Saturday, July 16, 2011

Гадаад валютын фьючерсээр аз туршиж ашиг олох нь

Гадаад валютын фьючерсээр аз туршиж ашиг олох нь
Валютын хэлбэлзлийг ашиглан аз туршилтанд валютын фьючерсийг ашиглах үүднээс Чикагогын арилжааны бирж дээрх Мексик песогоор жишээ авч үзье. Доорх хүснэгтэнд 1999 оны 8-р сарын 11-ний өдөр Валл Стрит сэтгүүлд гарсан Мексик песоны фьючерсийн ханшийг авч үзье. Гэрээ бүр нь 500000 песо бөгөөд ханшийг US$/peso–аар тогтоосон .
Ам долларын эсрэг Мексик песогийн ханшийн өөрчлөлтөөс ашиг хүлээж буй аливаа хөрөнгө оруулагч дараах стратегиудыг мөрдөх шаардлагтай.
 Худалдах позиц. Олон улсын Валют арилжаалагч Марио Ганзало нь 9-р сард ам долларын эсрэг песо суларна гэж үзвэл тэрбээр 9-р сарын фьючерсийн гэрээг худалдсанаар худалдах позиц үүсгэнэ. Доорх хүснэгтэнд харуулсан $.10535/Ps ханшаар 500,000 песогийн үнэтэй 9-р сарын фьючерсийн гэрээг Мариа худалдана. Хэлцэл хэрэгжих хугацааны үед позицийнх нь үнэлгээ нь дараах байдалтай байна:
Хэлцэл биелэх хугацааны үнэлгээ(худалдах позиц)= - үндсэн төлбөр х (спот – фьючерс)
Хэрвээ хэлцэл биелэх хугацаанд спот ханш нь $.09500/Ps бол төлбөр хийх позицийнх нь утга нь дараах байдалтай болно:
Үнэлгээ = - Рs500 х ($.09500/Ps-$.10535/Ps)=$5,175
 Худалдан авах позиц. Хэрвээ ам долларын эсрэг песо чангарсан гэсэн хүлээлт Мариад бий болсон нөхцөлд тэрбээр $.10535/Ps үнэтэй 9-р сарын фьючерсийн гэрээг худалдан авснаар хувьцаа эзэмшинэ.
Хэлцэл биелэх хугацааны үнэлгээ(худалдан авах позиц)= - үндсэн төлбөрийн хэмжээ х (спот – фьючерс)
Хэрвээ хэлцэл биелэх хугацаанд спот ханш нь бол түүний таамаглал зөв болно. Төлбөр хийх позицийн үнэлгээ нь:
= Ps500,000 x ($.11000/Ps-$.10535/Ps)=$2,325
Mексик песо фьючерс US$/Ps(CME)

Хэлцэл биелэх хугацаа Нээгдэх Дээд Доод Төлбөр Өөрчлөлт Нээлттэй
9-р сар .10410 .10540 .10410 .10535 +01975 14514
12-р сар .09945 .10040 .09925 .10040 +02000 7,374
3-р сар 00 .09470 .09520 .09470 .09560 +02000 3,816

Хэд хэдэн цогц позицийг бүрдүүлэх зорилгоор фьючерсийн гэрээг ашигладаг.












Source: Д.Төмөрбат "Олон улсын Санхүүгийн Менежмент: Үндэстэн Дамнасан Корпорацийн Бодлого" 2010 номын хэсгээс
Олон Улсын Санхүүгийн Менежмент Номын Агуулга

Редакторын зурвас 1
Номын тухай  2
Талархал 3
Гарчиг 4-8

I-р Хэсэг Оршил: Олон Улсын Санхүүгийн Менежмент

Нэгдүгээр бүлэг
Олон Улсын Санхүүгийн Менежментийн Мөн Чанар
 9
Санхүүгийн даяаршил  9
Бүс нутгийн интеграци
11
Олон улсын орчинд компанийг үнэлэх нь
11
Үндэстэн Дамнасан Корпорациуд 11-13
ҮДК-ийн үйл ажиллагаа: Apple корпораци 13-15
Олон улсын болон дотоод санхүүгийн менежментийн харилцан хамаарал ба ялгаатай талууд
15-18
Кейс Trident Үндэстэн дамнасан корпораци болж байгаа нь 18-20

II-р хэсэг Олон улсын санхүүгийн менежментийн институцийн орчин
Хоёрдугаар бүлэг
21-22
Олон Улсын Валютын Тогтолцоо 23
1. Алтан стандарт/1871-1944/ 23-25
2. Дэлхийн I ба II–р дайны он жилүүд 25
3. Бреттон Вүүдсийн тогтолцоо/1944-1973/  25-26
Зээлжих Тусгай Зэрэглэл 27
Валютын хөвөгч ханшийн дэглэм/1971 оноос өнөөг хүртэл/ 28-29

Гуравдугаар бүлэг
Валютын ханшийн тодорхойлогчууд  
30-31
Валютын ханшийн тухай ойлголт
Төв банкны албан ёсны ханшийн зохицуулалт 31-34
Улс орнуудын гадаад валютын нөөц 34-36
Богино болон урт хугацаан дахь ханшийн өөрчилөлт 36
Богино хугацааны ханш  36-39
Хөрөнгө оруулагчийн сэтгэл зүй ба хошуурах үеийн үр нөлөө 39-40
Кейс бодлого 40
Урт хугацааны ханш: Худалдан авах чадварын үзүүлэлт 40-42
Урт хугацааны ханш: Мөнгөний арга  42-43
Валютын ханшийг таамаглах дэг сургааль ба аргууд 43-43
Валютын ханшийн дэглэмүүд 44-46
Валютынг хатуу ханш 46-47

Дөрөвдүгээр бүлэг
Олон улсын төлбөрийн механизм ба төлбөрийн тэнцэл

Олон улсын төлбөрийн механизм 48-49
Дотоодын банк хоорондын шилжүүлэг 49-51
Экспорт, импортын төлбөр тооцоо ба санхүүжилт 51-55
Жишээ бодлого – Ойрхи Дорнодын экспорт 55
Олон улсын хөрөнгийн урсгалын зохицуулдаг байгууллагууд 55-56
улс хоорондын төлбөрийн тэнцэл 56-57
Бүртгэлийн зарчим 57-59
Төлбөрийн тэнцэлд нөлөөлөгч хүчин зүйл 59-59
пүүсийн санхүүгийн зорилтод нөлөөлөгч хүчин зүйлс 59-61

Тавдугаар бүлэг
Олон Улсын Татвар
 62
Улс орнуудын хоорондын татварын түвшин ба ялгаатай тал 63-65
Татварын диваажин 65
Олон улсын татварын хууль тогтоомжийн онцлог 65-66
Татвар ба ҮДК-иудын байршлын шийдвэр гаргалт 66-67
Кейс Сигма корпорацийн байрлалын шийдвэр 67
Жишээ бодлого 67-68
Гадаад эх үүсвэрт АНУ-иас ноогдуулах татвар

Зуравдугаар бүлэг
Ашиг сонирхлын зөрчилдөөн ба Корпорацийн засаглал
 69
Ашиг сонирхлын зөрчилдөөнийг толгой компаниас хянах нь. 69-70
Корпорацийн засаглал 70-71
Корпорацийн засаглалын тогтолцоо 71-78
Үндэстэн Дамнасан Корпорацийн удирдлагын бүтэц 78-79
Корпорацийн засаглалын жишээ: Buenaventura 79-82

Долдугаар бүлэг
Олон улсын санхүүгийн менежментийн институцийн орчинд тулгарч буй сорилт: Санхүү, эдийн засгийн хямрал

Хямралын учир шалтгаан, түүний цар далайц 83-84
Санхүүгийн хямралын ҮДК-иуд ба аж ахуйн нэгжийн түвшинд нөлөөлөх байдал 84-88
Дахин бүтцийн өөрчилөлт хийж буй дэлхийн шилдэг 100 компаниудын жишээ 88-90
Хямралын эсрэг улс орнуудын засгийн газрын дэмжлэг ба идэвхижүүлэлт 90-91
II-р хэсгийн кейс, бодлого
Кейс 1: Аргентиний засгийн газраас песоныхоо нэрлэсэн ханшийг албан ёсоор бууруулах уу? 91-94
Кейс 2 Blades PLC: Олон улсын мөнгөн урсгалын тэнцэл 94-95
2-р хэсгийн бататгах дасгал, бодлого 95-98

Гуравдугаар хэсэг
Гадаад Валютын Зах зээл

Долдугаар бүлэг 99
Гадаад Валютын Зах Зээлийн мөн чанар
 100
Реутерс 100-101
Гадаад валютын зах зээлийн хэмжээ 101-104
Арилжааны гол сегментүүд 104-105
Валют арилжааны зах зээлд оролцогчид 105-106
Гадаад валютын зах зээл дэх өөдрөг болон хашир оролцогчид 106-107
Гадаад валютын зах зээл хэрхэн хэрэгждэг вэ 107-107
Брокер-дилер ба брокерийн хоорондын ялгаа нь юу байдаг вэ? 107-107
Авах болон зарах ханшийн зөрүүний хэмжээ ба хамгийн их захиалгын хэмжээнд брокер-дилерийн үзүүлэх нөлөөлөл 107-109
Зуучлалын тогтолцоогоор дамжуулан дуудлага худалдаа хийж зарах нь 109-110

Наймдугаар бүлэг
Гадаад Валютын Спот Зах Зээл
 111-111
Гадаад валютад харьцах дотоодын валют 111-111
Шууд бус ханш тогтоох тухай ойлголт 111-112
Авах ба зарах ханш 112-112
анхдагч ханш ба холимог ханш 112-113
Зөрүүний үед валютын ханшийг хөрвүүлэх нь 113-114
Спот валютын ханш тогтоолтын нэг үнийн тухай хууль 114-115
Спот валютын зах зээл дэх арбитраж 115-115
Өрсөлдөж буй брокер, дилерүүдийн хоорон дахь арбиртаж 115-116
Өрсөлдөөнт зах зээл дэх үнийн харьцуулалт 116-116
Гурвалсан арбитраж 116-117
Синтетик холимог ханшийг тооцоолох нь
117-118
Гадаад валютыг хөрвүүлэх нь 118-118
Худалдан авах чадварын үзүүлэлтийн ханш 118-120

Есдүгээр бүлэг
Валютын Форвард зах зээл 
121
Форвард гэрээ 121
Форвард ханшийг тогтоох нь 121-122
Арилжаа ба мөнгөний зах зээлийн хоорондын хамаарал 122-123
Хийгдээгүй байгаа Форвард гэрээний зах зээлийн үнэ цэнэ 123-124
Авах болон зарах үнийн зөрүүгээр форвард ханшийг тогтоох нь 124-125
Форвард гэрээг ашиглан арбитраж хийх нь 125-126
Форвард гэрээг ашиглан хеджинг хийх нь 126-127
Форвард зах зээлд аз туршин дамлах нь 127-127
Форвард гэрээг ашиглан зах зээлийн төгс байдлын нөлөөллийг бууруулахад ашиглах нь 127-129

Аравдугаар бүлэг
Валютын фьючерсийн гэрээ
 130
Валютын фьючерсийн арга ажиллагаа 130-131
Форвард болон фьючерсийн гэрээний харьцуулалт 131-133
Фьючерсийн гэрээний заалт 133-134
Фьючерсийг хэрхэн мэдээлдэг вэ? 134-135
Гадаад валютын фьючерсээр аз туршиж ашиг олох нь 135-136
Фьючерсийн гэрээгээр хеджинг хийх нь 136-139

Арваннэгдүгээр бүлэг
Гадаад валютын опшин
 140
Опшиний нэр томъёо 140-142
Гадаад валютын опшиний зах зээл 142-143
Опшиноор дамлах нь 143-152
Арванхоёрдугаар бүлэг
Валютын солилцоо(своп/свап)
 153-153
LIBOR 153-154
Дэлхийн банк ба IBM-ийн солилцоо 154-156
Солилцооны зах зээлийн дараагын хувьсал 156-156
Tогтмол ба хөвөгч хүүтэй солилцоо 157-160
Хүүгийн түвшиний солилцоо 160-161
Кросс/circus/ валютын солилцоо 161
Зээл үл төлөгдөхөөс сэргийлэх хэрэгсэл 162-163
III-р хэсгийн кейс бодлого
Кейс Хятадын гадаад валютын нөөцийн менежмент: Гадаад Валютын Төрийн Захиргаа 163-167
Бодлого 167-171

IV-р хэсэг Гадаад валютын ханшийн эрсдэлийн зэргийг хэмжиж удирдах нь
Эрсдэлийн зэргүүдийн хэлбэр 172-175
Эрсдэлийг удирдахад гардаг зургаан алдаа 175-177

Арвангурав дугаар бүлэг
Ажил гүйлгээний ханшийн өөрчлөлтийн эрсдэлийн зэрэг
 178-178
Ажил гүйлгээний ханшийн өөрчлөлтийн эрсдэлийн зэргийг хэмжих нь 178-179
Ажил гүйлгээний эрсдэлийн зэрэгт хийх хеджинг 179-180
Кейс: Dayton Manufacturing–ийн ажил гүйлгээний эрсдэлийн зэрэг 180-185

Арвандөрөв дүгээр бүлэг
Үйл ажиллагааны ханшийн өөрчлөлтийн эрсдэлийн зэрэг
 186
Үйл ажиллагааны ханшийн өөрчлөлтийн эрсдэлийн зэргийг хэмжиж хеджинг хийх нь 186-187
Компани хоорондын мөнгөн урсгал 187-188
Хүлээгдэж байсан ханшийн өөрчлөлт 188-188
Төсөөлж байгаагүй ханшийн өөрчлөлт ба макро эдийн засгийн тодорхой бус байдал 188
Кейс. Волво Кар 188-190
Үйл ажиллагааны ханшийн өөрчлөлтийн эрсдэлийн зэргийг удирдах нь 190-200
Үйл ажиллагааны хеджинг 190-193
Үйл ажиллагааны ханшийн эрсдэлийн зэргийг удирдах маркетингийн болон үйлдвэрлэлийн стратеги  193-194
Үйл ажиллагааны бодлогыг өөрчилөх замаар эрсдэлийн зэргийг удирдах нь 194-195
Үйл ажиллагааны ханшийн өөрчлөлтийн эрсдэлийн зэргийг хэмжиж хеджинг хийх хамгийн бага вариацийн арга 195-197

Арвантавдугаар бүлэг Бүртгэлийн эрсдэлийн зэрэг
Baxter International-ийн хөрвүүлгийн эрсдэл 198-200
Хөрвүүлгийн аргууд 200-201
Эргэлтийн/Эргэлтийн бус арга 201-202
Үнэлгээ 202-202
Валютын болон валютын арга 202-203
Түр арга 203-203
Эргэлтийн болон хаалтын ханшийн арга 203-203
Бүртгэлийн эрсдэлийн зэрэгд хеджинг хийх нь 203-205
IV-р хэсгийн Кейс, бодлого Porsche-ийн эрсдэлийн зэрэг 206-211
Бодлого 211-217

Тавдугаар хэсэг Олон Улсын Санхүүгийн Зах Зээл ба Үндэстэн Дамнасан Корпарциудын Санхүүжилтийн Менежмент 218
Арвандолдугаар бүлэг
Гадаадын хөрөнгө оруулалт ба компанийн худалдан авалт & нэгдэл 219

Олон улсын багцын хөрөнгө оруулалт 219
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 220-221
Олон улсын хөрөнгө оруулалтын төлөв 222-224
Компанийг нэгтгэх болон худалдан авах 224-227
Худалдан авалт ба нэгтгэлийн үйл ажиллагаа дэлхийн улс орнуудад 227
Хил дамнасан худалдан авах үйл явц 227-229
Кейс Хятадын Цинтао Шар Айрагны Үйлдвэрийн Компанийн боломжит худалдан авалт 229-233

Арваннаймдугаар бүлэг
Олон улсын хөрөнгийн зах зээл ба капиталын өртөг
 234
Хөрөнгийн зах зээлийн даяаршил 234-235
Олон улсын төрөлжүүлэлт 235-236
Капиталын өртөг ба Үндэстэн Дамнасан Корпорациудын санхүүжилтийн эх үүсвэр: хувьцаа ба бонд  236-237
Кейс Олон улсын капиталын өртөг: Нестле компани 237-242
Санхүүжилтийн шийдвэр 242-243
Компаниудын хөрөнгө босгох ажилбарын онцлог 243-245
Олон улсын зах зээлд пүүсүүд хэрхэн хувьцаа гаргадаг вэ 245-255
Жижиг түүврийн bias–ийн засвар 250-251
Бондын зах зээлийн цаг хугацааны сонголт 255-258
Кенийн засгийн газар стратегийн хөрөнгө оруулагчийн эрэлд 258

Арванесдүгээр бүлэг Олон Улсын Санхүүгийн Зах Зээл
Олон улсын хувьцааны зах зээл 259-266
Нью-Ойркийн Хөрөнгийн бирж 262-263
Олон улсын мөнгөний зах 266-268
Олон улсын мөнгөний захын хэрэгслүүд 268-272
Олон улсын банкны зах зээл 272-273
Дэлхийн хамгийн том банкууд 273-274
Олон улсын банкны төрөл 274-277
Offshore хөрөнгө оруулалт 275
Банкууд гадаад зах зээлд хэрхэн гардаг вэ: салбар уу эсвэл охин компаниар уу 277-278
Банкны төлбөрийн шинэ гарц 278
Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 278-280
Олон улсын бондын зах зээл 280-281
Евробондын зах зээлийн бүтэц 281-283
Бондын хэрэгслүүд 283-285
Бондын индексүүд 285-286
Кейс бодлого 286

Хорьдугаар бүлэг
Олон улсын капитал төсөвлөлт 
287
Толгой компани ба төслийн мөнгөн урсгал 287-288
Жишээ бодлого, кейс 288
Санхүүгийн үзүүлэлт
Төслийн өнцгөөс капитал төсөвлөлтийг авч үзвэл 289-293
Цемекст мөнгөн урсгалыг буцаан илгээх нь 293-294
Олон улсын хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа эрсдэлийн шинжилгээ хийх нь 294-296

Хориннэгдүгээр
ҮДК-иудын Ажлын капиталын удирдлага 
297
Мөнгөн хөрөнгийн урсгалыг оновчлох аргачлал 297
Олон улсын санхүүгийн менежментийн үед мөнгөн хөрөнгийг шилжүүлэх нь 297-300
Хязгаарлалттай санг удирдах нь 300-301
ҮДК-иудын мөнгөн хөрөнгийн менежмент 301-302
Олон улсын Мөнгөн хөрөнгийг удирдах аргачлал 302-304
Авлагыг удирдах нь 304-305
Бараа материалын удирдлага 305-306
V-р хэсгийн Кейс, бодлого
Евро Диснейленд
 306-308
Blades, INC. Олон улсын мөнгөн хөрөнгийн урсгалын менежмент 308-309
Бодлого 309-317

Редакторын зурвас

Олон улсын санхүүгийн менежмент гэхээр хол мэт санагдаж буй хэдий ч нэгэнтээ өнөөгийн дэлхий ертөнцөд инноваци, бүтээмжийн гол эх үүсвэр төдийгүй манай улсын хаалгыг нэгэнт тогшон орж ирээд байгаа басхүү манай улсын гурав дахь түнш байж болох Үндэстэн Дамнасан Корпорацийн санхүүгийн менежментийн талаар хөндөж байгаа нь ихээхэн зоригтой бөгөөд шинэлэг алхам боллоо. Цаашлаад, Монголын компаниудаас гадаад зах зээлд гарч өрсөлдөх цаашлаад их, дээд сургуулийн хөтөлбөрт тусгах, санхүүгийн гадаад харилцааг хөгжүүлэх, энэ чиглэлийн бодлого боловсруулах, мэргэжилтнүүдэд гарын авлага болох гээд олон талаараа энэхүү ном ач холбогдолтой болсныг баяртайгаар тэмдэглэе.
Та энэхүү номноос корпорацийн санхүүгийн менежментийн бодлого ба мөн чанарыг олон улсын зах зээлийн орчинд судлах болно. Ингэснээр, олон улсын санхүүгийн макро асуудлууд төдийгүй гадаад валютын болон олон улсын санхүүгийн зах зээл, валютын эрсдлийн удирдлага болон компани хооронд худалдан авалт ба нэгдэл, компанийн засаглал гэх мэт санхүүгийн микро түвшинд тулгамдаж буй асуудлуудыг багтаах байдлаар ихээхэн өгөөжтэй болсоныг анхны уншигчийн хувьд олзуурхаж сууна.
Энэхүү ном нь дэлхийн шилдэг их сургуулиудын профессор, олон улсын судалгааны хүрээлэн болон сэтгүүл дээр хэвлэгдсэн эрдэмтэн судлаачдийн бүтээл болон томоохон биржийн эх сурвалжаас түлхүү ашиглаж олон улсын санхүүгийн менежментийн сонгодог кейс, даацтай бодлого болон жишээгээр дамжуулан олон улсын санхүүгийн суурь ойлголтуулыг өгөхийг зорьжээ. Ашигласан материал нь сүүлийн үеийн санхүүгийн менежментийн чиг хандлагыг тусгахдаа дийлэнхдээ интернетэд дулдуйдсан нь уншигчидад тэдгээрийг лавшруулан олж үзэх боломжтой болжээ.
Сургуулиа төгсөөд Хаан Банкинд орж ажиллаж байгаад төдөлгүй Монголбанкиний Валют-Эдийн засгийн газарт дадлагажигч ажилтанаар дөнгөж ороод байхад ах маань энэхүү хариуцлагтай бөгөөд сонирхолтой үүргийг надад даалгасан нь нэг талаас урам нөгөө талаас дэмжиж байна гэж редактор миний зүгээс талархан хүлээн авсан билээ. 
“Олон Улсын Санхүүгийн Менежмент: Үндэстэн Дамнасан Корпорацийн Бодлого” номыг эрхлэн гаргахад өөрийн хүчин зүтгэл, цаг хөдөлмөр, сэтгэл зүрхээ харамгүй зориулсан нэгэн үеийн мэргэжил нэгт найз нөхөд болон анги хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаа илэрхийлье.
Хадгаламж банкны ажилтан Г.Отгончимэг, Хаан банкны ажилтан Г.Уянга
Сангийн яамны ажилтан Л.Энх-Амгалан болон Дотны анд Э.Жаргалан
Мобиком корпорацийн ажилтан Т.Дашдорж
Монгол Улсын Их Сургуулийн Жамбийн Батмөнхийн нэрэмжит Эдийн Засгийн Сургуулийн
IV-р курсын оюутан Г.Энхтөр, П.Хишигбаяр, Д.Мөнх-Эрдэнэ болон
2010 онд ЭЗС-ийн эвсэг, сурлагтай санхүүгийн менежментийн В ангийг хамт төгссөн анд нөхөдөөрөө бахархаж тэднийгээ энд дурдахад ч таатай байна:
Э.Адъяасүрэн
Ө.Баярмаа
Ц.Баярмагнай
Т.Бүтэхжаргал
Б.Болдбаатар
Ч.Гэрэлтуяа
М.Зэсэнбаатар
Ж.Елик
Г.Ичинхорлоо
И.Лхагважав
Б.Одгэрэл
Б.Төмөрчөдөр
Б.Ууганбаяр
Г.Халиунаа
Б.Хангалан
Ш.Хишигбаяр
Ш.Ширнэнжав
Б.Энхбаатар
Г.Энхцэцэг

Та нар минь бидэндээ үргэлж урам хайрлаж эрч хүч бэлэглэдэг шүү Монголын санхүү, эдийн засгийн салбарт та нартайгаа олон жил хамт зүтгэж эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
2010 оны 12р сарын 09 өдөр
Ч.Тогтохцэрэн
Номын тухай
Энэхүү номонд Үндэстэн Дамнасан Корпорацийн санхүүгийн менежментийн тухай бүхэлдээ өгүүлэх зорилт тавьсангүй. Харин дотоодын компаниудад ч ач холбогдолтой ханш, гадаад валютын болон олон улсын санхүүгийн зах зээл, эрсдлийн удирдлага гэх мэт асуудлуудыг багтаах зорилт тавьсан болно. Учир нь  ҮДК-иудын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр олон улсын санхүүгийн менежментийн ач холбогдол өсөн нэмэгдсээр байдаг хэдий ч жижиг компаниуд болон хувь хөрөнгө оруулагчдаас олон улсын бизнест идэвхитэй оролцох нь нэмэгдсээр байна. Олон улсын санхүүгийн менежмент нь гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын хувьд ч ихээхэн ач холбогдолтой байдаг. Учир нь өрсөлдөгч гадаадын компаниудад нь ханш, хүүгийн хэмжээ, хөдөлмөрийн зардал болон инфляцийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг тандах шаардлага гардаг. Эдийн засгийн иймэрхүү онцлог шинж нь гадаад өрсөлдөгчийнх нь үйлдвэрлэлийн зардал ба үнийн бодлогод нь нөлөөлдөг.
Энэхүү ном нь бодит асуудлыг шийдэхээс илүүтэй олон улсын санхүүгийн суурь ойлголтуудыг бодлого, кейсээр дамжуулан хүргэх зорилт тавьсан болно. Сэдэв бүрийг кейс, бодлогоор тайлбарлах бөгөөд хэсэг бүрийн төгсгөлд бас кейс, бодлого, хариуных нь хамт багтаасан болно.
Номын бүтэц
Энэхүү номын I-р хэсэгт олон улсын санхүүгийн менежментийн мөн чанар хийгээд ач холбогдлыг авч үзэх бөгөөд ингэснээр дараа, дараагын бүлгүүдийг ойлгох үүд хаалга болж өгнө. I-р хэсгийн кейсээр дэлхийн хамгийн шилдэг компанийг сүүлийн 4 жилийн турш тэргүүлж буй Apple корпорацитай танилцах болно. Бидний тавьж буй зорилго бол уул уурхайн компаниас илүүтэй мэдлэгийн эдийн засгийг бүтээж буй ҮДК-ийн санхүүгийн менежментээс суралцах зорилго тавилаа.
Компаниудын нь хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад зах зээлд гардаг. Гадаад зах зээлд үр ашигтай өрсөлдөхийн тулд орчиноо судалсан байх шаардлагтай. Иймээс бид II-р хэсэгтээ олон улсын санхүүгийн менежментэнд нөлөөлөх институцийн орчинг тодорхойлох зорилт тавьсан. Институцийн хэмээн нэрийдсэн нь орчин гэдгээс илүү тодорхой ойлголт агаад үйл ажиллагаа явуулахад саад болох бүхий л хүчин зүйл тухайлбал, ханшийн бодлого, төлбөрийн тэнцэл, татварын хэмжээ болон засаглал гэх мэт асуудлыг энд ойлгоно. Иймээс II-р хэсэгтээ зорилтот гадаад зах зээлээс нь компаниудад ямар сорилт тулгардаг, тэдгээрийг менежерүүдээс хэрхэн даван туулдаг болохыг судлах болно. Олон улсын санхүүгийн менежментийн соёлын орчингийн талаар дэлгэрэнгүй зүйл хөндсөнгүй. Учир юу вэ гэвэл өмнө нь 2009 онд “Олон Улсын Маркетинг: Мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги” номонд энэ тухай бид дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Энэхүү хэсгийн төгсгөлийн кейсээр Аргентийн засгийн газраас үндэсний валютынхаа ханшийн талаар баримталж буй бодлого нь компаниудад хэрхэн нөлөөлж байгаа болон Blades компанид тулгарч буй мөнгөн урсгалын эрсдэлийг авч үзэх болно.
Гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудад нөлөөлж байдаг санхүүгийн томоохон  хүчин зүйл нь гадаад валютын зах зээл байдаг учираас III–р хэсэгтээ энэ тухай хөндлөө. Энэхүү хэсэгтээ санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг валют дээр авч үзсэний сацуу ойлгомжтой болгох үүднээс эдгээр хэрэгслийг ашиглан хеджинг хийх аргачлалыг багтаасан болно. Энэхүү хэсгийн кейсээр Хятадын засгийн газраас өсөн нэмэгдсээр буй валютын нөөцөө удирдахад ямар сорилт тулгарч байгаа болон хэрхэн үр дүнтэй удирдах талаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар авч үзэх болно. Энэхүү кейс нь манай улсын хувьд ч ихээхэн ач холбогдолтой юм.
Валютын эрсдэл нь компаниудад тулгарч байдаг хамгийн томоохон эрсдэл бөгөөд гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулахад компаниудын орлого, зарлага нь валютад хамааралтай үед үүсдэг. IV–р хэсэгтээбид валютын эрсдэлийн удирдлагын тухай өгүүлэхийг зорихдоо үйл ажиллагааны, ажил гүйлгээний болон хөрвүүлгийн эрсдэлийн зэргийг кейсээр дамжуулан хүргэхийг хичээлээ. Энэхүү хэсгийн төгсгөлийн кейсээр Porsche компанийн эрсдэлийн зэрэгтэй танилцах болно.
Аливаа санхүүгийн менежерүүдэд нь үндсэндээ гурван зорилтыг шийдвэрлэх шаардлага гардаг гэж сонгодог сурах бичгүүдэд өгүүлсэн байдаг. Энэ нь капитал төсөвлөлт, санхүүжилтийн бүтэц ба ажлын капиталын удирлага юм. V-р хэсэгтээ бүхэлдээ дээрх 3 зорилтыг олон улсын санхүүгийн менежментийн орчинд хэрхэн шийдвэрлэдэг болохыг судална. Энэ нь ч ҮДК-иуд хөрөнгийн агууламж ихтэй аж ахуйн нэгж байдагтай холбоотой. Иймд ҮДК-иудаас төслөө хэрхэн санхүүжүүлдэг болох, капиталын өртөг нь ямар байдаг, санхүүжилтийн зардлыг бууруулах зорилгоор олон улсын санхүүгийн зах зээлээс хэрхэн хөрөнгө босгодог, мөнгөн урсгалаа хэрхэн удирддаг болохыг V-хэсэгт авч үзэх болно. Энэхүү бүлэгт олон улсын санхүүгийн менежментийг хэрэгжүүлэх үеийн улс орны эрсдлийн тухай цухас дурдаад орхисон болно. Учир нь өмнөх номондоо энэ тухай бид маш дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийг авч үзэхийн сацуу хэсгийнхээ төгсгөлийн кейсээр Евро Диснейландын хөрөнгийн төсөвлөлтийг авч үзэхийн сацуу, Bladesкомпанийн мөнгөн урсгалын менежменттэй танилцах болно.

Талархал
Энэхүү номыг Монголын залуу үеийнхэнд хүргэхэд маш олон эрдэмтэн судлаачид, байгууллага, хамт олон болон хувь хүмүүс тусалсан явдалд чин сэтгэлээсээ баярлаж байгаа илэрхийлье. Ялангуяа олон улсын санхүүгийн менежментийн үндсэн агуулгыг ойлгуулахад кейс, бодлогын аргачлалаараа дамжуулан өөрийн олон жилийн үнэт туршлага, мэдлэг, бүтээл, арга зүйгээ харамгүй хайрласан АНУ -ын дараах профессоруудад Монголын залуу үеийнхний өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа уламжилъя. Хэдийгээр хуулиараа бол хэвлэлийн компаниас зөвшөөрөл авах ёстой болов ч бидэнд тавьж буй шалгуур нь асар өндөр байдаг. Тухайлбал, наад зах нь хэвлэх хувь гэх мэтийг дурдаж болно. Манай улсын хувьд ийм сэдэв арай зах зээл багатай. Угаасаа бид дотоодын санхүүгийн менежментээ ч сайн ойлгож амжаагүй яваа нь үнэн. Иймээс бид өөрсдөд тулгарч буй бэрхшээлээ дээрх эрдэмтдэд аминчлан ойлгуулахад судалгааны бүтээл, сурах бичгээс нь тодорхой хэсгийг орчуулан номоороо дамжуулан түгээхийг бидэнд шууд зөвшөөрсөн болно.   
Blake LeBaron,                   Брандейс их сургууль
David K. Eiteman,             Лос Анжельсийн Калифорнийн их сургууль
Arthur I. Stonehill,             Манаогын Хавайн их сургууль
Michael H. Moffett,           Thunderbird олон улсын менежментийн сургууль
Piet Sercu                             Katholieke их сургууль
Shapiro, Alan C.,                 Өмнөд Калифорнийн их сургууль
Thomas Pugel                      Нью-Ойркийн их сургууль
Jeff Madura                         Флоридагын Улсын их сургууль
John Gonzales                     Сан-Францискогын их сургууль

Global Finance сэтгүүлийн хамт олон  
Чикагогын арилжааны бирж
JSTOR цахим хуудас

Түүнчлэн байнга урам хайрлаж, чадах бүхнээ хамаргүй зориулж, сайн сайханд тэмүүлж, үргэлж эерэг эрчим хүчээр дүүрэн Монгол улсынхаа эрдэмтэн багш нартаа баярлаж явдагаа илэрхийлэхийн ялдамд энэхүү номыг бүтээхэд оролцож тусалсан бүх хүмүүст талархаж байгаа уламжилъя.
Д.Төмөрбат