Sunday, November 29, 2020

“Хятадын хөрөнгийн зах зээл" сэдэвт санхүүгийн хятад хэлний сургалт болно

Зорилго: Хятадын хөрөнгийн зах зээл сэдэвт санхүүгийн хятад хэлний сургалтаар санхүүгийн салбарт ажиллахаар төлөвлөж байгаа, салбарыг сонирхон судалдаг багш, оюутан хэн бүхэнд зориулав. Санхүүгийн үндсэн нэр томъёо, тэдгээрийн хэрэглээг хятад хэлээр эзэмшүүлэх, унших чадварыг сайжруулах, мэргэжлийн хятад хэлний түвшинг нь дээшлүүлэхэд нь дөхөм үзүүлэх зорилготой. Хятад хэлийг HSK 4-ээс дээш түвшинд суралцсан байвал зохино. 

Хугацаа: 2020.12.12- 2021.2.6

Хичээлэх цагБямба гариг бүрт  14:20-16:10

Хичээл орох газарцахимаар

Бүртгэлtumurbatdalkhsuren@ymail.com-аар бүртгүүлсний дараа цахим шуудангаар хичээлийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Хичээл заах багш Д.Төмөрбат

Хичээлийн товч агуулга

1

Хятадын макро-эдийн засагт хийх шинжилгээ

12/12

2

Хятадын салбаруудад хийх шинжилгээ

12/19

3

Хятадын хөрөнгийн зах зээлийн онолын судалгаа

12/26

4

Хятадын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь

1/9

5

Санхүүгийн мэдээг уншиж ойлгох нь

1/16

6

санхүүгийн тайланд хийх шинжилгээ

1/23

 财务华语课程《中国资本市场解读

目的:本课程特以「中国资本市场」为题,邀请有志进入金融业之应届毕业生、对此议题有兴趣之教师、学生、职场新鲜人、一般社会大众来学习。为协助大家了解金融相关概念,全面掌握专业中文词汇及其应用,提升阅读能力,能够提高金融汉语水平与综合业务素质,能够参加金融方面的中文报告会,了解行业最新动态本课程以蒙汉语受课。限有HSK4级以上华语能力证书者。

开课时间: 20201212

结束时间: 2021年 1月23

课程时间:  14:20-16:10

开课地点:上网研习课

招生进展:线上报名中: 报名完成,三个工作天内即以tumurbatdalkhsuren@ymail.com 通知上课资讯

授课讲师:巴图

课程大纲 

1

中国总体经济分析

12/12

2

中国产业分析

12/19

3

中国资本市场研究文献回顾

12/26

4

解读财经报纸

1/9

5

投资中国股票

1/16

6

中国银行财报分析

1/23




Санхүүгийн хятад хэлний мэдлэгээ багахан ч болов нэмэгдүүлэх хүсэлтэй бол Эдийн Засаг-Бизнесийн Хятад хэл (经济管理汉语 номын дэлгэрэнгүйг https://tumurbat.blogspot.com/2021/05/1.html холбоосоор орж үзэх боломжтой)ний сурах бичгийг сонирхоод үзээрэй. Авах хүсэлтэй бол tumurbatdalkhsuren@ymail.com хаягаар зурвас илгээх эсвэл https://www.facebook.com/dtumur фейс хаягаар холбогдох боломжтой. 

Эдийн засаг, менежментийн ухаанаар бакалавр болон мастерийн зэргээр суралцагчийн мэргэжлийн хятад хэлний мэдлэгийг сайжруулахад энэхүү номыг зориулсан бөгөөд хятад хэлний дунд түвшний мэдлэгтэй бол сурахад дөхөмтэй байх болно. Дэлхийн түвшний бизнес, эдийн засгийн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь эдийн засаг, менежментийн сургуулиудын эрхэм зорилго байдаг тул эдийн засаг, бизнесийн хятад хэлний академик сурах бичиг нь эдийн засгийн ухаан, тооцон бодох математик, нягтлан бодох бүртгэл, статистик, санхүү, менежмент ба маркетингийн суурь ойлголтоор дамжуулан хэлийг голлон орчин үеийн эдийн засаг, удирдахуйн бүхий л чиглэлийн хичээлийн суурь ухагдахуун ба загварыг уншиж ойлгон, орчуулах аргаар хэл, бизнес-эдийн засгийг нэгтгэн, Хятадад суралцахад шаардлагатай мэргэжлийн нэр томъёог эзэмшихэд нь дөхөм болгохыг зорилоо. Энэхүү сурах бичиг нь үндсэн 7 хичээлээс бүрдэх ба хичээл тус бүрт 5-12 уншлага, орчуулгыг шинэ үг ба дүрмийн тайлбарын хамт оруулсан бөгөөд номын хавсралт хэсэгт Хятадын бизнес, эдийн засгийн сургуулиудад хүсэлт гаргах болон суралцахад анхаарах зүйлсүүдийг багтаасан болно. Сурах бичигт дэлхийн шилдэг профессоруудын сургалтын материалыг иш үндэс болгосон тул эдгээр номын зохиогчид болон бүхий л багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү ном нь манай улсад хэвлүүлсэн мэргэжлийн хятад хэлний анхны сурах бичиг тул алдаа гарсан байвал санал бодлоо харамгүй хайрлаж, бидний дараа дараагын ажилд ихээхэн тус дэм болох болно.

前言

本书面向蒙古经济学类、管理学类,给与蒙古母语者本科及研究生专业汉语强化,亦适用于进阶级以上汉语学习者。经济管理学校的愿景为培养具有全球经商能力的专业人才,是未来企业最顶尖的管理人才,对经济及管理之各项功能如数学、经济学、会计、统计、营销、战略、信息、金融等能作一整合而为企业领导之专才。因此本经济管理汉语课本以经济学原理、微积分、会计基础、统计学基础入门、金融学概论、管理学及市场营销学原理为经,以语言学习为,通过阅读理解和翻译现代经济学与管理学类各项课程的基本概念及模型,使语言和经管基本理论的学习融为一体,让学生在中国留学中可以自然而然地掌握专业用语。本书共有7课,每一门课由512的阅读、翻译、跟生词和语法点四部分组成,更于书后附有申请中国各经济管理学校时及入学后学习指南的注意事项。经济管理汉语课本在编写过程中参考了一些世界最优秀教授课程,而作者亦在此向这些教授和亲爱的各专业老师们表示真挚的谢意。由于本书是我国首次出版的专业汉语课本若存在疏漏和错误之处,敬请读者谅解,并向我们指出,以便在今后的工作中进一步改进完善。