Tuesday, March 1, 2011

KFC Хятадын зах зээлд хэрхэн нэвтэрсэн бэ?

Глобаль комданиуд үсрэнгүй хөгжиж байгаа зах зээлд нэвтрэн орохдоо тулгардаг нэгээхэн чухал асуудал бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн тухайн зах зээлд нутагшуулах вэ гэдэг асуудал юм. Тэгвэл АНУ-ын үндэстэн дамнасан корпораци KFC өөрийн орны зах зээлд хэрэгжүүлж амжилтанд хүрсэн цөөн тооны цэс, доод үнэ, рестораноос гадуур авч явж идэх гэсэн стратегиудаа орхин Хятадад нэвтэрсэн байдаг.
Доорх графикаас KFC 1987-2010 оны хооронд хэрхэн тэлсэнийг харуулж байна.
1987 онд KFC Тянь аньминий талбайд анхны салбараа нээхэд барууны хэв маягын хурдан хоолны газрын талаар Хятадуудад ойлголт байдаггүй байжээ. 1992 онд гадаадын компаниудад Хятадын зах зээлд чөлөөтэй нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх болсон нь Хятад дахь сүлжээг өөрчилж, туршлагаасаа суралцах боломжийг олгосоны илрэл нь дараах стратегийг хэрэгжүүлсэн. KFC брендийг Хятад хүмүүсийн нэг хэсэг гэсэн ойлголтыг төрүүлсэн, жижиг болон дунд хэмжээтэй хотуудад тэлж өргөжүүлсэн, ложистик ба нийлүүлэлтийн гинжийн байгууллагуудыг бий болгосон, хэрэглэгчидтэй харилцах ажилтнуудыг идэвхитэй сургасан, ресторануудад франчайзинг олгохоос илүүтэй эзэмших болсон. Америк загвар Хятадын томоохон хотуудад багагүй амжилт авчирч болох ч, компанийн хувьд зорьж буй түвшинд хүргэх ямар ч бололцоогүй гэдгийг удирдлагууд нь ойлгож байжээ. Мэдлэг, чадвартай удирдах багыг бүрдүүлж, хятадуудыг ажилд аван, гайхамшигт Хятад орныг бий болгож чадна гэж итгүүлж чадсан. 
1.Хятад онцлогтой барууны брендийг нэвтрүүлсэн. Хятад хэрэглэгчдийг татахуйц тулд төрөл бүрийн хоол, уламжлалт хүнсээр үйлчилэн, KFC-ыг хятад хүмүүсийн амьдралын нэг хэсэг болгохын тулд брендийг өргөтгөсөн. Сүлжээний хэмжээг АНУ-д байдаг сүлжээтэй харьцуулахад хоёр дахин томсгосноор үйлчлүүлэгчид тухтай  сууж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн. Хятад дахь KFC-ын цэс 50 нэр төрөлтэй байдаг бол АНУ-д 29 нэр төрөлтэй. Шанхайн хэрэглэгчид хэт халуун байна гэж үзэж байсан бол Хунаны хэрэглэгчид амт мэдрэгдэхгүй байна гэж гомдоллож байсан  тул тухайн бүс нутгийн онцлогод тохируулан орцоо өөрчилж байсан. Хэрэглэгчид нэг удаа $2.50 - $3.50 үнээр үйлчлүүлж байсан нь гудамжны эсвэл бусад ресторанууд, цаашлаад бусад түргэн хоолны газруудаас үнэтэй байсан  нь KFC- г анхнаас нь хямд үнийн сонголт гэсэн ойлголт төрүүлэхгүй байх стратегитай нь холбоотой байсан.  
2.Гэнэт өргөжин тэлсэн. McDonald’s Хятадын 4 хотод салбараа нээсэн тул KFC жижиг хотуудад салбараа нээн, хятад даяар сүлжээтэй үндэсний бизнес босгох нөхцлийг өдөөж өгсөн. Ингэснээр зардлаа бууруулах боломжийг бүрдүүлснээс гадна анхлан хотуудад салбараа нээснээр байрлал сайтай газрыг сонгох боломжтой болсон. Талбайгаа сонгохоос эхлээд нээлт хүртэл, компанийн хувьд 4-6 сар зарцуулж байсан нь АНУ-тай харьцуулахад 2 дахин бага хугацаа байсан. Ийнхүү  KFC хурдацтай өргөжин тэлсэн бөгөөд McDonald зах зээлийн 16%-ыг эзэлж байв. 
3.Ложистикийн сүлжээ байгуулсан. АНУ ба Европт түргэн хоолны газрууд хувиарлан борлуулагчийн сүлжээнд тулгуурладаг бол үсрэнгүй хөгжиж буй зах зээлд ийм сүлжээ байхгүй учраас KFC 1997 онд агуулах барьж, тэрэгтэй болж, бэлтгэн нийлүүлэгчийн үнэлгээний системийг нэвтрүүлсэн. 
Хүсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах болсноос үүдэн нийлүүлэлтийн сувгыг нийтэд нь хянаж, ажилчидаа эрүүл ахуйн сургалт явуулcан. Бүтээгдэхүүний түүхий эдээ ихэнхидээ Хятадаас худалдан авч, зардлаа бага хэмжээнд барьж, Хятадын засгийн газартай толгой компани нь харилцаагаа бэхжүүлж байсан. 
4.Ажилчдаа үйлчилгээний чиглэлээр сургаж байлаа. KFC анх Хятадад нээгдэхэд хэрэглэгчидэд үзүүлэх шилдэг үйлчилгээ гэсэн ойлголт байгаагүй тул салбараа өргөжүүлэхэд нь саад болж байсан тул суралцагч байгууллага хөтөлбөр хэрэгжүүлж, багаар ажиллах, үйлчлүүлэгчидтэй харилцах арга зүйг зааж байсан. 
5.Франчайзингээс илүүтэй эзэшилд анхаарал хандуулсан.  KFC үйл ажиллагаа явуулж байсан эхний жилүүдэд хятадын засгийн газар гадаадын компаниудыг үндэсний компаниудтай хамтран ажиллахыг шаарддаг байсан болов ч, компанийн зүгээс 90% эзэмшсэнээр үйл ажиллагааг бүхэлд нь хянах, шинэ бүтээгдэхүүний амжилт, үр дүнг ажиглах боломжийг олгож байсан. Цаашлаад төвлөрсөн байдлаар худалдан авалт хийх болсон нь зардлыг бууруулж, компанид сүлжээний ашгиас дийлэнхийг нь авах боломж олгосон. 
2010 оны сүүлийн хагас жилд ашиг 22% байгаа нь АНУ-д 11% байгаатай харьцуулахад өндөр байгаа Kentucky Fried Chicken хэмээх глобаль брендийг бий болгосон бизнесийн загвараа Хятадад хэрхэн өөрчилж, давуу тал, чадварууудыг олж авсан туршлага нь глобаль менежерүүдэд ихээхэн ач холбогдолтой билээ.
  • David Bell
  •  
  • Mary L. Shelman 
  •    
  • Harvard Business Review
  • No comments:

    Post a Comment