Friday, January 19, 2018

Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиг хандлага

1970-аад оны сүүлээс эхэлсэн Хятадын өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогын нөлөөгөөр тус улс дэлхийн эдийн засагт интеграцид идэвхитэй орж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны сүүлээр гадаад зах зээлд гарах бодлогыг хэрэгжүүлэн, 2001 онд ДХБ-д элссэнээр энэхүү үйл явц нь хурдасаж эхэлсэн. Үүний илрэл нь Хятадын гадаадын хөрөнгө оруулалт бөгөөд сүүлийн жилүүдэд Хятад хөрөнгө оруулагч орон болсон явдал юм. UNCTAD-ын гаргасан судалгаагаар 1986 он гэхэд Хятадын гадаагш хийсэн хөрөнгө  оруулалт дэлхийд 0,1% байсан бол 2016 оны эцсийн байдлаар 4,9% болж нэмэгдээд байна.
1980-2016 оны хооронд Хятадын гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт
1984-2001 оны хооронд төрийн мэдлийн компаниуд гадаадад хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд учир нь зөвхөн төрийн мэдлийн компаниуд 2003 он хүртэл хилийн чанадад хөрөнгө оруулах эрхтэй байсан тул төв ба мужийн засгийн газрын хатуу хяналтан дор шууд буюу захиргааны, шууд бус буюу эдийн засгийн бодлогоор хатуу хянах замаар гадаадад хөрөнгө оруулж ирсэн бол сүүлийн жилүүдэд захиргааны хяналтуудаа зөөллөх болсон. Иймээс гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн мэдлийн компаниуд эхэндээ хийж ирсэн байдаг.
Peter J Buckley Jeremy Clegg Hinrich Voss1, Adam R Cross Xin Liu, Ping Zheng нарын судлаачид Хятадын компаниуд хөрөнгө оруулалт хийх орнуудыг сонгохдоо дараах хүчин зүйлүүдийг харгалзан үздэг болохыг тогтоожээ. 
  • Зах зээлийн хэмжээ
  • Байглын нөөц
  • Стратегийн актив
  • Улс төрийн эрсдэл
  • Хятад цагаачид
  • Гадаад валютын ханш
  • Хятадруу хийх экспорт
  • Хятадруу хийх импорт
  • Хятадын газар зүйн байрлал
  • Гадаадын шууд  хөрөнгө оруулалтанд нээлттэй байдал
Тухайлбал, Хятадын гадаадын хөрөнгө оруулалт нь тухайн хөрөнгө оруулалт хийж байгаа орны зах зээлийн хэмжээ буюу ДНБ, нэг хүнд ноогдох ДНБ, ДНБ-ний жилийн өсөлттэй эерэг хамааралтай байсан нь хятадын компаниуд зах зээл олох стратеги баримталдаг байна.  Хөрөнгө оруулалт хийсэн орны барааны экспортод металь ба хүдэрийн экспортын харьцаагаар тооцоолж хөрөнгө оруулалт хийдэг тул Хятадын компаниуд байглын нөөц хайн хөрөнгө оруулалт хийдэг байна. Тухайн хөрөнгө оруулсан улсад амьдардаг хятад үндэстнүүдийн эзлэх хувьтай гадаадын шууд хөрөнгө оруулалт эерэг хамааралтай байсан нь хятад үндэстнүүд үлэмж их хэмжээгээр амьдардаг газруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирдэг байсан. Жишээ нь тухайн хөрөнгө оруулалт хийх орны нийт хүн амд цагаач хятад иргэд 1%-иас дээш  бол соёлын хувьд Хятадад ойр байна гэж үзэх бөгөөд Хятадын компаниудын хувьд гадагш хөрөнгө оруулалт хийх нөхцөл болдог байна. Ингэснээр гадаад зах зээлд тулгарах аливаа бэрхшээлийг хурдацтай гэтлэн давах, бизнесийн сүлжээ байгуулах боломжийг бүрдүүлж өгдөг. Хятадын гадаад зах зээлд гарах бодлогын нөлөөгөөр гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын хувь чөлөөтэй болсон буюу Хятадын гадаад валют хариуцсан төрийн захиргааны байгууллага гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хянан зохицуулдаг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хийхэд эрх зүйн хувьд хөнгөвчилж өгсөн нь хятадын зах зээлд давамгай байдаг төрийн өмчийн үйлдвэрийн газруудад төрийн хямд санхүүжилт олж аван, гадагш санхүүжилт хийхүйц санхүүжилтийг бий болгож өгдөг тул Хятадын компаниудад гадаадын хөрөнгө оруулалтыг хийх таатай нөхцлийг бүрдүүлж өгч байна. Тус улсын хөгжлийн банк ба экспорт-импортын банк нь компаниуддаа гадагш хөрөнгө оруулалт хийхэд бүхий л боломжит үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр гадагш шууд хөрөнгө оруулалт хийх санхүү ба арилжааны эрсдэлийг бууруулж, институцийн саадийг багасган, ашиг багатай технологи ашиглахад нь татаас олгодог. Юаны эсрэг хөрөнгө оруулалт хийсэн орны жилийн албан ёсны дундаж ханш буюу доллаортай уясан байдлыг харгалзан гадагш хөрөнгө оруулалт хийдэг. Түүнчлэн Хятадын хөрөнгө оруулагчид Барууны хөрөнгө оруулагчтай харьцуулахад илүү эрсдэлд дуртай байдаг учраас улс төрийн харилцаа сайтай орнуудад эрсдэлээс төдийлөн бэрхшээхгүй, улс төрийн эрсдэлийг бууруулан, хөрөнгө оруулалт хийдэг байна.