Saturday, November 18, 2017

Шанхай-Хонгконгийн хөрөнгийн биржийг нэгтгэсэн хөрөнгө оруулалтын суваг

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад хөрөнгийн зах зээлээ либералчлахдаа алгуур хандсаар байгаагын илрэл нь 2001 онд дотоодынхоо хөрөнгө оруулагчидад В хувьцааны зах зээлийг нээж өгсөн, 2002 онд А хувьцааны зах зээлийг гадаадын байгууллагын хөрөнгө оруулагчидад, 2006 онд дотоодынхоо байгууллагын хөрөнгө оруулагчидад гадаад зах зээлд хязгаарлагдмал байдлаар оролцох эрх олгосон бол 2014 онд Шанхай ба Хонгконгийн биржийг холбосон хөрөнгө оруулалтын суваг болох Shanghai-Hong Kong Stock Connect-ыг хэрэгжүүлсэн нь 2007-2008 оны хямралаас хойшхи хамгийн бодитой алхам болсон. Ингэснээр гадаадын иргэд Хятадын хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдан авахын сацуу, Хятад иргэдэд ч гадаад зах зээлээс хувьцаа худалдан авах боломжийг олгож байна. Нэг ёсондоо голдуу байгууллагын гадаад хөрөнгө оруулагчид үсрэнгүй хөгжиж байга зах зээлд нэвтрэхийн сацуу, дотоодын жижиг хөрөнгө оруулагчид байгууллагын хөрөнгө оруулагчид давамгайлсан ханасан зах зээлд нэвтрэн орох бололцоог бүрдүүлж өгч байна. Шанхайн хөрөнгийн биржэд олон улсын хөрөнгө оруулалт нэмэгдэх, Хятадын хөрөнгийн зах зээлийг дэлхийн эдийн засагт интеграцлах, хоёр талын хөрөнгө оруулагчидад хувьцаагаа чөлөөтэй арилжаалах, Хонгконгийг юаны  гол оффшорь болох таатай нөхцөл бүрдэнэ хэмээн уг сувгыг хэрэгжүүлэхээс өмнө хятадын засгийн газар мэдэгдэж байсан. Гэвч, татвар, эрх зүй ба үйл ажиллагааны асуудлуудаас шалтгаалан зарим хөрөнгө оруулагчдийн хувьд арилжаанд бүрэн оролцохгүй байнa.


YeBai, Darien, Yan нарын судлаачид хөрөнгийн зах зээлийн либералчлал богино ба дунд хугацаанд дээрх хоёр зах зээл хэрхэн ялгаатай байдлаар хариу үйлдэл үзүүлэх, дээрх хоёр зах зээлээс гадна гадаадын зах зээлүүдэд дунд хугацаанд үзүүлэх нөлөөг судалж үзжээ. Судалгааны дүнд либералчлалын нөлөөгөөр дээрх хоёр хөрөнгийн зах зээлд ялгаатай нөлөөлж байгаа нь тэнцвэргүй хөгжилтэй нь холбоотой ажээ. Хонгконгийн хувьд оффшорь юаны санхүүгийн гүйлгээ үр өгөөжтэй байхаар байна. Хөрөнгийн зах зээлээ харилцан нээснээр мэдээллийг чөлөөтэй дамжуулах, хөрөнгө оруулалтын боломжууд бий болох, өндөр өгөөжтэй байх болов ч, хоёр зах зээлд тодорхой бус байдлууд үүсгэж байна. Тухайлбал дээрх хоёр зах зээлийг холбосон хөрөнгө оруулалтын суваг нь Хятадын зах зээлд эерэг үйлдэл үзүүлэх бол, Хонгконгийн зах зээлийн хувьд эсрэгээрээ байна. Дунд хугацаанд санхүүгийн либералчлалын дараа зах зээлийн хэмжээ нэмэгдэх, хөрвөх чадвар сайжрах болов ч, ихэнхи индексүүдийн хувьд системт эрсдэл үүсгэж байна.  Гагцхүү Hang Seng индексийн хувьд санхүүгийн либералчлалын үр дүнд эрсдэл хуваалцах замаар үр ашигтай байхаар байна. Дотоодын жижиг хөрөнгө оруулагчидаас хийж буй гадаадын шууд багцын хөрөнгө оруулалтын туршилтын хөтөлбөр болох "галт тэргээр зорчих" нь хөтөлбөр нь жижиг хөрөнгө оруулагчидад чиглэсэн либералчлал бөгөөд засгийн газрын бодлогод итгэх Хятад хөрөнгө оруулагчдийн итгэх итгэлд маш нөлөөтэй байхаар байгаа нь хоёр зах зээлийг холбосон хөрөнгө оруулалтын сувгын мэдэгдэлд хариу үзүүлэхгүй байгаагаас харагдаж байна.