Tuesday, December 2, 2014

Сургуульд өөрөө apply хийх аргa

Аль нэгэн сургалтын байгууллагаар дамжуулан хэлний оноо гаргуулж аваад, гадаадын их сургуулиудад суралцах эрх авсанаар хурдан бөгөөд хялбар хэдий ч оюутан болсоны дараах мөчөөс эхлэн хор уршгийг нь хангалттай амсдаг. Иймээс өөрөө сургуульд хүсэлт гаргаснаар өөрийн сул талаа мэдрэх, давуу талаа олж харах, мэргэжлээ зөв сонгох, өөрт тохирох сургуулиа олох, гадаадад тулгарч болох бэрхшээлийг урьдаас даван туулах, амжилттай төгсөж, суралцах арга зүйд суралцах гээд өөрөө материалуудаа бэлдээд, хэлний шалгалтаа өөрийн чадлаар өгч, өөрөө хүсэлт гаргахын ач тусыг магтаад барамгүй. 
                                                    Зураг 1. Online application-н жишээ
Нэг. Өөрт тохирох сургуулиа хэрхэн олох вэ? Гадаадын их сургуулиуд гадаад оюутанг зөвхөн application(个人申请) буюу хүсэлтээр элсүүлж авдаг тул дэлхийн аль ч сургуульд элсэн суралцах эрх Монгол оюутнуудад нээлттэй байдаг бөгөөд өргөдөл гаргагч нь өөрийн сонирхож буй сургууль, хөтөлбөрөөс сонголт хийх өргөн боломжтой. Юуны өмнө өөрт тохирох их сургуулиа дараах байдлаар сонгоно.
1.google.com цахим хуудаснаас list of ........ гээд цэгийн оронд сурах улсынхаа нэрийг бичээд universities гэж хайхад тухайн улсын бүхий л их сургуулиудын нэрс, цахим хуудасны хамт гарч ирнэ. Ингээд цахим хуудасруу нь орж сургуулиа сонгохдоо таны сонирхож буй хөтөлбөр тухайн их сургуульд байгаа эсэхийг мэдэхийн тулд academics гэсэн хэсэгт нэвтэрч орно. Дараагаар нь тухайн их сургууль гадаад оюутан авдаг эсэхийг мэдэхийн тулд цахим хуудсандаа гадаад оюутанд зориулсан булан бүхий international/foreign students admission(留学生招生) байхгүй бол гадаад оюутан авдаггүй гэсэн үг. Энэ нь тухайн их сургуульд нэмэлт төсөв муу эсвэл олон улсын оюутан элсүүлэх эрхгүй эсвэл бэлтгэлгүй зэрэг шалтгаантай холбоотой. International/foreign students гэсэн тусгай булан мэдээлэл байгаа бол уг сургууль гадаад оюутан авдаг болохыг илэрхийлнэ. 
2.Тухайн их сургуулийн элсэлтийн шалгуурыг хангаж байгаа эсэхийг мэдэхийн тулд admission хэсэгт жишээлбэл, гадаад хэлний оноо, SAT/GRE/GMAT-ын оноонд босго зааж өгөөгүй бол оноогүй байсан ч элсэн суралцах эрх нээлттэй эсвэл өгсөн байвал тэр босгыг хангасан байх. Ажилласан туршлага шаардаж байгаа бол ажилласан тодорхой хугацааны туршлага шаардлагатай болохыг анхаарч холбогдох баримтыг хавсаргах, нэмэлт материал гэж заасан бол өөрийн давуу тал амжилтийг харуулах баримт материал илгээж болохыг анхаарах. Хөтөлбөрийн үндсэн хэл ямар хэл байх, тэтгэлэг буюу scholarship(奖学金) гэсэн мэдээлэл байхгүй бол тухайн их сургууль тэтгэлэг олгодоггүй болохыг харуулдаг. Зарим их сургууль гадаад оюутан авах сонирхолтой ч тэтгэлэг өгдөггүй эсвэл тэтгэлэгийн шалгуур маш хатуу. Хэрвээ тэтгэлэг гэсэн хэсэг байвал энэ нь тэтгэлэг олгодог болохыг илэрхийлж байгаа бөгөөд ямар түвшний тэтгэлэг тухайлбал, төлбөрөөс бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар чөлөөлөх үү, сар бүрийн амжиргааны зардлыг олгох уу, эсвэл зөвхөн дотуур байрны төлбөрөөс чөлөөлдөг үү гэсэн мэдээллийг харж болно. Ихэнхи их сургуулиуд дээрх тэтгэлэг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар ямар хэмжээний тэтгэлэг олгодог, цагийн ажил хийх боломж хир байдаг, тэтгэлэгийн журмыг нь судласны үндсэн дээр өөрт тохирох сургуулиа сонгосны дараа элсэлтийн материалаа бүрдүүлнэ.
Хэрвээ сургуулийн цахим хуудаснаас дээрх мэдээллийг хараад ойлгохгүй бол та хэлээ сайжруулах шаардлагатай байна гэсэн үг. Цаана ахиад суралцах төлөвлөгөө, эссэ, товч намтар, багшийн эсвэл ажил олгогчийн захиаг бичих даалгавар хүлээж байгаа. 
                                                           Зураг 2. Online application-н жишээ

Хоёр. Сургуульд өөрөө apply хийх заавар 1.Сургуулиа сонгосны дараа цахим хуудсанд байрлах Admission хэсэгт зураг 1-Online application-н жишээгээр харуулсан шиг Online application-руу цахим  шуудан, хэрэглэгчийн нэр, нууц үгээ хийн бүртгүүлэн, баталгаажилтаа мөн цахим шуудангаараа хүлээн авсны дараа, Зураг 2. Online application-н жишээгээр харуулсан шиг эцэг эхийн нэр, төрсөн газар, он сар өдрөөс эхлээд төгссөн сургууль, огноо, хэлний мэдлэгийг гэрчлэх оноо, элсэн суралцахыг хүсэж сургууль, тэнхим, суралцах урилга хүлээн авах хаяг, тэтгэлэгтэй сурах хүсэлтийг бөглөсний дараагаар зураг 
                                                              Зураг 3.Хавсаргах бичиг баримтуудын жишээ
Зураг 3-т харуулсанаар Uploading documents(附件类型) буюу хавсаргах бичиг баримтууд гэсэн хэсэгт зурагны хувьд мөн заасан хэмжээ, загварыг баримтлавал зохино. Банкны баталгааны хувьд сургуулиуд визний шалгуур шиг шалгаад байдаггүй тул санаа зовох зүйлгүй банкнаас өөрийн мастер гэх мэт картны мөнгөн дүн бүхий тодорхойлолтоо англиар авахад л хангалттай. Гадаад пасспорт эсвэл иргэний үнэмлэхний аль нэг нь байж болно. Эдгээрийг upload file гэсэн хэсэгт дарахад л болно.
Бакалавр зэргээр суралцах бол ахлах сургууль төгссөн гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт, мастер зэргээр суралцах бол их сургуулийн бакалавр зэргийн гэрчилгээ, дүнгийн хамт ихэнхи сургуулиуд өөрийн суралцаж төгссөн сургуулиас шууд албан тамгатай англи эсвэл тухайн суралцах хятад гэх мэт хэлээр шуудангаар эсвэл цахим байдлаар илгээхийг шаарддаг байхад зарим сургуулиуд өөрийн оронд суугаа элчин сайдын яам болон төлөөлөгчийн газраар баталгаажуулсан байхыг шаарддаг.  
Хэлний мэдлэгийг гэрчлэх баримтын хувьд хэрвээ IBT/IELTS шаардсан бол бусад хэлбэрийн англи хэлний оноог хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Зарим сургуулиуд олон улсад хүлээн зөвшөөрөх аль ч хэлбэр ITP, TOEIC, GEPT гэрчилгээнээс гадна, сургууль, курсэд үзсэн дүн бүхий гэрчилгээг ч хүлээн зөвшөөрөх, цаашлаад тэтгэлэг олгох тохиолдол байдаг. Энэ нь мөн л тухайн сургуулийн зэрэглэл, нэр хүндээс шалтгаална. Нэмэлт материалд өөрийн давуу талыг илэрхийлсэн патент, олон улсын хэмжээний уралдаан тэмцээний шагнал, судалгааны өгүүлэл, SAT/GMAT/GRE-н хүчин төгөлдөр гэрчилгээг хавсаргаж болно. АНУ гэх мэт орнуудын шилдэг их сургуулиудад эдгээр шалгалтууд элсэн суралцах эрх авахад заавал өгсөн байх ёстой бол азийн тэргүүлэх их сургуулиудад өндөр тэтгэлэг авах нэгээхэн давуу тал болж өгдөг.
Өрсөлдөөн ихтэй сургуулиуд голдуу элсэлтийн хураамж буй application fee авдаг. Монголд элсэлтийн хураамжийг төлөх бол хураамж төлөх маягтыг татаж аваад гараараа гаргацтай бөглөөд аль нэгэн арилжааны банкин дээр тушаан, баримтаа мөн скан хийн upload file гэсэн товчин дээр дарахад л болно. 
Гадаад хэлний мэдлэгийг гэрчлэх баримт(өндөр оноо таны элсэн суралцах эрхэд багагүй жин эзлэх төдийгүй ихэнхи сургуулиудад тэтгэлэгтэй суралцах хаалга болж өгнө), statement of purpose(学习计划) эсвэл сурах төлөвлөгөө эсвэл эссэ, намтар эсвэл CV, багшийн эсвэл ажил олгогчоос өгөх тодорхойлох захиаг ихэнхи сургууль шаарддаг бөгөөд тэтгэлэг сонирхож буй суралцагчийн хувьд эсвэл зарим өрсөлдөөн ихтэй, нэр хүндтэй сургуулиуд сайтар уншиж судалдаг. Мастер болон докторт байглын ухаан, анагаах ухаан, инжинерээр сурах бол судалгааны төсөл шаарддаг бол бизнес удирдлагаар голдуу эссэ, эсвэл statement purpose шаарддаг. Эдгээр нь нэршил нь өөр болохоос агуулга нь адил юм. Азийн оронд голдуу суралцах төлөвлөгөө бичүүлдэг. Хэрвээ эдгээр шаардаж буй зүйлсийг бичиж чадаж байвал сургуульдаа сурах эхний алхам гэсэн үг. Ганц хэлний өндөр оноо байгаад сурах төлөвлөгөө эсвэл эссэ, намтар эсвэл CV, багшийн эсвэл ажил олгогчоос өгөх тодорхойлох захиаг сайн бичихгүй бол тэтгэлэгтэй сурах байтугай decline гэсэн бичиг хүлээн авч болзошгүй. Эдгээрийг хэрхэн бичих талаар дараагын постуудад оруулах болно. 
Багшийн тодорхойлолт эсвэл ажил олгогчийн захиаг цахимаар илгээх бол дээрх зураг 3-т харуулснаар Online recommendation-руу нэвтэрч ороход Email Address, Contact Phone Number, Position, School/Institution, Department/Office, Сountry гэсэн мэдээлэлүүдийг бөглөхөд багш эсвэл ажил олгочгчийн цахим шууданруу нь багшийн тодорхойлох захиа хүлээн авах тухай илгээнэ. Application fee-ний хураамжтай бол мөн банкаар төлсөн баримтаа скан хийж  upload хийнэ. 
Шаардагдах бүх материалыг нэг бүрчлэн хамтад нь шуудангаар буюу эх хувиар болон хуулбараар илгээхийг зарим сургууль шаарддаг бол зарим сургууль дээрх шиг online account  үүсгэж цахимаар илгээх буюу upload хийх бол тэр шаардлагаар нь илгээнэ. Ингээд өөрийн мэдээллээ бөглөөд, холобгдох баримт бичгүүдээ upload хийсний дараа confirm and submit-д дарна. Өөрөө apply хийх ийм амархан.
4.Элсэлтийн хугацаа заасан бол тэр хугацаанд нь материалаа илгээх буюу хэлний болон бусад шалгалтаа тооцоолж өгсөн байх хэрэгтэй.
5.Элсэлтийн хариу хүлээн авах хаяг, утас, нэрээ сайн бичиж өгөх хэрэгтэй. Визэнд орж, сургуульд бүртгүүлэх хугацаандаа амжихгүй тохиолдол их гардаг учраас чухал шүү. 
6.Элсэлтийн материалаа өөрийн сонирхож буй сургуульруугаа аль болох эцсийн хугацааг нь тулгаж явуулахгүй байх. Хамгийн багадаа сарын өмнө илгээх. Эрт өгөх тусам тэтгэлэг авах магадлал өндөр байхаас гадна тухайн сургууль дутуу байгаа материалыг илгээхийг таньд сануулах боломж олгодог. Мөн admission handbook-ээс нэгэн зэрэг элсэлттэй холбоотой бүхий л мэдээллийг үзэж болно.
Хэрвээ та гадаадад сурахаар төлөвлөж буй бол гадаадад суралцдаг оюутнуудын групээс та бүхэнд хэрэгтэй мэдээллээ авч болно.
https://www.facebook.com/groups/569010439833761

No comments:

Post a Comment