Wednesday, August 8, 2018

Хонгконг, Хятад, Тайваний хөрөнгийн биржийн харьцуулалт

Хонгконг, Хятад, Тайваний хөрөнгийн зах зээлийн микробүтцийг харьцуулж авч үзье. 
Хятад, Тайваний хувьцааны зах зээлийн үнэлгээ нь 2,3% ба 12,8% байгаа бол Хонгконгийн хувьд 1,8% бөгөөд 3 газрын 1471 компани бүртглтэй байгаагаас хагас нь Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байна. Зах зээлийн нийт үнэлгээ нь 638 тэр бум ам доллар байгаа нь тус биржийн зах зээлийн үнэлгээний 1/10-ээс бага байна. Хонгконг ба Тайваний хөрөнгийн бирж нь хэмжээгээрээ ойролцоо бол, Хятадынх хавьгүй жижиг байна. Маш бага газартай болов ч, нөгөө хоёр зах зээлтэй харьцуулахад Хонгконгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд олон байна. Хятад болон Тайваний биржүүд эргэлтийн харьцаа өндөртэй бөгөөд Тайваний хэлцлийн өртөг бага, хадгаламжийн хүү өндөр байгаа нь Азид Японы дараа арилжааны хэмжээ өндөр байх нөхцөл болж байна. Үнэ ашгийн харьцааны үзүүлэлтээр Тайваний хөрөнгийн бирж нь Хонгконг болон Хятадын хөрөнгийн биржүүдээс өндөр үзүүлэлттэй байна. 
Хятадын хөрөнгийн биржүүд нь арилжааны цаг харьцангуй бага буюу 9.30-11.00 ба 11.30-3.00 байгаа бол Тайваний хувьд арилжааны цаг хязгаарлагдмал байгаа бол, Хятадад Trading Automated Quotation System-г суурилуулсан нь Нью Йоръийн хөрөнгийн биржтэй арилжааны цагаар дүйж байна.
Дээрх биржүүдэд төрөл бүрийн үнэт цаас арилжиж байгаа болов ч, Хятадад энгийн хувьцааг А ба В хувьцаа хэмээн ангилах ба А хувьцаанд дотоодын хөрөнгө оруулагчдын арилждаг төрийн, үйлдвэрийн газрын, хувь хүмүүсийн хувьцаа хамаарч байна. В хувьцаанд Шанхайн хөрөнгийн биржийн ам долларын ба Shenzhen-ий хөрөнгө биржийн хонгконг доллараар арилжаалж байгаа үнэт цаасууд хамаарна.
Шимтгэл Тайваньд маш бага. Тухайлбал, арилжааны дүнгийн 0,1425%-д шимтгэл ноогдуулдаг бол, Хонгконгод хувьцааны борлуулалтын 0,25%, Шанхайд 0,5%, Shenzhen-д А хувьцаанаас 0,4%, В хувьцаанаас 0,6%-ын шимтгэл тус тус авч байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Хонгконгийн зах зээл нь хязгаарлалт хамгийн бага бөгөөд нэвтрэхэд саад хамгийн бага байдаг. Хятад болон Тайваний аль аль нь гадаадын хөрөнгө оруулалтанд тодорхой хязгаарлалт тавьсан байна. В хувьцааг л хятадын биржээс худалдан авахыг зөвшөөрөх замаар гадаадын хөрөнгө оруулалтанд хязгаарлалт тавьдаг бол Тайваний хувьд гадаадын хөрөнгө оруулагчдийг хөрөнгө оруулалтын 4 сангаар хязгаарлаж байна. Гадаад хөрөнгө оруулагчийн  худалдан авалтанд өндөр шимтгэл ноогдуулахын сацуу А хувьцааны хятад бус хөрөнгө оруулагч хятадын ардын банкны нэг жилийн хүүгээс давсан ноогдол ашгийн орлогын тухайн хувиар 20%-ын сул татвар төлнө. 
Дээрх ялгаварт арга хэмжээ нь гадаадын хөрөнгийн дотогш урсгалд сөрөг нөлөө үзүүлэхийн сацуу дээрх зах зээлүүдийн хөрвөх чадварыг бууруулна. 

Thursday, June 7, 2018

Хятадын хөрөнгийн зах зээлийн уналтыг таамаглах нь

Хөрөнгийн зах зээлийн хөөс ба уналтыг таамагладаг загварыг ашигласан хувьсагч ба арга зүйд үндэслэн судлаачид суурь, стохастик ба зан үйлийн загвар хэмээн 3 ангилдаг байна. Суурь загваруудад уналтыг тооцоолох зорилгоор хувьцааны үнэ, компанийн ашиг, хүүний түвшин, инфляци ба дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн хувьсагчуудыг ашигладаг. Стохастик загварт дискрет буюу тасралттай хугацааны стохастик үйл явцын аль аль нь болох хөрөнгийн үнийн магадлалт төлөөлөл багтана. Зан үйлийн загвар нь уналт, зах зээлийн хандлага ба зан үйлийн гажуудлын хамаарлыг шалгадаг.
Шанхайн хөрөнгийн бирж
Дээрх 3 загвараар Хятадын хөрөнгийн зах зээлийн уналтыг Хятадын гол хоёр бирж болох Шанхайн ба Шэньжэний хөрөнгийн биржийн индексэд тулгуурлан Себаятян, Виллиам нар таамагласан нэгэн судалгааны товч дүгнэлтийг та бүхэнд сонирхуулж байна.
1990-ээд оноос хойш Шанхай ба Шэньжэний өгөөжүүд хэлбэлзэлтэй байж ирсэн бөгөөд хөрөнгийн захын уналт буюу бууралтыг хамгийн сүүлийн нэг жилийн 252 өдрийн хугацаанд нэг өдрийн хаалтын үнэнд суурилан хамгийн багадаа 10%-ын өсөлт ба бууралтыг хэлнэ.
Судалгааны үр дүнд үнэ ба ашгийн харьцаа нь судалгааны нийт хугацаанд дээрх хоёр биржийн хувьд статистикийн хувьд ач холбогдолтой таамаглагч. Бонд-хувьцааны ашгийн ялгавар, үнэ ашгийн харьцаа, мөчлөгөөр тохируулсан үнэ-ашгийн харьцаа ба тэдгээрийн логаритм нь Шанхайн биржийн хувьд дүгнэлт хийх боломжгүй байсан байна. Шэньжэний хувьд бүх хэмжүүр гайхалтай гүйцэтгэлтэй буюу нарийвчлал 100%. Хоёр биржийн индексийн хоорондын нарийвчлалын ялгаатай байдал нь Хятадын хувьцаа ба бондын захын хоорондын хамаарал ба хөрөнгийн биржийн микробүтцийн талаар шинэ асуулт гаргаж ирж байна. 

Saturday, May 5, 2018

Америк - Хятадын худалдааны дайны учир шалтгаан


Худалдааг хязгаарлах зорилгоор импортын тарифийг харилцан тогтоох үед худалдааны дайн үүсдэг. Нэг улсын импортын тодорхой бүтээгдэхүүнд татвар буюу хураамж ноогдуулахыг тариф гэдэг. 
Хятадын эдийн засаг үлэмж хүчирхэгжихийн хирээр Америкийн дүрэм журмаар явах сонирхолгүй байгаа тул дотоодын нөөц бололцоондоо тулгуурлах боломжтой гэдгээ ч илэрхийлмэгц, АНУ-ын талаас ч энэ чиний мэдэх асуудал, найрсаг харилцаатай улсууддаа ч Хятадтай худалдаа хийхгүй байхыг уриалж чадна, ингээд чамайг хир хол явахыг чинь харна гэсээр худалдаа дайн дэгдэж байгаа нь тэр.
  • АНУ, БНХАУ-ын худалдааны өнөөгийн түвшин
1970-аад оны сүүлээс Хятад ба АНУ-ын хоёр талын худалдаандаа үндэсний хамгийн таатай нөхцлийг харилцан олгосны үрээр хоёр талын худалдааны хэмжээ үлэмж нэмэгдэх болсон. Тухайлбал, 1979 онд хоёр талын худалдааны хэмжээ 2 тэр бум ам доллар байсан бол 2017 онд 636 тэр бум ам долларт хүрээд байгаа болов ч,  Хятад чөлөөт зах зээлийн эдийн засагт бүрэн шилжээгүй, эдийн засгийн тагнуулын үйл ажиллагаа байнга явуулдаг, оюуны өмчийн эрхийн хамгаалалт дутмаг, ДХБ-ын өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, валютын ханшийн үнэлгээнд байнга хөндлөнгөөс оролцдог нь АНУ-ын эрх ашигт сөргөөр нөлөөлж, зарим секторт ажлын байрыг хумигдуулж байна гэх шүүмжлэлийг АНУ-ын талаас байнга хөнддөгөөс харвал АНУ-ын хувьд хоёр талын худалдаанд сэтгэл дундуур байгаагын илрэл бөгөөд өдгөө дэгдээд байгаа худалдааны дайны эх үндэс болоод байна.
Тухайлбал, энэ оны 3-р сарын 22-ний өдөр худалдааны хориг тавих болсон шалтгааныг АНУ-ын худалдааны танхим "301 хориг" хэмээх баримт бичигтээ дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд гол санаа нь:
  • Хятад нь АНУ-ын компаниудаас технологи шилжүүлэхийг шаардахын тулд хамтарсан үйлдвэрийн шалгуур, гадаадын өмчийн хязгаарлалт, захиргааны янз бүрийн хяналт, лиценз гэх мэтээр гадаадын өмчид хязгаарлалт үзүүлж байгаа, 
  • Хятадын технологийн журмаар бол АНУ-ын компаниуд Хятадын компаниудад технологийн лиценз олгох ёстой учраас зах зээлийн шударга бус зарчмаар Хятадад таатай боломж олгож байгаа,
  • Хятадын компаниуд АНУ-ын компаниудыг системтэйгээр худалдан авч, тэргүүний технологи, оюуны өмчийг олж аван, технологийн дамжуулалт хийж байгаа,
  • Хятадууд АНУ-ын компаниудын компьютерийн сүлжээнд хулгайгаар нэвтэрч, худалдааны нууц мэдээлэл зөвшөөрөлгүй олж авдаг
Трамп ч сонгуулийн үеэрээ АНУ-аас Хятадтай хийх хоёр талын худалдааны алдагдлыг бууруулахад шийдэмгий арга хэмжээ авахаа илэрхийлж байсны дагуу энэ оны 3-р сарын 8-ний өдөр АНУ-ын зүгээс Хятадын дэлхийд хамгийн том үйлдвэрлэийн бүтээгдэхүүн болсон төмөрт 25% ба хөнгөн цагааны импортод 10%-ын тариф тус тус тогтоон, нилээд хэдэн орнуудыг түр хугацаагаар чөлөөлөөд байгаа болов ч БНХАУ хамрагдаагүй бол, Хятад ч 4-р сарын 1-ний өдөр АНУ-ын гахайн мах, дарс, жимс болон самрын бүтээгдэхүүний тарифийг15-25% болгон нэмэгдүүлээд байна.
Хятадаас хийж буй АНУ-ын импортын 37% нь Америкийн компаниудыг өрсдийг нь илүү өрсөлдөөнтэй болгодог хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд юм. Ийм бүтээгдэхүүнд тариф тогтоох нь өөрийгөө хорлож байгаатай адил. Зорилтот бүтээгдэхүүний дийлэнх нь зурагт, аяга угаагч гэх мэт хэрэглээний бараа. АНУ-ын шар буурцаг, нисэх онгоцны  экспортод хязгаарлалт учруулж байгаа Хятадын хариу үйлдэлд ч мөн ижил дүр зураг харагдаж байна. Хятадын хэрэглэгчид шар буурцагнаас хамаардаг гахайн мах гэх мэт бүтээгдэхүүн болон шар буурцагыг илүү өндөр үнээр худалдан авна. Хэрвээ Америкаас нисэх онгоц худалдан авч чадахгүй бол Хятадын агаарын компаниуд бүтээмж багатай байх болно.
Хоёр тал гомдол маргаанаа шийдвэрлэх үүднээс ДХБ-д хандах эсэх нь гол асуудал болж байна. Аль аль тал нь уг тогтолцооноос хожиж, тэр хирээрээ өөр өөрсдийн эрх ашигтай болж, худалдааны дайнд хэн нь ч хожихгүй учраас АНУ-ын дотоодод худалдааны дайныг шүүмжлэн, голлох хоёр намын хооронд маргаан үүсээд байгаа. Хятадын талаас ч зах зээлд нэвтрэн орох нөхцлийг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, оюуны өмчийн хамгаалалтыг бэхжүүлэх, импортыг нэмэгдүүлэхэд шинэчлэл хийхээ илэрхийлээд байна. Түүнчлэн автомашиний татварыг 5-10% бууруулж, өргөн хэрэглээ ба 28 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний татварыг тэглэж эхэлжээ. Энэ сарын эхээр АНУ-ын сангийн сайд болон худалдааны төлөөлөгчид Хятадад айлчилж, хэлэлцээр хийнэ. 
Өдгөө дэгдээд буй Хятад-Америкийн худалдааны дайн хоёр талын төдийгүй, дэлхийн эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх тооцоог эхнээсээ судлаачид хийсэн байна. Хятад түүхий эдийн импортоо багасгаснаар Монголын уул уурхайн экспортод буурах байдлаар худалдааны дайн Монголд нөлөөлнө. 

Wednesday, April 4, 2018

Хэрэглэгч ба брендийн талаарх судалгааны шинэ чиг хандлага

Zeynep Gürhan-Canli, Gülen Sarıal-Abi, and Ceren Hayran нарын судлаачид 1993-2018 оны хооронд хийгдсэн брендинг, соёл ба даяаршил талаарх 129 өгүүллэгийг зан үйлийн талаас нь судлаад глобал ба үндэсний бренд, хэрэглэгч ба брендийн харилцаанд соёлын нөлөө гэсэн хоёр хандлагаар ангилж авч үзжээ.
Глобаль ба үндэсний бренд
Эхний хандлага нь глобаль хэрэглэгчийн соёлын өсөлтийн судалгаа бөгөөд глобаль ба үндэсний бренд рүү чиглэсэн зан үйл ба хандлагын талаарх хэрэглэгчийн итгэл үнэмшлийг судалдаг. 1990-ээд оны эхэн үеэс даяарчлалын нөлөөгөөр судлаачид глобаль хэрэглэгчийн соёлыг судалж эхэлсэн бөгөөд глобаль брендүүд газар зүйн өөр бүсүүдэд брендийн ижил нэр ба маркетингийн ижил стратегиар үйлчилж ирсэн нь глобаль хэрэглэгчийн соёлын судалгааны чухал хандлагыг илэрхийлдэг. Харин үндэсний брендүүд нь тодорхой улс орон ба газар зүйн бүсүүдэд худалдаалагдаж байсан. Олон талт соёлын өсөн нэмэгдэж буй харилцан хамаарлаас үүдэн глобаль соёлтой хэрэглэгчийг татах үүднээс глобаль хэрэглэгчийн соёлын хоногшлийг хэд хэдэн брендүүд ашигладаг байсныг судлаачид тэмдэглэжээ. Глобаль ба үндэсний брендийн талаарх судалгааг 1990, 2000 ба 2010 оноос хойшхи үе гэж хувааж авч үзэх бөгөөд 1990-ээд оны үед ойлголт, итгэл үнэмшил, хандлага ба зан үйлийн үр дүнд брендтэй холбоотой хүчин зүйлүүдийн онцлог, улс орны үр нөлөөний хүчин зүйлийг судлахдаа мэдээлэл боловсруулах онолыг голдуу ашиглаж байжээ. 2000 оны эхэн үеэс глобал ба үндэсний брендийн талаарх судалгаанд хэрэглэгчийн соёлын онолын судалгаа давамгайлах болжээ. 2010 оноос хойш брендийн гарал, гадаад бренд гэх мэт брендтэй холбоотой хүчин зүйлийг судлах үүднээс мэдээлэл боловсруулах онолуудыг үргэлжлүүлэн судалсан байна. Улсын гарлын нөлөөлөл нь үйлдвэрлэсэн улсын мэдээлэл, угсарсан орон, брендийн гарал нь ялгаатай үед хэрэглэгчийн хандлага, худалдан авах боломж, бэлэн байдалд нөлөөлдөг гэж судлаачид үзсэн.
Хэрэглэгч ба брендийн харилцаанд соёлын нөлөө
Хоёрдахь хандлага нь брендийн практикт хэрэглэгчийн хандлагын улс орны ялгаатай байдал ба соёл хоорондын хамаарлын талаарх судалгаа юм. Hofstede (1984), Triandis and Gelfand (1998), ба Nisbett et al. (2001) нар дэлхийн зах зээлд хэрэглэгчид брендтэй хэрхэн харилцдаг болохыг тайлбарласан загвар боловсруулсан. Тухайлбал, .Hofstede (1984) улс орны соёлыг аминч ба хамтач, эрэгтэйлэг ба эмэгтэйлэг, хүчний зай ба тодорхой бус байдлаас зайлсхийх гэсэн 4 бүлэгт хуваасан. Nisbett et al. (2001) Зүүн ази ба барууны соёлын хоорондын танин мэдэхүйн үйл явц дахь ялгаатай талыг тайлбарлахдаа Зүүн ази нь холистик сэтгэлгээ, барууныхан аналитик сэтгэлгээтэй гэж үзсэн. Брендийн практикт хэрэглэгчийн хандлагын улс орны ялгаатай байдал ба соёл хоорондын хамаарлын талаарх судалгааг 1990, 2000 ба 2010 оноос хойшхи үе гэж хувааж авч үзэх бөгөөд 1990-ээд оны үед тансаг ба энгийн бараа, брендийн тактик, брендийн нэр, савлагаа, хүйс гэх мэт брендтэй холбоотой хүчин зүйлийг зан үйлийн хандлагад нөлөөлөх байдлыг судалж байсан бол 2000 оноос мэдээлэл боловсруулах үйл явц ба сэтгэц хэл шинжлэлийн онолыг ашиглан брендийн өргөжилт, дизайн, мэдрэгчийн онцлог гэх мэт брендтэй холбоотой хүчин зүйлийг судалж байсан бол 2010 оноос хойш брендийн гарал гэх мэт брендтэй холбоо бүхий бусад хүчин зүйлээс гадна хандлага, зан үйлийн үр дүнд хэрэглэгчийн зан чанарын үр өлөөг судладаг хэрэглэгчийн соёлын онол ба мэдээлэл боловсруулалтыг судалж ирлээ.
Дээрх судлаачдын орхигдуулсан улс төрийн асуудал, дижитал өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлууд гэх мэт макро орчны шинэ бодит байдлууд глобаль ертөнц дэх хэрэглэгч, бренд ба соёлын хоорондын хамааралд хэрхэн нөлөөлж байгааг дээрх хоёр хандлагаарх судалгаанд шинжилгээ хийх замаар гаргаж иржээ. 

Friday, February 2, 2018

Хуурамч брендийг хэн худалдан авдаг вэ?

Хуурамч бараа буюу бренд бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй хуулбарлан хар зах дээр борлуулах үзэгдэл борлуулалтыг бууруулж, тухайн бүтээгдэхүүний имейжийг унаадаг тул компаниудын хувьд ихээхэн санаа зовниулсан асуудал билээ. 
Цүнх, бугуйн цаг, нарны шил ба хувцас гэх мэт хуурамч брендийн тансаг зүйлсийг хэрэглэгчид зориудаар худалдан авдаг байна. Зарим судлаачид хуурамч бренд худалдан авдаг хэрэглэгчдийг хүн ам зүй ба сэтгэл зүйн шинж чанар талаас нь судалж үзэхэд хуурамч барааны худалдан авалтын хэмжээ улс орон бүрт харилцан адилгүй байх бөгөөд тэр дундаа эрх зүйн хамгаалалт сул, хөгжиж буй оронд ийм үзэгдэл өндөр хувьтай байжээ. Зах зээл бүрийн хэрэглэгчид харилцан адилгүй тул хэрэглэгчийн онцлогоор нь хуурамч бренд, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх ач холбогдолтой байгааг Martin Eisend, Patrick Hartmann, Vanessa Apaolaza нар анзаарч хуурамч бараа бүтээгдэхүнтэй холбоотой зан үйл, зорилго,хандлагад нөлөөлөгч хүн ам зүйн ба сэтгэл зүйн шинж чанарт мета шинжилгээ хийжээ. 
Мета шинжилгээ хийхдээ 1998-2016 оны хооронд 29 оронд хэвлэгдсэн 98 бие даасан судалгаанд суурилсан бөгөөд хөгжиж байгаа орнуудад хуурамч бараа худалдан авахад сэтгэл зүйн хандлага ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Хөгжиж байгаа орнуудад худалдан авах зорилго нь зан үйлийн хандлагад нөлөөлдөг байхад хөгжингүй орнуудад худалдан авах шийдвэр нь cognitively less elaborate. Түүнчлэн хуурамч бараа нь хэрэглэгчидэд онцлог шинж чанарыг нь бүрдүүлэхэд дөхөмтэй байх дохио өгдөг тул худалдан авах шийдвэрт нь нөлөөлдөг бтул хүн ам зүйн гэхээсээ сэтгэл зүйн хандлага нь хуурамч бараа худалдан авах шийдвэрт нөлөөлдөг байна. Хуурамч бренд нь хуурамч гэсэн сөрөг сэтгэгдлийг төрүүлдэг тул зарим хэрэглэгчид хулхи бренд худалдан авдаггүй. 
Сөрөг шинж чанараас зайлсхийх сэтгэл зүйн хандлага нь хөгжингүй орнуудад чухал тодорхойлогч хүчин зүйл байдаг бол, брендийн эерэг дохио өгдөг байр суурь эрэлхийлсэн, материаллаг байдлыг шүтсэн, би гэх үзэл гэх мт сэтгэл зүйн хандлага нь хөгжиж буй орнуудад хуурамч барааг худалдан авахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.
Иймээс хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын хэрэглэгчийн ялгаатай байдлыг харгалзан үзэж хуурамч барааны эсрэг мэдээллийн стратегиудыг дараах байдлаар боловсруулж болох юм байна. Тухайлбал, хуурамч бараа нь нийгмийн статус гэх мэт хүсэн хүлээж байгаа онцлог шинжүүдийг үгүйсгэдэг гэсэн мэдээлэл дамжуулан хэрэглэгчийг ятгах нь хөгжиж буй орнуудад хуурамч барааг худалдан авалт хийхийн эсрэг үр дүнтэй арга байж болно. Харин хөгжингүй орнуудад бүтээгдэхүүний эрсдэлийн ойлголт, болзошгүй аюулын талаар ойлголт өгөх нь хөгжингүй орнуудад хэрэгжүүлэх үр дүнтэй стратеги байж болно. 

Зарим компаниуд хэрэглэгчидэд доод үнээр жинхэнэ бүтээгдэхүүнийг санал болгосноор хар зах дээр хуурамч бүтээгдэхүүн худалдаалагдахаас сэргийлдэг. 

Friday, January 19, 2018

Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиг хандлага

1970-аад оны сүүлээс эхэлсэн Хятадын өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогын нөлөөгөөр тус улс дэлхийн эдийн засагт интеграцид идэвхитэй орж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны сүүлээр гадаад зах зээлд гарах бодлогыг хэрэгжүүлэн, 2001 онд ДХБ-д элссэнээр энэхүү үйл явц нь хурдасаж эхэлсэн. Үүний илрэл нь Хятадын гадаадын хөрөнгө оруулалт бөгөөд сүүлийн жилүүдэд Хятад хөрөнгө оруулагч орон болсон явдал юм. UNCTAD-ын гаргасан судалгаагаар 1986 он гэхэд Хятадын гадаагш хийсэн хөрөнгө  оруулалт дэлхийд 0,1% байсан бол 2016 оны эцсийн байдлаар 4,9% болж нэмэгдээд байна.
1980-2016 оны хооронд Хятадын гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт
1984-2001 оны хооронд төрийн мэдлийн компаниуд гадаадад хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд учир нь зөвхөн төрийн мэдлийн компаниуд 2003 он хүртэл хилийн чанадад хөрөнгө оруулах эрхтэй байсан тул төв ба мужийн засгийн газрын хатуу хяналтан дор шууд буюу захиргааны, шууд бус буюу эдийн засгийн бодлогоор хатуу хянах замаар гадаадад хөрөнгө оруулж ирсэн бол сүүлийн жилүүдэд захиргааны хяналтуудаа зөөллөх болсон. Иймээс гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн мэдлийн компаниуд эхэндээ хийж ирсэн байдаг.
Peter J Buckley Jeremy Clegg Hinrich Voss1, Adam R Cross Xin Liu, Ping Zheng нарын судлаачид Хятадын компаниуд хөрөнгө оруулалт хийх орнуудыг сонгохдоо дараах хүчин зүйлүүдийг харгалзан үздэг болохыг тогтоожээ. 
  • Зах зээлийн хэмжээ
  • Байглын нөөц
  • Стратегийн актив
  • Улс төрийн эрсдэл
  • Хятад цагаачид
  • Гадаад валютын ханш
  • Хятадруу хийх экспорт
  • Хятадруу хийх импорт
  • Хятадын газар зүйн байрлал
  • Гадаадын шууд  хөрөнгө оруулалтанд нээлттэй байдал
Тухайлбал, Хятадын гадаадын хөрөнгө оруулалт нь тухайн хөрөнгө оруулалт хийж байгаа орны зах зээлийн хэмжээ буюу ДНБ, нэг хүнд ноогдох ДНБ, ДНБ-ний жилийн өсөлттэй эерэг хамааралтай байсан нь хятадын компаниуд зах зээл олох стратеги баримталдаг байна.  Хөрөнгө оруулалт хийсэн орны барааны экспортод металь ба хүдэрийн экспортын харьцаагаар тооцоолж хөрөнгө оруулалт хийдэг тул Хятадын компаниуд байглын нөөц хайн хөрөнгө оруулалт хийдэг байна. Тухайн хөрөнгө оруулсан улсад амьдардаг хятад үндэстнүүдийн эзлэх хувьтай гадаадын шууд хөрөнгө оруулалт эерэг хамааралтай байсан нь хятад үндэстнүүд үлэмж их хэмжээгээр амьдардаг газруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирдэг байсан. Жишээ нь тухайн хөрөнгө оруулалт хийх орны нийт хүн амд цагаач хятад иргэд 1%-иас дээш  бол соёлын хувьд Хятадад ойр байна гэж үзэх бөгөөд Хятадын компаниудын хувьд гадагш хөрөнгө оруулалт хийх нөхцөл болдог байна. Ингэснээр гадаад зах зээлд тулгарах аливаа бэрхшээлийг хурдацтай гэтлэн давах, бизнесийн сүлжээ байгуулах боломжийг бүрдүүлж өгдөг. Хятадын гадаад зах зээлд гарах бодлогын нөлөөгөөр гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын хувь чөлөөтэй болсон буюу Хятадын гадаад валют хариуцсан төрийн захиргааны байгууллага гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хянан зохицуулдаг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хийхэд эрх зүйн хувьд хөнгөвчилж өгсөн нь хятадын зах зээлд давамгай байдаг төрийн өмчийн үйлдвэрийн газруудад төрийн хямд санхүүжилт олж аван, гадагш санхүүжилт хийхүйц санхүүжилтийг бий болгож өгдөг тул Хятадын компаниудад гадаадын хөрөнгө оруулалтыг хийх таатай нөхцлийг бүрдүүлж өгч байна. Тус улсын хөгжлийн банк ба экспорт-импортын банк нь компаниуддаа гадагш хөрөнгө оруулалт хийхэд бүхий л боломжит үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр гадагш шууд хөрөнгө оруулалт хийх санхүү ба арилжааны эрсдэлийг бууруулж, институцийн саадийг багасган, ашиг багатай технологи ашиглахад нь татаас олгодог. Юаны эсрэг хөрөнгө оруулалт хийсэн орны жилийн албан ёсны дундаж ханш буюу доллаортай уясан байдлыг харгалзан гадагш хөрөнгө оруулалт хийдэг. Түүнчлэн Хятадын хөрөнгө оруулагчид Барууны хөрөнгө оруулагчтай харьцуулахад илүү эрсдэлд дуртай байдаг учраас улс төрийн харилцаа сайтай орнуудад эрсдэлээс төдийлөн бэрхшээхгүй, улс төрийн эрсдэлийг бууруулан, хөрөнгө оруулалт хийдэг байна.