхний шатанд, ноорог танилцуулгыг боломжит хөрөнгө оруулагчдад тараахад бэлэн болгоно.
- Management roadshow presentation. Удирдлагын зүгээс танилцуулга хийх. The management roadshow is a series of meetings with potential investors. Менежментийн танилцуулга бол боломжит хөрөнгө оруулагчидтай дараалсан уулзалт хийх явдал юм. It typically includes a formal presentation by the CEO an CFO outlining the company’s business operations, financial results, performance, markets, products and services. Түүнчлэн компанийнхаа бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүн, гүйцэтгэл, зах зээл, бүтээгдэхүүн ба үйлчилгээг танилцуулсан гүйцэтгэх захирал ба санхүүгийн албаны даргын албан ёсны танилцуулга багтдаг.
- Completion and pricing meeting. Following the management roadshow and the pricing of the IPO, a completion meeting takes place where all relevant documents and paperwork are reviewed in their final form by both the directors and their advisers. Дуусгавар болох ба үнэлгээний уулзалт. IPO хийх үнэлгээ ба менежментийн замын зургын дараагаар, холбогдох баримт бичиг ба бичгийн ажлыг захирал ба зөвлөхүүдээс нь эцсийн хэлбэрээр хянаснаар уулзалт дуусгавар болно.
- UKLA final approval. ИХҮЦБГ эцсийн байдлаар батлах. The prospectus must be submitted in final form, which will include the relevant pricing and size information, to the UKLA for final approval. Танилцуулгыг эцсийн хэлбэрээр илгээх ба үүнд холбогдох үнэлгээ ба хэмжээний талаарх мэдээллийг ИХҮЦБГ-д батлуулахаар өргөн барина.
No comments:
Post a Comment