Sunday, August 20, 2017

Гүйцэтгэх захирлын олон улсын туршлага: Стратегийн өөрчлөлт ба компанийн гүйцэтгэлд үзүүлэх үр нөлөө

Даярчилагдан буй зах зээлд өрсөлдөж буй компаниудын хувьд гүйцэтгэх захирлын олон улсын туршлага үнэ цэнэтэй нөөц билээ. Тухайн орны талаарх мэдлэг ба сүлжээтэй гүйцэтгэх захирал нь компанийг олон улсын зах зээлд гаргах, өрсөлдөөний давуу тал ба гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Тиймээс, олон улсын арвин туршлага нь гүйцэтгэх захирлын стратегийн өөрчлөлт ба компанийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг талаар Son, Mark нар судалгаа хийжээ. Гадаадын аль нэг оронд хамгийн багадаа 1 жил гүйцэтгэх алба хашиж ажилласан байхыг олон улсын арвин туршлага гэж үзжээ. Ингэхдээ гүйцэтгэх захирлын олон улсын туршлагын элементэд олон улсын туршлагын хугацаа, олон улсын туршлага олсон орнуудын тоо, өөрийн эх оронтой харьцуулахад суугаа орны соёлын зай болон тэдгээрийн харилцан хамаарал багтаж байгаа ажээ. 
график: гүйцэтгэх захирлын гадаадад орнуудад ажилласан хугацаа, орнуудын тоо ба компанийн гүйцэтгэлийн хоорондын хамаарал
Дээрх графикаас харахад хэдий олон оронд туршлага хуримтуулна тэр хирээр компанийн гүйцэтгэлийг сайжруулах боломжтой гэдэг нь харагдаж байна. Соёлын хувьд эрс ялгаатай оронд олон улсын туршлага хуримтлуулах нь р<.05 эерэг налалттай байгаа нь соёлын хувьд эрс ялгаатай оронд туршлага хуримтлуулсан гүйцэтгэх захирлын олон улсын туршлага эерэг нөлөөтэй байна. 
Судалгааны үр дүнд, хилийн чанадад өнгөрүүлсэн хугацаа нь гүйцэтгэлд эерэг үр нөлөөтэй байхын сацуу, ажилласан орнуудын тоо ба соёлын зай нь стратегийн өөрчлөлтөөр дамжуулан энэхүү үр нөлөөг улам бататгаж өгсөн байна. 
Иймээс глобаль гүйцэтгэх захирлыг гадаад зах зээлд томилж ажиллуулах замаар бэтгэх нь хамгийн чухал арга замын нэг ажээ. Ингэхдээ юуны өмнө, гүйцэтгэх захирлыг гадаад орнуудад  тодорхой хугацаагаар томилж ажиллуулснаар соёлын цочролыг даван туулах чадвартай болдог ажээ. Хоёрдугаарт, удирдах ажилтныг өөр оронд томилж ажилуулснаар олон улсын мэдлэгийн хүрээг тэлж, бүтээлч, асуудлыг шийдэх, манлайллын хувьд ерөнхий чадварыг нь нэмэгдүүлдэг.
Эцэст нь, удирдах ажилтныг соёлын хувьд эрс ялгаатай оронд томилох нь ерөнхий чадвар суухад маш ач холбогдолтой байдаг ажээ.