Tuesday, January 6, 2015

Хятадын ямар их сургуульд сурах вэ?

Хятадын төрөл бүрийн тэтгэлэгээр Монгол оюутнууд олноороо суралцаж буй болов ч сайн сургуульд л сурахгүй бол үнэхээр утгагүй. Хаана сурах вэ гэдэг сонголтонд нэгдүгээрт сонирхол, хоёрдугаарт зорилго чухал хэдий ч Монгол оюутнуудын хувьд өөрсдийн зардлаар Хятадад сурдаг нь ховор тул Хятадын талаас тэтгэлэг авлаа бол өөрийн сонирхлоор биш, хувиарласан сургуулийг нь сонгохоос өөр аргагүй нь олонтоо. Мэдээж Хятадын талаас аль болох сайн сургуулиудад гадаад оюутан оюутныг тэтгэлэгээр сургах эрх олгодог ч гадаад оюутанг засгийн газрын тэтгэлэгээр сургах эрхтэй 300 орчим сургуулиуд Хятаддаа сайн гэсэн зэрэглэлд багтах хэдий ч тэдгээрээс дэлхийн зэрэглэлд багтдаг нь хуруу дарам цөөхөн. Тиймээс сайн сургуульд биш гэхэд өөрийн сонирхол, хэрэгцээнд тохирсон сургуулийнхаа чансааг мэдэж байх хэрэгтэй. Юуны өмнө, Хятадад сурахын давуу ба сул талыг өөрийн сэтгэгдлээр бичье. 
Хятадад сурахын давуу болон сул талууд
АНУ ба Их Британийн дараа гадаад оюутны тоогоор Хятад 3-рт орж байгаа нь Хятадад суралцах залуу үеийнхний сонирхол өндөр байгааг харуулж байна. Тухайлбал 2014 оны байдлаар 300000 гадаад оюутан суралцаж байгаа нь 1999 онтой харьцуулахад 8 дахин өссөн бөгөөд 2020 он гэхэд гадаад оюутны тоог 500000-д хүргэх зорилт тавиад байгаа ажээ. Хятадын засгийн газар улсынхаа гадаад нэр хүндийг өсгөх, их сургуулиудаа олон улсын түвшинд хүргэх, дэлхийд бодлогоороо нөлөөлөх, хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хэдэн тэр бум долларыг гадаад оюутнуудыг тэтгэлэгээр татахад жил бүр зарцуулаад удаж байна.
Хятадад сурах нь дараах давуу талтай байж болох юм.
1. Олон мянган жилийн түүхтэй орны хувьд гадаад оюутнуудад үзэж харах түүх, соёлын дурсгалт зүйлс ихтэй энэ оронд хятад хэлийг орчинд нь сурах. Дэлхийн хүн амын 16% нь хятадаар ярьдаг бөгөөд өдгөө олон улсын бизнесийн хоёрдагч хэл болоод байна. 1990-ээд оноос өмнө Монголд хятад хэл сурдаг хүүхэд маш цөөн, хятад хэлний ангид сурахаар ирдэг байсан оюутны ихэнхи нь хүчээр ордог байсан гэдэг. Өнөөдөр харин би сурмаар байна гэдэг хүүхдүүд их болжээ. Хятад хэлний курсэд тэтгэлэгтэй суралцах, зарим сургуулиудад 1 жилийн тэтгэлэгтэй хэлний бэлтгэл хүртэл байдаг.
2. Хятад хэлийг орчинд нь сурах. Дэлхийн хүн амын 16% нь хятадаар ярьдаг бөгөөд өдгөө олон улсын бизнесийн хоёрдагч хэл болоод байна. 1990-ээд оноос өмнө Монголд хятад хэл сурдаг хүүхэд маш цөөн, хятад хэлний ангид сурахаар ирдэг байсан оюутны ихэнхи нь хүчээр ордог байсан гэдэг. Өнөөдөр харин би сурмаар байна гэдэг хүүхдүүд их болжээ. 
3. Хямд төлбөртэй, элсэлтийн түвшин өндөр, дэлхийд нэр хүнд нь гэрлийн хурдаар өсч буй их сургуулиудад тэтгэлэгтэй мэргэжил эзэмшиж зэрэгтэй болох явдал юм. Times-аас жил бүр шалгаруулдаг дэлхийн шилдэг их сургуулиудын чансаанд 2019 оны байдлаар 72 их сургууль багтан орсон бөгөөд эдгээрээс хэд хэдэн сургууль нь топ 100-д багтан ороод байна. Хятадын засгийн газар нэр хүндтэй сургуулиудад гадаад оюутнуудыг түлхүү сургахыг эрмэлзэж байна. Хятадын боловсролын яамны статистикаас харвал Хятадад суралцаж буй гадаад оюутнуудын дийлэнх нь буюу 60% нь Азийн орнуудын оюутнууд байна. Нөгөө талаас Хятадад суралцаж буй гадаад оюутнуудын дийлэнх нь хэл сурах, солилцоогоор гэх мэт богино хугацаат, зэргийн бус сургалтанд суралцдаг байна. АНУ гэх мэт орнуудтай харьцуулахад Хятадад мастер ба докторын зэргээр суралцах сонирхол их бага байдаг буюу дөнгөж 14%-тай байгаа тул Хятадын засгийн газар мастераас дээш зэргээр суралцагчдийг тэтгэлэгтэй татах сонирхол их байгаа нь нэгээхэн давуу тал үүсгэж байна.
4.Хэлний босго намхан, элсэлтийн шалгуур бага, хил залгаа, ойр, амжиргааны өртөг боломжийн гээд Монгол суралцагчидад ихээхэн давуу талтай. QS дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтанд Хятадын Цинхуа 16 буюу Хятадын их сургуулиудаас хамгийн өндөрт жагсчээ. Цинхуа их сургуулийн урд нь University of Pennsylvania, ард нь Yale орсон байна. Америкийн энэ хоёр их сургуульд дэлхийд цуутай төдийгүй нэг жилийн суралцах зардал ойролцоогоор 80000 ам доллар. Тэтгэлэггүй элсэн суралцах эрх IBT 100/IELTS 7.0-оос эхэлж байгаа. Өөрийн бор зүрхээрээ сургуулийн тэтгэлэг авах Монгол хүүхэд бараг л өдрийн од шиг байна. Харин Хятадын хамгийн шилдэгээр тодроод байгаа Цинхуад тэтгэлэгтэй англиар сурахад IBT/IELTS оноо шаардаггүй хөтөлбөрүүд маш их байхаас гадна, хятадаар сурахад дээд оноо нь IBT 71/IELTS 5.5 оноотой дүйхүйц HSK оноо шаарддаг. Нэг жилийн зардал дунджаар 8000 ам доллар. Гадаад оюутан татаж, сургуулиа олон улсын их сургууль болгох үүднээс Засгийн газрын, мужийн, сургуулийн тэтгэлэгээр ядаж л төлбөрийг хөнгөлөөд элсүүлэх боломж нь нээлттэй. Хятадын боловсролын яам гадаад оюутнуудаас шаардах хятад хэлний босго оноог бууруулснаар ихэнхи их сургуулиуд IBT 49/IELTS 4.0 оноотой дүйхүйц хятад хэлний мэдлэгтэй оюутанд одоогийн байдлаар тэтгэлэгтэй элсэн суралцах эрх өгч байна. Ингээд л Хятадад сурахын тулд Хятадын консулын гадна хонон дугаарлах Монгол хүүхдүүдийг гайхах хэрэгггүй. Ийм шалгуур, хэлний мэдлэгээр тодорхой тэтгэлэгийг Хятадаас өөр одоогоор олоход бэрх. Тиймдээ ч өдгөө гадаадад сурч байгаа Монгол 5 оюутан дутмын 1 нь Хятадад сурч байна.
5.Хил залгаа, ойр, амжиргааны өртөг хямд гээд Монгол суралцагчидад ихээхэн давуу талтай. Хятадын томоохон хотууд Бээжин, Шанхай, Гуанжоу-д амьжиргааны өртөг 1 сард 740-830 орчим ам доллар гээд өртөг өндөр, бусад хотуудад 250 -580 ам доллар орчим байдаг. 
Хятадад сурахын сул тал нь: 
1.Чанар муу сургуулиуд их. 2000 гаруй их сургуультай бөгөөд тэдний ердөө 2.5% орчим нь дэлхийн шилдэг 100 их сургуульд багтсан буюу чанар муутай сургуулиуд их байгаа учраас зуучлуулж байгаа Монгол оюутнуудын хувьд чухам л ийм зэрэглэл муу сургуульд сурах магадлал өндөр.
2.Хятадын диплом Хятад болон Монголоос бусад газар үнэлэмж багатай байх магадлалтай. Төгссөний дараа болон сурангаа мэргэжлээрээ дадлага хийх, ажил олох магадлал бага, мэргэжил, хэлний мэдлэг өндөр л биш бол Хятадын дипломоо өндөр хөгжингүй орнуудад шууд хүлээн зөвшөөрүүлэх боломж тэр бүр хомс. 
3.Тавтух муу. Хоол хүнсний аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрсэн, томоохон цөөн хэдэн хотуудыг бодвол англи хэлний орчин байхгүй, томоохон, хойд зүгийн хотуудад агаарын бохирдол зохих түвшнээс хэд дахин өндөр, тав тухгүй, 
4.Эрх чөлөө дутмаг. Монгол хүн төрөлхийн эрх чөлөөнд дуртай, бид мөнгөнд дуртай хэмээн нэгэн Хятад залуу хэлж байсныг санаж байна. Архи уух, зугаацан тэтгэлэгээ хадгалан сурах нь эрсдэлд оруулахад амархан. Facebook, youtube гэх мэт барууны хэв маягын эрх чөлөө байхгүй, Хятадын өөрсдийн сүлжээг үнэтэй ашиглах гээд Хятадад сурахад сул талуудын нэг байж болох юм.
Хятадын боловсролын яамны статистикаас харвал Хятадад суралцаж буй гадаад оюутнуудын дйилэнх нь буюу 60% нь Азийн орнуудын оюутнууд байна. Нөгөө талаас Хятадад суралцаж буй гадаад оюутнуудын дийлэнх нь хэл сурах, солилцоогоор гэх мэт богино хугацаат, зэргийн бус сургалтанд суралцдаг байна. АНУ гэх мэт орнуудтай харьцуулахад Хятадад мастер ба докторын зэргээр суралцах сонирхол их бага байдаг буюу дөнгөж 14%-тай байна.
Хятадын сургуулиудаас хэрхэн сонголт хийх вэ? Энэ удаа та бүхэн аль сургуульд сурвал давуу талаар өөрийн бодлоо илэрхийлье. Сурах сургуулиа сонгохдоо дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзэж болно. 
1.Хятадын их сургуулиудын тэтгэлэгийн шалгуур. Их сургууль бүр зэрэглэл, нэр хүндээсээ шалтгаалан харилцан адилгүй шалгуур, бичиг баримт, тэтгэлэгийн хэмжээтэй. Тэтгэлэгийн хамрах хугацаа нь сурч төгстөл хүртэл үргэлжлэх бөгөөд тухайн элсэгчийн материалд үндэслэн сургалтын төлбөрөөс бүрэн болон хэсэгчилсэн байдлаар чөлөөлөх, сар бүрийн амжиргааны зардал олгодог бөгөөд үүнд дунджаар бакалаврын оюутан 2000 юань, мастер бол 2,500 юань, доктор  3,000 юань олгодог. Иж бүрэн даатгалд хамруулдаг. Суралцах хугацаагаа сунгах эсвэл сургуулиас гарах, шалгалтандаа хуулах, унах нөхцөлд тэтгэлэгээ зогсоохоос гадна суралцах хугацаандаа аль нэг байгууллага, газрын тэтгэлэгт давхар хамрагдах боломжгүй ажээ. 
Шалгуур нь бие бялдар эрүүл байх, ёс суртахууны хүмүүжил сайтай, сурлага сайтай байх нь гол шалгуур болдог.  Бакалаврын оюутны хувьд 12 жил төгссөн гэрчилгээ, зарим тохиолдолд ангидаа эхний байранд ордог болохыг гэрчилэх сургуулийн албан тодорхойлолт, гадаад хэлний оноо хүртэл шаарддаг. Мастерийн зэргээр суралцах бол бакалаврын диплом дүн, суралцах хугацаандаа амжилттай суралцсанаа нотлох, судалгаа ба инновацийг зохион бүтээх сэдэлтэй байх, докторын зэргээр суралцахаар бол мастерийн дипломын голч сайтай байх, судалгаа хийх ба инновацийн чадвар сайтай байх нь гол шалгуур болдог.  
Бакалаврын зэргээр 100 хувийн тэтгэлгээр суралцах хүсэлтэй бол хэлний мэдлэг сайн байх нь тэтгэлэг авахад давуу тал болдог. Хятадын их сургуулиуд бакалавр зэргээр оюутан элсүүлэхдээ HSK оноо шаарддаг бөгөөд хэлний оноогүй тохиолдолд тэтгэлэг өгөх нь жилээс жилд багассаар байна. Учир нь хэл, соёлын өөр орчин, гэрээ санах, зорилгоо ухамсарлаагүй байх, тууштай биш байх гээд дурдвал энэ бүхэн нь сайн суралцаж үндсэн ангидаа элсэн суралцаж чадахгүй байх шалтгаан юм. 
Шаардагдах материал нь а.Сурахыг хүсэж буй сургуулийнхаа цахим хуудсаар орж онлайнаар өөрөө бүртгэл хийн холбогдох материалыг хавсаргахаас гадна зарим сургуулид шуудангаар материалаа эх хувиар нь илгээхийг шаарддаг. b.Гэрчилгээ ба диплом, дүнгийн хуулбарын хамт/Бакалаврт суралцах бол 12 жилийн гэрчилгээ, Мастер, Доктор бакалавр ба мастерийн дипломоо нотариатаар баталгаажсан байна/ c. 2 багшийн тодорхойлолт. /Сургуулийн Бланк тамга гарын үсгээр баталгаажуулсан байх/ d.Суралцах төлөвлөгөө, Бакалавр 500-аас дээш, Мастер 800-аас дээш, Доктор 1000-аас дээш үгтэй байх. Мөн докторт судалгааны материал давхар шаарддаг e. Гадаад паспорт /хүчинтэй хугацаатай, нотариатаар баталгаажсан/ f. Зарим сургууль шаардлагатай бол бусад материал тухайлбал, шагнал, патент, судалгааны өгүүлэл эрүүл мэндийн хуудас, SAT, GRE/GMAT, HSK гэх мэт. Дээрх бүх материалуудыг англи болон хятад хэлээр орчуулан нотариатаар баталгаажсан байх шаардлагатай. Өргөдлийг тухайн сургуулийн өрсөлдөөн, нэр хүнд зэргээс шалтгаалан 2-8 сарын 30 хүртэл хүлээн авдаг байна. 
2.Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагддаг сургууль ба дэлхийн шилдэг их сургуулийн нэрс, зэрэглэл. ARWU, QS University Ranking, Times Higher education ranking гэх мэт дэлхийн их сургуулиудын зэрэглэлийн жагсаалтаас сургуулиа сонгох нэг арга байна. Ингэхдээ сурах гэж буй мэргэжлээр аль сургуулийн хөтөлбөр илүү сайн байгаа, судалгааны ажлын чиглэл, сонирхол чинь байна уу гэх мэт хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй. Улс төрийн төв болсон нийслэл Бээжинд 21 сая хүн амьдардаг учраас дэлхийд хамгийн их хүн амын нягтралтай хотуудын нэг бөгөөд Бээжин, Цинхуа гээд дэлхийн шилдэг 100 их сургуулиудтайгаас гадна Хятаддаа хамгийн олон их сургуулиуд байрладаг хот юм. Багшийн их сургууль, Гадаад хэлний их сургууль, урлаг, техник, хөдөө аж ахуй, санхүүгийн олон арван тэргүүлэх их сургуулиуд байрлахын сацуу ер нь уншиж судлах зүйл ихтэй төдийгүй, түүх, соёлын хэдэн мянган дурсгалт газруудтай, тэнгэр баганадсан өндөр барилгууд, дэлхийн бусад аварга хотуудын нэгэн адил өртөг өндөр, агаарын бохирдол ихтэй, өвөлдөө хүйтэн байдаг.  Юуны өмнө сурах сургуулиа дэлхийн их сургуулиудын зэрэглэлүүдээс сонгох хэрэгтэй. Жишээ нь Times Higher Education-н дэлхийн нэр хүндтэй 100 их сургуулийн жагсаалтанд Хятадын 10 их сургууль багтжээ. Rank буюу зэрэглэл өндөртэй сургуульд сурахыг хэн бүхэн эрмэлздэг болжээ. Дэлхийд зэрэглэл өндөртэй сургуульд сурахын тулд та бүхэн төрөл бүрийн чансаагаар нь эрэмбэлсэн жагсаалтыг судалж байж сургуулиа сонгох нь гарцаагүй. Өмнөх үетэй харьцуулахад Хятадын аль сургуульд сурах вэ гэж их төлөвлөдөг болж байгаа нь бас л нэгээхэн дэвшил юм. Хятадын 10 гаруй сургууль дэлхийн түвшинд сургалт судалгаа явуулж, өндөр чанартай, сургалт сайтай сургуулиудын тоонд багтан ороод байна. Нэр хүнзтэй сургуулиудад сурна гэдэг бол Хятад оюутнуудын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй олон улсын оюутнуудын хувьд ч элсэн ороход босго өндөртэй, сурахад ачаалал ихтэй байдаг тул тэр хирээр бие даан суралцах чадвар маш сайн байх ёстой болдог. Цөөнгүй Монгол оюутан элсэн сурах эрх авч эдгээр сургуулиудад сурч байгаа бөгөөд Хятад оюутнууд чамгүй өрсөлдөөн дундаас элсэн орж чадсан оюутнууд байдаг тул бие даан суралцах чадвар, ачаалал даах чадвар сайтай тул Монгол оюутнууд тэр хирээр өөрийгөө боловсруулах боломж өргөн байна гэсэн үг.  1980-аад оны сүүл үеэс Хятадад хэрэгжүүлж эхэлсэн шилдэг их сургууль хөтөлбөрийн үрээр Хятадын их сургуулиудын нэр хүнд жилээс жилд бэхжсээр байна.  
3.Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагддаг их сургуулиудын жагсаалт. Хятадын бүх сургууль засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бололцоогүй бөгөөд жил бүр дээрх сургуулиудын нэрс харилцан адилгүй байх бөгөөд харьцангуй сургалт сайтай сургуулиудад эрх олгодог байна. 2015 оны байдлаар Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан сургуулийн эхний жагсаалтыг хүргэж байна. 2016-2017 оны хичээлийн жилийн жагсаалт харайхан гараагүй байна. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзэх боломжтой. http://www.campuschina.org/ Түүнчлэн 2014 оны боловсролын яамны мэдээгээр Хятадад 2542 их сургууль байдаг бөгөөд эдгээрээс эхний 500-д жагсдаг их сургуульд нь сурсан дээр хэмээн Хятадууд өөрсдөө ярьдаг. Шилдэг 500 их сургуулийг шалгаруулахдаа 1-р курсийн оюутнуудын шалгалтын босго оноо ба бакалаврын төгсөгчдөд ажил олгогчийн тавьж буй үнэлгээг харгалзан үзжээ. Эдгээр сургуулиудын ихэнхи нь англиар сурах бол IELTS шаарддаггүй. Гэхдээ Хятадын 500 шилдэг сургууль гэдэг дэлхийн түвшинд харьцуулбал чамлалттай тул азийн шилдэг 300 болон дэлхийн шилдэг 1000 их сургуульд элсэн суралцах хэрэгтэй. Доорх хүснэгтэнд эхний 16 их сургуулийг багтаасан болно. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор харах боломжтой. http://www.shanghairanking.com/ 
4.Сургуулийн хотхоны байрлал ба амьдарлын хэв маяг. Монгол оюутнуудын хувьд хотын төвд байрладаг сургуулиудад илүү дуртай байдаг ч өдгөө нилээд сургуулиудын зэрэглэл өсөхийн хирээр хотоос зах газарруу шилжих болсон нь зарим талаар хотын тав тухтай амьдрал тэр бүр мэдрэгдэхгүй ч байглын үзэсгэлэн дунд дуу чимээнээс ангид сурч, судалгаа шинжилгээ хийх боломжтой байдаг. Мэдээж зарим сургууль тосгонд нэг хотхонтой байхад нөгөө хотхон нь хотын төвд байх жишээтэй. Жишээ нь Xiamen-ийн их сургуулийн төв хотхон нь Хятаддаа ихэд үзэсгэлэнтэй болов ч хятад хэл сурахаар ирсэн гадаад оюутнуудад орчин нь таалагддаггүй ажээ. Бээжинд байрлах Wudaokou гэх мэт хотоос зайдуу томоохон дүүргүүдэд тав тухтай амьдралыг цогцлоосон байдаг тул гадаад оюутнууд ихэд сурах дуртай байдаг.Шэньжэнь, Чунцин гэх мэт хотууд ч худалдааны гол зам тул бас л боломж өндөртэй тул цаашид мэргэжлээрээ ажиллах боломжтой байж болох юм. Юннаньд антрапологи, үндэстний цөөнх судлалаар суралцахад тохиромжтой бол Нанжиний их сургуульд дэлхийн 2-р дайны түүхтэй холбоотой сэдвээр, Ханжоу болон Бээжинд технологийн болон старт ап-ын чиглэлээр суралцахад тохиромжтой. Худалдаа аж үйлдвэрийн төвүүдийн нэг, боомт хот болсон Гуанжоу-д 13 сая, баруун өмнөд-төв хятадын аж үйлдвэрийн төв болсон Чунцинд 13 сая хүн амтай бол Хятадын 4 дэх том хот, үсрэнгүй хөгжиж буй, байглын үзэсгэлэнт газруудаараа алдартай Hangzhou-д дэлхийд нэр хүндтэй Zhejiang их сургууль байрлах бөгөөд Сичуань мужийн нийслэл Chengdu төв азийн үржил шимт хөрсөн дунд байрладаг бөгөөд сүрлэг өндөр уулс, хоол хүнсээрээ алдартай.
5.Цаг уур, амьжиргааны өртөг. Газар нутаг өргөн уудам тул цаг агаар харилцан адилгүй, хөгжлийн түвшингээс хамаарч амьдарлын өртөг ч өөр. Умард нутагт өвөлдөө хүйтэн, өмнөд нутгаараа чийглэг, зөөлөн уур амьсгал давамгайлна. Өндөр уулархаг газрыг эс тооцвол зундаа нийт нийт хэсгээр халуун,  баруун хэсгээрээ элсэрхэг, хур бороо бага унадаг, зуны улирал нь хур тунадас их унадаг. Ер нь зүүн-өмнөд хэсгээрээ хур тунадас их унадаг бол баруун-хойд хэсгээрээ хур тунадас бага унадаг. Нутгийн баруун хэсэг болох Шинжаан-Уйгарын их сургуулиудад ч Монгол оюутнууд цөөнгүй сурдаг бөгөөд Хятад хэлний орчин алга байна гэдэг. Өвөр Монголын өөртөө засах орны их сургуулиудад ч нилээд тооны Монгол оюутнууд суралцаж байна. Гэсэн хэдий ч Монгол хүнд тохирсон хоол хүнс, цаг агаар гээд Монгол оюутнуудын хөл тасрахгүй байх аргагүй бизээ. Шанхай хотод дэлхийд нэр хүнд нь өсөж яваа Фудань, Шанхайн Зяо тун их сургууль байрладаг. Тус хотод жуулчдын хамгийн ихээр зорчдог, худалдаа, санхүүгийн төв бөгөөд 24 сая хүн амтайгаараа улсдаа төдийгүй дэлхийд хүн ам шигүү суурьшдаг хот төдийгүй гадаад оюутнуудын гол сонголт хэдий ч өртөг өндөр, өвөлдөө агаарын бохирдол өндөр. Дулаан цаг агаарт дуртай бол Гуандун, Хайнан-ыг сонгож болох юм. Хятадын аль хотын амжиргааны өртөг хамгийн өндөр вэ? Экономист сэтгүүл 160 бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг харьцуулан дэлхийн хамгийн өртөг өндөртэй 133 хотыг нэрлэсэн бөгөөд Хятадаас Шанхай 16-р байранд буюу Хятаддаа хамгийн өртөг өндөртэй хотоор нэрлэгдсэн бол, Шэньжэнь 21, Далиэнь 32, Бээжин 47, Циньдао 59-рт тус тус жагссан байна. 
6.Хятад хэл сурах орчин. Хятад асар их хүн амтай, өргөн уудам газар нутагтай тул аялга тэр бүр адилгүй. Бээжин, Тянжинь, Шаньдун болон Зүүн хойд Хятадад хятад хэл сурах хамгийн зөв сонголт юм. Гэхдээ Бээжингийн их сургуульд гадаад оюутан их тул хятад хэлээр ярих орчин бас л дутмаг. Шанхай, Гуанжоу, Гунадун болон Чөндү, Тайпей хотууд нь жишиг хятад хэл сурах орчин арай л биш болов ч хятад хэлийг сурах бүрэн боломжтой. 
7.Хятад хэлний босго оноо. Хятадын зарим их сургуулиуд болон засгийн газрын тэтгэлгээр сурах шалгуурт HSK оноотой байх ёстой гэсэн шалгуур заадаггүй болов ч тодорхой оноотой байх нь давуу тал болдог. Хятад хэлний анхан шатны мэдлэггүй Хятад ирээд эхний 1 жил хэлний бэлтгэлд суралцаад 2 дахь жилээс үндсэн ангидаа хятад хэлээр хичээлээ судлах хэмжээнд сурна гэдэг ихэнхи оюутнуудын хувьд хангалтгүй байдаг тул тэтгэлэгээ алдах магадлалтай учраас тэр дундаа тэргүүлэх сургуулиуд гадаад оюутан элсүүлэх журамдаа HSK онооны босго тогтоож эхлээд байгаа ажээ. Тухайлбал Бээжингийн их сургууль 6-р түвшин нь элсэлтийн шалгуур хангана гэж үзэж байна. HSK 6 оноо өндөр мэт болов ч хэлний хувьд бүрэн дүүрэн суралцах түвшин бас биш байдгыг анхааруулахад илүүдэхгүй бизээ. Иймээс хятад хэлээр суралцахаар төлөвлөж байгаа хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагатай болж байна. 
8.Хятадын анагаах ухаан, бизнес, инжинер, нийгэм-хүмүнлэгийн шилдэг сургуулиудХятадад сурч байгаа Монгол оюутнуудын ихэнхи нь Хятадад ямар нэг шугамаар тэтгэлэгтэй сурдагч,  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдэд сурч байгаа Монгол оюутан одоогоор алга байна. Ийм хөтөлбөрүүдийн шалгуур нь асар өндөр тул элсэн суралцах эрх авч чадахгүй байгаагаас гадна, засгийн газар, муж-хотуудын тэтгэлэгт уг хөтөлбөрийг хязгаарлагдмал байдлаар хамруулдаг нь ч бас нөлөөлж байна. Тухайлбал Бээжингийн их сургуулийн MBA хөтөлбөрийн төлбөр 188000-288000 юань бөгөөд цөөн тооны оюутнуудад сургуулийн зүгээс төлбөрөөс бүрэн чөлөөлсөн тэтгэлэг олгохын зэрэгцээ, Бээжингийн засгийн газрын тэтгэлэгээр дамжуулан ердөө 10000-20000 юанийн хөнгөлөлт, Торгоны замын тэтгэлэгээр дамжуулан төлбөрийн бүрэн болон хэсэгчилсэн хөнгөлөлт үзүүлдэг тул мөнгөтэй эсвэл өөр газраас тэтгэлэг аваад сурах боломжтой сурлага сайтай оюутнуудад олддог. Өдгөө Хятадад хамгийн шилдэг MBA гэгддэг CEIBS гэхэд 1994 онд Шанхайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ашгийн бус хэдий ч 18 сарын хугацаатай MBA хөтөлбөрийн зөвхөн сургалтын төлбөр нь 408000 юань. Хятадын засгийн газрын тэтгэлэгээр тус сургуульд сурах ямар ч бололцоогүй ч оюутнууддаа төрөл бүрийн шугамаар тэтгэлэг өгдөг болов ч мөн л манайхандаа шалгуур өндөр тул Монгол оюутнууд сурдаггүй. Үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаатай танилцах, удирдлагын арга барил, байгууллагын соёлтой нь танилцъя гэвэл шалгуурыг нь хангахауйц хятад хэл дээрээс нь англи хэлэндээ боломжийн байх, мэдээж хятад болон бусад орны оюутнуудтай өрсөлдөх хэрэгтэй болно. Дэлхийн шилдэг 100, 200 ба 300 шилдэг бизнесийн хөтөлбөрүүд гэж байдаг. Тухайлбал, QS top 100 MBA хөтөлбөрт Хятадаас Shanghai Jiao Tong University ганцаараа багтсан бол дэлхийн шилдэг бизнес менежментийн 300 хөтөлбөрт Peking, Tsinghua, Shanghai Jiao Tong, Fudan, Zhejiang, Nanjing, Renmin University of China, Sun Yat-sen, USTC, Beijing Normal, Xian Jiao Tong university багтсан байна. Чанартай хөтөлбөр сонирхож байвал дээрх сургуулиудыг зориорой. Физик, математик, шинжлэх ухаанд сонирхолтой оюутнуудын хувьд инжинерээр сурах нь зөв сонголт болох буй зээ. Компьютерийн шинжлэх ухаан, эрчим хүч, робот, сансар судлал анагаахын технологиос эхлээд барилгын дизайн хүртэл инжинерийн зэргүүд нь олон салбартай бөгөөд инжинерийн зэргээр төгсөгчид дэлхийн аль ч улс оронд хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байна. Инжинер, технологийн хөтөлбөрүүдийн чансаагаар АНУ, Их Британийн дараа инжинерийн бүтээн байгуулалт, технологийн шийдлүүдээрээ түүхэнд ул мөрөө үлдээсэн Хятадын их сургуулиуд орж байна.   
Бид дараа дараагын постуудаараа Хятад сурахтай холбоотой бүхий л зөвлөгөө, мэдээллийг хүргэх болно. Та бүхэн хэрэгтэй мэдээ, мэдээлэл хүлээн авах, дамжуулах, Хятадад сурч байгаа Монгол оюутнуудтай холбогдохыг хүсвэл дараах фейс групээс мэдээлэл авах боломжтой. https://www.facebook.com/groups/Mongoliansinchina/