Friday, February 2, 2018

Хуурамч брендийг хэн худалдан авдаг вэ?

Хуурамч бараа буюу бренд бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй хуулбарлан хар зах дээр борлуулах үзэгдэл борлуулалтыг бууруулж, тухайн бүтээгдэхүүний имейжийг унаадаг тул компаниудын хувьд ихээхэн санаа зовниулсан асуудал билээ. 
Цүнх, бугуйн цаг, нарны шил ба хувцас гэх мэт хуурамч брендийн тансаг зүйлсийг хэрэглэгчид зориудаар худалдан авдаг байна. Зарим судлаачид хуурамч бренд худалдан авдаг хэрэглэгчдийг хүн ам зүй ба сэтгэл зүйн шинж чанар талаас нь судалж үзэхэд хуурамч барааны худалдан авалтын хэмжээ улс орон бүрт харилцан адилгүй байх бөгөөд тэр дундаа эрх зүйн хамгаалалт сул, хөгжиж буй оронд ийм үзэгдэл өндөр хувьтай байжээ. Зах зээл бүрийн хэрэглэгчид харилцан адилгүй тул хэрэглэгчийн онцлогоор нь хуурамч бренд, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх ач холбогдолтой байгааг Martin Eisend, Patrick Hartmann, Vanessa Apaolaza нар анзаарч хуурамч бараа бүтээгдэхүнтэй холбоотой зан үйл, зорилго,хандлагад нөлөөлөгч хүн ам зүйн ба сэтгэл зүйн шинж чанарт мета шинжилгээ хийжээ. 
Мета шинжилгээ хийхдээ 1998-2016 оны хооронд 29 оронд хэвлэгдсэн 98 бие даасан судалгаанд суурилсан бөгөөд хөгжиж байгаа орнуудад хуурамч бараа худалдан авахад сэтгэл зүйн хандлага ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Хөгжиж байгаа орнуудад худалдан авах зорилго нь зан үйлийн хандлагад нөлөөлдөг байхад хөгжингүй орнуудад худалдан авах шийдвэр нь cognitively less elaborate. Түүнчлэн хуурамч бараа нь хэрэглэгчидэд онцлог шинж чанарыг нь бүрдүүлэхэд дөхөмтэй байх дохио өгдөг тул худалдан авах шийдвэрт нь нөлөөлдөг бтул хүн ам зүйн гэхээсээ сэтгэл зүйн хандлага нь хуурамч бараа худалдан авах шийдвэрт нөлөөлдөг байна. Хуурамч бренд нь хуурамч гэсэн сөрөг сэтгэгдлийг төрүүлдэг тул зарим хэрэглэгчид хулхи бренд худалдан авдаггүй. 
Сөрөг шинж чанараас зайлсхийх сэтгэл зүйн хандлага нь хөгжингүй орнуудад чухал тодорхойлогч хүчин зүйл байдаг бол, брендийн эерэг дохио өгдөг байр суурь эрэлхийлсэн, материаллаг байдлыг шүтсэн, би гэх үзэл гэх мт сэтгэл зүйн хандлага нь хөгжиж буй орнуудад хуурамч барааг худалдан авахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.
Иймээс хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын хэрэглэгчийн ялгаатай байдлыг харгалзан үзэж хуурамч барааны эсрэг мэдээллийн стратегиудыг дараах байдлаар боловсруулж болох юм байна. Тухайлбал, хуурамч бараа нь нийгмийн статус гэх мэт хүсэн хүлээж байгаа онцлог шинжүүдийг үгүйсгэдэг гэсэн мэдээлэл дамжуулан хэрэглэгчийг ятгах нь хөгжиж буй орнуудад хуурамч барааг худалдан авалт хийхийн эсрэг үр дүнтэй арга байж болно. Харин хөгжингүй орнуудад бүтээгдэхүүний эрсдэлийн ойлголт, болзошгүй аюулын талаар ойлголт өгөх нь хөгжингүй орнуудад хэрэгжүүлэх үр дүнтэй стратеги байж болно. 

Зарим компаниуд хэрэглэгчидэд доод үнээр жинхэнэ бүтээгдэхүүнийг санал болгосноор хар зах дээр хуурамч бүтээгдэхүүн худалдаалагдахаас сэргийлдэг.