Wednesday, February 20, 2019

Эрсдэлийг удирдахад хувьцааны опцион ба зээл үл төлөгдөхөөс сэргийлэх своп

Компанийн эрсдэлийн удирдлагын судалгаанд үүсмэл хэрэгслүүдийг хеджинг хийх хэрэгсэл гэж үзсэн байдаг. Ялангуяа, зээлийн үүсмэл хэрэгслийг банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын хэрэгсэл бөгөөд зээл үл төлөгдөх хэрэгслийг дэлхий дахинд зээлийн үүсмэл хэрэгсэл байдлаар ашиглаж байна. Гэхдээ, зээл үл төлөгдөхөөс сэргийлэх хэрэгслийг ашиглах гол сэдэл ба ийм зээлийн эрсдэлийн удирдлагын үр нөлөөний асуудал бүрхэг хэвээр байдаг. 
Зээл үл төлөгдөхөөс сэргийлэх хэрэгсэл
Зээл үл төлөгдөхөөс сэргийлэх хэрэгсэл зээлийн эрсдэлийг шилжүүлснээр даатгалын хураамж гэх мэт тодорхой өртөгөөр зээлийн эрсдэлийг банкууд буруулах боломжтой болдог. Худалдан авагчийн үүднээс авч үзвэл зээл үл төлөгдөхөөс сэргийлэх хэрэгслийн үр нөлөө даатгалын гэрээтэй ижил учраас гэрээний хугацаанд худалдан авагчийг тухайн активийг үл төлөхөөс хамгаалж өгдөг. Үл төлөгдөх эрсдэлтэй байнга тулгардаг банкуудын хувьд энэхүү энэхүү хэрэгсэл нь ихээхэн ач холбогдолтой. Хеджинг хийх үүднээс банкууд зээл үл төлөгдөхөөс сэргийлэх хэрэгслийг хэрэглэдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг ч банкны менежерүүдийн цалингийн багцад хувьцааны опцион багтдаг тул эрсдэлээс айдаггүй байна. Хувьцааны опцион гэх мэт хувьцаанд суурилсан цалин нь 2007-2008 оны хямралын үеэр менежерүүдийн эрсдэлд дуртай байдлыг өдөөж өгсөн. Зарим судалгаагаар хувьцааны опцион нь менежерүүдийг эрсдэлийн эсрэг хамгаалалт хийх сонирхолгүй болгодог ажээ. Учир нь хувьцааны опцион нь эрсдэл үүрэх сонирхлыг нэмэгдүүлдэг онцлогтой. Хувьцааны опционы үнэлгээ нь тухайн хувьцааны хэлбэлзэлтэй эерэг хамааралтай учраас хэлбэлзэл буюу эрсдэлийн эсрэг хеджинг хийх сонирхолгүй болгодог. Хэрвээ зээлийн эрсдэлийн эсрэг хеджинг нь банкны хувьцааны хэлбэлзлийг бууруулбал, эрсдэлийн удирдлагын стратеги нь хувьцааны опционы үнэлгээг өсгөх сонирхолтой менежерүүдийн ашиг сонирхолтой нийцэхгүй. Иймээс банкны менежерүүд зээл үл төлөгдөхөөс сэргийлэх хэрэгслийг хеджинг хийх зорилгоор худалдан авах сонирхол бага. Хувьцааны опцион ба зээл үл төлөгдөхөөс сэргийлэх хэрэгслийг хеджинг хийх зорилгоор банкны салбарт ашигладаггүй байна. Зөвхөн 2006-2011 оны хооронд Европын банкууд хеджинг хийх хийх зорилгоор ашигласан гүйцэтгэх захирлын хувьцааны опцион ба зээл үл төлөгдөхөөс сэргийлэх хэрэгслийн үндсэн дүнг судалж үзэхэд Хувьцааны опционы үнэлгээ нь тухайн хувьцааны хэлбэлзэлтэй эерэг хамааралтай байсан бол арилжаа хийх зорилгоор зээл үл төлөгдөх хэрэгслийг ашиглах байдлын хувьд сөрөг хамааралтай буюу арилжаа хийх тохиолдолдуг хэрэгслийг ашиглах сонирхлыг нь нэмэгдүүлж өгдөг байна.