Өдгөө Хятадад 300 сая хүн олон нийтийн цахим сүлжээг ашиглаж байгаа нь маркетингийн хольц бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Max Magni and Yuval Atsmon нарын судалгаагаар 91% нь өнгөрсөн 6 сард олон нийтийн цахим сүлжээ ашигласан нь АНУ-д 67%, Японд 30% байгаатай харьцуулахад өндөр байгаа нь Хятадын хэрэглэгчид олон нийтийн цахим сүлжээг хамгийн идэвхитэй ашиглаж байна. Хятад хэрэглэгчид нийгмийн харилцааны цахим сүлжээн дээр дурдагдсан эсвэл найз нөхөд нь санал болговол тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах сонирхолтой болдог байна. Албан ёсны байгууллагуудад итгэдэггүй учраас ойр дотно, найз нөхдийнхөө саналыг илүү эрхэмлэдэг байна. Тэд зар сурталчилгаанд ихээхэн сүжиггүй ханддаг тул найз нөхөд, гэр бүл, санаа бодолд хүчтэй нөлөөлдөг хүмүүсийн аман маркетингэд ихээхэн итгэдэг. Гэхдээ хятадууд өөр өөр санаа бодолтой тул хэрэглээний төлөв байдал ба сэдлээс нь хамаараад дээрх судлаачид 6 төрөлд хуваажээ.
- Олон нийтийн сүлжээг идэвхитэй ашиглагчид. Түүвэр судалгаанд хамрагдсан хэрэглэгчдийн 15% нь брендийн хамгийн сайн анд байсан бөгөөд тэд бусад сегментүүдтэй харьцуулахад олон нийтийн сүлжээнд илүү цаг буюу үндэсний дундаж өдөрт 46 минут байсан бол 69 минут зарцуулж, нийгмийн харилцааны сүлжээгээ байгуулахад цахим ертөнцийг ашигладаг байна. 2/3 нь өдөр дутмын амьдралынхаа талаар мэдээлэл оруулж, байнга хуваалцдаг байсан бол 76% нь найз нөхдийн хүрээ маш ёухал гэдэгтэй санал нийлжээ. Тэд олон нийтийн сүлжээгээр найз нөхөддөө сүүлд хийсэн худалдан авалтын талаар санал бодлоо хэлдэг бөгөөд зар сурталчилгаа үзэх дуртай, бренд сурталчилдаг апп-г татаж авах дуртай. 46% нь олон нийтийн сүлжээг ашиглах нь чухал гэж үзэж байгаа нь үндэсний дундаж 30%-тай харьцуулахад өндөр байна.
- Дамжуулагчид. 14% нь брендэд нөхөрсөг ханддаг болов ч, олон нийтийн цахим сүлжээ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах хэрэгсэл гэж үздэг бөгөөд блог дээр сэтгэгдэл бичих, видеог дахин пост хийх гэх мэтээр дамжуулдаг. 69% нь олон нийтийн цахим сүлжээн дээр харсан зүйл дээрээ мөнгө зарцуулдаг хэмээн хариулсан нь идэвхитэй ашигладаг сегментээс өндөр байна.
- Уншигчид. 14% нь өдөрт 55 минутыг олон нийтийн цахим сүлжээнд ашигладаг болов ч ихэнхи цагаа уншихад зарцуулдаг бөгөөд жижиг блогуудыг дагадаг. Тэд брендүүдийн сурталчилгаанд төвийг сахисан байдлаар ханддаг болов ч, блог хөтлөгчид тэдэнд нөлөөлж чаддаг байна. Тэд шинэ мэдээлэл үүсгэхгүй болов ч, худалдан авах шийдвэр гаргах зорилгоор мэдээлэл цуглуулж байдаг.
- Санаа бодлоо илэрхийлэгчид. Зөв тийш нь залахгүй бол брендийн дайсан болдог. Асуулгад оролцогчдийн 14% нь дунджаар 60 минут зарцуулдаг бөгөөд уншихаас илүүтэй контент оруулдаг. Зар сурталчилгаанд дургүй бөгөөд тааруу сэтгэгдэл төрвөл сэтгэгдлээ хурдан илэрхийлдэг.
Хятадад амжилт олохын тулд маркетерүүд олон нийтийн цахим сүлжээний дээрх 4 төрлийн хэрэглэгчдийн талаар сайтар судалгаатай байж, брендийн талаар юу хэлж байгааг нь хянаж, мэдээллийг хэрхэн бий болгож, хүргэх вэ гэдгийг төлөвлөх хэрэгтэй болж байна.
No comments:
Post a Comment