Sunday, May 1, 2016

Хятадын засгийн газaр, муж, хотууд ба тусгай тэтгэлэгт хэрхэн хүсэлт гаргах вэ?

Хятад их сургуулиудынхаа чансааг нэмэгдүүлэх, олон улсад бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн төрлийн тэтгэлэг олгодог үндсэнд нь засгийн газрын, муж(хотын)-ийн, сургуулийн гэж ангилж болох бөгөөд үүнд А буюу хятадын элчин сайдын яам болон болосвролын яамаар дамжих, В буюу өөрөө сургууль ба хятадын тэтгэлэгийн зөвлөл/CSC/-ийн цахим хуудасруу хандан материалаа илгээх, С буюу торгоны замын цагаан хэрэм гэх мэт тэтгэлэгүүд, муж-хотын болон сургуулийн гэсэн тэтгэлэгүүд байдаг байна. С буюу торгоны замын цагаан хэрэм гэх мэт тэтгэлэгүүд, муж-хотын болон сургуулийн гэсэн тэтгэлэгүүдийн талаар дараа мэдээлэл оруулах болно. 
Тэтгэлэг(Chinese government scholarship) буюу ард түмний мөнгийг Хятадын засгийн газар олгох бөгөөд Тэтгэлэгт:
сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн иж бүрэн даатгал, сар бүрийн мөнгөн тэтгэмж (бакалавр бол 2500 юань, мастер бол сар бүр 2500 юань буюу өнөөдрийн ханшаар 922500 төгрөг, докторын оюутан бол 3000 юань буюу 1104000 төгрөг)
Хэн өргөдөл гаргах эрхтэй вэ?
- бие бялдар эрүүл,
- өргөдөл гаргах хугацаанд сурахыг хүсэж буй их сургуулиуддаа өргөдөл гаргасан байх
- Күнзийн хятад хэлний хөтөлбөрт сурах хүсэлт гаргаж байгаа бол боломжгүй,
- Хятадад их сургууль төгсөөд 1-ээс дээш жил болж байгаа 
- Бакалаврт сурах бол 25-аас доош, Мастерт сурах бол 35 наснаас доош, доктор бол 40 наснаас доош байх 
Хятадын засгийн газрын тэтгэлэгт хүсэлт гаргахад юунд анхаарах вэ?
Хэрвээ Монголд байгаа яамдуудаар дамжин тэтгэлэгт хүсэлт гаргах бол материалаа бүрэн гүйцэд бүрдүүлж очих хэрэгтэй бөгөөд материал дутуу ирж дахин буцаж байгаа шалтгаанууд ерөнхийдөө яамны шаардлагад тавьсан зүйлсээс дутуу, орчуулсан нь дутуу жишээ нь ажлын тодорхойлолт, суралцах төлөвлөгөө гэх мэт, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, ажилласан жилийг шалгадаг. Өөрийг чинь бусдаас ялгаруулж чадах эрдэм шинжилгээний хуралд орж байсан материал, болон томоохон амжилтууд, шагнал урамшуулал зэрэг нь давуу тал болох бөгөөд хавсаргана. 
Тэтгэлгийн зарлал  жил бүрийн 2-р сард гарч  3-р сард Монгол Улс дахь БНХАУ-ын элчин сайдын яамнаас сонгон шалгаруулалт явуулдаг.
Тухайлбал бакалаврт суралцах сонирхолтой иргэдэд тавигдах шаардлага нь
Хятад, англи хэлний мэдлэгтэй,18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн:
1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бол:
б
үрэн зөв бөглөсөн анкет (Агент 4961) Анкет нь тэтгэлгийн зар дээр татаж авахаар байрлуулсан байдаг учраас жинхэнэ зар гармагц тэндээс нь татаж авна.
www.csc.edu.cn/studyinchina холбоосоор орж бүрэн зөв бөгөлсөн цахим анкет
иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
суралцаж буй сургуулийн сургалтын албанаас сүүлийн улирлын дүнгийн тодорхойлолтын албажуулж ирүүлэх;
англи болон Хятад хэлний чадварыг илтгэх сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар, шалгалт өгсөн бол баримтын хуулбар;
2. БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон суралцаж төгссөн бол:
бүрэн зөв бөглөсөн анкет Анкет нь тэтгэлгийн зар дээр татаж авахаар байрлуулсан байдаг учраас жинхэнэ зар гармагц тэндээс нь татаж авна.
иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-  a/ суралцаж байгаа бол: БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт, Монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт
б/ суралцаж төгссөн бол: Хятад хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээ, дүнгийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эдгээрийн Монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт;
в/ хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш үнэлгээ авсан гэрчилгээтэй байх, 80 (A B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан дүнгийн хуулбар, хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш үнэлгээ авсан гэрчилгээтэй байх;
3.БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд суралцаж байгаа бол:
бүрэн зөв бөглөсөн анкетнкет нь тэтгэлгийн зар дээр татаж авахаар байрлуулсан байдаг/
иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
суралцаж буй сургуулийн сүүлийн улирлын дүнгийн албан ёсны тодорхойлолт;
Мастер, докторын зэргээр Хятадын засгийн Газрын тэтгэлэгт хүсэлт гаргаж буй иргэдэд тавигдах шалгуур нь 
Мастер бол:
бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жилийн ажлын туршлагатай байх шаардлагатай. 35 хүртэлх насны иргэд
Докторант
магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх хэрэгтэй. 40 хүртэлх насны иргэд
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө нь хамрагдаж байсан бол энэ тэтгэлгийг дахин олгохгүй.
дараах бичиг баримтуудыг эхний шатанд бүрдүүлдэг: 
- бүрэн зөв бөглөсөн анкет 
- иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
- диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
- англи, хятад хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбар,
- хятадад бакалаврын боловсрол эзэмшсэн зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт;
- суралцах төлөвлөгөө (монгол хэл дээр мөн хятад эсвэл англи хэлний аль нэгийг сонгож бичих, 500-аас цөөнгүй үгтэй байх);
- доктор зэргээр суралцах бол эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, мастер зэргээр суралцагсдад давуу тал болдог. Урлагийн чиглэлээр суралцах бол өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана.
- Байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага эсвэл одоо ажиллаж байгаа газраасаа тодорхойлолт авна. Үүнд ажиллаж байх хугацаандаа гаргасан амжилт, багаар ажиллах чадвар, манлайлал, хамт олонтойгоо харилцах харилцаа гээд бүхий л давуу талаа тодорхойлолтондоо тусгах хэрэгтэй. Мөн ажлынхаа хажуугаар мэдлэг мэргэжлээ ахиулах сургалт, төсөл хөтөлбөрт хамрагдаж, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажил зохион байгуулж байсан бол давуу тал болно.
Сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулдаг ажээ.
Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэд математик /30%/, англи хэл, хятад хэл/30%/-ний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Шалгалтандаа 60-аа дээш авсан хүүхдүүд ярилцлагандаа орно. Математик 800 гэсэн номноос материалууд шалгалтанд дээр хувилбараа ч солиогүй орж ирдэг бөгөөд Монгол хэлээр байдаг.
Хятад хэл, англи хэлний шалгалтанд writing байхгүй. 3 хичээлийн шалгалтаа нэгтгэж дүн нь гардаг аль хэлэндээ давуу бол сайн.
​​​​​​Тодорхой шалгуур, бүрдүүлэх материалыг үндэслэн эхний шатанд тэнцсэн иргэдээс ярилцлага авах бөгөөд үүнд бүрдүүлсэн бичиг баримтанд тулгуурлан үнэлж, ярилцлаганд орох иргэдийн нэрсийг тодруулж, ярилцлагын цагийн хуваарь, байршлыг зарладаг бөгөөд дунджаар 1 сарын өмнө зарлаж ярилцлага авдаг.  Ярилцлаганд орохдоо явуулсан бичиг баримтаа эх хувиар нь авчирна.  Монголоор ярьж болох хэдий ч англи эсвэл хятадаар ярьвал илүү давуу талтай бөгөөд ярилцлага нь тэтгэлэгт тэнцэхэд ихээхэн нөлөөтэй ажээ.
Ярилцлагад тэнцвэл хятадын элчин сайдын яам магистр шаардлагатай мэдээлэл, баримт бичгийн жагсаалт өгдөг бөгөөд өмнө нь бүрдүүлсэн бүх бичиг баримтаа англи эсвэл хятад хэлээр орчуулан, их сургуулийн багш нараасаа англи эсвэл хятад хэлээр тодорхойлолт авахаас гадна хятадын их сургуулиудад хандаж, интернетээр анкет бөглөнө. CSC-д дээд тал нь 3 сургууль сонгох боломжтой. Гурвууланд нь тэнцсэн нөхцөлд цаанаас нь шууд хуваарилдаг. Cуралцуулах шийдвэрийг хятадын боловсролын яам, тухайн улсын их сургууль хамтран шийддэг тул өөрийнхөө хүслээр сонгохгүй хэдий ч хятадын талаас сургуулиудыг санал болгодог тул өөрийн суралцахыг хүссэн сургууль, хотоо сонгож болно. Эцэст нь эрүүл мэндийн хуудас бөглөн бүх бичиг баримтаа гурван хувь бүрдүүлж, заасан хугацаанд хятадын элчин сайдын яаманд өгнө. 
Хятад хэлний бэлтгэлд суралцсаны дараа хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгч тэнцсэн тохиолдолд үргэлжлүүлэн үндсэн сургалтандаа хамрагдах ба шалгалтанд тэнцэхгүй бол тэтгэлэг шууд цуцлагдана. 
Tэтгэлэгт хамрагдахын тулд шалгуур нь
бакалавр 25, мастер 35, доктор 40 ба түүнээс доош настай байхаар заадаг.
 Бүрдүүлэх материал нь
- Өргөдөл
- Суралцах зорилгоо тодорхойлсон Эссэ /Бакалавр 500 үг, Мастер 800 үг, Доктор 1200 үг/
- Гадаад паспортын хуулбар
- Дипломын хуулбар, дүнгийн жагсаалт
- Багшийн тодорхойлох захиа 2 
- Цээж зураг 2 хувь
- Шагнал урамшуулал авч байсан бол батламж, сертификатууд
- Эрүүл мэндийн шинжилгээний хуудас шаардлагатай.
Энд нэмж тодруулах зүйл гэвэл 
Хятадын засгийн газрын тэтгэлэгийн сонгон шалгаруулалт шударга бус гэсэн яриа ерөөсөө тасардаггүй ч, 3 өдөрт 1000 орчим хүн бүртгүүлдэг гэхээр ямар их өрсөлдөөн байгааг харж болно. Хүсвэл та бүхэнд өөрөө сурахыг хүсэж байгаа сургуульруугаа шууд засгийн газрын тэтгэлэгт хүсэлт гаргax, муж ба хотын, сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх боломж та бүхэнд нээлттэй байна. Бид өмнөх хэсэгтээ мужийн тэтгэлэгийн тухай өгүүлж байсан билээ тэгвэл дараагын хэсэгтээ их сургуулийн тэтгэлэг, торгоны замын тэтгэлэгийн тухай дэлгэрэнгүй бичих болно. Энэ хэсэгт зөвхөн А буюу яамаар болон сургуульруу буюу В тэтгэлэгт материалаа хэрхэн явуулах тухай мэдээлэл оруулж байгаа билээ.
Дээр дурдсанчлан яамаар дамжих арга бөгөөд дараагын шатанд сурахыг хүсэж буй сургуульруугаа нэгэн зэрэг өргөдөл гаргасан байх ёстой. Энэхүү үйл явц нь В тэтгэлэг буюу сургуульруу өөрөө материалаа бүрдүүлэн тэтгэлэгт өрсөлдөх үйл явцтай ижил тул яам болон сургуульруу материалаа явуулах хүсэлтэй өргөдөл гаргагчийн хувьд ихээхэн чухал мэдээлэл байх болно.  
Хятадын засгийн газрын тэтгэлэгийн өргөдлийг жил бүрийн 10- сарын 1-нээс дараа жилийн 6-р сарын 30 хүртэл хүлээн авдаг байна. 
Хятадад тэтгэлэгтэй сурах сонирхолтой оюутнуудад хэд хэдэн төрлийн тэтгэлэг олгодог билээ. Тэдний нэг нь В төрлийн буюу тэтгэлэгт хүсэгч нь өөрөө эхлээд сурахыг хүсэж буй их сургуульд хүсэлт гарган, шаардагдах бүх материалуудыг бэлдэн, үүний дараа дээрх цахим хуудасруу нэвтрэн мөн шаардагдах мэдээллийг бөглөн тухайн сургуулийн шаардсан материалыг мөн адил бэлдэнэ. Өөрөө сургуульд хэрхэн хүсэлт гаргах тухай дараагын постоороо оруулсан билээ. Энэхүү постод засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хүсэлт гаргах талаар өгүүлж байгаа болно. Тухайн их сургууль материалыг шуудангаар илгээх эсвэл цахимаар илгээх шаардлага тавьсан бол тэр ёсоор нь хийнэ. Тодорхой хугацааны дараа тухайн сургууль өргөдлийн материалуудыг хянан үзээд тэтгэлэгтэй элсүүлэхийг хүсэж буй оюутнуудын нэрсийг Хятадын тэтгэлэгийн зөвлөл(CSC)-д танилцуулж шалгаруулалтыг хийдэг байна. Тухайн сургууль нь Хятадын засгийн газрын тэтгэлэг авах эрхтэй байх ёстой. Одоогийн байдлаар 200 гаруй их сургууль Хятадын засгийн газрын тэтгэлэгээр олон улсын оюутан авдаг бөгөөд зарим сургууль нь зөвхөн мастер ба докторын оюутнуудыг, зарим сургууль бакалавр, мастер, докторын оюутнуудыг нэгэн зэрэг хамруулдаг. 
Юуны өмнө дээрх цахим хуудасруу нэвтрэн шинээр бүртгүүлэх ба нэг цахим шуудангаар нэг л хүсэлт бөглөх ба дахин хүсэлт гаргах бол дахин өөр цахим шуудангын хаягаар хүсэлт гаргах боломжтой. Хэрэглэгчийн нэр үүсгэн цахим шуудангаараа дахин баталгаажилт хийлгэсний дараа дараах хуудас гарч ирнэ. 
Заавраас харахад дээрх мэдээллийг дурдсан байх бөгөөд ойлгомжтой бол дээрх цэсний application online гэсэн цэсийг сонгонo.

Дашрамд дурдахад А болон С төрлийн тэтгэлэгүүдэд мөн энэ хэлбэрээр бөглөх боломжтой. 
Дараах алхмаар хүсэлт гаргана.
1.laihua.csc.edu.cn эсвэл http:www.campuschina.org-д орж бүртгүүлэн International students гэсэн хэсэгт цахимаар бүртгүүлнэ. Хөтөлбөрийн төрөл буюу program category-д өөрийн сонгосон сургуулийнхийг бичнэ. Агентын дугаар буюу The Agent No-аас элсэн суралцахыг хүсэж буй сургуулийнхаа кодыг оруулж бичнэ. Кодын дугаар нь элсэхийг хүсэж буй сургуулийн цахим хуудсанд мөн байршуулсан байдаг. Шаардагдах хэсгүүдэд сургуульдаа бөглөсөн цахим хаягыг мөн ижил бөглөж оруулна. Бүх мэдээллийг шалгаж нягталсны дараа цахимаар илгээнэ(submit it online). Үүнийдараа CSC-ийн үүсгэсэн өргөдлийн маягтыг татаж аван өөрийн CSC serial number-ийг өргөдлийн маягтын зүүн доод буланд байгааг олж харан шалгана. Personal information, Education and Employment history, Language proficiency and employment history, other contact гэсэн хэсгүүд дэх + тэмдэгийг даран - тэмдэгт болгон шаардагдах мэдээллээ бөглөн, Supporting documents гэсэн хэсэг дэх + тэмдэгт даран зэргийн гэрчилгээ, диплом, дүнгийн хуулбарыг нотариатаар баталгаажуулснаар, сурах төлөвлөгөө эсвэл судалгааны  төлөвлөгөө, багш эсвэл их сургуулийн профессорын 2 шихрэг захиа, пасспортын хуулбар, цээж зураг, гадаадын иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн бичигдавуу тал болох бусад материалууд, хэвлүүлсэн бүтээлүүд, хэлний мэдлэгийг гэрчлэх баримт зэргийг хавсаргана.
2.Зарим сургууль хүсэлт гаргахдаа тухайн сурах гэж буй мэргэжлийнхээ тэнхмийн профессоруудаас хүлээн зөвшөөрсөн захиа буюу acceptance letter авсан байх шаардлага тавьдаг. Хятадын тэтгэлэгийн зөвлөлөөс олгох тэтгэлэгт хамаарах сургуулийн хөтөлбөрт зөвхөн хүсэлт гаргах боломжтой сургуулийн хөтөлбөрийг олсны дараа багш нартай нь холбоо тогтооно. Холбоо тогтоохдоо тухайн сургуулийн сурах тэнхмийн цахим хуудсанд байршсан багш нараас  өөрийн сонирхож байгаа судалгааны чиглэлтэй хамааралтай багш нарын цахим шуудан ба wechat-аар нь холбоо тогтоон өөрийн товч намтар, суралцах төлөвлөгөөгөө илгээн хүсэлт авдаг. Суралцах төлөвлөгөө ба товч намтар хэрхэн бичих тухай өмнөх хэсгүүдэд дурдсан билээ. 
3.Сургуулийнхаа цахим хуудасруу орж бүртгэл хийлгүүлнэ. Өөр нэрээр бүртгүүлбэл хүчингүй болгоно. Сургуулийнхаа Apply буюу элсэлтийн хэсэгрүү орж “CSC serial number” (жишээ нь: CSC16XXXXXXXX, ба энэ нь CSC ба csc биш гэдгийг анхаарна уу) -ийг авна. Бүртгүүлсний дараа дараах баримт бичгүүдийн хуулбарыг илгээнэ. Үүнд CSC өргөдлийнмаягт, бакалавр ба мастерийн диплом, дүнгийн хуулбарыг нотариатаар баталгаажуулснаар, товч намтар(боловсрол ба нийгмийн хувьд ямар амжилтанд хүрсэн талаар бусад өрсөлдөгчөөс тод ялгарахуйц бичсэн байх), сурах төлөвлөгөө эсвэл, судалгааны  төлөвлөгөө, их сургуулийн профессорын 2 шихрэг захиа, элсэхийг хүсэж буй сургуулийнхаа профессорын тодорхойлох захиа буюу acceptance letter, пасспортын хуулбар, гадаадын иргэдийн эрүүл мэндийн үзлэгийнбичиг(Physical Examination Record for Foreigners маягтыг манай өмнөх постоос харж болно. ), англи хэлээр суралцах бол хэлний мэдлэгийг гэрчлэх баримт тухайлбал IELTS 4 болон түүнээс дээш оноо , хятад хэлээр суралцах бол HSK 4 болон түүнтэй дүйхүйц гэрчилгээ, цагдаагын тодорхойлолт, банкны баталгаа, тухайн сургууль болон хөтөлбөрийн онцлогоос хамаарч нэмэлт баримтууд шаардаж болно. Тухайлбал урлаг ба архитектураар сурах бол өөрийн бүтээлээ хавсаргах шаардлага тавьдаг. 
5. Материалаа илгээсний дараа тухайн сургууль материал хүлээн авсныг мэдэгдэнэ.
Элсэхийг хүсэж буй сургуулиасаа асууж тодруулах зүйл байвал цахим шуудангын хаягаар нь хандана. 
Бакалаврын суралцагсийн тухайд
Бакалаврт  урьд жилүүдтэй харьцуулахад хятадын засгийн газрын тэтгэлэгт цөөн сургууль хүлээн авч байгаа бөгөөд B төрөл буюу дээрх арга замаар сургуульруугаа шууд хүсэлт гаргахаас гадна, А төрөл буюу мөн дээрх арга замаар хятадын тэтгэлэгийн зөвлөлийн цахим хуудсаар бүртгүүлэн, мөн адил сургуульдаа цахимаар бүртгүүлэн шаардагдах бүх материалуудыг хятадын элчин сайдын яамд өгнө.
Хятадын муж, хотын тэтгэлэгүүд, цагаан хэрэм ба торгоны замын тэтгэлэгүүдэд хэрхэн хүсэлт гаргах вэ?
Хятадын муж ба хотын засгийн газар олон улсад боловсролын хүртээмжээ нэмэгдүүлэх, сургуулиудаа олон улсад зэрэглэлийг нь нэмэгдүүлэх үүднээс олон улсын оюутнуудад зориулан тэтгэлэг жил бүр олгодог бөгөөд сургалтын төлбөр, дотуур байр, даатгалаас бүрэн болон хэсэгчилсэн байдлаар чөлөөлөхөөс гадна сарын цалинг өргөдөл гаргагчийн материалыг хянан үзэж олгох эсэхээ шийдвэрлэдэг. 
Хятадын муж хотуудын тэтгэлэг гэхээр л хүүхдүүд муу сургуулиудад сурах байх гэсэн болгоомжлол байдаг, эсвэл тэтгэлэгийн хэмжээ нь бага гэсэн ойлголттой байдаг. Тухайн муж хотууд дахь их сургуулиудын нэр хүнд өрсөлдөөн зэргээс шалтгаалан зөвхөн сургалтын төлбөртэй тэнцэхүйц тэтгэлэг эсвэл бүрэн буюу байр, даатгал, цалинтай тэтгэлэгийг ч муж хотуудын засаг захиргаа гадаад оюутнуудад олгодог. Үнэндээ Бээжингийн их сургуульд тэнцлээ гэхэд сургалтын төлбөрөө төлөх өөр ямар нэгэн санхүүгийн эх үүсвэргүй бол Бээжингийн засгийн газрын тэтгэлэгт хүсэлт гарган багадаа л үнэ төлбөргүй сурах бололцоо бүрддэг. Муж, хотын тэтгэлэгт өөрсдөө хүсэлт гаргах нь ямар нэг шалгалт өгөхгүй давуу талтайгаас гадна хэлний ямар нэгэн шаардахгүй байх нь олонтоо. Харин өргөдөл гаргагчдийн хувьд Бээжин, Шанхайн тэтгэлэгүүд нилээд өрсөлдөөнтэй байдаг бол бусад муж, хотуудаас төлбөрийн тэтгэлэг авах боломж өндөр байдаг. Тэтгэлэгийн хэмжээ нь тухайн тэтгэлэгийн журмаасаа шалтгаалан сургалтын төлбөр, дотуур байр, даатгал, бусад хураамжуудаас чөлөөлөн, сар бүрийн цалинг бүрэн болон зөвхөн сургалтын төлбөрийн 100% эсвэл тодорхой хувьтай дүйхүйц байдлаар жилд тодорхой мөнгөн дүнтэй дүйхүйц юанийг бүрэн болон хэсэгчлэн олгодог. Mуж хотын тэтгэлэг авсан бол засгийн газрын болон сургуулийн тэтгэлэг зэрэг авах боломжгүй бөгөөд сургуульдаа нэгэн зэрэг элсэн суралцах хүсэлт гаргасан байх ёстой. Бакалаврын зэргээр суралцагсадад HSK3-4 түвшин, мастер ба докторын зэргээр суралцахад оюутнууд HSK4-5 түвшинтэй бол давуу тал өгдөг хэдий ч тухайн сургуулийн нэр хүнд зэргээс шалтгаалан оноогүй байсан ч тэтгэлэгтээ тэнцүүлдэг. Түүнээс гадна голч оноо 80 эсвэл түүнээс дээш, суралцах чин хүсэл эрмэлзэл, зорилгоо илэрхийлсэн Хятадад суралцах төлөвлөгөө, мастер ба доткторт суралцах бол судалгааны төлөвлөгөө,өөрийгөө бусдаас давуу байж болох бусад баримтууд хавсаргадаг. Түүнээс гадна эрүүл мэнд сайтай байх шалгуур тавьдаг тул эрүүл мэндийн шинжилгээний бичиг, цагдаагын газрын тодорхойлолт ч мөн хавсаргадаг. Шинжилгээний бичгийг хаанаас авах, хаана хэрхэн хийлгэх тухай дараагын постдоо оруулах болно.  Бүрдүүлэх материалын хувьд ихэнхидээ:- Цээж зураг ,  - Шагнал урамшуулал авч байсан бол батламж, сертификатууд, - Эрүүл мэндийн шинжилгээний хуудас
- Өргөдлийн маягтыг холбогдох муж, хотын засгийн газрын цахим хуудас болон сурахыг хүсэж буй сургуулийнхаа цахим хуудсанд хандан нэгэн зэрэг хүсэлт гаргах
- Мастер, докторт сурах бол профессорийн ба ажил олгогчийн захиа, 12-р анги төгссөн бол тус тус 2 багшийн  тодорхойлолт, заавал албан бланкан дээр байх албагүй
- 12 жилийн гэрчилгээ, эсвэл их сургуулийн диплом, дүнгийн хамт баталгаажуулсан байх
- Суралцах төлөвлөгөө/судалгааны төлөвлөгөөг англи эсвэл хятад хэлээр бакалавр бол 600-аас дээш үгтэй, мастер ба доктор бол 800-аас доошгүй үгэнд багтаан бичнэ
- Хятад хэлээр сурах бол инжинер ба шинжлэх ухаанаар HSK 4, бусад мэргэжлээр бол HSK 5 бол давуу талтай, англи хэлээр сурах бол англи хэлний оноо буюу IBT 70/IELTS5.5 эсвэл гэрчилгээ байвал давуу талтай
- Гадаад паспортын хуулбар
- цагдаагын тодорхойлолт
- урлагаар бол бүтээлээ CD-р явуулах зэргийг суралцахыг хүсэж буй сургуульруугаа явуулна. 
Бакалаврт суралцах бол дунджаар 30 нас, мастер бол 40, доктор 50 хүртэлх насны хязгаарыг заасан байдаг. Хэлний бэлтгэлээр сурах бол мөн 50 хүртэлх нас заадаг.  Тэтгэлэгийн бүртгэл нь тухайн сургуулийн нэр хүндээс шалтгаалан жил бүрийн элсэлтийн бүртгэлийн хугацаа буюу дунджаар 1-р сард эхэлж, 7-р сар хүртэл үргэлжилдэг бөгөөд тэтгэлэгт шалгарсан бол жил бүр хяналтын хурлаар орж тэтгэлэгээ үргэлжлүүлэн олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хэлний оноо тэр бүр шаардаад байдаггүй шалгуур нь бага хэдий ч ихэнхидээ төлбөрийн хөнгөлөлттэй дүйхүйц тэтгэлэгүүд байдаг байна.  Тэтгэлэгт хамрагдах боломжтой сургуулийг хайхдаа эхлээд сурахыг хүсэж буй сургуулийнхаа тэтгэлэг/ 奖学金, scholarship/ гэсэн хэсгээс мэдэж болох боломжтой. Мөнen.study-shanghai.orgww.ebeijing.gov.cn/Study/, ww.studyinjiangsu.org/, http://www.studyintianjin.com/Scholarship.html гэх
мэт цахим хуудсууд болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаж болно. http://www.csc.edu.cn/studyinchina/scholarshiplisten.aspx?cid=105

Цагаан хэрэм тэтгэлэгт хэрхэн хүсэлт гаргах вэ?  

Хятадад сурах, судалгаа хийх зорилготой хөгжиж буй орны судлаачдийг дэмжих зорилгоор ЮНЕСКО-д зориулан Хятадын боловсролын яам энэхүү тэтгэлэгийг нэг хичээлийн жилд сургалтын төлбөр, байр, сар бүрийн амжиргаа, эрүүл мэндийн даатгалын зардлыг олгодог байна. 
Ингэхдээ:
1.Бакалавр зэрэгтэй бол 35, мастер зэрэгтэй бол 40-с доош насны иргэд жил бүрийн 1-4-р сарын хооронд Монгол дахь ЮНЕСКО-ын Үндэсний Комисстой холбогдож хүсэлт гаргадаг байна/Apply to the National Commission for UNESCO in your home country for CGS opportunity/
2.ЮНЕСКО-оос санал болгосон сургуулиудаас урьдчилсан байдлаар элсүүлсэн эрхийн авна/Apply to your target university for the Pre-admission Letter once recommended by UNESCO as an eligible candidate (you will receive an Award Letter for CGS Candidate/.
3.Хятадын тэтгэлэгийн зөвлөлийн цахим хуудасруу орж цахим анкет бөглөн, хэвлэж, Монголд байгаа ЮНЕСКО-той зөвлөлдөнө/Complete the online application procedure at CGS Information Management System for International Students (Visit http://www.csc.edu.cn/studyinchina or http://www.campuschina.org and click “Application Online” to log in), submit online the completed Application Form for Chinese Government Scholarship, and print a hard copy. Please consult the National Commission for UNESCO in your home country for Instructions of CGS Information Management System for International Students and Agency Number/.
4.Заасан хугацаанаас өмнө дараах материалуудыг ЮНЕСКО-ын үндэсний зөвлөлд өгнө/Submit all your application documents to the National Commission for UNESCO in your home country before the deadline/.
Өргөдлийн материалууд нь:
- Өргөдлийн маягт/Application Form for Chinese Government Scholarship (written in Chinese or English/
- Диплом ба дүнгийн хуулбарыг нотариатаар баталгаажуулна.
- тодорхойлох захиа - ширхэг, хэрвээ ахлах судлаач бол дэд профессороос дээш зэрэгтэй багшийн тодорхойлох захиа
- урлагын чиглэлээр сурах бол CD ба хуурцагт бүтээлээ илгээх
- 500-аас доошгүй суралцах эсвэл судалгааны төлөвлөгөө
- Хятадад хүчин төгөлдөр үйлчлэх гадаад иргэдийн эрүү мэндийн гэрчилгээ
- Сургуулиас ирсэн урьдчилсан байдлаар элсүүлэн сургах эрхийн бичиг
- HSK гэрчилгээ байвал хавсаргах
ЮНЕСКО-аас нэр дэвшүүлсэн өргөдөл гаргагчийг хятадын тэтгэлэгийн зөвлөл тэнцсэнд тооцдог ажээ. 
Цагаан хэрэм тэтгэлэгийн цар хүрээ их бага байхаас гадна Монголоор дамждаг тэтгэлэгүүд цаг алдуулж болзошгүй байдгыг анхаарах хэрэгтэй бизээ. 

Торгоны зам тэтгэлэгт хэрхэн хүсэлт гаргах вэ?  

Нэг бүс, нэг зам стратегийг хэрэгжүүлэх үүднээс торгоны замын тэтгэлэгийг санаачилсан бөгөөд Монгол улс нэг бүс, нэг замд оршдоггүй болов ч Хятад, ОХУ-ын нөлөөгөөр хамрагдаж байгаа тул энэхүү тэтгэлэгт хүсэлт гаргах боломжтой орнуудын жагсаалтанд хамрагддаг. Ерөнхийдөө Хятадын засгийн газрын тэтгэлэгт хүсэлт гаргахтай адил зарчмаар хятадын тэтгэлэгийн зөвлөлийн/CSC/ цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана. Гагцхүү нэг л хөтөлбөрт хүсэлт гаргах бөгөөд хөтөлбөрөө солих боломжгүй.  
Өргөдлийн материалыг ерөнхийдөө 1-4 сарын хооронд хүлээн авдаг байна. Мастер зэргээр суралцах бол бакалавр зэрэгтэй 35-аас доош насных байх бол докторын зэргээр суралцах бол мастер зэрэгтэй 40-өөс доош насных байх ёстой. 
Тэтгэлэгийн тухайд хүлээн авч буй сургуулийн элсэлтийн бодлогоос шалтгаалан бүрэн буюу сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, сар бүрийн амжиргааны зардлыг (мастер бол 3,000 юань, доктор бол 3,500 юань)хариуцдаг бол зарим сургууль хэсэгчилсэн буюу зөвхөн сургалтын төлбөртэй тэнцэхүйц зардлыг хариуцдаг байна. Тухайлбал, хэлний оноотой бол бүрэн тэтгэлэг авах магадлал өндөр байдаг бол хэлний оноо шаардаагүй сургуулиуд голдуу хэсэгчилсэн тэтгэлэг олгодог байна. 
Бүрдүүлэх материалын тухайд 
- Хятадын засгийн газрын тэтгэлэгийн өргөдлийн маягтыг бөглөн гарын үсэг зурна. Өргөдлийн маягтыг Хятадын тэтгэлэгийн зөвлөлийн цахим хуудаснаас(http://www.csc.edu.cn/laihua) татан авна. /Application Form for Chinese Government Scholarship with personal signature (printed by CSC), filled in Chinese or in English. It can be downloaded from CSC website (http://www.csc.edu.cn/laihua)/.
- Дипломын хуулбараа ноториатаар баталгаажуулна. Хэрвээ Монгол хэлээр бол англи эсвэл хятад хэлний аль нэгээр орчуулан мөн хавсаргана. Хэрвээ сурч байгаа эсвэл ажиллаж байгаа бол сурдаг  эсвэл ажилладаг гэсэн тодорхойлолт шаардагдана. Мөн англи ба хятад хэлээр байна. /Highest diploma (notarized photocopy). If applicants are university students or already employed, they shall also provide studying certificates or employment documents. Documents in languages other than Chinese or English must be attached with notarized translations in Chinese or English/.
- Дүнгийн хуулбарыг мөн ноториатаар баталгаажуулна /Academic transcripts (notarized photocopy). Transcripts in languages other than Chinese or English must be attached with notarized translations in Chinese or English./.
- Сурах төлөвлөгөө эсвэл судалгааны төлөвлөгөөг англи эсвэл хятад хэлний аль нэгээр нь 800 үгээс доошгүй бичих /A study or research plan in Chinese or in English (no less than 800 words)/.
- Дэд профессороос дээш зэрэгтэй багшийн тодорхойлох захиа-2 ширхэг /Two letters of recommendation in Chinese or English by professors or associate professors/.
- Сүүлийн 6 сар хүчинтэй Хятададад үйлчлэх гадаад иргэдийн эрүүл мэндийн гэрчилгээ/Photocopy of Foreigner Physical Examination Form (printed by Chinese quarantine authority and only for those whose period of studies in China lasts up to six months) filled in English/.
- Хүчин төгөлдөр HSK, TOFEL/IELTS-ын оноотой бол давуу талтай/Valid HSK Certificate or TOFEL/IELTS English Proficiency Certificate (Priorities will be given to applicants with language proficiency in Chinese or English)/
- Бусад нэмэлт материалууд үүнд тухайн хүлээн авч буй сургуулийн профессор багшийн хүлээн авсан захиа, хэвлүүлсэн судалгааны ажлууд, томоохон шагнал урамшуулал байж болно/Other additional documents (e.g.: acceptance by CUG professors, award certificates, papers, publications)/
Дээрх материалуудыг тухайн сургуулийн эслэлтийн бодлогооос шалтгаалан шуудангаар хуулбарыг нь илгээх эсвэл цахимаар хүлээн авдаг байна.
Тухайн сургууль өргөдлийн материалыг хянан тэтгэлэгтэй элсүүлж авах хүсэлтэй байгаа оюутны өргөдлийн материалыг хувилан хятадын тэтгэлэгийн зөвлөлд уламжилан эцсийн шийдвэрээ баталгаажуулдаг байна.  
Aсууж тодруулах зүйл байвал Хятад дахь Монгол оюутнуудын групэд нэгдэж бид дуртай хариулах болно. 

No comments:

Post a Comment