Wednesday, August 8, 2018

Хонгконг, Хятад, Тайваний хөрөнгийн биржийн харьцуулалт

Хонгконг, Хятад, Тайваний хөрөнгийн зах зээлийн микробүтцийг харьцуулж авч үзье. 
Хятад, Тайваний хувьцааны зах зээлийн үнэлгээ нь 2,3% ба 12,8% байгаа бол Хонгконгийн хувьд 1,8% бөгөөд 3 газрын 1471 компани бүртглтэй байгаагаас хагас нь Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байна. Зах зээлийн нийт үнэлгээ нь 638 тэр бум ам доллар байгаа нь тус биржийн зах зээлийн үнэлгээний 1/10-ээс бага байна. Хонгконг ба Тайваний хөрөнгийн бирж нь хэмжээгээрээ ойролцоо бол, Хятадынх хавьгүй жижиг байна. Маш бага газартай болов ч, нөгөө хоёр зах зээлтэй харьцуулахад Хонгконгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд олон байна. Хятад болон Тайваний биржүүд эргэлтийн харьцаа өндөртэй бөгөөд Тайваний хэлцлийн өртөг бага, хадгаламжийн хүү өндөр байгаа нь Азид Японы дараа арилжааны хэмжээ өндөр байх нөхцөл болж байна. Үнэ ашгийн харьцааны үзүүлэлтээр Тайваний хөрөнгийн бирж нь Хонгконг болон Хятадын хөрөнгийн биржүүдээс өндөр үзүүлэлттэй байна. 
Хятадын хөрөнгийн биржүүд нь арилжааны цаг харьцангуй бага буюу 9.30-11.00 ба 11.30-3.00 байгаа бол Тайваний хувьд арилжааны цаг хязгаарлагдмал байгаа бол, Хятадад Trading Automated Quotation System-г суурилуулсан нь Нью Йоръийн хөрөнгийн биржтэй арилжааны цагаар дүйж байна.
Дээрх биржүүдэд төрөл бүрийн үнэт цаас арилжиж байгаа болов ч, Хятадад энгийн хувьцааг А ба В хувьцаа хэмээн ангилах ба А хувьцаанд дотоодын хөрөнгө оруулагчдын арилждаг төрийн, үйлдвэрийн газрын, хувь хүмүүсийн хувьцаа хамаарч байна. В хувьцаанд Шанхайн хөрөнгийн биржийн ам долларын ба Shenzhen-ий хөрөнгө биржийн хонгконг доллараар арилжаалж байгаа үнэт цаасууд хамаарна.
Шимтгэл Тайваньд маш бага. Тухайлбал, арилжааны дүнгийн 0,1425%-д шимтгэл ноогдуулдаг бол, Хонгконгод хувьцааны борлуулалтын 0,25%, Шанхайд 0,5%, Shenzhen-д А хувьцаанаас 0,4%, В хувьцаанаас 0,6%-ын шимтгэл тус тус авч байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Хонгконгийн зах зээл нь хязгаарлалт хамгийн бага бөгөөд нэвтрэхэд саад хамгийн бага байдаг. Хятад болон Тайваний аль аль нь гадаадын хөрөнгө оруулалтанд тодорхой хязгаарлалт тавьсан байна. В хувьцааг л хятадын биржээс худалдан авахыг зөвшөөрөх замаар гадаадын хөрөнгө оруулалтанд хязгаарлалт тавьдаг бол Тайваний хувьд гадаадын хөрөнгө оруулагчдийг хөрөнгө оруулалтын 4 сангаар хязгаарлаж байна. Гадаад хөрөнгө оруулагчийн  худалдан авалтанд өндөр шимтгэл ноогдуулахын сацуу А хувьцааны хятад бус хөрөнгө оруулагч хятадын ардын банкны нэг жилийн хүүгээс давсан ноогдол ашгийн орлогын тухайн хувиар 20%-ын сул татвар төлнө. 
Дээрх ялгаварт арга хэмжээ нь гадаадын хөрөнгийн дотогш урсгалд сөрөг нөлөө үзүүлэхийн сацуу дээрх зах зээлүүдийн хөрвөх чадварыг бууруулна.