Tuesday, April 4, 2017

Олон улсын зах зээлд нэвтрэн ороход жижиг, дунд үйлдвэрүүд хэрхэн шийдвэр гаргадаг вэ?

Олон улсын зах зээлд нэвтрэн орох сувгaa зөв сонгох нь гадаад зах зээлд гарахаар төлөвлөж буй компанийн хувьд ихээхэн чухал байдаг хэдий ч, жижиг, дунд үйлдвэрийн газруудад тохирсон шийдвэр гаргах үйл явцтай холбоотой арга, загварууд ихээхэн дутмаг байна. Нэвтрэн орох суваг гэдэг нь аливаа нэг компани бүтээгдэхүүн, технологи, хүний ур чадвар, менежмент эсвэл бусад нөөцийг гадаад зах зээлд нэвтрүүлэх үйл явц билээ. Жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс гадаад зах зээлд нэвтрэх шийдвэр гаргалтын өөр сувгууд нь зах зээлд анх нэвтрэн орсон болон нэвтрэн орсны дараа хэрхэн нөлөөлдөг талаар Ali AhiGianpaolo BaronchelliOlli Kuivalainen, and Mariella Piantoni нарын судлаачид судалгаа хийхэд дараах үр дүн гарчээ. 
  1. Төлөвлөлтийн хувьд, жижиг дунд үйлдвэрийн газруудын гадаад зах зээлд нэвтрэх сувгийн талаарх шийдвэр гаргалт нь эхний шатанд төлөвлөлтгүй байдаг бол, нэвтрэн орсны дараах сувгaa өөрчлөхдөө илүү рациональ бөгөөд системтэй болдог. Тухайлбал D компани шийдвэр гаргалтын хувьд хариу үйлдэл үзүүлдэг төлөвт багтах бөгөөд төлөвлөлтийн хувьд рациональ бус байна. Зах зээлийн хэмжээ, соёлын хувьд ойр дөт байдал гэсэн менежментийн ойлголтоор мэдээллээ цуглуулдаг, боломжит хувилбар байдаггүй. Үзэсгэлэнгийн үеэр худалдан авагчтай уулзалт хийснээр эхлэх ба дараагаар нь их дэлгүүрүүдэд шууд борлуулалт хийнэ хэмээн D компанийн менежер Арабын нэгдсэн эмиратын талаар нь хэлж байна. Нэвтрэн орсны дараа түнш нь компанитай холбоо барьж, хамтарсан үйлдвэр байгуулахад бэлэн болдог. А, С ба Е компаниуд нь шийдвэр гаргалтын хувьд өсөн нэмэгдэх гэсэн ангилалд орoх бөгөөд хязгаарлалттай хэдий ч, төлөвлөлтийн үйл явцыг харж болохоор байна. Юуны өмнө эдгээр компаниуд зах зээлээ судалдаг бөгөөд боломжийг олж харвал зах зээлд экспорт гэх мэт нөөц бага шаарддаг  сувгaaр нэвтэрдэг. Хязгаарлагдмал төлөвлөлт ба шинжилгээгээр 3 компани хувиарлан борлуулагчидтай гэрээ хийх замаар өөр зах зээлүүдэд нэвтрэн орох шийдвэр гаргасан. Тиймээс, хэрэглэгчид, хувиарлан борлуулагчидаар дамжуулан зах зээлээс холбогдох мэдээлэл цуглуулан бүрэн эзэмшлийн компани байгуулахад хүчин чармайлтаа төвлөрүүлж, улмаар зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж чадна гэсэн итгэлтэй болдог. F компаниуд нь төлөвлөлтийн хувьд илүү рациональ бөгөөд зах зээлийн судалгааг эхлээд хийн, хувиарлан борлуулагчидтай түншлэх замаар зах зээлд нэвтрэн ороод хэдэн жил үйл ажиллагаагаа явуулсны дараа тухайн зах зээлд аль хувлбар хамгийн сайн тохирохыг олж чаддаг. Нөөц бага шаардах үед менежер шийдвэр гаргадаг бол нөөц их шаардах үед гүйцэтгэх захирал нь менежерийг охин компанийг удирдахад сонголт хийдэг. В компани хамгийн рациональ компани байсан. Дээрх жишээнээс харахад жижиг дунд үйлдвэрийн газруудын төлөвлөлтийн хандлага нь нэвтрэн орох хэлбэрүүдэд шинжилгээ хийн, шийдвэр гаргалтын шалгуурыг тооцоолж үзэж байсан. Иймээс төлөвлөлтийн хандлага нь нэвтрэн орсны дараах төлөвийг сонгоход нөлөөлж байсан учраас шийдвэр гаргалтын төлөв нь рациональ бол нэвтрэн оролтын дараах төлөвлөлтийн арга нь илүү рациональ байсан.
  2. Арга замын хувьд, олон улсын зах зээлд дэхь туршлага нь компаниудад шийдвэр гаргалтын илүү рациональ аргыг хөгжүүлэхэд дөхөмтэй болсон. Илүү рациональ шийдвэр гаргадаг жижиг дунд үйлдвэрийн газрууд нь нэвтрэн орох сонголтоосоо суралцах замаар туршлага хуримтлуулсан учраас нэвтрэн орсны дараах хувилбаруудаас сонголт хийх боломжтой болдог тул урт хугацаанд шийдвэр гаргалтаа өөрчлөх хандлагатай байдаг.
  3. Хугацааны хувьд рациональ бус шийдвэр гаргагч нь мэдээллийг богино ба дунд хугацааны хөрөнгө оруулалтын өнцгөөс боловсруулж байсан. Жишээ нь компани D зах зээлийн хэмжээ ба Итальд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг харгалзан үзэж байсан тул нэвтрэн оролтын дараа ч хүчин чармайлт бага шаарддаг төлөвийг сонгосон хэвээр байсан. С компанийн хувьд рациональ байдал давамгайлж байсан учир төлөвлөлт нь урт хугацаатай байсан. Тухайлбал, Оросын зах зээл ойрын жилүүдэд 10 дахин томорч болзошгүй гэж үзсэн учраас борлуулалтын охин компаниараа дамжуулан хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэж байсан. Илүү рациональ шийдвэр гаргадаг компаниуд ирээдүйн үйл ажиллагаа ба зах зээлийн хөгжлийн хандлагадаа урт хугацаагаар төлөвлөдөг байжээ. 

No comments:

Post a Comment