Saturday, May 25, 2013

Хятадад амжилт олохын тулд Amway бизнесийн загвараа өөрчилсөн нь

1998 онд Хятадын засгийн газар шууд борлуулалтыг хориглож байхад Amway нэгэнт Хятадад том үйлдвэр байгуулсан байсан тул зах зээлээ өөр тийш нүүлгэх үү эсвэл борлуулалт хийх шинэ арга зам олох уу гэдэг сонголттой тулгарсан. Amway хоёрдахь хувилбарыг сонгосон тул дээрх зохицуулалттай нийцүүлэх үүднээс борлуулалтын загвараа 5 удаа эргэн харснаар өдгөө Хятад хамгийн том зах зээл нь  болсон бөгөөд Amway-н борлуулалтын 1/3-ыг эзэлдэг. Чухам энэхүү амжилт хэрхэн бий болсон түүхийг  Doug DeVos бичсэн нь хэн бүхэнд сонирхолтой бизээ. 
АНУ-д бахгүй том үйлдвэртэй тус компани 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй
1959 онд байгуулагдахдаа нас, арьс өнгө, шашин, хүйс, гарал угсаагаар хэнийг ч ялгаварладаггүй байсан нь шинэ үзэл баримтлал болж байжээ. Тус компанийг үүсгэн байгуулагчид 38 жилийн тэртээ Хонг конг, Хятад болон Ойрхи Дорнодод аялаж байхдаа эдгээр газруудад Amway юу авчирч болох вэ, ямар бизнес хийж болох вэ, эндхийн соёлд хэрхэн тохирох вэ гэдэг асуултыг өөрсдөдөө тавьж байлаа. Тэр дундаа эндхийн соёлд хэрхэн тохирох вэ гэдэг асуулт маш чухал байлаа. Соёл, эдийн засаг, улс төр, хүнийг багтаасан зах зээлийг бодитой ойлгох нь гадаад зах зээлд маш чухал гэдгийг ойлгосон нь тэдний хувьд маш том алхам байжээ. Бидний хамгийн хүчирхэг нөөц бол тухайн газрын манлайллын баг ямагт байсан бөгөөд энэ нь бидний хувьд Хятад дахь бизнестээ баримталдаг байсан зарчим хэмээн Amway хэлж байна.  
1995 онд Хятадын зах зээлд нэвтэрч, 1998 онд 200 сая долларын орлого олж, өдгөө жилийн борлуулалт 4 тэр бум ам долларт хүрлээ. Бүтээгдэхүүний чанар, найдвартай байдал, итгэл зэрэгтэй холбоотой асуудал хөндөгдөн, бохир бизнес шууд борлуулалт болж хувирлаа хэмээн шууд борлуулалтын зарим компаниудын үйл ажиллагаанд Хятадын засгийн газар таагүй хандан, шууд борлуулалтыг хууль бус хэмээн үзэж, ёс зүйгүй борлуулагчдад хуулийн  хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ. Ингэснээр,  Amway гэх мэт компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон. Нэг л хором тэсвэл 100 зовлонгоос ангижрана гэсэн хятад зүйр байдгыг санан тэвчээртэй хандан салбарыг шинэ шатанд гаргах шинэчлэлийг бий болгох зорилгоор өрсөлдөгч ба Хятадын засгийн газартай хамтран ажиллах арга замыг хайхаар шийдсэн. 
Эрхэм зорилго, алсын хараагаа хэвээр баримтлахаа шийдвэрлэсэн бөгөөд Amway зүгээр нэг борлуулалтын суваг эсвэл бүтээгдэхүүн биш боломж гэдгийг санах ёстой нь бидний хувьд Хятадын зах зээлээс авсан хоёрдахь сургамж байсан. Хятадын талаас зохицуулалтын өөрчлөлт хийсэн нь компанийн хувьд бизнесийн загвараа эргэн харах боломж олгосон. Тухайлбал Хятадын зохицуулалт ёсоор шууд борлуулагчидад  дэлгүүрээ хятадын бөөний борлуулалтын-жижиглэнгийн сувгаар байгуулахыг шаардаж байсан тул дэлгүүр биетээр байгуулан, АНУ-аас импорт хийх биш, бүтээгдэхүүнээ хятадад үйлдвэрлэн хувиарлан борлуулалтын системээ нилэнхүйд нь өөрчилөх шаардлага гарч байсан. Шууд борлуулалт хийдэг аман маркетинг хийх боломжгүй болж байгаа учраас брендийн сурталчилгаа хийх шаардлага гарсан. 
Итгэл маш чухал гэдгийг ойлгосон нь тэдний хувьд гурав дахь сургамж байсан. Итгэлийн харилцаа нь өөрчлөлтөнд хурдацтай дасан зохицох боломж олгож байсан бөгөөд шинэ зохицуулалтын дараа Хятадын засгийн газартай хамтран ажиллаж, шударга бизнес хийж, урт хугацаат шударга иргэн, хятадын эдийн засгийн дүрэм журмыг мөрдөж байгаа гэдгийг ойлгуулах шаардлагатайгаа мэдэж байжээ. 
Алсыг харж бизнес эхлүүлэх ёстойг ойлгосон нь тэдний хувьд дөрөв дэх сургамж байлаа. Зах зээлээ ойлгон, эрхэм зорилгодоо үнэнч үлдэж, итгэлцлийн хүчирхэг харилцааг тогтоож, бизнесийг урт хугацааны өнцгөөс олж харсанаар Amway салбартаа манлайлагч болон гарч иржээ.