Thursday, September 3, 2015

Тайваньд суралцах сонирхолтой иргэдээс байнга тавьдаг асуултуудын хариулт

Тайваньд сурах сонирхолтой та бүхэнд хэрэгцээтэй байж болох болов уу хэмээн дараах асуултуудыг интернэтээс олж мэдсэн зүйлүүдээс эмхэтгэн хариуллаа. 
                                              
1.Тайваний их сургуулиудад үндсэн зэргээр сурахад гадаад хэлний оноо шаардах уу?  
Тухайн их сургуулийн хөтөлбөрийн эрэлт, өрсөлдөөн зэргээрээ харилцан адилгүй шалгууртай тул зарим их сургууль босго оноо тавьсан байдаг, зарим нь гадаад хэлний хичээл үзсэнээр тооцдог бол зарим нь огт шаарддаггүй. Хятад хэлээр сурах бол HSK 4-5 оноог ихэнхи сургууль шаарддаг, англиар сурах бол дунджаар IELTS 5-аас дээш оноог ихэнхи сургууль шаарддаг бөгөөд хамгийн дээд оноо IELTS 6.0 байгаа нь мөн л шалгуур бага байна. HSK 3, IELTS 4, IBT 29 оноотой дүйхүйц оноо шаарддаг сургууль бий. Одоогоор Тайваний ихэнхи сургуулиуд ITP TOEFL 500-аас дээш оноог хүлээн зөвшөөрдөг тул Монгол оюутнууд хуурамчаар оноо гаргуулаад Тайваньд зуучлуулж ирэх нь их байдаг учраас сурч чадахгүйн улмаас 2 дахь улирал эсвэл 2 дахь жилээсээ тэтгэлэгээ хураалгуулах үзэгдэл түгээмэл байдаг.
2.Тэтгэлэгээр сурах боломж байгаа юу, гол шалгуур нь юу вэ? Миний сурлагын голч их муу, тэтгэлэг авах боломж бий юу? 
Боломж бий. Тэтгэлэгийн шалгуур нь их сургууль бүрт харилцан адилгүй бөгөөд сурлагын голч, гадаад хэлний мэдлэг, эссэ буюу суралцах төлөвлөгөө, товч намтар, багшийн болон ажил олгогчийн тодорхойлох захиа ба бусад үзүүлэлтийг харгалзан үздэг. Сурлагын голч, гадаад хэлний оноо тэтгэлэг авахад гол хүчин зүйл болно. Тайваньд одоогийн байдлаар 700 орчим Монгол оюутан суралцаж байгаа бөгөөд тэдний 10% хүрэхгүй нь бүрэн тэтгэлэгтэй, 20 гаруй хувь нь хагас буюу төлбөрийн бүрэн олон хэсэгчилсэн тэтгэлэгтэй суралцдаг бөгөөд үлдсэн 70% орчим нь өөрийн зардлаар суралцаж байна. Сурлагын голч зөвхөн нэг үзүүлэлт, санаа зоволтгүй. Гэхдээ зарим сургуулиуд шинээр элсэж буй оюутанд тэтгэлэг олгохдоо сурлагын голчид шалгуур тавьж өгсөн байдаг. 
3.Тэтгэлэгт юу хамаарах вэ? 
Зарим сургууль тэр дундаа улсын зарим их сургуулиуд тухайн суралцагчийн зөвхөн сургалтын төлбөр, амжиргааны зардлыг бүрэн хариуцдаг бөгөөд суралцагч байр, болон бусад зардлаа өөрөө хариуцдаг байхад зарим хувийн их сургуулиуд нь зөвхөн сургалтын төлбөрийг 100 эсвэл 50 тооцож олгодог. Бүр огт тэтгэлэг олгодоггүй их сургууль ч байдаг. Ерөнхийдөө Тайваний их сургуулиудын санхүү муу байдагу учраас засгийн газраас нэмэлт санхүүжилт авч гадаад оюутанд тэтгэлэг олгодог. 
4.Тэтгэлэг нь суралцаж дуусах хүртэл үргэлжлэх үү? 
Тэтгэлэгийн зорилго нь суралцагчийн сурах бололцоог бүрдүүлэх зорилготой болов ч их сургуулиудийн зүгээс тухайн тэтгэлэг хүртэгчийн нэг семестер эсвэл хичээлийн жилийн сурлагын голч дүнг харгалзан үзэж тэтгэлэгийг дараагын хичээлийн жилд үргэлжлүүлэн олгох эсэхийг шийдвэрлэдэг. Ихэнхи их сургуулиудын тэтгэлэгээ үргэжлүүлэн олгох голч бакалаврын хувьд 70-80, мастерийн оюутны хувьд 75-85, докторын оюутны хувьд 80-90 оноог босго болгодог. Тайваний сургуулиудын тэтгэлэг нь эхний жилд гадаад оюутанг татах зорилготой байдаг тул Монгол оюутнууд хоёрдахь жилээс тэтгэлэггүй сурах нь түгээмэл байдаг.
5.Хятад хэл мэдэхгүй Тайваньд сурах боломж байгаа болов уу? Тайванийн хятад хэл БНХАУ-ын хятад хэлнээс өөр уу? Хятад хэлний суурь мэдлэгээр Хятад хэлтэй хөтөлбөрт суралцах боломж байгаа юу? Үндсэн ангид тэнцсэн болов ч, хэлний бэлтгэл үнэгүй суралцаад дараа нь үндсэн ангидаа сууж болох уу? Үндсэн ангиасаа чөлөө аваад хэлний бэлтгэлд сууж болох уу? Тайваньд аялалын визээр ирээд хэлний бэлтгэлд суугаад визээ сунгуулаж болдог уу?
Боломжтой. Үндсэн хичээл нь англи хэлээр ордог бол хятад хэлийг хичээлийн хажуугаар кредит тооцуулан сонгон суралцахад нээлттэй. Үгүй. Тайвань ба Хятад нь ажил, сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд путанхуа аялгыг албан ёсоор баримталдаг. Мэдээж цөөн хэдэн үгийн хэрэглээ, дуудлага, зарим ханзны ялгаатай бичлэг байдаг ч хоорондоо харилцан ойлголцдог. Тайвань арлын хүмүүсийн аялга Хятадын өмнөд зүгийн хүмүүстэй ерөнхийдөө төстэй. Мэдээж анх удаа Тайваньд ирээд лекц сонсоход багш нарын яриаг сонсоно гэдэг унаган бус хятад хэлтэй оюутнуудад эхэндээ амаргүй. Сурах бичиг нь уламжлалт ханзаар байхаас гадна уламжлалт ханзыг албан ёсоор хэрэглэнэ. Боломж байгаа. Гэхдээ тухайн их сургуулийн хөтөлбөрийн шалгуурыг харах хэрэгтэй. Ихэнхи сургууль таныг суралцах сонирхлоо илэрхийлсэн нөхцөлд элсүүлж авах бөгөөд англи хэлэндээ сайн бол хичээлээ англи хэлээр эхний жилд сонгоод дараа жилээс хятад хэлээрээ суралцах боломжтой.
Болно. Гэхдээ төлбөрөө төлж хэлний бэлтгэлд суугаад үндсэн ангидаа сурна.
Болно. Гэхдээ шинээр виза авч дахин Тайваньд нэвтэрч орно.
Аялалын визээр Тайваньд ирээд хэлний бэлтгэлд суух боломжгүй. Анхнаасаа хятад хэл сурах зорилготой виз мэдүүлэх боломжтой. 
6.Тайваньд сурангаа цагийн ажил хийх боломж бий юу? Цагын ажил хийгээд бүх зардлаа олон боломжтой юу?
Боломжтой. Үндсэн зэргээр суралцаж буй оюутан хичээлийн улиралд долоо хоногт 20 цаг, өвөл ба зуны амралтаар цагын хязгааргүй ажиллах эрхтэй бол хятад хэлний курсэд сурч буй оюутан 1 жил суралцсаны дараа ажиллах эрхтэй ч зарим сургуульд сурч буй оюутанд тэр олдохгүй, олдож байгаа оюутнууд хичээлээ тэр бүр дийлдэггүй. 1 цагын хөлс 5 ам доллар учраас цагын ажил хийж амжиргаагаа төлөх боломжтой, сургалтын төлбөрөө олох боломжгүй. Үүнээс гадна Тайваний Taipei, Taichung, Tainan, Kaohsiung гэсэн томоохон хотуудад гадаад оюутан цагын ажил хийх боломжтой. Бусад хот, хошуудад цагын ажил тэр бүр олох боломжгүй бөгөөд мотоцикль унаж чаддаг байх, хятад хэлний ярианы чадвартай байх нь алслагдмал газар цагын ажил олох давуу тал болдог. Өмнө нь Глобаль удирдагч-Тайваний боловсролын төв, иргэн Э.Өлзийжаргал гэх мэт хувь хүмүүс Тайваньд ажиллангаа сурцгаая гэх зараар долоо хоногт 40-с дээш цаг ажиллаж, бүх зардлаа олон боломжтой хэмээн олон хүүхэд Тайваньд авчирч байсан ч ихэнхи нь Монгол буцсан байдаг. Гэвч Тайваний хуулиар өвлийн 1 сар, зуны 2 сард гадаад оюутан дээд тал нь 20 цаг ажиллах эрхтэй гэж заасан байдаг бөгөөд хууль зөрчвөл доод тал 150000 тайвань доллар буюу 5000 ам доллараар торгуулан Тайваниас хөөн гаргах тухай журамтай. 
7.Тайваньд гэр бүлээрээ суралцах боломж бий юу? Эхнэрээ эсвэл нөхөрөө дагаж ирээд ажил хийх боломж байгаа юу?
Боломж бий. Мэдээж таны нөхөр, эсвэл эхнэр таньтай хамт их сургууль, хэлний курсэд сурах эсвэл ажил хийх эрхтэй виз эсвэл аялалын виз, таны хүүхэд цэцэрлэг эвсэл сургуульд сурах виз авсан байх ёстой. Хүүхдээ цэцэрлэгт оруулахад амаргүй. Улсын цэцэрлэгүүд нь олдохгүй, хувийн цэцэрлэгүүд нь маш өндөр үнэтэй учраас Тайваньд хүүхдээ цэцэрлэгт өгдөг оюутан байдаггүй. Ер нь дагалдан виз байдаггүй. Түүнээс гадна сурахаар ирсэн нөхрөө эсвэл эхнэрээ дагаж ирээд ажил олох боломж Тайваньд маш хомс. Тайваньд хараар хөдөлмөр эрхэлдэг Монгол хүн байдаггүй. 
8.Сурч байхдаа заавал дотуур байранд амьдрах ёстой юу? 
Албагүй. Хэлний курсэд суралцагчид ихэнхи их сургууль дотуур байр өгдөггүй бол үндсэн ангид суралцагчид дотуур байр өгдөг. Гэхдээ зарим суралцагч өөрөө хоол хийж идэх гэх мэт шалтгаанаар сургуулийн хотхоноос гадуур байр хөлсөлдөг. Гадуур байр хөлслөх нь дотуур байр хөлслөхөөс үнэтэй байдаг. 
9.HSK оноог Тайваний их сургууль хүлээн зөвшөөрдөг үү? 
Хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ганц нэг их сургууль хүнд сурталтай ханддаг тал бий. Тайваний ихэнхи их сургуулиуд TOCFL буюу Тайванийн талаас стандарт болгодог хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг хүлээн зөвшөөрдөг. Энэхүү шалгалт нь үндсэн анхан, дунд, ахисан гэсэн 3 түвшинтэй бөгөөд их сургуульд сурах бол сонсох, унших чадварын тестийг өгсөн байхад болно. Шалгуулагч нь 3 түвшингээс аль нэг түвшинг эсвэл бүх түвшинг сонгон шалгуулж болно. Гэхдээ уг шалгалтын оноо нь тэтгэлэг авах баталгаа биш бөгөөд ихэнхи гадаад оюутнууд хятад хэлээр суралцахаар ирэхдээ уг шалгалтыг өгч үзээгүй байдаг. 
10. Хятадад их сургууль төгссөн дипломыг Тайваньд хүлээн зөвшөөрөх үү? 
Хүлээн зөвшөөрнө. Тайваньд төгсөөд Хятадад ажиллаж байгаа Тайваний иргэд олон мянгаараа байдаг. 
11. Тайваньд гадаад оюутнуудад ямар тэтгэлэгүүдийг олгодог вэ?
Тайваний боловсролын яамны тэтгэлэгийг жил бүр 10 орчим хүнд одоогоор олгодог бөгөөд шалгуур нь жирийн сургуулийн шалгууртай ойролцоо учраас Улаанбаатар дахь Тайваний төлөөлөгчийн газраас хийдэг шалгаруулалт нь бүрхэг тул Тайваньд засгийн тэтгэлэгээр суралцдаг хүүхдүүдийн дийлэнх нь тэтгэлэгээ алддаг. 
Сургуулиудын тэтгэлэгээр суралцах өргөн боломжтой бөгөөд тоо хязгаар байхгүй, сургууль өөрийн өрсөлдөөн, мөнгөний боломжиндоо үндэслэн тэтгэлэгээ олгодог. Тайваний IDC-ээс жилд 1 гадаад оюутанд бүрэн тэтгэлэг олгодог. Гадаад оюутнуудад өөр ямар нэгэн тэтгэлэг олгодог суваг байхгүй.  
12. Тайваний их сургуулиудад хэрхэн бүртгүүлдэг вэ? 
Тайваний их сургуулиудад сурах оюутан цөөн тул жилд 2 удаа элсэлт зохион байгуулдаг. Намрын элсэлтийг тухайн сургуулийн өрсөлдөөн, нэр хүнд, элсэлтийн бодлогоос шалтгаалан 1-7 сар дуустал, хаврын элсэлтийг 7-12 сар дуустал зохион байгуулдаг. Ихэнхи их сургууль материалаа онлайнаар авахаас гадна элсэлтийн хураамж авдаггүй. Times, QS, US News, Shanghai ranking-ийн 1000-д багтсан их сургуулиудиас сонголт хийхийг зөвлөж байна. Түүнээс гадна Тайваний тухай фейжид байрлуулсан сургуулийн танилцуулгуудаас сургуулиа сонгох боломжтой. Хятадын цахим хуудсуудад хятад хэлээр Тайваний сургууль бүрийн давуу болно сул талыг дурдсан нийтлэлүүд их байдаг. 
13.Тайваний дипломыг дэлхийд хүлээн зөвшөөрдөг үү? 
Тайваний аль ч сургуулийн дипломыг одоогоор Монгол хүлээн зөвшөөрч байгаа. Хүлээн зөвшөөрдөг хэдий ч тухайн хүний чадвар, зах зээл дэх ажлын байрны эрэлт, хэрэгцээнээс ихээхэн хамаарна. Голдуу инжинерийн чиглэлийн төгсөгчдөд боломж байдаг. 
14.Тайваньд сурахад хэр аюулгүй, амар тайван вэ? 
Тайвань азид тайван, амар амгалан байдлын индексээр тогтмол эхний байруудад ордог хэдий ч гэмт хэрэг байнга гардаг учир шөнө гадуур гарахдаа анхаарал хаана ч илүүдэхгүй. Мөн хөдөө хээр байдаг газруудаар нохойнд уруулах магадлал өндөр. Эмэгтэй хүн шөнө гудамжаар ганцаар явах хэрэггүй. Мотоциклийг хэрэглээ хаа сайгүй унадаг учраас гудамжинд явахдаа болгоомжтой байх, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомтой байх хэрэгтэй. Залилангийн хэрэг байнга гардаг. Гадаад оюутан сургуулийн хотхонд ч үл анзаарагдам, жижиг залиланд байнга өртдөг. 
15.Тайваньд газар хөдлөлт, далайн шуурга тогтмол болдог уу? 
Тайвань нь үзэсгэлэнт арал хэдий ч байглын гамшигт үзэгдэл тодорхой давтамжаар бий болдог бөгөөд тодорхой сэрэмжлүүлэг арга хэмжээг байнга өгдөг тул та санаа зоволтгүй. Зуны саруудад далайн хар салхи, намар, хавардаа газар хөдлөлт их тохиодог. Ялангуяа Тайваний зүүн эргийн газруудад байглын гамшигт үзэгдэл их тохиодог. 
16.Тайваний цаг агаар, хоол хүнс Монгол хүнд хир тохиромжтой вэ? 
Цаг агаарын хувьд чийглэг, дулаан уур амьсгалтай бөгөөд 7, 8, 9-р саруудад халуун талдаа ч хаа сайгүй агааршуулагчтай байдаг тул санаа зовох зүйлгүй. Иймээс маск зүүх, ус сайн уух хэрэгтэй. Өвөлдөө дулаан болов ч 1 болон 2-р саруудад жиндүү, чийглэг, өндөрлөг газруудад цас буудаг тул зарим гадаад иргэд ханиад хүрэх нь бий. 5-11 сар хүртэл халуун, бүгчим, хот газраараа агаарын бохирдол өндөр учраас хоолой өдвөх магадлал өндөр. 3, 4 болон 12-р саруудад Тайваньд сэрүүхэн байдаг. Мөн хувцасаа тохируулахад илүүдэхгүй.
Тайваньд Монгол хүн тэр бүр идэж байгаагүй хоол, хүнс их байдаг учраас олон үндэстний бүхий л хоол хүнстэй газруудаар үйлчлүүлэх боломж бий. Халуун ногоо, далайн гаралттай хоол хүнсний харшилтай бол анхаарах хэрэгтэй. 
17.Тайваньд амжиргааны өртөг ямар байдаг вэ? 
Амжиргааны өртөг ер нь Монголтой ихээхэн ойр хэдий ч сүү, үхрийн мах, жимс, ногоо, гурил ба гурилан бүтээгдэхүүн Монголтой харьцуулахад өндөр үнэтэй учраас амжиргааны өртөг өндөр болдог.
Тайваний хот, тосгон бүр харилцан адилгүй амжиргааны өртөгтэй хэдий ч ерөнхийдөө ойролцоо. Тайпей өртөг хамгийн өндөр байдаг бол, мөн бусад томоохон хотууд өртөг өндөртэй талдаа байдаг бол тосгодууд хамгийн өртөг багатай, Hsinchu, Kaohsiung гэх мэт хот ч бас багагүй өртөгтэй. Taichung, Tainan хотууд өртөг дундаж. Ylan, Yunlin, Pingtung гэх мэт газруудад өртөг багатай байх жишээтэй. Тиймдээ ч, Тайпейд 300 ам доллараар 1 сард даруухан амьдарна гэж манайхан ярьдаг. Энэ нь Тайпей хотод суралцаж буй нөхцөлд сургуулийн ресторанд зарцуулах 1 сарын хоолны мөнгө юм. Зарим бүтээгдэхүүний үнэ Монголоос үнэтэй байхад, зарим барааны үнэ Монголоос хямдхан байх жишээтэй. Тухайлбал, үхрийн мах нь сортоосоо хамаараад 1кг нь 450-1200 тайвань доллар байх жишээтэй. 1 кг гурил 40 тайвань доллар, сүү 1 литр нь 90 орчим тайвань доллар байх жишээтэй. Доорх линк нь Тайваний хотуудын амжиргааны ерөнхий өртөгийг харуулсан бөгөөд их сургуулийн хотхонд амьдарч буй бол доорх өртөгөөс харьцангуй хямд байх болно.
Тайваний их сургуулиудад суралцаж буй 1 оюутны сарын хэрэглээний дундаж өртөгийг 6000 Тайвань доллар буюу 200 орчим ам доллараар ерөнхийдөө тооцдог. Сургалтын төлбөр гадаад оюутан 1 жилд 47000-190000 хүртэлх тайвань долларын жишигтэй байдаг ч нийт оюутны 99% нь дунджаар 100000 тайвань долларын төлбөр төлдөг. 
Байрны төлбөрийн хувьд дотуур байранд амьдрах бол жилд дунджаар 24000 тайвань доллар, гадуур байр түрээслэх бол дунджаар 48000-70000 тайвань доллар.  Тайваний хот, хошуудад суралцаж байгаа нэг оюутанд ноогдох зардал сараар авч үзвэл:
Yilan 5000-6000
Keelung 7000-9000
Taipei 8000-10000
Taoyuan 7000-8000
Hsinchu 5000-6000
Miaoli 4000-5000
Taichung 6000-8000
Changhua 5000
Nantou 5000
Yunlin 5000
Chiayi 7000
Tainan 5000-7000
Kaohsiung 7000-10000
Pingtung 3000-5000
Hualien 6000-8000
Taitung 5000
18. Тайваньд сурахын давуу ба сул тал юу вэ?
Тайваньд сурахын давуу тал нь сургуульд тэнцэж орох, төлбөрийн хөнгөлөлт гэх мэт тэтгэлэг авах маш хялбар. Сургалтын төлбөр АНУ, Австрали гэх мэт орнуудаас харьцангуй бага, хятад хэл сурах боломжтой. сул тал нь сургалтын чанар, амьдарлын чанар ерөнхийдөө доогуур, боловсролоороо дэлхийд өрсөлдөх чадвар тааруу. 
19.Бакалавраасаа өөр мэргэжлээр сольж сурч болох уу? 
Болно. Гэхдээ яагаад мэргэжлээ сольж сурах болсон, өмнөх сурсан мэргэжил одоо сурах гэж буй мэргэжилд ямар ач холбогдолтой болох талаараа эссэдуу тодорхой гаргаж өгвөл зохино.
20.Монголын аль нэгэн их сургуулиас Тайваний их сургуулиудад оюутан солилцоогоор сурах боломж байгаа юу? Монголын аль нэг их сургуулийн оюутан 2 эсвэл түүнээс дээш курсэд сурч байхдаа шилжин сурах боломж бий юу? Дунд сургуулийн сурагч Тайваний аль нэгэн длунд сургуульд шижлин сурах бололцоотой юу?
Боломж байгаа. Гэхдээ сурдаг сургууль чинь Тайваний аль нэг их сургуультай оюутан солилцох гэрээтэй байх ёстой. Боломж бий. Гэхдээ танай сургууль аль нэг сургуультай 2+2 хөтөлбөр гэсэн гэрээ байгуулсан нөхцөлд боломжтой. Өөрөөр шилжин сурах боломжгүй. 
Дунд сургуулийн сурагч Тайваний аль нэгэн сургуульруу сурах бол ерөнхийдөө шалгалт өгч сурдаг. Зах газрын жижиг сургуулиудад шууд орж сурах боломжтой. 
21.Тайваний сургуулиудад суралцахын тулд study plan шаардах юм, энэ нь statement of purpose-аас юугаараа ялгаатай вэ?
Азийн орнуудад голдуу study plan бичүүлдэг бөгөөд statement of purpose-тай агуулга, шаардлагын хувьд ижил байдаг. Үүнд тус сургуулийн уг хөтөлбөр чамд юугаараа онцлог бөгөөд давуу талтай болохоор элсэн суралцах сонирхолтой байгаа, 10 жил болон их сургуульдаа өмнө нь суралцсан зүйл одоо байгаа хөтөлбөртэй хэр уялдах, хэр амжилттай төгсөж чадах талаар дурдахаас гадна ямар хичээлүүд чиний сонирхлыг татаж байгаа, ямар арга барил, хичээл зүтгэлээр тус хөтөлбөрт сурах, төгссөний дараах төлөвлөгөө зэргийг бичдэг бол мастерт суралцагчийн хувьд судалгааны сонирхол чиглэл юу болох, судалгааг хэрхэн хийх талаар товч дурдана. Study plan-ын загвартай танилцах хүсэлтэй бол миний блог болон фейжийн өмнөх постуудыг гүйлгэж үзэх боломжгүй. 
22.Тайваний аль сургуулиуд тэтгэлэг сайн өгдөг вэ?
Тайваний улсын ихэнхи сургуулиуд мастер, докторын оюутнуудад бүрэн тэтгэлэг өгдөг. Бакалаврын оюутнуудад хэсэгчлэн тэтгэлэг өгдөг. Хувийн ихэнхи их сургуулиуд бакалавр, мастер, докторын оюутнуудад төлбөрийн 50-100%-ын тэтгэлэг өгдөг. Энэ нь улсын сургуулиуд засгийн газраасаа жил тодорхой хэмжээний санхүүжилтийг хувийн сургуулиудаасаа их хэмжээгээрээ авдагтай холбоотой. 
23.Тайваний аль нэгэн их сургуульд сурч байхдаа өөр сургуульруу эсвэл мэргэжлээ сольж болох уу? 
Болно. Хоёр их сургууль эсвэл хоёр тэнхим шийдвэрлэнэ. Дахин өөр сургуульд элсэлтийн материалаа эхнээс нь бүрдүүлээд хүсэлтээ гаргана. Гэхдээ заавал хил гарахгүйгээр ARC-аа өөрчлүүлэх шаардлагатай. Шилжихийн тулд заавал бакалаврын оюутан 2 улирал буюу 1 хичээлийн жил суралцсан байх, 2 сургуулийн аль алинийнх нь зөвшөөрлийг авсан байх ёстой. Шилжүүлэгээр гадаад оюутан авдаг, авдаггүй сургуулиуд гэж бий. Мөн суралцсан дүнгийн босго, эссэ зэргийг шаарддаг. Зарим сургууль 1-р ангиас нь эхлүүлэн сурах шаардлага тавьдаг. Мэдээж ямар нэг хэмжээгээр кредит цуглуулсан байх ёстой. NTU, NCCU, NTHU гэх мэт сургууль шилжүүлгээр гадаад оюутан авдаггүй. Зарим сургууль бүтэн жил таныг үнэгүй сургаад өөр сургуульруу шилжинэ гэвэл байхгүй дүрэм журмаар дарамтлах тохиолдол багагүй гардаг. Тухайлбал ARC чинь хүчингүй болсон, Тайванийг орхин гар, тэтгэлэгээ буцааж төл гэх мэтчилэн. Аль нэг сургууль зөвшөөрөхгүй бол шилжих хүсэлтэй сургуульд шилжих боломжгүй бол дахин хүсэлт гаргана гэсэн үг. Мастер, докторын оюутан өөр сургуульруу шилжин сурах боломжгүй, тэнхим дотроо шилжин сурах боломжтой. Гадаадын сургуулиудад шилжихийн тулд тухайн сургуульд суралцах эрх авсан байх, визээ авсан байх ёстой. 
24.Тайваний их сургуульд сурч байхдаа дадлага хийх эсвэл төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжтой юу?
Боломжтой, Тайваний засгийн газраас тус улсын аль нэгэн их сургуулийг төгсөж буй гадаад оюутнуудыг internship хийх боломжийг олгодог болсон билээ.  Иймд 5-р сардаа багтаан өөр өөрийн их сургуульдаа хүсэлтээ гаргаарай. Ингэснээр өөрийн ARC-аа цаашид сунгах бүрэн бололцоотой болох юм. Гэхдээ тухайн сургуулийн нэр хүнд, чанар, суралцагчийн мэргэжлийн хэрэгцээ, ур чадвар чухал. Монгол оюутнууд Тайваньд мэргэжлээрээ дадлага тэр бүр хийдэггүй. Инжинерийн чиглэлээр Тайваньдаа тэргүүлэх 20 орчим сургуульд сурч байгаа оюутанд боломж бий. Цалин бага болохоор Монгол хүүхдүүд тэр бүр уддаггүй. 
25.Хятад, англи хэлний курсуудэд суралцахад тэтгэлэг бий юу? 
Хятад хэл суралцахад Тайваний засгийн газраас жилд 10 хүртэлх хүнд тэтгэлэгтэй сурах боломж олгодог ч шалгуур нь бүрхэг учраас ямар хүмүүс тэнцдэг нь тодорхойгүй. Хэрвээ үндсэн ангид суралцахаар элссэн бол сургуульдаа хятад хэл кредит тооцуулан хичээлийн хажуугаар сурах боломжтой болов ч хятад хэлний бэлтгэлд үндсэн бус ангид сураагүй бол үнэ төлбөргүй сурахгүй. Англи хэл сурахад тэтгэлэг огт байхгүй, бас виз байдаггүй.
26. Тайваньруу явахаасаа өмнө Монголд шаардлагтай бол эмчилгээ хийлгэсэн дээр үү?
Тайваний эрүүл мэндий үйлчилгээний өртөг Монголоос хавьгүй өндөр байдаг учраас шаардлагтай бол ирэхээсээ өмнө Монголд эмчилгээнд хамрагдвал зохионо. 
27. Би хавар 6-р сард 12-р анги, бакалавр эсвэл мастераа төгсөнө. 9-р сард шууд элсэн сурах боломж бий юу? 
Болно. Ингэхийн тулд сурч байгаа сургуулиасаа дүнгийн тодорхойлолтыг албан ёсоор аваад хэрвээ тухайн сургууль тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуул гэж шаардсан бол баталгаажуулж, бусад материалын хамт элсэлтийн эцсийн хугацаанаас өмнө тухайн их сургуульруугаа явуулна.
28. Мастер эсвэл докторт сурахад ажилласан туршлага шаардах уу? 
Зарим сургууль шаардаагүй бол зарим сургууль шаарддаг. Докторт хэвлүүлсэн өгүүлэл эсвэл судалгаа хийсэн туршлага хүртэл шаарддаг сургуулиуд бий.
29.Тайваньруу хамгийн хямд зардлаар нисч хүрэх ямар арга байдаг вэ? 
Хятадруу газраар хүрч очих хувилбарууд нь Тайваньруу нисч хүрэхэд хамгийн хялбар болгодог. Хятадын Бээжингээс нисэх нь хамгийн хялбар бөгөөд дөт байна. Ингэснээр 1 талдаа одоогийн ханшаар 500000 төгрөг болно. 
30. Тайваний хилээр авч болох зүйлс болон хориглодог зүйлс гэж байдаг уу?
Дэлхийн улс орнуудын хил нэвтрэхэд хориглодог зүйлсүүдийн нэгэн адил жагсаалтууд бий. Хар тамхи хилээр авч гарахаар завдвал цаазаар авах хүртэл ялтай. Цаг үеийн тодорхой нөхцлөөс шалтгаалан амьтны бүхий л мах, жимсийг авч орохыг хориглодог. 
31. Тайваньд хятад хэл сурах нь Хятад сурахаас ямар ялгаатай вэ? Зардал хир их гардаг вэ?
Тайваньд дэлгэрмэл ханзийг албан ёсоор хэрэглэдэг учраас сургуульд заана. Дэлгэрмэл ханзийг Хятадад албан ёсоор хэрэглэдэггүй учраас Монголд Хятадтай харилцахдаа хялбаршуулсан ханзийг хэрэглэдэг. Тайвань арлын иргэдийн аялга тод бус, ярианы хэмнэл уран бус учраас гадаад оюутны дуудлага маш муу, ярих чадвар сайнгүй. Тайваньд 3 сарын сургалтын төлбөр ойролцоогоор 2500000 төгрөг, сургуулиуд нь хэл сурахаар ирж байгаа гадаад оюутанд дотуур байраар хангадаггүй учраас гадуур байр түрээслэх шаардлагатай болдог. 1 сарын түрээс гадуур хот, байрлал, шинэ хуучнаасаа хамаараад 450000 төгрөгөөс эхэлдэг. Энэ нь Хятадад харьцуулахад зардлын хувьд асар өндөр байхаас гадна хятад хэлийг стандарт байдлаар сурах боломжгүй гэсэн үг юм. Иймээс сүүлийн жилүүдэд Тайваньд хятад хэл сурахаар ирдэг хүүхдүүд эрс багассан. 
32.Тайваний суралцах визэнд ороход ярилцлага хийвэл юу асуудаг вэ?
Яагаад энэ сургуулийг сонгох болсон, ямар мэргэжлээр сурах, санхүүгийн чадавхитай асуултуудыг голдуу асуудаг. 
33. Тайваньд сурахын тулд заавал зуучлагч байгууллагуудаар зуучлуулах ёстой юу? 
Заавал зуучлуулах ёстой гэсэн журам байхгүй. Зуучлалаар ирсэн оюутнууд голдуу дэд бүтэц тааруу, сургалтын чанар муу, сурах орчингүй сургуульд сурдаг. Тайваньд суралцаж байгаа Монгол оюутуудын 80% орчим нь Тайваньдаа нэр хүнд муутай сургуулиудад суралцдаг. Монголд болдог Тайваний боловсролын үзэсгэлэнд Тайваний зэрэглэл доогуур сургуулиуд оролцдог. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд Тайваний сургуулиуд өөр хоорондоо нэгдэх, хаагдах, дампуурах зэрэг үзэгдэл гарч байгаа учраас зэрэглэл доогуур сургуулиудыг сонгохгүй байх хэрэгтэй. Учир нь хувийн сургууль ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тул төлбөрийн хувьд улсын сургуулиудаас нь даруй 2 дахин өндөр үнэтэй, газар зүйн таагүй байршил зэргээс нь шалтгаалан сурахад тохиромжгүй, төгсөлтийн дараах ажил олоход тэр бүр хялбар биш зэрэг нь шинээр элсэгч татахад тийм хялбар байдаггүй. Иймд шинээр гадаад оюутан татах нь оюутны тоогоо нөхөх, сургуулиа олон улсын зэрэглэлд хүргэхэд ихээхэн ач холбогдолтой учраас элсэлтийн шалгуураа зориуд багасгаж, олноор элсүүлж аваад эхний жил төлбөрийн хөнгөлөлтийг 50-100% үзүүлдэг. Гэвч тэтгэлэгээ хамгаалах шалгуур нь голдуу 80 онооноос эхэлдэг тул хэлний мэдлэггүйгээс гадна, сурах бэлтгэлээ хангаагүй оюутнуудын хувьд зуучлуулж ирсэн нь байх нь олонтоо учраасхоёрдахь улиралд тэтгэлэгээ алдах, цагын ажил оллоо ч хичээлээ золиослох зэрэг үзэгдэл түгээмэл байдаг. Өөрийн чадлаараа HSK 6, IELTS 5.5/IBT 71-ээс дээш оноо авч, мэргэжил, сургуулиа зөв сонгоогүй л бол Тайваньд ирж сурна тэр дундаа бакалаврын оюутнуудын хувьд цаг, мөнгөний гарз болж хувирдаг.
34.Тайваньд анхаарах зүйлс юу вэ?
Байрууд нь хуучирсан тул карантны усыг ууж болдоггүй. Дотуур байр, сургуулиудын карантны усыг ч тэр бүр уух боломжгүй. Уух усаа худалдаж авах эсвэл сургууль, дотуур байруудад байрлуулсан ус цэвэршүүлэгчээс авч уух боломжтой. Зарим оюутнууд нарны харшилтай учраас анхаарах хэрэгтэй. Согтуурсан үедээ дугуй унавал машин, мотоциклийг согтуугаар унасантай адил торгодог. 
35.ARC-аа хэдийд сунгуулах ёстой вэ? 
Тайваньд суралцаж буй гадаад оюутнууд ARC-ын хүчинтэй хугацаа нь дуусахаас нэг сарын өмнө сунгуулж болно. Хэрвээ таны ARC-ын хугацаа 7-9-р сард дуусах бол 6-р сарын 1-нээс эхлэн сунгуулж болно.
36.Гэрээсээ мөнгө гуйвуулж авах бол яах вэ? 
Монголын аль нэг банкны олон улсын карттай бол Тайваний банкууд, шуудангын салбарууд, дэлгүүрүүдийн АТМ дээр хэрэглэх боломжтой байдаг. 
37.Тайваний аль хотод сурвал зүгээр вэ? 
Зам тээвэр, амьдарлын тав тух, цагын ажил хийх боломж, нэр хүндтэй сургуулиуд олноор байрладаг учраас Taipei хотыг гадаад оюутан сурахад тааламжтай хот гэж үздэг ч цалинтай тэтгэлэг өгдөг сургууль ховор учраас Монгол оюутнууд цөөн тоогоор суралцдаг. Монгол оюутнууд өргөнөөр суралцдаг хот нь Taichung юм. Учир нь энэ хотод байрлах сургуулиудын элсэлт болон тэтгэлэгийн шалгуур, цагын ажил олж хийх нь боломжийн байдагтай холбоотой. Kaohsiung, Tainan хотуудад байрлах сургуулиудад мөн сурах бололцоотой. Тайваний зүүн зүгийн хот, газрууд нь ерөнхийдөө хүн ам сэгүү суурьшсан байхаас гадна хөгжлийн хувьд тааруу, байглын гамшигт үзэгдэл байнга тохиодог тул сурахад тав тух муутай. Нөгөө талаар дэд бүтцийн хөгжил муу, сурах орчин хангалтгүй, нэр хүнд тааруу Nanhua, Chienkuo Technology, Da Yeh, Changhua гэх мэт жижиг сургуулиудад Монгол оюутнууд хамгийн олноороо суралцдаг. Энэ нь өрөөсгөл мэдээлэл авсан, Глобаль удирдагч их сургууль-Тайваний боловсролын төв, Юань боловсролын төв, Гэрэл төв, Тайваньд төгсөгчдийн холбоо, Streamline English center гэх мэт 40 гаруй байгууллага, сургалтын төвөөр дамжуулан зуучлуулсан зэрэгтэй нь холбоотой байдаг. 
38. Инжинер, бизнесийн удирдлага, анагаах ухаан гэх мэт тодорхой төрлийн мэргэжлүүдээр аль сургуульд сурах нь сайн бэ?
Times, US Best News, QS, Shanghai Ranking-аас Тайваний сургуулиудын зэрэглэлийг харах боломжтойгоос гадна аль сургуулиудын аль хөтөлбөр нь дэлхийн их сургуулиудын зэрэглэл тогтоодог байгууллагуудын үнэлгээгээр шилдэг 1000-д багтсан байгааг харж болно. 
39.Тайваньд гадаад оюутан зөрчил гаргасан тохиолдолд ямар журамтай вэ? 
Тайваньд гадаад оюутан зөрчил гаргасан тохиолдолд сургуулиас хасах болон хөөх тухай журам зөвхөн тухайн сургуулийн хүрээнд одоогоор зохицуулагдаж байна. Ямар нөхцөлд сургуулиас хасах болон хөөх вэ гэдгийг ерөнхийд нь дурдвал,
1.Сургуулиас хасах тухай- Суралцах болон чөлөө авсан хугацаа нь хэтэрсэн эсвэл сургуулиас гарсан тухайгаа мэдэгдээгүй 
- Улирлын хичээлд суралцахаар бүртгүүлсэн болов ч, хичээл сонгоогүй эсвэл сонгосон хичээл нь тухайн улирлын хамгийн багаар сонгох кредитэд хүрээгүй байх
- Бакалаврын суралцагчийн хувьд ээг улиралд 3 кредит дутмын нэгэнд нь унасан, хоёрдахь улиралд тал кредитээ биелүүлээгүй
-Мастер ба докторын оюутны хувьд сурлагын дүн тухайн тэнхимээс тогтоож өгсөн хамгийн бага шалгуурыг хангаагүй эсвэл диплом ба диссертацийн ажлаа хамгаалж чадаагүй эсвэл бусдын бүтээлээс хуулбарласан нь тогтоогдсон бол
- Сургалтын төлбөрөө тогтоосон хугацаанд төлж, бүртгэлээ бүрэн хийгээгүй
2.Хөөх тухай - Багш, өөрөөсөө ахмад настанруу халдаж, гэмтээсэн

- Шалгалтанд хэд хэдэн удаа ноцтой хуулсан тухайлбал улирлын дунд болон улирлын сүүлийн шалгалтанд хуулсан, өмнөөсөө хүн шалгалтанд оруулсан

- Хэд хэдэн удаа эрдмийн ёс зүйг ноцтой зөрчсөн

- Бусдыг зориудаар, санаатайгаар гэмтээсэн эсвэл халдсан

- Шүүхээр эсвэл сургуулиас эрүүгийн гэмт хэрэгт орсныг нь тогтоосон

- Дараах үйлдлүүдээс 3-ыг нь үйлдэж байсан

(шалгалтан хэд хэдэн удаа хуулах, бусдыг санаатай бөгөөд ноцтой доромжилсон, нэр хүндийг нь гутаасан; хулгай, залилан, мөнгө угаах хэрэгт орооцолдсон; бичиг баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан; хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авсан хэрэглэсэн, дамжуулсан, болон борлуулсан; сургуулийн барилга, байр, бусдын судалгааны өрөө ба унтлагын өрөөрүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн; компьютерийн сүлжээнд нэвтэрч систем ба өгөгдлийг гэмтээн, ихээхэн хохирол учруулах; эрүүл ахуйн журмыг ноцтой зөрчсөн; бусдын биед ноцтой бөгөөд санаатай халдсан; бусдын оюуны өмчийн эрхийг ноцтой зөрчсөн; эрүүгийн шинжтэй ноцтой гэмт хэрэгт орооцолдох)
40.Сургуульд анх очиход онгоцны буудлаас сургуульруу очиход тосуулж болох уу? 
Болно. Сургуультайгаа урьдчилан тохирч болно. Зарим сургууль төлбөртэй болон төлбөргүй тосох үйлчилгээ үзүүлдэг.
41. Тайваньд анх очиход сайн дурын ажилтан байдаг уу? 
Зарим сургууль Buddy буюу сайн дурын ажилтанг гадаад оюутнуудад зориулан бэлтэгдэг. Тухайлбал, Тайванийн их сургуульд элсэн суралцах урилга авсан та бүхний цахим шууданруу илгээдэг. Сургууль бүрийн мэдээллийн загвар харилцан адилгүй гэдгийг дурдах нь зөв болов уу. Суралцах гэж буй сургуульд хөтөч буюу сайн дурын ажилтан нь танай сургуулийн оюутан байх бөгөөд та бүхэн ARC хэрхэн авах, сургуульдаа хэрхэн бүртгүүлэх, дотуур байр, онлайнаар хичээл сонгох, хэлний түвшин тогтоох шалгалт авах гэх мэтээр өөрт мэдэхгүй бүх зүйлээ асуух боломжтой. Гэхдээ тэр таны юмыг зөөх, дамжлах, өдрийн хоол, унаанд даахгүй гэдгийг санах хэрэгтэй бөгөөд зарим сайн дурын ажилтнууд шинээр ирж буй оюутнаас мөнгө цохилдуулан авах, хоолонд даалгах гэх мэт зохисгүй үйлдэл гарч байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Сайн дурын ажилтан та бүхний хооронд зөвхөн мэдээллийн туслалцаа байх бөгөөд бусад зүйлийг та бүхэн өөр хоорондоо тохиролцох боломжтой.
42.Анх сурахаар ирэхдээ ямар бичиг баримтыг авч ирэх вэ?
- Эрүүл мэндийн шинжилгээний бичгийн хуулбар эсвэл эх хувь байж болно
- Сургуулийн суралцах урилга
- Гадаад пасспорт
- Цээж зураг доод тал нь 4 хувь
- Өмнөх боловсролын гэрчилгээ буюу диплом, дүнгийн хуулбарын хамт тайваний төлөөлөгчийн баталгаажуулсан байх ёстой. 
Бусад авчирч болох, болохгүй зүйлсүүд:
- Халуун, чийглэг газар тул мэдээж өвлийн хувцас авчирах хэрэггүй, гэхдээ 1-3 сар хүртэл жиндүү, чийлэг, хүйтэн салхитай тул хавар намрын хувцастай байвал зохино. Тайваньд чанар, үйлдвэрлэсэн газраасаа шалтгаалаад хувцасны үнэ Монголоос үнэтэй болон хямд байдаг тул өөрийн боломжоороо өмсөх хувцасаа авчирах боломжтой. Савхин эдлэл чийгтэй зүүн бүс, далайд ойр газруудаараа их чийг татдаг. 
- Ааруул, шар тос, арвайн гурил гэх мэтээр Тайваньд байдаггүй ховор идээнд дуртай бол аваад ирж  болно. Гэхдээ хөргөгчгүй бол 1-3-р сар хүртэлхийг эс тооцвол Тайвань халуун цаг агаартай учраас хүнсний зүйл 2-3 хоног дотор амархан мууддаг болохыг анхаарна уу.
- Махан төрлийн зүйлсийг үе үе тодорхой хугацаагаар хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Тэр үе нь таарвал борц, хиам ч авчирах боломжгүй. 
- Тодорхой эмэнд дасалтай бол аваад ирж болно. Ер нь Тайваний эм нь Монгол эмээс их үнэтэй байдаг. Мөн эхний ээлжинд оо, сойз гэх мэт ариун цэврийн хэрэглэлээ аваад явж болно. 
Мэдээж өртөг өндөр газар болохоор хөнжил, гудас гэх мэт нь үнэтэй тул Монголоос ачааны зай байгаа бол аваад ирж болно. 
43.Тайваньд банкны карт нээлгэх боломжтой юу? АТМ-ээс мөнгө авахад хир хэмжээний шимтгэл авдаг вэ?
Гадаад оюутан аль нэгэн банкинд карт нээлгэхэд ARC буюу оршин суух үнэмлэх, оюутны үнэмлэх, гадаад пасспорт шаардах бөгөөд зураг, ямар нэг хураамж төлдөггүй, өдөрт нь гаргаж өгдөг. Тайваний аль ч банкны АТМ-ээс хэдэн ч NTD авсан үндсэндээ 100 тайвань доллар авдаг тул мөнгөө нэг мөсөн аваад картандаа хийвэл зүгээр. Мэдээж сургуулийн ойр байрлах, олон АТМ-тэй банкийг сонговол зүгээр. Гэрээсээ мөнгө авдаг бол Монголын аль нэг банкны карт нээлгэсэн бол их хялбар. Тэр картнаасаа нэг мөсөн мөнгөө аваад Тайваний картандаа хийгээд аваад байхад шимтгэл авдаггүй тул тайвань карттай болох хэрэгтэй. Улсын банк Bank of Taiwan АТМ-с мөнгө авахад шимтгэл хамгийн бага гардаг.  18 нас хүрээгүй гадаад оюутан банкны карт нээлгэх боломжгүй учраас post office нээлгэх боломжтой. 
44. Тайваньд аялалын визээр ирээд Япон, АНУ, Солонгос гэх мэт өөр орны виз мэдүүлэх боломжтой юу?
Аялалын визтэй гадаадын иргэдэд Тайваньд өөр орны виз олгохгүй. Гагцхүү оршин суух зөвшөөрөл буюу ARC авсан гадаадын иргэд Тайваньд виз мэдүүлэх эрхтэй. Шаардах материалын хувьд ижил бөгөөд Тайпей хотод байрлах гадаадын төлөөлөгчийн газруудад визний материал хүлээлгэн өгнө.
45.Хятадтай харьцуулахад Тайваньд сурахын давуу тал болон сул тал юу вэ?
Тайваний иргэд ерөнхийдөө Хятадаас ирэгсэд буюу хань үндэстнүүд учраас хэл, соёл, амьдарлын хэв маягын хувьд ямар нэг ялгаа байхгүй. Тайваньд сурахын давуу тал нь ерөнхийдөө насны хязгаар байхгүй, хэлний оноо шаардахгүй, нэг сургуулиас нөгөө сургуульд шилжин сурах, дүн, кредитээ тооцуулах, youtube, facebook blogspot гэх мэт сүлжээнүүдийг хягзаарлалтгүй ашигладаг гэх мэтээр Хятадтай харьцуулахад чөлөөтэй. Гэхдээ нөгөө талаас Тайвань ардчилсан орон хэдий ч гадаад оюутнуудад тавих шаардлага бага, боловсролын чанар нь болможийн мэт болов ч Монгол оюутнууд голдуу чанар муутай сургуульд сурдаг тул гадаад оюутнууд өөрсдөө хичээхгүй бол сурах чадвар муу байдаг. Англи хэлтэй орон биш учраас англи хэл дээрх хөтөлбөрүүдийн чанар сул байхаас гадна, цөөн, хязгаарлагдмал байдаг. Хятад өргөн уудам газар нутаг, олон хэл соёлын орчин, хөгжил бүр харилцан адилгүй тул Тайваньтай харьцуулахад соёл, амьдарлын түвшин харилцан адилгүй. Тайваньд дэлхийн шилдэг 100-д үнэмлэхүй багтдаг сургууль одоогоор нэг ч алга байна. Хятадад хэд хэдээрээ байна. Хятад боломж их байна. Монгол оюутнууд Хятадад дургуй шалтгаанаар Тайванийг сонгодог. Гэвч Тайваний иргэд ерөнхийдөө Монголчуудад дургуй байдгыг очоод мэдэхээс гадна, Хятадад сурсан нь хамаагүй дээр байжээ гэдгийг ойлгодог. 
46.Монголын жолооны үнэмлэхийг Тайваньд хэрэглэж болох уу? Жолооны үнэмлэх хэрхэн авах вэ?
Тайваньд машин болон моторт дугуй жолоодоход Монголын олон улсын үнэмлэх зөвшөөрөгдөхгүй бөгөөд  Тайванийн жолооны үнэмлэх авч байж Тайваньд авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болдог. Жолооны үнэмлэхгүйгээр авто тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд их хэмжээний мөнгөн торгууль төлөх цаашлаад ял эдлэх гэсэн хуулийн заалтууд байдаг. Жолооны үнэмлэх авахын тулд үндсэн 2 шалгалт болох дром болон дүрмийн шалгалтыг өгч байж авна. Дүрмийн шалгалтыг Англи, Хятад,  Япон гэх мэтийн найман өөр хэл дээр өгөх боломжтой.
47.Тайвань сурч байхдаа гэрийнхэн, хамаатан, найз нөхдөө урьж болох уу?
Болно. Урилгын хамт ARC, оюутны үнэмлэхээ хавсаргана. Урилган дээр урих болон уригдах хүний хувийн мэдээлэл, урих шалтгаан, ямар холбоотой болох, хугацаа, хаана байрлах зэргээ монгол олон англи, хятад хэлний аль нэгээр бичиж болно. 
48.Хонгконгоос Тайваний виз мэдүүлэх боломжтой юу?
Боломжтой. Шаардах материалын хувьд ижил бөгөөд шуурхай гаргаж өгдөг. 
49.Тайваньд визний хугацаа хэтрүүлэхэд ямар торгуультай вэ?
1-10 хоног дутамд 1000 тайвань доллар төлдөг. Хугацаа хэтрүүлсэн хоног ихсэх тусам нарийн шалгах, хорих зэрэг арга хэмжээ авдаг. 
50.Тайваний их сургуулиудын үргэжлэх хугацаа ямар байдаг вэ?
Нэг улирал нь 18 долоо хоног үргэлжлэх бөгөөд сүүлийн долоо хоногт бүх шалгалтуудаа авч дуусдаг. Хичээл бүр шалгалт, даалгавар, багын ажиллагаа, кейс шинжилгээ, илтгэл, төсөл зэргээр үнэлэн дүгнэдэг бөгөөд тухайн хичээлийн онцлогоос шалтгаалан аль нэгээр нь үнэлэх тохиолдол байдаг. 
51.Нэг улиралд хэдэн кредит үзсэн байх ёстой, хэдэн жилийн дотор төгсөх ёстой гэсэн журам байдаг уу?
Бакалавр 4-6, мастер 1-4, доктор 2-7 жилийн дотор төгсөх ёстой. Нэг улиралд хамгийн багадаа үзэх кредит сургууль бүрд харилцан адилгүй гэхдээ бакалавр 12-ас доошгүй, мастер 3-аас доошгүй кредит судалсан байх шаардлага тавьдаг. 
52.Хаанаас хүнсний зүйл, хэрэглээний зүйлс авбал хямд байдаг вэ?
Тайваньд 7/11 Family mart гэх мэт ойр зуурын хэрэглээний зүйл авахад ойр, хаа сайгүй байдаг. Гэхдээ ерөнхийдөө үнэтэй байпаг. Carrefour томоохон хотуудад хол байрласан байдаг ч аливаа зүйл ер нь хямд талдаа гэхдээ чанар доогуур. Мөн шөнийн захын хажуугаар байрлах хувь хүмүүсийн зардаг зүйлүүд хямд болов ч хуурамч зүйл их байдаг. Гар утас, зөврийн компьютерийг Монголоос шинийг авсан нь хямд байх болно.
53.Тайваньд байхдаа шинээр Монголын гадаад пасспорт, банкны карт хэрхэн авах вэ?
Тайпейд байрлах Улаанбаатарын төлөөлөгчийн газраар дамжуулан итгэмжлэл хийлгэн, Монголруу явуулж авах боломжтой. 

No comments:

Post a Comment