Wednesday, April 27, 2016

Хятадад нийлүүлэлтийн сувгыг хэрхэн удирдах вэ?

Гадаадын компаниуд Хятадад бизнесийн үйл ажиллагаа явуулахын тулд харилцаа(关系 guanxi)ны хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай болж байна. Харилцааны чухал хүчин зүйл бол Хятад дахь байгууллага хоорон дахь хувь хүмүүсийн албан бус сүлбээ чухал учраас судалгаандаа Хятадын хувиарлалтын сувгын удирдлага дахь харилцааны үүргийг Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын компанийн өнцгөөс авч үзжээ. Тухайлбал, дотоод ба гадаадын компаниуд стратегийн харилцааны үйл явцыг хүлээж авахдаа ялгаатай ханддаг байна. Хятадын компаниуд хүний нөөц бүрдүүлэхийг байгууллагынхаа одоогийн харилцааг бэхжүүлэх нэг арга гэж үздэг бол, гадаадын компаниуд компанийн зохион байгуулсан хөтөлбөрөөр шинээр харилцааг хөгжүүлэхэд анхаарал хандуулдаг. Харилцааг байгууллагын болгох үйл явцад, дотоодын компаниуд хүнийг чухалд тооцож байхад гадаадын компаниуд үйл явцыг жишигчилэхэд анхаарал хандуулдаг. Дотоод ба гадаадын компаниуд нь гадаад компаниудаас илүүтэй дотоод компаниудтай харилцаа тогтоохыг эрхэмлэдэг дотоод харилцаанд ялгаатай байр суурь баримталж байсан. Гадаадын компаниуд байгууллагын түвшинд хэрэглээний харилцааг удирдахдаа илүү тааламжтай ханддаг бол, дотоодын компаниуд хувь хүний түвшинд хэрэглээний ба оюуны харилцааг илүүтэй эрхэмлэдэг байна. Ийм ялгаатай байдал нь Хятадын зах зээл дэх сувгын харилцааг удирдахад өөр өөр өсөлтийн боломжууд, удирдлагын сорилтыг бий болгож байна. Иймээс гадаад, дотоод компаниудын аль аль нь харилцааны удирдлагын хамгийн шилдэг практикаас харилцан суралцах нь ач холбогдолтой гэдгийг судлаачид дүгнэн хэлж байна. 
Хоёрдугаарт ижил институцийн орчин нь ижил практикийг хүлээн авдаг учраас гадаадын компаниуд харилцааг ашиглахдаа ихээхэн сул ханддаг байна.  
Гуравдугаарт, стратегийн харилцаа нь сайн ба муу гэсэн хоёр талтай. Тухайлбал, сувгын түншүүдтэй илүү чанартай харилцаа, борлуулалтын өсөлтийг бий болгодог бол нөгөө талаас ажилчдын ёс зүйгүй үйлдэл гээд сөрөг үр дагавар авчирдаг. Иймээс, стратегийн харилцаа, үр дагаварт нөлөөлж болох хүчин зүйлийг харгалзан үзэж, тухайн компанийн тодорхой хэрэгцээнд тохирох түвшинг сонгож болно. Хэрвээ тухайн компанид зардлаас нь илүү үр ашигтай гэж үзвэл, борлуулалтын суваг ба бизнес хөгжлийн үйл ажиллагаанд харилцааг ашиглахыг ажилчиддаа зөвлөж боллх юм. Гадаад компаниудын хувьд сувгийн гишүүдтэй харилцааг хөгжүүлэхийн тулд нөөц, эрч хүч ихээхэн шаардагдана. Үр дүн сайн байх эсэх нь бүрхэг хэдий ч, харилцаа дутмаг байгаагаас болж, сөрөг үр дагавартай байна.