Tuesday, January 1, 2019

Дипломат ба компани хоорондын сүлжээ: гадаад зах зээлд гүүр болох нь

Олон улсын хөрөнгө оруулалтын боломжуудыг үнэлэн, үр дүнд хүрэхэд сүлжээ чухал үүрэг гүйцэтгэдэг тул компаниудын олон улсын өсөлтийн хэв маягыг бүрдүүлж өгдөг учраас бизнесийн харилцаанд засгийн газрын дипломат харилцааны сүлжээний ач холбогдол ихээхэн чухал билээ. Дипломат харилцаа нь дэлхийн улс орнуудын улс төрийн оролцогчдийн хооронд холбоос гэдэг утгаараа гүүр болж, хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын шийдвэрийг хөнгөвчилж өгдөг. Өөрийн эх орны засгийн газартайгаа холбоо сайтай компаниудад мэдээлийг түрүүлж олж авахын зэрэгцээ, улс төрийн эрсдэлийг багасгах боломжтой байдаг учраас хилийн чанад дахь хөрөнгө оруулалтаас ашиг хүртэхэд дипломат сүлжээг ашиглах боломж нь тэдгээр компаниудад их байдаг.
Засгийн газрын эзэмшил гэх мэт байгууллагын харилцаа, улс төрийн албан тушаал хашдаг компаниудын удирдах ажилтан гэх мэт хувь хүмүүсийн харилцаагаар дамжин компани өөрийн орны засгийн газартай холбоо сүлбээ үүсгэдэг. Тэр дундаа сул институцитэй оронд засгийн газрын холбоо сүлбээ нь бизнес хийхэд ихээхэн чухал тул засгийн газар хоорондын дипломат сүлжээгээр дамжуулан тухайн оронтой холбоо сүлжээ үүсгэхэд үнэ цэнэтэй. 
Сүлжээний онолоор дамжуулан сайн дипломат харилцаа нь компаниудад найрсаг харилцаатай орнуудад хөрөнгө оруулах эсэх нь суугаа орны засгийн газартай тогтоосон улс төрийн харилцаанаас хамаардаг. Суугаа оронтой харилцаа сайтай компаниуд засгийн газар хоорондын дипломат харилцааны боломжуудыг ашиглах боломж бүрдсэнээр мэдээлэл олж авах, улс төрийн эрсдэлийг бууруулах, хуулийн дэмжлэг авах нь нээлттэй байдаг.