Гадаад зах зээлд гарна гэдэг өнөөгийн зах зээлд өрсөлдөж буй компаниудын хувьд ихээхэн чухал байдаг ч, аль зах зээл нь тухайн компанид тохирох вэ гэдэг асуудал тийм амар асуудал биш. Тэгвэл Ayse, Eric, Tamer нарын судалгаа нь түгээмэл хэрэглэгддэг улс орны түвшний макро загварын оронд салбарт суурилсан шинжилгээнд үндэслэн гадаад зах зээлийн боломжуудыг олох, үнэлэх, сонгоход илүү практик, уян хатан, алсыг харсан 3 үе шат бүхий загварыг боловсруулсан нь ихээхэн ач холбогдолтой болжээ.
1-р шатанд, улс орнуудаар салбарын онцлогтой хэрэглээний зарлагын орлогын мэдрэмжид шинжилгээ хийсэн. Ингэхдээ улс орнуудыг орлогын мэдрэмжээр нь мэдрэмжтэй ба мэдрэмжгүй гэж ангилан, салбарын онцлогтой хэрэглээний зарлагыг хамаарагч хувьсагчаар, орлого ба оныг үл хамаарагч хувьсагчаар шугаман регрессийн загвар боловсруулсан. Салбарын онцлогтой хэрэглээний зарлагын орлогын мэдрэмжийг улс орны мэдрэмж гэж үзсэн. Медианаас дээгүүр бол мэдрэмжтэй, медианаас доогуур бол мэдрэмжгүй улс гэж үзсэн. Махны салбарт гэхэд, нэг улсын хэрэглэгчид өөр орны хэрэглэгчидтэй харьцуулахад үхрийн маханд орлогоо зарцуулбал, махны зарлагаа нэмэгдүүлж байгаа орон нь махны хэрэглээнд илүү мэдрэмжтэй байх учраас улс орны мэдрэмжийг тодорхойлох нь гадаад зах зээлийн боломжийг үнэлэх, шийдвэр гаргах үйл явцад ихээхэн ач холбогдолтой.
2-р шатанд, орлого ба салбарын хэрэглээний зарлагын нөхцлөөр, улс орны өсөлтийн боломжинд шинжилгээ Аливаа улс орны өсөлтийн түвшин нь ирэх 10 жилийн салбарын онцлогтой хэрэглээний зарлага ба орлогын таамаглалын нийлбэр юм. Уг загвар нь зах зээлийн нийт боломжийг тооцоолохын тулд салбарын зах нийт хэмжээг оруулж өгсөн. Салбарын зах зээлийн хэмжээ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд тухайн улс орны нийт салбарын хэрэглээний тодорхой зарлагын нийлбэр юм.
3-р шатанд, ДНБ, өсөлтийн түвшин, улс орны эрсдэл эсвэл тухайн салбарт хамааралтай үзүүлэлт бүхий өсөлтийн боломж, мэдрэмжийн үзүүлэлтийг нэгтгэжээ.
Cудалгаандaa өөр салбарын 3 компаниар жишээ авсан байна. Тухайлбал, AJC International компани гадаад зах зээлийн шинжилгээндээ дээрх 3 алхамыг авч хэрэгжүүлснээр үсрэнгүй хөгжиж байгаа ба хөгжиж байгаа орнууд нь махны хэрэглээ өндөр байх боломжтой гэсэн зөн совингоор гаргадаг дүгнэлт хийхийн оронд тоон байдлаар илэрхийлэх боломж олгож байна. Түүнчлэн зах зээлийн боломжийг тоон байдлаар илэрхийлснээр, улс орнуудыг салбараар нь эрэмблэх бололцоо бүрдсэн байна. Махны салбарт мэдрэмжтэй улсууд нь автомашины салбарт өндөр өсөлттэй байгаагүй нь автомашин зайлшгүй хэрэглээ биш байсантай холбоотой. Дэлгэрүүлж үзэхийг хүсвэл судалгаатай танилцана уу.
No comments:
Post a Comment