Эдийн засгийн шинжлэх ухаанд өсөлтийг институци хандлагаар буюу бизнесийн байгууллагын эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийн орчин зэрэг үзүүлэлт нь сул байвал хувийн хөрөнгө оруулалт, хувийн бизнесийн үйл ажиллагаанд бэрхшээл үүсгэж зах зээлийн өсөлт удааширч дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нь буурна гэж үздэг.
Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас эрхлэн гаргадаг “Doing Business”(Doing Business индексийг 2004 эхлэн Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас бизнесийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байгаа болон түүнд саад хийж байгаа зохицуулалтыг тодорхойлох үүднээс эмхэтгэн гаргаж байна. 2009 оны энэ удаагын тайлан нь 181 орнуудад өмчийн эрхийн хамгаалалт болон бизнесийн зохицуулалт ямар байгааг харуулах тоон үзүүлэлтийг багтаасан байна) хэмээх жил дутмын тайланд дэлхийн 180 гаруй орнууд дахь өмчийн хамгаалалт ба бизнесийн зохицуулалтыг тоон үзүүлэлтээр нэгтгэн харуулдаг. Бизнесийн өдөр дутмын үйл ажиллагаанд нөлөөлөгч 10 зохицуулалтыг бизнес эхлүүлэх, лиценз авах, ажилтан ажиллуулах, өмчийн бүртгэл, зээл авах, хөрөнгө оруулагчидийн эрх ашгийг хамгаалах, татвар төлөх, хил дамнасан худалдаа хийх, гэрээний хэрэгжилт болон нь бизнес хаах гэсэн хувьсагчуудаар үнэлэн гаргадаг. Энэхүү судалгаанд компаниудад хамааралтай бизнесийн орчиний бүх хувьсагчуудыг хамааруулдаггүй. Өөрөөр хэлбэл, улс орны эрсдэл, макро эдийн засгийн тогтвортой байдал, авилга, соёл гэх мэт хүчин зүйлүүдийг хамааруулдаггүй зөвхөн бизнесийн үйл ажиллагааны орчиний хамааралт хувьсагчуудыг хамааруулдаг.
Doing Business буюу улс орнуудын бизнесийн орчинд судалгаа хийж дараах дүгнэлтэнд хүрсэн:
Ø Бизнесийг эрт эхлүүлэх нь пүүсүүдийн бүтээмж өндөртэй байхад корреляци хамааралтай байна. Нэг хүнд ноогдох орлогын 80%-иар нэвтрэн орох зардлыг бууруулсан нь нийт хүчин зүйлийн бүтээмжийг 22%-иар нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна(International Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2004: Understanding Regulation”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan p.21.).
Ø Эдийн засгийн цочролын үед бизнес эхлүүлэх үйл явц шуурхай бөгөөд хялбар байвал капитал ба ажилчидын хувьд секторуудад шилжихэд хурдан байдаг байна.
Ø Хөрөнгө оруулалтыг хамгаaлах гэсэн дэд индексэд дээгүүр байранд орсон орнуудын хувьд хувьцаа эзэмшигчидэд мэдээллийг нээлттэй өгөхийг шаарддаг. Сингапур болон Шинэ Зеланд нь уг дэд индексэд 29 ба 28 гэсэн оноогоор тэргүүлсэн байна. Уг хоёр улсад ашиг сонирхлын зөрчилдөөн болон холбогдох талуудын ажил гүйлгээг нээлттэй байхыг шалгуур болгон тавьдаг. Хэрвээ хөрөнгө оруулагчидийн эрх ашгийг хамгаалахгүй бол хөрөнгийн зах зээл хөгжих бололцоо бүрдэхгүй бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг банкнаас хангах нөхцөл бүрддэг. Ингэснээр, бизнес эрхлэгчидийн хувьд санхүүжилт авах бололцо хумигаж эдийн засгийн өсөлт саардаг гэж үздэг(International Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2009: Understanding Regulation”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan p.46-50.). Тухайлбал доорхи хүснэгтээс бизнесийг хөнгөвчилөх гэсэн дэд индексийн эхний 10 орон болон манай улсын үзүүлэлтийг харна уу.
Хүснэгт Бизнесийг хөнгөвчилсөн үзүүлэлтээр тэргүүлж буй орнууд/2010/
Улс орнууд
|
Зэрэглэл
|
Сингапур
Шинэ Зеланд
Хонгконг
АНУ
Их Британи
Дани
Ирланд
Канад
Австрали
Норвеги
|
1
2
3
4
5
6
7
8
9
10
|
Монгол
|
60
|
Эх сурвалж: Doing Business 2010 The International Bank for Reconstruction and Development / The World Bank 2009
Дээрх хүснэгтэнд 2009 оны байдлаар бизнесийг хөнгөвчилсөн үзүүлэлтээр тэргүүлж буй эхний 10 орныг харуулсан байна. Эдгээр орнууд нь хөрөнгө оруулагчидийг хамгийн ихээр даллан татсан орнууд юм. Дэлхийн Банкнаас 183 орнуудыг энэхүү үзүүлэлтээр нь жагсаахад манай улс 60-р байранд оржээ. Өнгөрсөн жил 56-р байранд орж байсан.
“Doing Business 2004” илтгэлд зарим улс орнуудын оновчгүй зохицуулалт нь эдийн засаг-бизнесийн орчинд дараах үр дагавартай байна гэж дүгнэсэн:
1. Нүсэр зохицуулалт нь бүтээмжийн доогуур байдалтай хамааралтай байна. Тухайлбал, Африк, Латин Америкийн ихэнхи орнуудад нүсэр зохицуулалсанаас үүдэн бүтээмжийн үйл ажиллагааг боомилсон байна. Ийм нөхцөлд засгийн газрын зүгээс өмчийн эрхийн хамгаалахад бага анхаардаг байна. Дээрхи бүс нутгуудад өсөлт удаашралтай, ажлын байр бага бөгөөд ядуурал нэмэгдсээр байгаа ажээ. Африкт сүүлийн 30 жилд хүн амын 40 дээш хувь нь өдөрт нэг ам доллараас бага орлогтой амьдарч байгаа бол Латин Америкт сүүлийн 20 жилд хэрэгжүүлсэн макро эдийн засгийн бодлого нь ядуурлыг бууруулаагүй байхад Орост ажлын байрны таатай орчин бүрдээгүй байна.
2. Нүсэр зохицуулалт нь авилгал ба албан бус эдийн засагтай хамааралтай байна. Засгийн газрын зүгээс өмчийн эрхийн хамгаалж байгаа нөхцөлд бүтээмжтэй бизнес цэцэглэдэг байхад засгийн газрын зүгээс бизнесийн үйл ажиллагааг нилэнхүйд нь зохицуулах нь алан бус эдийн засаг тэлэх үндэс болдог байна.
3. Буурай орнууд бизнесийг хамгийн ихээр зохицуулж байна. Австралид бизнес эхлүүлэхэд 2 өдөр зарцуулдаг байхад Гайтид 203 өдөр, Конгын Бүгд Найрамдах улсад 215 өдөр зарцуулдаг байна. Данид шинэ бизнес хийхэд мөнгөн зарлага гардаггүй бол Камбожид нэг хүнд ноогдох орлогоос 5 дахин их, Сиеро Лионд 13 дахин их зарлага гардаг байна. Тунист арилжааны ердийн гэрээ 7 хоног, Нидерландад 39 хоног хэрэгждэг. Шинэ Зеланд, Норвег болон АНУ-д зээлийн түүхийг санхүүгийн агентууд нь хөтөлдөг бол Камерун, Гана, Пакистан, Нигери болон Серби зэрэг орнуудад насанд хүрэгчидийн 1 ээс бага хувь нь зээлийн түүхтэй байдаг.
4. Нүсэр зохицуулалт нь үр ашиггүй байдлыг бий болгодог байна. Нүсэр зохицуулалт нь хугацаа алдах, өндөр зардал ба ажилгүйдэл, авилгал, бүтээмжгүй байдал ба хөрөнгө оруулалт саарах, хувийн болон нийгмийн барааны чанаргүй байдал гэх мэт төрийн институцийн үр ашиггүй байдлыг бий болгодог.
Хүснэгт Дэлхийн сонгосон улс орнуудын бизнесийн орчны үнэлгээ
Улс
|
Бизнес хийхэд хялбар байдал
|
Бизнес эхлүүлэх
|
Лиценз авах
|
Ажилд авах, халах
|
Үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх
|
Зээл авах
|
Хөрөнгө оруулагчидийн эрхийг хамгаалах
|
Татвар төлөх
|
Гадаад худалдаа хийх
|
Гэрээний биелэлт
|
Бизнес хаах
|
Австрали
|
9
|
3
|
62
|
1
|
34
|
4
|
57
|
47
|
27
|
16
|
14
|
Бутан
|
126
|
80
|
127
|
12
|
41
|
177
|
132
|
90
|
153
|
33
|
183
|
Болгар
|
44
|
50
|
119
|
53
|
56
|
4
|
41
|
95
|
106
|
87
|
78
|
Хятад
|
89
|
151
|
180
|
140
|
32
|
61
|
93
|
130
|
44
|
18
|
65
|
Египт
|
106
|
24
|
156
|
120
|
87
|
71
|
73
|
140
|
29
|
148
|
132
|
Казакстан
|
63
|
82
|
143
|
38
|
31
|
43
|
57
|
52
|
182
|
34
|
54
|
Өмнөд солонгос
|
19
|
53
|
23
|
150
|
71
|
15
|
73
|
49
|
8
|
5
|
12
|
Шинэ зеланд
|
2
|
1
|
5
|
15
|
3
|
4
|
1
|
9
|
26
|
10
|
17
|
Сингапур
|
1
|
4
|
2
|
1
|
16
|
4
|
2
|
5
|
1
|
13
|
2
|
ОХУ
|
120
|
106
|
182
|
109
|
45
|
87
|
93
|
103
|
162
|
19
|
92
|
Бразил
|
129
|
126
|
113
|
138
|
120
|
87
|
73
|
150
|
100
|
100
|
131
|
Өмнөд Африк
|
34
|
67
|
52
|
102
|
90
|
2
|
10
|
23
|
148
|
85
|
76
|
Монгол
|
60
|
78
|
103
|
44
|
25
|
71
|
27
|
69
|
155
|
36
|
110
|
Эх сурвалж: International Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2010: Reforming through difficult times”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan
Дээрхи сонгосон орнуудын бизнесийн орчины үнэлгээнээс харахад бизнесийн орчин сайтай улсуудад хөгжлийн түвшингээрээ тэргүүлж буй орнууд байна. Гэхдээ Бразил, ОХУ болон Хятад гэх мэт орнуудад бизнесийн орчин төдийлөн таатай биш байгаа ч хөрөнгө оруулалтыг сайн татаж чадаж байгаа билээ. Дэлхийн банкны хийсэн судалгаанаас харахад манай Монгол улсад бизнес эхлэхэд өнөөгийн байдлаар дараах зардал гардаг гэсэн тооцоог хийсэн.
o Бизнесийн үйл ажиллагааг шинээр эхлэхэд ажлын 13 өдрийг зарцуулж шаардагдах 7 дүрэм журмыг биелүүлж үүнээс гарах зардал нь нэг хүнд ноогдох орлогын 3.0%-тай тэнцүү байх бөгөөд капиталын хамгийн бага шалгуур буюу үндэсний нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох орлогын 44%-тай тэнцэх хөрөнгийг банкинд хадгалуулж бизнесийн гэрчилгээ авна.
o Лиценз авахад ажлын 215 өдөр, 21 дүрэм журмыг биелүүлж үүнээс үүдэн нэг хүнд ҮНБ ний 61.2% -тай тэнцэх зардал гардаг.
Монгол улсад гэрээний биелэлтийг хэрэгжүүлэх нь харьцангуй хэцүү бөгөөд зардал өндөртэй. Тухайлбал, гэрээний хэрэгжилт 314 өдрийн дотор 32 дүрэм журмыг гүйцэтгэж гэрээний 30.6%-тай тэнцэх хэмжээний зардлыг гаргадаг(International Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2010: Reforming through difficult times”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan).
Гэрээний биелэлтийн үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан орнуудаас 36-р байранд орж байгаа болов ч гадаадын хөрөнгө оруулагчидаас дурдаж буй эрсдэлүүдийн нэгэд зүй ёсоор тооцдог. Манай улсын хувьд энэ жил байр ухарсан нь нэг талаар бусад орнуудын засгийн газар, хувийн хэвшилийнхэнээс бизнесийн орчиндоо шинэчлэл хийсэнтэй холбоотой.
Зохицуулалтыг хялбарчилах нь бизнесийн орчин хийгээд засгийн газрын бодлогын хэрэгжилтэнд ач холбогдолтой байдаг байна. Тухайлбал, Португальд газар дээр нь бүртгэх шинэчлэл хийсэн нь үйлдвэр эрхлэгчидийн хувьд нэг жилд 230000 өдөр хүлээхээс чөлөөлөгдсөн байна. Харин засгийн газрын хувьд хөрөнгө хэмнэх ач холбогдолтой байдаг байна.
Их Британы Нэгдсэн Вант улсад гэхэд л 2005 оны байдлаар 13.7 тэр бум ам долларыг бизнесменүүдэд зориулан захиргааны зардал гаргасан гэсэн тооцоо хийсэн байна. Иймэрхүү дарамтыг багасгаснаар засгийн газрын хувьд төрийн үйлчилгээг сайжруулахад зарцуулж болох хадгаламжийг бизнесменүүдэд үүсгэх боломжийг олгосон байна. Дэлхийн зах зээлд шинээр гарч ирж буй орнуудаас Энэтхэг улс нь зохицуулалтын шинэчлэлийг хийхдээ технологийг гол зорилтоо болгож шинэ бизнес, барьцаа зэргийг електроноор бүртгэн гаалийн маягт ба төлбөр тооцоог онлайнаар бүртгэх болсон байна. Хятадын хувьд зээл авах нөхцлийг хялбарчилсан байна. Ингэснээр 2006 онд 340 сая иргэн анх удаа зээлийн түүхтэй болжээ. Түүнчлэн компанийн тухай шинэ хуулиар хөрөнгийн шалгуурыг багасган хөрөнгө оруулагчидийг хамгаалсан байна.
Харин Эдийн Засаг, Хөгжил Хамтын Ажиллагааны байгуулагуудын орнуудаас Канад болон Шинэ Зеланд улсуудад бизнес эхлүүлэхэд нэг л журам үйлчилдэг байна. Торонто дахь үйлдвэр эрхлэгчид нь компаниа онлайнд нэгтгэн бизнесийн дугаараа 5 өдрийн дотор автоматаар авдаг байна(International Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2009: Understanding Regulation”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan p.19-24.).
Олон улсын маркетерийн хувьд зорилтот зах зээл нь зохицуулалтын дарамт ихтэй бол албан бус сектор давамгайлсан, ажилгүйдлийн хэмжээ их байхын зэрэгцээ эдийн засгийн өсөлт удаашралтай гэсэн дүгнэлтэнд хүрдэг.
Д.Төмөрбатын "Олон Улсын Маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги" 2009 номоос ишлэн авав.
No comments:
Post a Comment