Saturday, May 5, 2018

Америк - Хятадын худалдааны дайны учир шалтгаан


Худалдааг хязгаарлах зорилгоор импортын тарифийг харилцан тогтоох үед худалдааны дайн үүсдэг. Нэг улсын импортын тодорхой бүтээгдэхүүнд татвар буюу хураамж ноогдуулахыг тариф гэдэг. 
Хятадын эдийн засаг үлэмж хүчирхэгжихийн хирээр Америкийн дүрэм журмаар явах сонирхолгүй байгаа тул дотоодын нөөц бололцоондоо тулгуурлах боломжтой гэдгээ ч илэрхийлмэгц, АНУ-ын талаас ч энэ чиний мэдэх асуудал, найрсаг харилцаатай улсууддаа ч Хятадтай худалдаа хийхгүй байхыг уриалж чадна, ингээд чамайг хир хол явахыг чинь харна гэсээр худалдаа дайн дэгдэж байгаа нь тэр.
  • АНУ, БНХАУ-ын худалдааны өнөөгийн түвшин
1970-аад оны сүүлээс Хятад ба АНУ-ын хоёр талын худалдаандаа үндэсний хамгийн таатай нөхцлийг харилцан олгосны үрээр хоёр талын худалдааны хэмжээ үлэмж нэмэгдэх болсон. Тухайлбал, 1979 онд хоёр талын худалдааны хэмжээ 2 тэр бум ам доллар байсан бол 2017 онд 636 тэр бум ам долларт хүрээд байгаа болов ч,  Хятад чөлөөт зах зээлийн эдийн засагт бүрэн шилжээгүй, эдийн засгийн тагнуулын үйл ажиллагаа байнга явуулдаг, оюуны өмчийн эрхийн хамгаалалт дутмаг, ДХБ-ын өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, валютын ханшийн үнэлгээнд байнга хөндлөнгөөс оролцдог нь АНУ-ын эрх ашигт сөргөөр нөлөөлж, зарим секторт ажлын байрыг хумигдуулж байна гэх шүүмжлэлийг АНУ-ын талаас байнга хөнддөгөөс харвал АНУ-ын хувьд хоёр талын худалдаанд сэтгэл дундуур байгаагын илрэл бөгөөд өдгөө дэгдээд байгаа худалдааны дайны эх үндэс болоод байна.
Тухайлбал, энэ оны 3-р сарын 22-ний өдөр худалдааны хориг тавих болсон шалтгааныг АНУ-ын худалдааны танхим "301 хориг" хэмээх баримт бичигтээ дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд гол санаа нь:
  • Хятад нь АНУ-ын компаниудаас технологи шилжүүлэхийг шаардахын тулд хамтарсан үйлдвэрийн шалгуур, гадаадын өмчийн хязгаарлалт, захиргааны янз бүрийн хяналт, лиценз гэх мэтээр гадаадын өмчид хязгаарлалт үзүүлж байгаа, 
  • Хятадын технологийн журмаар бол АНУ-ын компаниуд Хятадын компаниудад технологийн лиценз олгох ёстой учраас зах зээлийн шударга бус зарчмаар Хятадад таатай боломж олгож байгаа,
  • Хятадын компаниуд АНУ-ын компаниудыг системтэйгээр худалдан авч, тэргүүний технологи, оюуны өмчийг олж аван, технологийн дамжуулалт хийж байгаа,
  • Хятадууд АНУ-ын компаниудын компьютерийн сүлжээнд хулгайгаар нэвтэрч, худалдааны нууц мэдээлэл зөвшөөрөлгүй олж авдаг
Трамп ч сонгуулийн үеэрээ АНУ-аас Хятадтай хийх хоёр талын худалдааны алдагдлыг бууруулахад шийдэмгий арга хэмжээ авахаа илэрхийлж байсны дагуу энэ оны 3-р сарын 8-ний өдөр АНУ-ын зүгээс Хятадын дэлхийд хамгийн том үйлдвэрлэийн бүтээгдэхүүн болсон төмөрт 25% ба хөнгөн цагааны импортод 10%-ын тариф тус тус тогтоон, нилээд хэдэн орнуудыг түр хугацаагаар чөлөөлөөд байгаа болов ч БНХАУ хамрагдаагүй бол, Хятад ч 4-р сарын 1-ний өдөр АНУ-ын гахайн мах, дарс, жимс болон самрын бүтээгдэхүүний тарифийг15-25% болгон нэмэгдүүлээд байна.
Хятадаас хийж буй АНУ-ын импортын 37% нь Америкийн компаниудыг өрсдийг нь илүү өрсөлдөөнтэй болгодог хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд юм. Ийм бүтээгдэхүүнд тариф тогтоох нь өөрийгөө хорлож байгаатай адил. Зорилтот бүтээгдэхүүний дийлэнх нь зурагт, аяга угаагч гэх мэт хэрэглээний бараа. АНУ-ын шар буурцаг, нисэх онгоцны  экспортод хязгаарлалт учруулж байгаа Хятадын хариу үйлдэлд ч мөн ижил дүр зураг харагдаж байна. Хятадын хэрэглэгчид шар буурцагнаас хамаардаг гахайн мах гэх мэт бүтээгдэхүүн болон шар буурцагыг илүү өндөр үнээр худалдан авна. Хэрвээ Америкаас нисэх онгоц худалдан авч чадахгүй бол Хятадын агаарын компаниуд бүтээмж багатай байх болно.
Хоёр тал гомдол маргаанаа шийдвэрлэх үүднээс ДХБ-д хандах эсэх нь гол асуудал болж байна. Аль аль тал нь уг тогтолцооноос хожиж, тэр хирээрээ өөр өөрсдийн эрх ашигтай болж, худалдааны дайнд хэн нь ч хожихгүй учраас АНУ-ын дотоодод худалдааны дайныг шүүмжлэн, голлох хоёр намын хооронд маргаан үүсээд байгаа. Хятадын талаас ч зах зээлд нэвтрэн орох нөхцлийг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, оюуны өмчийн хамгаалалтыг бэхжүүлэх, импортыг нэмэгдүүлэхэд шинэчлэл хийхээ илэрхийлээд байна. Түүнчлэн автомашиний татварыг 5-10% бууруулж, өргөн хэрэглээ ба 28 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний татварыг тэглэж эхэлжээ. Энэ сарын эхээр АНУ-ын сангийн сайд болон худалдааны төлөөлөгчид Хятадад айлчилж, хэлэлцээр хийнэ. 
Өдгөө дэгдээд буй Хятад-Америкийн худалдааны дайн хоёр талын төдийгүй, дэлхийн эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх тооцоог эхнээсээ судлаачид хийсэн байна. Хятад түүхий эдийн импортоо багасгаснаар Монголын уул уурхайн экспортод буурах байдлаар худалдааны дайн Монголд нөлөөлнө.