Sunday, November 2, 2014

Хятад дахь гадаадын компаниудад тулгардаг сорилтуудыг багасгах арга замууд

Гадаадын компаниуд харилцааны сүлжээ гэх мэт Хятад дахь байрлалын давуу талаа үр нөлөөтэй сайжруулсаар байгаа хэдий ч, Хятадын компаниуд гадаадын компаниудтай харьцуулахад байрлал буюу өөрийн улсынхаа зах зээлийн орчинг сайн мэддэг учраас давуу талтай байдаг тул хятадад үйл ажиллагаа явуулж байгаа ҮДК-ын хувьд гадаад байхын сул тал буюу the liability of foreignness-ыг үүсгэдэг. Гэхдээ энэ нь статик биш бөгөөд компанийн гадаад орчин ба дотоод нөөц бололцоо, нөөц нь цаг хугацааны турш хөгжихөд дагаж өөрчлөгддөг.
Доорх графикт Хятадын компаниуд, Хятадын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын гүйцэтгэлийг харьцуулсан гадаад байхын сул талын загвараар компаниудын давуу талын 3 хэлбэрийг илэрхийлсэн байна. 
   Хятадын дотоодын компаниуд ба гадаадын компаниудын өрсөлдөөний харьцангуй давуу тал 
1.Компанийн давуу тал нь гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад байвал зохих зайлшгүй шаардлагын нэг бөгөөд үйлдвэрлэл ба маркетингийн үйл ажиллагаанаас бий болох ба патент, барааны тэмдэгт, менежментийн ур чадвар, брендийн нэр, хөдөлмөрийн туршлага, технологийн мэдлэг, үйлдвэрлэлийн үр ашигт процесс гэх мэт биет бус активт тулгуурладаг.  Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын ихэнхи компаниуд технологи, ноу хау ба инноваци, брендинг, санхүүжилт, мэдээллийн технологи ба нийлүүлэлтийн гинж гэх мэт нөөц бололцоогоор давуу талтай тул хятадын талаарх мэдлэг дутмагаас үүдэлтэй гадаад байхын сул талыг багасгаж, нийт гүйцэтгэлд нь эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
2.Олон үндэстний байх давуу тал нь үндэстэн дамнасан корпорацийн нэгээхэн өвөрмөц онцлог бөгөөд хил дамжсан үйл ажиллагаа явуулахад бий болдог тул Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын ийм давуу тал нь гадаад байхын давуу талыг багасгаж, гүйцэтгэлд нь эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
3.Байрлалын давуу тал буюу дотоодын компаниуд гадаадын компаниудтай харьцуулахад улсынхаа эдийн засаг, хэл, хууль ба бодлогын талаар мэдлэгтэй байдаг тул засгийн газар, хэрэглэгчид ба бэлтгэн нийлүүлэгчидээс үзүүлэх таатай хандлагын нөлөөгөөр нөөцүүдийг олж авахад давуу тал үүсгэдэг. Иймээс, гадаадын компаниудын зардал нь өсөн нэмэгдэх, үйл ажиллагааны үр ашиг, ашигт ажиллагааг бууруулах, өрсөлдөх чадварыг бууруулах зэргээр сул талыг үүсгэх эрсдэлтэй.
Судалгааны үр дүнд, гадаадын компанийн гүйцэтгэлд гадаад байхын сул талын үр нөлөөг Хятадын дотоодын компаниудтай харьцуулахад гадаад компанийн өрсөлдөөний хэт давуу талаар тэнцүүлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, гадаад байхын сул тал байж болох хэдий ч, энэ нь гадаадын компаниудад ач холбогдол бага байжээ.
Хятад дахь гадаад компаниуд гадаадын хөрөнгө оруулагчаас стратегийн хувьд худалдах, худалдан авалт хийдэг болжээ. Ингэхдээ Хятадын дотоодын компаниуд ба гадаадын компаниуд нөөц, бололцооны давуу талыг бүрдүүлэхинй тулд Хятадын өрсөлдөхүйц компаниудтай босоо эсвэл байгууллага хоорондын сүлжээг бий болгож, бэхжүүлэх замаар ийм өөрчлөлтийг хийж байна. Хятад дахь бусад өрсөлдөгчидтэй амжилттай өрсөлдөхөөс гадна, энэхүү өөрчлөлт нь гадаадын компаниудад охин компаниудын хооронд глобаль түвшинд компанийн түвшний синержи хийх, глобаль зах зээлд өрсөлдөөний давуу талыг бий болгох боломжтой. Өөрийн орны зах зээлийн нөхцөлд дасан зохицоод үсрэнгүй хөгжиж байгаа зах зээлд шинийг санаачлан боловсорч, илүү үр нөлөөтэй өрсөлдөж, манлайлах төдийгүй, өөрийн орны зах зээлд давамгай байр сууриа  хадгалж байгаа нь эдгээр компаниудын нийт стратеги нь илүү давшингуй байна.
Иймээс, ийм өөрчлөлт нь Хятадын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод ба гадаадын компани хооронд өрсөлдөөний давуу талын хувьд ихээхэн ялгааг үүсгэж байгаа учраас хятадын компаниудтай харьцуулахад гадаадын компаниудад байрлалын давуу тал урт хугацаанд үүсэхгүй ажээ.