Thursday, June 7, 2018

Хятадын хөрөнгийн зах зээлийн уналтыг таамаглах нь

Хөрөнгийн зах зээлийн хөөс ба уналтыг таамагладаг загварыг ашигласан хувьсагч ба арга зүйд үндэслэн судлаачид суурь, стохастик ба зан үйлийн загвар хэмээн 3 ангилдаг байна. Суурь загваруудад уналтыг тооцоолох зорилгоор хувьцааны үнэ, компанийн ашиг, хүүний түвшин, инфляци ба дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн хувьсагчуудыг ашигладаг. Стохастик загварт дискрет буюу тасралттай хугацааны стохастик үйл явцын аль аль нь болох хөрөнгийн үнийн магадлалт төлөөлөл багтана. Зан үйлийн загвар нь уналт, зах зээлийн хандлага ба зан үйлийн гажуудлын хамаарлыг шалгадаг.
Шанхайн хөрөнгийн бирж
Дээрх 3 загвараар Хятадын хөрөнгийн зах зээлийн уналтыг Хятадын гол хоёр бирж болох Шанхайн ба Шэньжэний хөрөнгийн биржийн индексэд тулгуурлан Себаятян, Виллиам нар таамагласан нэгэн судалгааны товч дүгнэлтийг та бүхэнд сонирхуулж байна.
1990-ээд оноос хойш Шанхай ба Шэньжэний өгөөжүүд хэлбэлзэлтэй байж ирсэн бөгөөд хөрөнгийн захын уналт буюу бууралтыг хамгийн сүүлийн нэг жилийн 252 өдрийн хугацаанд нэг өдрийн хаалтын үнэнд суурилан хамгийн багадаа 10%-ын өсөлт ба бууралтыг хэлнэ.
Судалгааны үр дүнд үнэ ба ашгийн харьцаа нь судалгааны нийт хугацаанд дээрх хоёр биржийн хувьд статистикийн хувьд ач холбогдолтой таамаглагч. Бонд-хувьцааны ашгийн ялгавар, үнэ ашгийн харьцаа, мөчлөгөөр тохируулсан үнэ-ашгийн харьцаа ба тэдгээрийн логаритм нь Шанхайн биржийн хувьд дүгнэлт хийх боломжгүй байсан байна. Шэньжэний хувьд бүх хэмжүүр гайхалтай гүйцэтгэлтэй буюу нарийвчлал 100%. Хоёр биржийн индексийн хоорондын нарийвчлалын ялгаатай байдал нь Хятадын хувьцаа ба бондын захын хоорондын хамаарал ба хөрөнгийн биржийн микробүтцийн талаар шинэ асуулт гаргаж ирж байна.