Wednesday, June 15, 2011

Уриа: Харилцаа холбооны үйл явц

Олон Улсын маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги номын хэсгээс 
  Уриа: Харилцаа холбооны үйл явц
Бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхижүүлэх суурь нь уриаг(message) боловсруулах үйл явц бөгөөд энэ нь уриагаа дамжуулах хэвлэл мэдээллийн сонголтонд нөлөөлдөг.
Хэвлэл мэдээллийн хангалтгүй байдлаас хамааран тухайн уриаг хүргэж чадахгүй байхаас гадна  зах зээлүүдийн соёлуудын ялгаатай байдлаас хамааран зорилтот сонсогч нь ойлгохгүй байх, ойлголоо ч зорилтот зах зээлийн сэтгэлгээний үйл явц, хүсэл ба хэрэгцээг маркетерийн зүгээс үнэлж чадаагүйгээс мэдээлэл нь үр нөлөөгүй болох зэргээс хамааран олон улсын мэдээлэл харилцаа янз бүрийн учир шалтгаанаас хамааран амжилт олдоггүй. Олон улсын идэвхижүүлэлтийн хөтөлбөрийг боловсруулахад тулгардаг эрсдэлүүдийг удирдахын тулд харилцаа холбооны үйл явцыг маркетерийн хувьд сайтар судалсан байх шаардлага гардаг.
Олон улсын харилцаа холбооны үйл явцад дараах долоон алхамуудыг харгалзан үздэг.
1.      Мэдээллийн эх үүсвэр. Олон улсын маркетингийн менежерүүд нь бүтээгдэхүүний мэдээллээр харилцдаг. Өөрөөр хэлбэл, маркетер нь бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд борлуулдаг. Тухайн бүтээгдэхүүний мэдээлэл нь зорилтот зах зээлийн хэрэгцээ, хүслийг тусган харуулах ёстой болов ч зах зээлийн бодит хэрэгцээ болон тэдгээрийг маркетерийн зүгээс ойлгох байдал нь хоорондоо нийцдэггүй. Ялангуяа, үр нөлөөтэй судлахаасаа илүүтэй өөрөө өөрийгөө үнэлэх шалгуурт маркетерүүд илүүтэй найддаг. Энэ нь нэг зах зээлд борлогдсон бүтээгдэхүүн нөгөө зах зээлд борлогдохгүй гэсэн үг юм.
2.      ТайлахЭх сурвалжаас авсан уриаг хүлээн авагчид дамжуулахдаа нөлөөлөхүйц бэлэг тэмдэгт(symbol)оруулдаг. Өнгө, цаг хугацаа, үнэт зүйл, итгэл, үнэмшил, хошин шог, таашаал гэх мэт хүчин зүйлүүд нь олон улсын маркетерийг буруу бэлэг тэмдэгжүүлэхэд хүргэдэг. Тухайлбал, маркетерийн хувьд бүтээгдэхүүнээ сэрүүн гэсэн мэдээллээр дамжуулах төлөвлөгөөтэй бол ногоон өнгө хэрэглэгдэнэ. Гэхдээ халуун бүсийн орнуудад ногоон гэдгийг аюултай эсвэл өвчин эмгэгтэй холбон тайлбарлана.
3.      Мэдээллийн суваг. Зорилтот хүлээн авагчидад тайлагдсан мэдээллийг борлуулалтын ажилтан ба зар суртачилгааны хэвлэл мэдээлэл дамжуулдаг. Бичиг үсэгт тайлагдсан байдал, хэвлэл мэдээллийн хүртээмжитэй байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөл нь мэдээллийг тайлах алхамд харилцаа холбооны үйл явцад сорилт учруулж байдаг. Тайлсан мэдээлэл хэрэглэгчидэд хүрвэл мэдээллийн сувгийг анхааралтай сонгох шаардлагтай. Тухайн зах зээлд цөөн хэрэглэгчид нь интернет ашиглаж буй тохиолдолд интернет ашиглах эсвэл хэрэглэгчидийн олонхи нь уншиж чадахгүй байгаа нөхцөлд харилцаа холбооны суваг болгон хэвлэл мэдээлийн хэрэгслийг сонгох гэх мэт алдаа гаргах нь харилцаа холбооны үйл явцад хэвлэл мэдээллийн сувгийг үр дүнгүй сонгож байгаагын илрэл юм.   
4.      Decode. Тухайн мэдээллийн эх үүсвэрээс дамжуулсан бэлэг тэмдэгийг хүлээн авагч тайлбарлана. Мэдээллийг буруу байдлаар тайлах нь алдаа болдог. Тухайлбал, Нова загварын(Шинэ Од гэсэн утгатай) Чеверлотын шинэ брендийг Испаниар тайлахдаа No Va буюу “Асдаггүй” хэмээн тайлсан байдаг. 
5.      Хүлээн авагч. Хэрэглэгчийн үйлдлээр мэдээллийг хүлээн авч зорилтот хэрэглэгчидэд дамжуулна. Тухайн үйл явцын төгсгөлд алдаа гарах нь дараах хүчин зүйлээс хамаардаг. Тухайлбал, хэрэглээний хэв маягын талаархи мэдлэг дутмаг байдлаас үүдэн мэдээллийг буруу хүлээн авах, мэдээллийг ядмагхан тайлснаар ач холбогдолгүй мэдээлэл үүсгэх, , хэвлэл мэдээллийг тааруухан сонгосоноор хүлээн авагчидад мэдээлэл хүрэхгүй байх эсвэл хүлээн авагчийн зүгээс мэдээллийг буруу тайлдаг учираас мэдээлэл буруу байдаг. 
6.      Дэмжлэг. Хүлээн авагчаас ирсэн мэдээллийн үр нөлөөний талаархи мэдээлэл нь тухайн үйл явцын үр нөлөөг үнэлэх мэдээллийн эх үүсвэрлүү буцдаг. Харилцаа холбооны үйл явцын дэмжлэгийн алхам нь бусад алхамуудын үр нөлөөг нягтлахад ач холбогдолтой байдаг. Мэдээлэл, харилцаа холбооны зорилтуудаа хэмжидэггүй компаниудын хувьд мэдээллийн эх үүсвэр, мэдээлэл тайлах, хэвлэл мэдээлэл сонгох, декодинг, хүлээн авагчийн хувьд алдаа гарах магадлалтай байдаг. Харин дэмжлэгийн систем нь ихээхэн хохирол гарахаас сэргийлдэг.   
Шуугиан. Тухайн үйл явцаас гарах төөрөгдөл болон өрсөлдөөний үйл ажиллагаа гэх мэт үл хянагдах болон үл таамаглах нөлөөлөлүүүд нь дээрхи 6 алхамд нөлөөлж байдаг. Олон улсын харилцааны үйл явцын үр нөлөөтэй байдалд шуугиан саад болдог. Өрсөлдөөнт зар суртачилгаа, биечилсэн худалдаа, төөрөгдөл гэх мэт гадаад нөлөөллүүдээс шуугиан бүрддэг  бөгөөд харилцаа холбооны эцсийн үр нөлөөг бууруулдаг. Шуугиан бол аливаа алхамын үйл явцад саад болдог бөгөөд илгээгч болон хүлээн авагчийн хяналтаас гадна байдаг.  

Source: "International marketing: competitive strategies for informational and technological era in global marketplace" textbook by Tumurbat.D 2009 UB
ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГ:
мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги
Далхсүрэн Төмөрбат
Улаанбаатар хот 2009 он

380.1517
Т-587

Хайрт хань Бүүжийн Далхсүрэн таныхаа гэгээн дурсгалд хань Сүхийн Дугмаа болон үр хүүхдүүдээс нь өргөв

Продюсер: Д.Орломсүрэн Д.Одончимэг Д.Гантөмөр Д.Төмөрбат
Эхийг шивсэн: Т.Дашдорж
Хэвлэлийн дизайн: A.Бямбацогт, Д.Алтанцэцэг
Хэвлэлийн эх бэлтгэсэн: С.Амарзаяа
Хэвлэсэн тоо 100 ш
ISВN 978-999294447-3

© Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэн олшруулахыг хориглоно.


ГАРЧИГ
Нэгдүгээр хэсэг. Олон Улсын Маркетингийн Орчны Шинжилгэ

Нэгдүгээр бүлэг Олон улсьн маркетингийн үзэл баримтлал
Олон улсьн маркетинг
Олон улсын маркетер
Олон улсьн зах зээлд гарах угтвар нөхцөлүүд
Олон улсьн компани болох нөхцөлүүд
Удирдлагын чиг баримжаа
Олон Улсьн Маркетингийн шийдвэр гаргалт
Хөгжиж буй орнууд дахь маркетинг - Тулгамдаж буй асуудлууд ба боломжууд
Зах зээлийн хөгжлийн түвшин
Бодит жишээнээс суралцахуй экспортын маркетингийн үр нөлөөтэй бүтэц: Ямайкын төрийн бодлого ба хувийн хэвшлийн түншлэл

Хоёрдугаар бүлэг.
Олон улсын маркетингийн хөдөлгөгч хүчин зүйлүүд

Даяаршил
Олон улсын худалдаа ба хөрөнгө оруулалт Олон улсын үйлчилгээний худалдаа Худалдааны бодлогтой холбоотой үзүүлэлтүүд
Дэлхийн санхуү-эдийн засгийн хямралын үеийн олон улсын худалдаа ба хөрөнгө оруулалт Хямралын үеийн маркетинг
Дэлхийн зах зээлд шинээр гарч ирж буй орнууд
Хөгжиж буй орнууд
Хөгжиж байгаа орнууд нь маркетингийн инновацийн төв болох нь
Бүс нутгийн интеграци
Эдийн засгийн интеграцийн гүвшингүүд
Бүс нутгийн интеграцийн хөгжлийн хүчин зүйл
Интеграцид саад болох хүчин зүйлуүд
Европьн бүс нутгийн интеграци - Европын Холбоо
Европ дахь Маркетингийн Стратегийн онцлог
Америк тив
Хойд Америкийн чөлөөт худалдааны бүс
Өмнөд Америк дахь чөлөөт худалдааны бүсүүд Андийн Пакт(Andean pact) Меrcosur
Ази тив
Зүүн Өмнөд Азнйн Үндэстнүүдийн Холбоо
Ази Номхон Даляйн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа
Зүүн Өмнөд ази дахь бүс нутгийн интеграциас пүүсийн маркетингийн стратегид нөлөөлөх нөлөөлөл
Ойрхи Дорнод
Африк тив
Бүс нутгийн интеграциас маркетингийн зорилтод нөлөөлөх тусгал
Технологи
Технологийн нутагшилт ба экспорт

Тавдугаар бүлэг. Олон улсын маркетингийн улс орны хүчин зүйлүүд

Олон улсын маркетингийн нийгэм - Соёлын хүчин зуйлс
Соёлын тодорхойлолт ба гарал үүсэл
Нийгмийн институциуд
Соёлын елементуүд
Соёлын бусад онцлогууд
Соёл ба хэрэглэгчийн зан төлөв
Соёл ба хэлэлцээр
Олон улсын маркетингийн улс төрийн орчны шинжилгээ
Улс төрийн тогтолцоо
Улс төрийн эдийн засаг
Худалдааны бодлогын хэрэгслүүд
Засгийн газрын зүгээс хөндлөнгөөс оролцох тохиолдол
Худалдааны саадууд ба пүүсийн стратеги
Улс төрийн эрсдэл
Улс төрийн хувьд эмзэг бүтээгдэхүүн ба үүсэх хүвдрэлууд
Амжилтгүй Улс Индекс
Улс орны эрсдэлийн шшнжилгээ

Улс төрийн эрсдэлийг бууруулах нь
Улс төрийн даатгал
Улс төрийн эрсдэлийг бууруулах арга замууд
Олон улсын маркетингийн эрх зүйн орчны шинжилгээ
Олоя улсын эрх зүйн хүчин зүйлсүүд
Олон улсын маркетинг ба Дэлхийн Худалдааны Байгууллага
Улс орнуудын эрх зүйн тогтолцоонууд
Бизнесийн зохицуулалт
Оюуны өмчийн эрхийн хамгаалалт Үндэсний хуулийн зарим хүчин зүйлсүүд
Корпорацийн Засаглал
Маркетингийн хууль тогтоомжууд
Олон улсын маркетингийн маргааныг шийдвэрлэх арга замууд
Олон улсьн маркетингийн эдийн засгийн орчины шинжилгээ
Эдийн засгийн шинжилгээний өгегдлүүд
Эдийн засгийн газар зүй
Эдийн засгийн тогтолцоо
Макро эдийн засгийн хүчин зүйлүүд
Зах зээлийн хэмжээ
Олон улсьн маркетингийн технологийн орчин
Электрон бэлэн байдлын зэрэглэл
Бодит жишээнээс суралцахуй
Банкны тогтолцоо нь саадыг даван гэтэлж байгаа нь

Хоёрдугаар хэсэг Олон улсын маркетингийн төлөвлөлт ба судалгаа

Дөрөвдүгээр бүлэг.
Олон улсын маркетингийн төлөвлөлт
Олон улсьн маркетингийн төлөвлөлт
Гадаад зах ззэлд эрсдэлээс зайлсхийх 7 зөвлөмж Төлөвлөлтийн үе шатууд
Олон улсын маркетингийн төлөвлөлтийн үйл явц
Боломжит зах зээлийг үнэлэн дүгнэх
Гадаад зах зээлд нэвтрэн орох стратегиуд Олон улсын зах зээлийн хэсэгчилэл
Олон улсын зах зээлийг хэсэгчилэх үйл ажиллагааны загвар Макро хэсэгчилэл/ Улс орнуудаас сонголт хийх нь Хэрэглэгчийн/Микро хэсэгчилэл
Хэрэглэгчийн ба байгууллагын зах зээлийг хэсэгчилэх нь
Хэрэглэгчийн сууриуд
Эмэгтэйчүүдийн зах зээл - Хятад, Энэтхэгийн зах зээлийг нийлүүлсэнээс ч хоёр дахин том

Тавдугаар бүлэг. Олон улсын маркетингийн судалгаа
Олон улсын маркетингийн мэдээллийн систем
Олон улсын маркетингийн судалгааны үйл явц
Олон улсын зах зээлийн шинжилгээний аргачлалууд
Хятад маркетингийн судалгаанд хяналт тавьж байна
Интернэт судалгаа
Өгөгдөл дуглуулах: Тоон болон чанарын судалгаа Онлайн санал асуулга
Бодит жишээнээс суралцахуй В&R Банк: Шинэ зах зээл нээж байгаа нь

Гуравдугаар хэсэг Олон Улсын Маркетингийн Холцийн Стратеги

Зуравдугаар бүлэг
Олон улсын бутээгдэхүүн, үйлчилгээний менежмент
Олон улсын бүтээгдэхүүний мөн чанар
Бүтээгдэхүүнд нөлөөлөгч орчны хүчин зүйлүүд
Байгаль орчинд ээлтэй маркетинг ба бүтээгдэхүүн
Шинэ бүтээгдэхүүний тархацын үйл явц
Олон улсын бүтээгдэхүүниий амьдралын мөчлөг
Тест маркетинг
Хямралын үеийн шилдэг брендүүд
Олон улсын бүтээгдэхүүний жишигчилэх ба нийцүүлэх стратеги Бүтээгдэхүүнийг ннйцүүлэх стратеги
Бүтээгдэхүүнийг жишигчилэх болон нийцүүлэхэд нөлөөлөгч хүчин зүйлүуд
Нийцүүлэх стратегийн үеийн бүтээгдэхуүн
Хэрэглэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар
Бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар
Бүтээгдэхүүний инноваци
Худалдан авагчийн зүгээс чанарыг тодорхойлох нь
Манлайллын брендийг хэрхэн бүтээх вэ Олон улсын үйлчилгээний маркетинг
Олон улсын хэрэглэгчийн үйлчилгээний зах зээлд нэвтрэн ороход учирч буй саадууд
Олон улсын бизнесийн үйлчилгээ
Мэдээллийн технологи ба мэдээллийн технологид суурилсан үйлчилгээний худалдаа
Үйлчилгээний жижиг, дунд үйлдвэрийн газруудаас олон улсьн зах зээлд гарах үйл явц
Аутсорсииг
Бодит жишээнээс суралцахуй

Доддугаар булэг.
Олон улсын хувиарлалтын суваг ба Ложистик
Олон улсын хувиарлалтын сувгын мөн чанар
Японы хувиарлалтын бүтэц
Хувиарлалтын хэв маягууд
Хувиарлалтын ерөнхий хэв маягууд
Жижиглэн худалдааны хэв мяягууд
Зуучилагчдийн бусад сонголтууд
Гадаад орны зуучилагчид
Трансакцийн зардлын загвар
Хэрэглэгчийн бутээгдэхүүний олон улсын хувиарлалтын суваг
Олон улсын хувиарлалтын сувгаас сонголт хийх нь
Европын Компьютерийн салбар дахь сувгийн олон талт стратегиуд
Сонголтьн үйл явц
Олон улсьн зах зээлд хувиарлалтын сувгийг жишигчилэх ба нийцүүлэх нь
Ложистик
Олон улсын ложистик

Наймдугаар бүлэг. Олон Улсын Үнийн Стратеги
Олон улсын зах зээлд үнэ тогтооход нөлөөлөгч хүчин зүйлүүд
Үнийн огцом өсөлт(рriсе еscalation) ба түүнийг бууруулах арга зам
Олон улсын зэх зээлд үнэ тогтоох аргууд
Коунтертрейд
Шилжих үнэ
Олон улсын зах зээлд үнийг жишигчлэх болон нийцүүлэх стратеги
Бодит жишээнээс суралцахуй

Есдугээр бүлэг.
Олон улсын идэвхжүүлэлтийн стратеги
Олон улсьн зар сурталчилгаа
Олон улсын олон нийттэй харилцах харилцаа
Борлуулалтын урамшуулал
Биечилсэн худалдаа ба борлуулалтын менежмент
Харилцааны маркетииг Борлуулалтын баг
Борлуулалтын багыг бүрдүүлэх
Маркетинг ба борлуулалтын ажилтануудыг элсүүлэх
Борлуулалт ба маркетингийн ажилтнуудыг сонгох нь
Борлуулалтын ажилтанг сургах, сэдэлжүүлэх ба хяналт Шууд маркетинг
Олон улсын идэвхижүүлэлтийн стратегийг хэрэгжүүлэх
Хэвлэл мэдээллийн төлөвлелт ба шинжилгээ
Сүлжээ -экспортын идэвхижүүлэлтийн стратеги
Интернэт идэвхижүүлэлт
Олон улсын зах зээлд идэвхижүүлэлтийг жишигчилэх болон нийцүүлэх нь Бсдит жишээнээс суралцахуй
Монгол Кашмер Хувьцаат компанийн экспортын идэвхижүүлэлт

Эх сурвалж ба ашигласан материал

Номын тухай
Олон улсын маркетинг бол дэлхийн зах зээлийн аюул ба боломжуудыг шинжилсэний үндсэн дээр тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, үнэ тогтоох, идэвхижүүлэх болон хүргэх бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэл болохын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгжийн зорилт болон хүмүн капитал, санхүү болон биет хөрөнгө гэх мэт нөөцүүдийг удирдах үйл явц юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх нээлттэй эдийн засагт олон улсын маркетинг нь хэрэглэгч ба үйлдвэрлэгчийг боловсруулах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, зөв сонголт хийх, трансакцийн зардлыг бууруулах, зах зээлээ өргөжүүлэх, хэлэлцээр хийх болон үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Худалдан авах чадвар ба биет дэд бүтцээс гадна, олон соёлын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, ил тод, хариуцлага хүлээж чаддаг зах зээлд л олон улсын маркетингийн зорилт хэрэгжинэ. Эрдэс баялаг экспортлодог орон байнга түгшүүр дунд амьдардаг бол дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай пүүсүүд л нийгмийг урагш нь авч явдаг зүй тогтолтой. Иймд, бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд олон улсын маркетингийн мэдлэгийн ач холбогдол асар өндөр гэдэг нь тодорхой байна.
Номын бүтэц
“Олон улсын маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги” хэмээх энэхүү ном нь гурван хэсэгтэй. Олон улсын маркетингийн орчиний хүчин зүйлүүдийн тухай өгүүлэх “Олон Улсын Маркетингийн Орчиний Шинжилгээ” хэмээх нэгдүгээр хэсэг нь гурван бүлгээс бүрдэх бөгөөд “SLEPT” аргад дулдуйдахдаа дотоод маркетинг нь олон улсын маркетингиасаа юугаараа ялгаатай болох, дэлхийн зах зээлд шийдвэр гаргах онцлог, олон улсын маркетингийн нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй орчиний хувьсагчууд нь компаниудын маркетингийн зориулалтад хэрхэн нөлөөлж байдаг, үүдэн бий болох эрсдэлийг хэрхэн бууруулах, олон улсын маркетинг түүнийг хөдөлгөгч хүчин зүйлүүд, дэлхийн зах зээл дэх тоглогчид тэдгээрийн маркетингийн онцлог, боломжуудыг хэрхэн ашиглах, санхүү-эдийн засгийн хямралын үеийн маркетинг, олон улсын зах зээлд маркетингийн үр нөлөөтэй хөтөлбөр боловсруулах урьдач нөхцөл зэргүүдийг авч үзэх болно.
Эхний бүлэгтээ, олон улсын маркетингийн талаархи суурь ойлголт, онцлог; маркетерийн зүгээс олон улсын зах зээлд үр нөлөөтэй өрсөлдөхийн тулд ямар ур чадвар, мэдлэг шаарддаг болох; хөгжиж буй орнуудын маркетинг болон хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг; гадаад маркетингийн идэвхижүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд засгийн газар ба хувийн хэвшилийн хоорондын түншилэлийн хэлбэр, энэ талаар төгсгөлд нь Ямайкын жишээтэй танилцах болно
2-р бүлэгтээ, дэлхийн зах зээлийг өргөжүүлэн тэлэгч даяаршил, бүс нутгийн интеграци ба технологи нь дэлхийн, бүс нутгийн болон нэг улсад ямар боломж, эрсдэл учруулж байгаа, түүнээс үүдэн маркетингийн хөтөлбөр, стратеги боловсруулахад хэрхэн тусгах талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.
Нэгдүгээр хэсгийн төгсгөлийн бүлэгтээ, нийгэм-соёлын, улс төр-эрх зүй, эдийн засгийн болон технологийн орчиний хүчин зүйлүүд нь маркетингийн стратеги боловсруулахад хэрхэн нөлөөлдөг, тэдгээрийг олон улсын маркетингийн хөтөлбөр боловсруулахад хэрхэн тусгах, зорилтот зах зээлийнхээ орчинд хэрхэн үнэлгээ өгөх, олон улсын маркетингийн орчин нь гадаад зах зээлд үйл ажиллагаа хэрэгжүүлж буй пүүсүүдэд хэрхэн нөлөөлдөг, эрс ялгаатай орчинд хэрхэн дасан зохицох, үүсч болох эрсдэлийг хэрхэн бууруулах, боломжийг хэрхэн бүрдүүлж ашиглах талаар SLEPT аргад дулдуйдан дэлгэрэнгүй өгүүлэх болно. Энэхүү бүлгийн төгсгөлд Африкт өрнөж буй мобайль утасны банкны үйлчилгээний хувьсгалтай танилцах болно.
"Олон Улсын Маркетингийн Төлөвлөлт ба Судалгаа” хэмээх хоёрдугаар хэсэг нь олон улсын маркетингийн төлөвлөлт ба олон улсын маркетингийн судалгаа гэсэн хоёр бүлэгтэй.
Энэ хэсэгтээ олон улсын зах зээлд хэрэглэгчидийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьж буй пүүсээс төлөвлөлт, хяналт ба судалгааны үйл явцыг хэрэгжүүлэх замаар гадаад маркетингийн төлөвлөлтийн бэлтгэлийг хэрхэн хангах, дэлхийн зах зээл дэх эрсдэл болон сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх, боломжуудыг хэрхэн тодорхойлох, аль зах зээлд гарч өрсөлдөх, хэсэгчилэлийг хэрхэн гүйцэтгэх, түүнчилэн өрсөлдөх чадвараа хангах үүднээс шинжилгээний ямар аргачлалууд байдаг, гадаад зах зээлд стратегийн зорилтоо хэрэгжүүлэхдээ хязгаарлагдмал нөөцийн хүрээнд маркетингийн холцийг боловсруулахын тулд Маркетингийн Мэдээллийн Системээр дамжуулан өгөгдлийг хэрхэн цуглуулж гадаад маркетингийн шийдвэр гаргадаг болохыг судлана.
Дөрөвдүгээр бүлэгтээ, олон улсын хэмжээнд маркетингийн боломжуудыг үнэлж тодорхойлохдоо төлөвлөлт хяналтыг ямар үе шаттай хийдэг, гадаад зах зээлд нэвтрэн орох стратегиуд болон олон улсын зах зээлийг хэрхэн хэсэгчлэх асуудлыг авч үзнэ.
Тавдугаар бүлэгтээ, олон улсын маркетингийн мэдээллийн системийн онцлог, судалгааны үе шатууд, гадаад зах зээлийн шинжилгээний “5 с” аргуудыг гадаад, интернет судалгааг маркетингийн судалгаанд тулгарч байдаг бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар хамтатган авч үзэх болно. Хоёрдугаар хэсгийн төгсгөлд “B&R” - ийн зүгээс гадаад шинэ зах зээл нээхэд маркетингийн судалгаа хэрхэн хийж байгааг авч үзэх болно.
"Олон Улсын Маркетингийн Холцийн Стратеги” хэмээх гуравдугаар хэсэгтээ гадаад зах зээлүүдэд маркетингийн үр нөлөөтэй бөгөөд өрсөлдөх чадвартай стратеги хэрхэн бүрдүүлэх талаар авч үзнэ. Энэхүү хэсэг нь 4 бүлэгтэй.
6-р бүлэгтээ, олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, амьдралын мөчлөг, нэвтрэлтийн үе шатууд, ба өрсөлдөх чадварыг авч үзэх бөгөөд бренд гэж юу болох, брендийн ямар стратегиуд байдаг, бүтээгдэхүүний нийцүүлэх болон жишигчилэх стратеги, олон улсын үйлчилгээний зах зээл ба аутосиргийн зах зээлийг авч үзэхийн зэрэгцээ бүлгийн кейс болгож Египтийн аутсорсингийн амжилтын нууцтай танилцах болно.
7-р бүлэгтээ үйлдвэрлэгчээс хэрэглэгчрүү хүргэх үүрэгтэй олон улсын хувиарлалтын төрөл бүрийн сувгуудыг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудын хоорондын зуучилагчидийн хэлбэр, чиг үүрэг болон зорилтуудыг дурдана. Олон улсын хувиарлалтын суваг сонгоход нөлөөлөх хүчин зүйл, сувгын гишүүдийг хэрхэн сонгох, сэдэлжүүлэх, хянах болон хувиарлалтын сувгийг жишигчлэх ба нийцүүлэх асуудлыг Лико компанийн жишээн дээр авч үзэж эцэст нь олон улсын ложистикийн талаар товчихон өгүүлэх болно.
Олон улсын орчинд үнийн шийдвэр гаргах аргачлалын талаар дурдах 8-р бүлэгтээ, олон улсын маркетингийн үнэ бүрэдэхэд нөлөөлөгч хувьсагчууд, үнэ тогтоох аргууд шилжих үнэ, коунтертрейд, шилжих үнэ Олон улсын зах зээлд үнийг жишигчилэх болон нийцүүлэх стратегийг “Getinge AB” компанийн жишээнээс суралцах болно. Дараагаар нь олон улсын зах зээлээс автомашины эд ангиуд дахь зах зээлийн таатай байдлыг ашиглахад Сингапурын үйлдвэрлэл эрхлэгчийн сул болон давуу талыг үнэлэх байдлаар “Beta Automotive” компанийн кейстей ажиллах болно.
9-р бүлэгтээ, олон улсын маркетингийн холцид идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх, борлуулалтын багыг хэрхэн байгуулах, интернет идэвхижүүлэлт болон олон улсын зах зээлд идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн нийцүүлэх болон жишигжүүлэх асуудлыг авч үзээд бүлгийн кейсээр “Монгол Кашимер” Хувьцаат компанийн экспортын идэвхижүүлэлтийг хямралын энэ цаг үед хэрхэн хэрэгжүүлж болох талаар суралцах болно.
Төгсгөлийн хэсэгтээ ашигласан эх сурвалж болон цахим хуудсуудыг багтаасан болно.
Дэлхийн сонгодогыг Америк сурах бичгүүд тодорхойлдог учираас маркетингийг Америк болон Европын орчиноос тайлбарладаг. Иймд, Монгол хэл дээр дэлхийн сонгодог сурах бичгийг хуулбарлаж байгаа нөхцөлд бид өөрсдийн үндэсний онцлогын үүднээс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үйлчилэх учиртай болов ч энэ талд тун дутмаг болсныг хүлээн зөвшөөрч байгааг өчөөд цөөн хувьтай хэвлэж судлаач, бизнес эрхлэгчид болон энэ чиглэлээр суралцаж буй ирээдүйн тогтвортой хөгжлийг бүтээгч оюутан та бүхний мэргэн санаа, зөвлөмж асар чухаг тул сэтгэлээ харамгүй хайрлана уу.

Талархал
Ачит аав ээж, эгч нартаа баярлаж явдагаа ачэрхийлэхийн ялдамд бүхнй л цаг үеийн эрдэмтэн багш нар, зохиол бүтээлээ харамгүй хайрласан судлаачид, албан байгууллагуудад талархал илэрхийлье.
Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Хөгжлийн Мэдээллийн Төв
МонголУлсын ИхСургууль,Эрдэм Шинжилгээний Номьн сан, Магистр Докторын бие даах төв
Америк Соёл Мэдээллийн Төв

Т.Дорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат Зүтгэлтэн, Академич, Тэргүүлэх Профессор
Ц.Аюурзана Шинжлэх Ухааны Доктор, Тэргүулэх Профессор
С.Хандсүрэн Монгол Улсын Гавъяат Багш Эдийн Засгийн Ухааны Доктор, Профессор
Ч.Таамаа Шинжлэх Ухааны Доктор, Тэргүүлэх Профессор
Т.Жааваа Шинжлэх Ухааны Доктор, Тэргүүлэх Профессор
Ю.Мөнх-Амгалан ШинжлэхУхааны Доктор, Тэргүүлэх Профессор
Э.Равдан Монгол Улсын Гавъяат Багщ Хэл Шинжлэлийн Ухааны Доктор, Тэргүүлэх Профессор
Б.Сувд Эдийн Засгийн Ухааны Доктор, Тэргүүлэх Профессор
Ж.Баясах Шинжлэх Ухааны Доктор, Тэргүүлэх Профессор
Ц.Базаррагчаа Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Хэл Шинжлэлийн Ухааны Доктор, Профессор
Д.Цолмон Түүхийн Ухааны Доктор Тэргүүлэх Профессор
Д.Дуламсүрэн Эдийн Засгийн Ухааны Доктор, Тэргүүлэх Профессор
Н.Алтанцэцэг Түүхийн Ухааны Доктор, Тэргүүлэх Профессор
Д.Наран ТүүхийнУхааны Доктор, Профессор
Ч.Энхбаяр Эдийн Засгийн Ухааны Доктор, Профессор
Д.Баярхүү Профессор
Г.Эрхэмбаяр Хэл Шинжлэлийн Ухааны Доктор, Профессор
Ш.Өлзийдолгор Туүхийн Ухааны Доктор, Профессор
Г.Шүрхүү Монгол Улсын Олон Улс Судлалын Хүрээлэнгийн Захирал, Доктор
Д.Чимгээ Эдийн Засгийн Ухааны Доктор, Дэд Профессор
Е.Батцэнгэл Газарзүйн Ухааны Доктор, Дэд Профессор
Н.Батнасан Эдийн Засгийн Ухааны Доктор, Дэд Профессор
Ш.Эгшиг Хэл Шинжлэлийн Ухааны Доктор
Бахытгүль Хууль Зүйн Ухааны Доктор
Х.Цэвэлмаа Эдийн Засгийн Ухааны Доктор, Дэд Профессор
Ш.Сонинтамир Эдийн Засгийн Ухааны Доктор, Дэд Профессор
Д.Чадраабал Эдийн Засгийн Ухааны Доктор, Дэд Профессор
Б.Даваасүрэн Эдийн Засгийн Ухааны Доктор, Дэд Профессор
Б.Болормаа Эдийн Засгийн Ухаааы Доктор, Дэд Профессор
Н.Тунгалаг Философийн Ухааны Доктор, Дэд Профессор
Б.Болор Эдийн Засгийн Ухааны Доктор, Дэд Профессор
Ж.Бор Улс Төрийн Ухааны Доктор
Ч.Энхтайван Улс төрийн ухааны доктор
Ж.Баттогтох Хууль зүйн ухааны доктор
Г.Элдэв-очир Хэл Шинжлэлийн Ухааны Доктор
Г.Бямбабаатар Хэл Шинжлэлийн Ухааны Доктор
Б.Уламбаяр Эдийн Засгийн Ухааны Доктор
Н.Насанжаргал Дэд Профессор
К.Лизунов Дэд Профессор
Ш.Олзвой Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд
Н.Алтанцэцэг Ахлах Багш, Докторант
Д.Хишгээ Ахлах багш, Докторант
Г.Цагаач Ахмад багш, Докторант
Т.Цэгмид Ахлах багш
С. Дамба Ахмад Багш
С.Сайнбилэг Ахлах Багш
Н.Үржинбадам Ахлах Багш
Г.Батбилэг Ахлах Багш
Г.Баасанхүү Ахлах багш
Б.Гэрэлт-Ирээдүй Магистр Багш
Г.Далайжаргал Магистр
Б.Янжмаа Магистр