Sunday, February 21, 2021

Маркетингийн хятад хэлний сургалтанд урьж байна. 欢迎市场营销汉语课堂

Хичээлийн зорилго 

Хятадад бизнесийн удирдлагаар суралцдаг, ажлын шаардлагаар маркетинг, борлуулалтын хятад хэлний хэрэгцээ гарсан, бизнесийн харилцаагаа сайжруулах сонирхолтой хэн бүхнийг маркетингийн хятад хэлний сургалтанд урьж байна. Маркетингийн мэргэжлийн үг хэллэг, нэр томъёог хятад хэлээр эзэмших, олон улсын бизнесийн салбарт өргөн хэрэглэгддэг хэллэгийг эзэмших, унших чадвараа сайжруулах, салбарт гарч буй сүүлийн үеийн чиг хандлагын талаар ойлголттой болоход туслах нь энэхүү хичээлийн зорилго оршино. Хичээлийг Хятад болон Монгол хэлээр хослон заах бөгөөд хамгийн багадаа HSK 4 түвшний мэдлэг эзэмшсэн байвал зохино.

Заах хэлний түвшин        Ахисан дунд

Маркетингийн мэдлэгийн заах түвшинАнхан

Хичээл эхлэх хугацаа 2021.3.13

Дуусах хугацаа : 2021.4.24

Хичээллэх цаг  14:20-17:10

Хичээллэх хэлбэрцахимаар

бүртгүүлэхцахимаар tumurbatdalkhsuren@ymail.com –p бүртгүүлэх бөгөөд бүртгүүлсний дараа хичээллийн материал болон бусад мэдээллийг хүргэх болно.

Хичээл заах багшД.Төмөрбат

Хичээлийг судалснаар дараах чадварыг эзэмших болно:

захиа, тайлан, ppt –р дамжуулан санаа бодлоо илэрхийлэх, бичих дадалд сурна

 ●Маркетингийн судалгаа, бренд бий болгох, шууд маркетинг ба зар сурталчилгааны зардал гэх мэт үгийн сан, тэдгээрийн хэрэглээ сурна

 Маркетингийн багц, стратеги, орчны шинжилгээ, хэсэгчлэл, шинэ бүтээгдэхүүн гаргах, бренд үүсгэх, хэрэглэгчийн болон бизнесийн зах зээл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, онлайн маркетингийн стратегиудын талаар мэдлэг эзэмшинэ. 

Хичээл бүрийн явцад шинэ үг, мэдлэгийг тайлбарлах ба унших материалыг бодит жишээнд тулгуурлана. Бүлгээрээ сонсоод, бичих, харилцан ярилцах хэлбэрээр явуулна. 
Хичээл эхлэхдээ, долоо хоногын өмнө өгсөн гэрийн даалгаварыг хэлэлцэн, нэр цохон даалгавар шалган багшийн зүгээс үнэлэх байдлаар нэг бүрчлэн ярилцах аргаар явах учраас хамгийн ихдээ 10 хүн бүртгэнэ. 

Та бүхнийг амжилттай сурна гэдэгт итгэлтэй байна. 

 課程目的

市场营销汉语课程邀请希望中国留学学习商科的大学生、在工作中需要用汉语进行营销工作和商业交流的学习者。为协助大家掌握市场营销领域专业术语的中文表达和国际商务领域的通用语言,提升阅读能力,了解行业最新动态本课程以蒙汉语受课。限有HSK4级以上华语能力证书者。

中文级别         中高

专业级别         

开课时间 2021年3月13

结束时间: 2021年 4月24

课程时间:  14:20-17:10

开课地点:上网研习课

招生进展:线上报名中报名完成,三个工作天内即以tumurbatdalkhsuren@ymail.com 通知上课资讯

授课讲师:巴图

上完本课程后,你将能够:

● 透过有效率的电子邮件、报告和有说服力的简报来表达你的想法

● 学习有关市场调查研究、品牌建立,直接营销和广告费用等字汇和用语

● 对于你商务英语沟通能力的效率,立即获得全世界的销售和营销专业人士的回馈

 了解知识例如营销组合、营销策略、营销环境分析、市场细分、新产品开发、品牌建设、客户关系管理、营销道德、可持续营销、消费者市场及商业市场,媒体策略,在线营销及社交媒体营销、国际化营销。

    每个单元中,在讲解完相关知识后,在阅读材料中都配有真实案例。主要以小组听写和研讨方式进行。每次上课就前一周指订之研讨作业,抽签由数个个人分享研讨心得,然后由授课老师讲评。因主要采个人研讨方式授课,本课程修课人数限制为最多10人。

祝大家都能学有所获~!

Маркетингийн хятад хэлний мэдлэгээ багахан ч болов нэмэгдүүлэх хүсэлтэй бол Эдийн Засаг-Бизнесийн Хятад хэл (经济管理汉语)ний сурах бичгийг сонирхоод үзээрэй. Энэхүү номыг файль буюу pdf хэлбэрээр 25000 төгрөгөөр авахыг хүсвэл https://www.facebook.com/dtumur/ фейс хаягаар эсвэл tumurbatdalkhsuren@ymail.com хаягаар холбогдоно уу.  

Эдийн засаг, менежментийн ухаанаар бакалавр болон мастерийн зэргээр суралцагчийн мэргэжлийн хятад хэлний мэдлэгийг сайжруулахад энэхүү номыг зориулсан бөгөөд хятад хэлний дунд түвшний мэдлэгтэй бол сурахад дөхөмтэй байх болно. Дэлхийн түвшний бизнес, эдийн засгийн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь эдийн засаг, менежментийн сургуулиудын эрхэм зорилго байдаг тул эдийн засаг, бизнесийн хятад хэлний академик сурах бичиг нь эдийн засгийн ухаан, тооцон бодох математик, нягтлан бодох бүртгэл, статистик, санхүү, менежмент ба маркетингийн суурь ойлголтоор дамжуулан хэлийг голлон орчин үеийн эдийн засаг, удирдахуйн бүхий л чиглэлийн хичээлийн суурь ухагдахуун ба загварыг уншиж ойлгон, орчуулах аргаар хэл, бизнес-эдийн засгийг нэгтгэн, Хятадад суралцахад шаардлагатай мэргэжлийн нэр томъёог эзэмшихэд нь дөхөм болгохыг зорилоо. Энэхүү сурах бичиг нь үндсэн 7 хичээлээс бүрдэх ба хичээл тус бүрт 5-12 уншлага, орчуулгыг шинэ үг ба дүрмийн тайлбарын хамт оруулсан бөгөөд номын хавсралт хэсэгт Хятадын бизнес, эдийн засгийн сургуулиудад хүсэлт гаргах болон суралцахад анхаарах зүйлсүүдийг багтаасан болно. Сурах бичигт дэлхийн шилдэг профессоруудын сургалтын материалыг иш үндэс болгосон тул эдгээр номын зохиогчид болон бүхий л багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү ном нь манай улсад хэвлүүлсэн мэргэжлийн хятад хэлний анхны сурах бичиг тул алдаа гарсан байвал санал бодлоо харамгүй хайрлаж, бидний дараа дараагын ажилд ихээхэн тус дэм болох болно.

前言

本书面向蒙古经济学类、管理学类,给与蒙古母语者本科及研究生专业汉语强化,亦适用于进阶级以上汉语学习者。经济管理学校的愿景为培养具有全球经商能力的专业人才,是未来企业最顶尖的管理人才,对经济及管理之各项功能如数学、经济学、会计、统计、营销、战略、信息、金融等能作一整合而为企业领导之专才。因此本经济管理汉语课本以经济学原理、微积分、会计基础、统计学基础入门、金融学概论、管理学及市场营销学原理为经,以语言学习为,通过阅读理解和翻译现代经济学与管理学类各项课程的基本概念及模型,使语言和经管基本理论的学习融为一体,让学生在中国留学中可以自然而然地掌握专业用语。本书共有7课,每一门课由512的阅读、翻译、跟生词和语法点四部分组成,更于书后附有申请中国各经济管理学校时及入学后学习指南的注意事项。经济管理汉语课本在编写过程中参考了一些世界最优秀教授课程,而作者亦在此向这些教授和亲爱的各专业老师们表示真挚的谢意。由于本书是我国首次出版的专业汉语课本若存在疏漏和错误之处,敬请读者谅解,并向我们指出,以便在今后的工作中进一步改进完善。

3 comments: