2- хичээлийн зорилго нь: Хятадын салбарын шинжилгээтэй холбоо бүхий үг хэллэг, тэдгээрийн хэрэглээтэй танилцах болно.
第二课 学习目标:学习中国产业经济分析词汇,应用及其语法
短文 Эх бичвэр
以产业结构来看,中国经济结构早期以第二级产业:工业为主,逐渐转型为以第三级产业:服务业为主,近年第三级产业占国内生产总值比重已经超过50%。Салбарын бүтцээр нь авч үзвэл, Хятадын эдийн засгийн бүтэц аж үйлдвэр голлосон хоёрдахь салбараас үйлчилгээ голлосон гуравдахь салбарлуу аажмаар шилжиж, сүүлийн жилүүдэд тус салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний өртөгт эзлэх харьцаа 50%-иас давжээ.
以支出法来看,中国经济结构早期以投资为主,逐渐转型成消费与投资并重的结构。Зарлагын аргаар авч үзвэл, хятадын эдийн засгийн бүтэц хөрөнгө оруулалт голлосон байдлаас хэрэглээ ба хөрөнгө оруулалт давамгайлсан бүтэцрүү аажмаар шилжиж байна.
克强指数或部分商品价格的领先指标指数反映出,中国工业扩张是否由于国内或国际终端使用者需求疲软而放缓。Көцяны индекс буюу барааны үнийн голлох индексээр авч үзвэл, Хятадын аж үйлдвэрийн тэлэлт дотоодын болон олон улсын эцсийн хэрэглэгчээс шалтгаалан эрэлт сулрахаас хамаарч байгааг харуулж байна.
事实上,对中国工业品的国际需求一直受到全球宽松财政和货币政策的支持,但无法保证外国政府愿意继续保持如此庞大的财政赤字。Үнэн хэрэгтээ, хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлт олон улсын зах зээл дээр дэлхийн төсвийн сулрал, мөнгөний бодлогын дэмжлэгийн нөлөөгөөр нэмэгдсээр ирсэн боловч, гадаадын улс орнуудын засгийн газрууд төсвийн их хэмжээний алдагдал хүлээсээр байхыг хүсэхүү гэдэг нь эргэлзээтэй учраас эрэлт нь өссөөр байх баталгаа байхгүй юм.
前三季度,中国固定资产投资(不含农户)436530亿元,同比增长0.8%,增速年内首次负转正,上半年为下降3.1%。3-р улиралд, Хятадын эргэлтийн бус хөрөнгө(хөдөө аж ахуйг оруулан тооцохцгүйгээр)д оруулсан хөрөнгө оруулалт
436530 их наяд хүрч, мөн үетэй харьцуулахад
0.8% өсч, өсөлтийн хурд жилийн дотор анх удаа эерэг гарч, эхний хагас жилд
3.1% бууралттай байна.
分领域看,基础设施投资增长微增0.2%。制造业依然不容乐观,投资下降6.5%。Салбараар нарийвчилж нь авч үзвэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт 0.2% өсчээ. Үйлдвэрлэлийн салбарын хэтийн төлөв тодорхойгүй байгаа бөгөөд хөрөнгө оруулалт 6.5% буурчээ.
贸易结构方面,中国的出口结构以劳力密集型产品为主,主要净出口产品为制造业的杂项制品,机械及运输设备其次,纺织品第三。Худалдааны бүтцийн хувьд, Хятадын экспортын бүтцэд хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн голлосон хэвээр байгаа бөгөөд экспортын голлох бүтээгдэхүүн нь үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн, удаах нь машин механизм болон тээврийн тоног төхөөрөмж 3-рт, нэхмэл бүтээгдэхүүн орж байна.
中国在属于劳力密集的「杂项制品」、「轻纺产品、橡胶制品矿冶产品及其制品」和属于资本密集的「机械及运输设备」上具有相当的竞争力,而在初级原料、食品、燃料和其他资本密集型产品上则仰赖进口。Хөдөлмөр бусад бүтээгдэхүүн, хөнгөн нэхмэл бүтээгдэхүүн, хуванцар, уул уурхай металлургийн бүтээгдэхүүн түүгээр хийсэн бүтээгдэхүүн болон капитал шингэсэн машин механизм, тээврийн тоног төхөөрөмжийн хувьд харьцангуй өрсөлдөх чадвартай, анхдагч түүхий эд, хүнс, шатах тослох материал болон бусад капитал шингэсэн бүтээгдэхүүний хувьд импортоос хараат байдалтай байна.
为了应对经济放缓与长期经济高速增长遗留的问题,中国政府努力推动产业升级与结构转型,提出许多产业上的政策目标,也因此发展出包含:半导体、电信等战略性产业。Эдийн засгийн удаашрал ба эдийн засгийн урт хугацааны өсөлтийн үрээр бий болсон хүндрэлийг шийдвэрлэх үүднээс Хятадын засгийн газар салбарын өсөлтийн ба бүтцийн шилжилтийг идэвхитэй хэрэгжүүлж байгаа бөгөөд, хагас дамжуулагч, харилцаа холбоо зэрэг стратегийн шинжтэй салбарыг хөгжүүлэх бодлогын зорилт дэвшүүлээд байна.
综观中国近两年产业变化趋势,可发现其产业结构调整符合政策要求,亦即政策支持的互联网产业、高技术产业、生产性服务业等,获得较多投资关注;与「去产能」有关之采矿及金属冶炼相关行业则不受投资青睐。Сүүлийн хоёр жилд Хятадын салбар ихээхэн өөрчлөгдөж байгаа нь салбарын бүтцийн өөрчлөлтийг бодлогын шаардлагад нийцүүлж байгаагын илрэл нь интернэт, өндөр технологи, бүтээлч үйлчилгээ зэрэг салбарыг бодлогоор дэмжин ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татаж, олборлох болон металл хайлуулалтын салбар хөрөнгө оруулалтын хувьд төдийлөн анхаарал татахгүй байгаа нь сүүлийн 2 жилийн Хятадын салбарын өөрчлөлтийн чиг хандлагаас нэг үгээр хэлбэл харагдаж байна.
虽然中国的国内生产总值总额中,投资占了很大一部分,这些投资却有产能过剩的问题,也就是生产出来的东西大于需求量、生产线闲置的情形,而且投资的回报率不高。Хэдийгээр, хятадын дотоодын нийт бүтээгдэхүүнд, хөрөнгө оруулалт ихээхэн хувийг эзэлдэг хэдий ч, эдгээр хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийн хувьд илүүдэлтэй байгаа нь үйлдвэрлэл нь эрэлтээсээ давж, үйлдвэрлэлийн шугам нь идэвхигүй байдалтай, хөрөнгө оруулалтын өгөөж нь өндөр биш юм.
Дүрэм 语法点
1.原本 以产业结构来看,中国经济结构早期以第二级产业:工业为主,逐渐转型为以第三级产业:服务业为主,
Бүтэц 以.......来看,-аар нь авч үзвэл,
以.......为主,.... -голлосон
2.原本 以支出法来看,中国经济结构早期以投资为主,逐渐转型成消费与投资并重的结构。
Бүтэц 转型........结构 -бүтэцрүү шилжих
3.原本 中国工业扩张是否由于国内或国际终端使用者需求疲软而放缓。
Бүтэц 是否……эсэх нь
由于……..而…. -шалтгаалан
4.原本 对中国工业品的国际需求一直受到全球宽松财政和货币政策的支持,但无法保证外 国政府愿意继续保持如此庞大的财政赤字。
Бүтэц 对.. 一直受到…支持,-дэмжлэгийг авах
一直 ямагт
无法…如此…-арга байхгүй .... ийм байдлаараа
5.原本 同比增长0.8%,增速年内首次负转正,
Бүтэц 同比....,负转正-мөн үетэй харьцуулахад ...., эерэг гарч
6.原本 制造业依然不容乐观,
Бүтэц 依然 .......-бас л
7.原本 中国在属于劳力密集的「杂项制品」、「轻纺产品、橡胶制品矿冶产品及其制品」和属于资本密集的「机械及运输设备」上具有相当的竞争力,
Бүтэц 在…上具有-тай байх
属于…-харъяалагдах, хамаарах
8.原本 为了应对经济放缓与长期经济高速增长遗留的问题,.......
Бүтэц 为了.......-н тулд
9.原本 亦即政策支持的互联网产业、高技术产业、生产性服务业等,获得较多投资关注;与「去产能」有关之采矿及金属冶炼相关行业则不受投资青睐。
Бүтэц 亦即..... – чухамдаа, өөрөөр хэлбэл
与「去产能」有关之-холбоотой, холбогдолтой
10.原本 也就是生产出来的东西大于需求量、生产线闲置的情形,而且投资的回报率不高。
Бүтэц 也就是.....
өөрөөр хэлбэл
生词 Шинэ үг
1.产业 chǎn yè салбар
2.结构 jié
gòu бүтэц
3.第二级 dì èr jí хоёрдахь үе
4.转型 zhuǎn xíng шилжих, шилжилт
5.比重 bǐ zhòng харьцаа
6.支出 zhī chū зарлага
7.并重 bìng
zhòng чухалчлах
8.克强指数 kè qiáng zhǐ shù Көцян индекс
9.领先指标指数 lǐng xiān zhǐ biāo zhǐ shù голлох индекс
10.反映 fǎn yìng илэрхийлэх, харуулах
11.工业 gōng yè аж үйлдвэр
12.终端 zhōng duān эцсийн
13.使用者 shǐ yòng zhě хэрэглэгч
14.宽松 kuān sōng зөөлрүүлэх
15.货币政策 huò bì zhèng cè мөнгөний бодлого
16保证 bǎo zhèng баталгаа, баталгаа олгох
17.赤字 chì zì алдагдал
18.固定资产 gù dìng zī chǎn эргэлтийн бус хөрөнгө
19.下降 xià
jiàng буурах
20.分领域 fèn lǐng yù салбараар
21.基础设施 jī chǔ shè shī дэд бүтэц
22.制造业 zhì zào yè үйлдвэрлэл
23.不容乐观 bú róng lè guān хэтийн төлөв тодорхойгүй
24.劳力密集 láo lì mì jí хөдөлмөр шингэсэн
25.杂项制品 zá xiàng zhì pǐn бусад бүтээгдэхүүн
26.机械 jī xiè машин механизм
27.运输设备 yùn shū shè bèi тээврийн тоног төхөөрөмж
28.纺织品 fǎng zhī pǐn нэхмэл бүтээгдэхүүн
29.矿冶 kuàng yě уул уурхай металурги
30.初级原料 chū jí yuán liào анхдагч түүхий эд
31.燃料 rán liào шатах, тослох материал
32.资本密集 zī běn mì jí капитал шингэсэн
33.仰赖 yǎng lài тулгуурлах
34.经济放缓 jīng jì fàng huǎn эдийн засгийн удаашрал
35.推动 tuī dòng ахиулах
36.战略 zhàn luè стратеги
37.综观 zōng guān бүхэлд нь харвал
38.变化 biàn huà хувирал, өөрчлөлт
39.趋势 qū shì чиг хандлага
40.调整 diào zhěng тохируулах
41.半导体 bàn dǎo tǐ хагас дамжуулагч
42.电信 diàn xìn үүрэн холбоо
43.符合 fú hé нийцүүлэх
44.互联网 hù lián wǎng цахим
45.关注 guān zhù анхаарал татах
46.却产能 qùе chǎn néng илүүдэлгүй
салбарын бодлого
47.采矿 cǎi kuàng олборлох
48.金属冶炼 jīn shǔ yě liàn металл
хайлуулалт
49.行业 háng yè салбар
50.过剩 guò shèng хэт илүүдэл
51.生产线 shēng chǎn xiàn үйлдвэрлэлийн
шугам
52.闲置 xián zhì сул
идвэхигүй
53.回报率 huí bào lǜ өгөөжийн түвшин
Эдийн засаг, менежментийн ухаанаар бакалавр болон мастерийн зэргээр суралцагчийн мэргэжлийн хятад хэлний мэдлэгийг сайжруулахад энэхүү номыг зориулсан бөгөөд хятад хэлний дунд түвшний мэдлэгтэй бол сурахад дөхөмтэй байх болно. Дэлхийн түвшний бизнес, эдийн засгийн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь эдийн засаг, менежментийн сургуулиудын эрхэм зорилго байдаг тул эдийн засаг, бизнесийн хятад хэлний академик сурах бичиг нь эдийн засгийн ухаан, тооцон бодох математик, нягтлан бодох бүртгэл, статистик, санхүү, менежмент ба маркетингийн суурь ойлголтоор дамжуулан хэлийг голлон орчин үеийн эдийн засаг, удирдахуйн бүхий л чиглэлийн хичээлийн суурь ухагдахуун ба загварыг уншиж ойлгон, орчуулах аргаар хэл, бизнес-эдийн засгийг нэгтгэн, Хятадад суралцахад шаардлагатай мэргэжлийн нэр томъёог эзэмшихэд нь дөхөм болгохыг зорилоо. Энэхүү сурах бичиг нь үндсэн 7 хичээлээс бүрдэх ба хичээл тус бүрт 5-12 уншлага, орчуулгыг шинэ үг ба дүрмийн тайлбарын хамт оруулсан бөгөөд номын хавсралт хэсэгт Хятадын бизнес, эдийн засгийн сургуулиудад хүсэлт гаргах болон суралцахад анхаарах зүйлсүүдийг багтаасан болно. Сурах бичигт дэлхийн шилдэг профессоруудын сургалтын материалыг иш үндэс болгосон тул эдгээр номын зохиогчид болон бүхий л багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү ном нь манай улсад хэвлүүлсэн мэргэжлийн хятад хэлний анхны сурах бичиг тул алдаа гарсан байвал санал бодлоо харамгүй хайрлаж, бидний дараа дараагын ажилд ихээхэн тус дэм болох болно.
前言
本书面向蒙古经济学类、管理学类,给与蒙古母语者本科及研究生专业汉语强化,亦适用于进阶级以上汉语学习者。经济管理学校的愿景为培养具有全球经商能力的专业人才,是未来企业最顶尖的管理人才,对经济及管理之各项功能如数学、经济学、会计、统计、营销、战略、信息、金融等能作一整合而为企业领导之专才。因此本经济管理汉语课本以经济学原理、微积分、会计基础、统计学基础入门、金融学概论、管理学及市场营销学原理为经,以语言学习为纬,通过阅读理解和翻译现代经济学与管理学类各项课程的基本概念及模型,使语言和经管基本理论的学习融为一体,让学生在中国留学中可以自然而然地掌握专业用语。本书共有7课,每一门课由5到12的阅读、翻译、跟生词和语法点四部分组成,更于书后附有申请中国各经济管理学校时及入学后学习指南的注意事项。经济管理汉语课本在编写过程中参考了一些全世界最优秀教授课程,而作者亦在此向这些教授和亲爱的各专业老师们表示真挚的谢意。由于本书是我国首次出版的专业汉语课本,若存在疏漏和错误之处,敬请读者谅解,并向我们指出,以便在今后的工作中进一步改进完善。
No comments:
Post a Comment