Олон мянган жилийн тэртээгээс Тайваний арал дээр хүн амьдарч байсныг археологийн олдворуудаар судлаачид нэгэнт нотлосон билээ. Тэгвэл Хятад Тайваний маргаан буюу хоёр эргийн хуваагдлын шалтгаан юу болох тухай энэ удаа хөндөе.
1912 онд Манжийн Чин гүрнийг түлхэн унагааж Дундад иргэн улсыг Сун Ятсун байгуулсан болов ч, 1925 онд нас барж, Чан Кайши орыг нь залгаснаар Хятад даяар Чан Кайшийн байгуулсан Үндэсний нам буюу Гоминьдан ба Мао Зөдуны байгуулсан Kоммунист намтай болж хоёр хуваагдлаа. 1937 онд Японы түрэмгийллийн эсрэг хоёр нам нэгдэн, дэлхийн холбоотон гүрнүүдийн хамтаар дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан ч дахин хагаралдаж, иргэний дайнд хүргэлээ. Гоминьдан нам дотор авилга, албан тушаалын тулаан, эв нэгдэлгүй байдал зэргээс шалтгаалан, 1949 оны 10-р сарын 1-ний өдөр Коммунист нам ялалт байгуулж, БНХАУ-ыг тунхаглан байгуулж, Гоминьдан ялагдсанаар АНУ-ын хамгаалалтан дор Тайвань аралруу зугтан хэзээ нэгэн цагт Хятадыг эргүүлэн авна гэсэн зорилготойгоор Дундад иргэн улс буюу өнөөгийн Тайванийг байгуулсан байдаг. Хятадад өрнөсөн иргэний дайны ард буюу БНХАУ буюу Коммунист намыг өнөөгийн ОХУ буюу ЗСБНХУ дэлхийд хамгийн том социалист улс байгуулан, холбоотон болох зорилгоор, Гоминьдан нам буюу өнөөгийн Тайванийг дэлхийн хамгийн том ардчилсан дэглэмтэй, зах зээлийн эдийн засагтай холбоотон улс болгохоор АНУ санхүүжүүлж, зэр зэвсэгээр ханган, дайны стратегиар зөвлөгөө өгч байлаа.
Тайвань нь арал бөгөөд Хятад, Япон болон Зүүн Өмнөд Азийн орнууд гэх мэт Азийн томоохон орнуудтай стратегийн ач холбогдол бүхий байршилтай учраас Хятад Тайвань арлын тусгаар тогтнолыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй тул Тайвань бол Хятадын 23 дахь муж бөгөөд Хятадын газар нутгийн салшгүй хэсэг хэмээн мэдэгдэж, ингэхдээ дараах түүхэн эх сурвалжийг Хятад үндэс болгодог.
1912 онд Манжийн Чин гүрнийг түлхэн унагааж Дундад иргэн улсыг Сун Ятсун байгуулсан болов ч, 1925 онд нас барж, Чан Кайши орыг нь залгаснаар Хятад даяар Чан Кайшийн байгуулсан Үндэсний нам буюу Гоминьдан ба Мао Зөдуны байгуулсан Kоммунист намтай болж хоёр хуваагдлаа. 1937 онд Японы түрэмгийллийн эсрэг хоёр нам нэгдэн, дэлхийн холбоотон гүрнүүдийн хамтаар дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан ч дахин хагаралдаж, иргэний дайнд хүргэлээ. Гоминьдан нам дотор авилга, албан тушаалын тулаан, эв нэгдэлгүй байдал зэргээс шалтгаалан, 1949 оны 10-р сарын 1-ний өдөр Коммунист нам ялалт байгуулж, БНХАУ-ыг тунхаглан байгуулж, Гоминьдан ялагдсанаар АНУ-ын хамгаалалтан дор Тайвань аралруу зугтан хэзээ нэгэн цагт Хятадыг эргүүлэн авна гэсэн зорилготойгоор Дундад иргэн улс буюу өнөөгийн Тайванийг байгуулсан байдаг. Хятадад өрнөсөн иргэний дайны ард буюу БНХАУ буюу Коммунист намыг өнөөгийн ОХУ буюу ЗСБНХУ дэлхийд хамгийн том социалист улс байгуулан, холбоотон болох зорилгоор, Гоминьдан нам буюу өнөөгийн Тайванийг дэлхийн хамгийн том ардчилсан дэглэмтэй, зах зээлийн эдийн засагтай холбоотон улс болгохоор АНУ санхүүжүүлж, зэр зэвсэгээр ханган, дайны стратегиар зөвлөгөө өгч байлаа.
Японы эсрэг эх орноо хамгаалж, дэлхийн 2-р дайнд холбоотон болж оролцсон Мао Зөдун ба Чан Кайши нарын зураг 1945 оны 8-р сарын 28
Хятад, Тайваний хуваагдал өнөөг хүрч, Тайвань арлын цөөхөн орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, Хятад ч НҮБ-ийн албан ёсны гишүүн болж, Тайванийг газар нутгийн салшгүй хэсгээ хэмээн үзэж удаа дараа энх тайвнаар эргэн нэгдэхийг шаардсаар ирсэн билээ.
- Тухайлбал өнөөгийн Өмнөд Хятадын газар нутагт хамаарах Австронез хүмүүс анхны оршин суугчид нь байсан бол арлыг нээх зорилгоор хайгуулын багаа илгээснээр 239 онд анх хятадын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хэмээн Бээжин газар нутгийн салшгүй нэг хэсгээ гэж үздэг.
- 16-р зууны үед Португалийн далайчид Тайвань арал дээр ирээд “ilha formosa” буюу үзэсгэлэнт арал хэмээн нэрлэсэн түүхийг хэн бүхэн мэддэг болов ч түүнээс өмнө Монголчууд эрхшээлдээ оруулж байсныг дурдах нь ховор бизээ. Тухайлбал, Монголчууд Тайвань арлыг газрын зурагт анх оруулсан талаар Тайвань төдийгүй Хятадын түүхийн бүтээлүүдэд тэмдэглэхдээ Монголын Юань гүрний үед Тогоон Төмөр хаан Тайваний Пөнхү буюу Pescadores арлын орчим далайн үйл ажиллагаа өсөн нэмэгдэхийн хирээр Юань гүрэн ба Тайваний хоорондын харилцааг бэхжүүлэх үүднээс харуулын хэсэг (巡檢司) байгуулж, захиргаа болон татварын хэргийг даалган, далайн аюулгүй байдлыг ханган, өөрийн эзэмшил газар нутагтаа анх удаа оруулсан байдаг бөгөөд энэ нь Тайваний анхны засаг захиргааны нэгж хэмээн түүхэнд үлджээ. Тэр үед уг арал дээр нутгийн уугуул иргэд л амьдарч байсан юм. Хятад Юань гүрнийг Хятадын төрт улс хэмээн үздэг тул Тайванийг газрын зурагтаа анх оруулсныг иш үндэс болгон арлыг түүхээс нааш Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж баримталдаг билээ.
Юань гүрний үеийн газрын зурагт багтсан Пөнхү арал дахь харуулын нэгж
- Харин 16-р зууны үеэс Испани болон Нидерландууд аралд 1624-1661 оны хооронд хяналтаа тогтоож байсан бол үүний дараахан Манжийн Чин гүрэн 1683-1895 оны хооронд Европчуудыг хөөн, нутаг дэвсгэрийнхээ харъяандаа оруулж авсан байна. Өнөөгийн Хятадын Фузэнь мужаас 17-р зууны эхээр Манжийн төрийн үед олноороо дүрвэх болсон байна.
- 19-р зууны сүүлээс буюу 1895 онд Хятад Японы дайнд төр барьж байсан Манжийн Чин гүрэн ялагдсан тул Тайвань арлыг Японы нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч Дэлхийн 2-р дайны дараа Япон ялагдал хүлээж өнөөгийн Хятадад төр барьж байсан БНХУ(Тайвань)-д арлыг буцаан өгсөн болов ч БНХУ-д иргэний дайн дэгдэж Гоминдань цэргийн хамт Тайвань аралрүү зугтаж БНХУ-ыг байгуулсан бол Коммунист нам БНХАУ-ыг Хятадад байгуулан дэлхийн ихэнхи улс орнуудаа тусгаар тогтнолоо олон жилийн хугацаанд хүлээн зөвшөөрүүлж өнөөг хүртэл уг арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хатуу мэдэгдээд байна.
1949 оны иргэний дайны дараагаар Тайвань аралд ирж байгаа үеийн зураг
1949 онд Тайвань аралрүү нүүсэн Тайваньчууд Хятадыг дэлхийд төлөөлөх бөгөөд Хятадыг хяналтандаа хэзээ нэгэн цагт эргүүлэн авна хэмээн ярьдаг байжээ. Тухайн үед их хэмжээний алт болон валютын нөөцийг Хятадаас аралруу авчирсан гэдэг ч одоо болтол тодорхой тоо баримт нийтэд ил болоогүй байдаг. 1944 онд Япон иргэдийг оролцуулаад Тайвань аралдээр нийтдээ 6270000 хүн байсан бол 1949 онд 650000 энгийн иргэд, 650000 цэрэг арал дээр ирж, 1956 онд арлын нийт хүн амын тоо 9225426-д хүрсэн гэсэн мэдээ байдаг.
Тайвань нь АНУ болон Баруун Европын орнуудаар хүлээн зөвшөөрүүлэн 1971 он хүртэл НҮБ-д сууж байсан болов ч АНУ-ын зүгээс Ази Номхон далай дахь ЗХУ-ын байр суурь үлэмж бэхжиж байгаа аюулын эсрэг Хятадын хүчин зүйл чухал болохыг тооцоолсны үндсэн дээр Тайваниас дипломат харилцаагаа тасалж Хятадыг НҮБ-д албан ёсоор залсан түүхтэй. Тухайн үед ЗХУ, Хятадын харилцаа тааруу байсан тул АНУ-ын гол дайсан ЗХУ-тай Хятадын харилцаа тааруу байсан нь АНУ ба Хятад хоорондоо ойртох томоохон нөхцөл байсан. Түүнээс хойш эдийн засгийн хөшүүрэг ба улс төрийн шалтгаанаар Тайванийг хүлээн зөвшөөрөх орны тоо эрс буурсаар өдгөө 20 гаруй, Панам гэх мэт орнуудыг эс тооцвол голдуу Төв Америк, Карибын болон 110000 хүн амтай Крибалти гэх мэт Номхон далайн арлын жижиг орнууд байдаг ажээ. Эдгээр орнуудадад төрийн эрхэнд ямар хүчин гарснаас шалтгаалан нэг үе Тайваньтай дипломат харилцаагаа таслаад эргээд сэргээх үзэгдэл мэр сэр гардаг байна. 2000-2008 онд Тайваньд ардчилсан дэвшлийн нам төр барьж байх үед 9 холбоотноо Хятадад алдсан буюу эдгээр орнууд Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа тасалж, Хятадтай дипломат харилцаа тогтоосон байдаг. Хятадын зүгээс ч Тайваньтай дипломат харилцаа тогтоосон орнуудыг урвуулан авахад санхүү болон бусад хөшүүргийг идэвхитэй ашигладаг. Тухайлбал Коста Рикад Хятадад 100 сая ам доллар өгсөн гэдэг.
АНУ нь Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан хэдий ч 1979 онд Тайваньтай харилцах акцийг гаргаж, батлан хамгаалахын хувьд туслалцаа үзүүлэхээ амлан Тайванийг дэмжсээр ирсэн нь Тайвань өөрөө стратегийн хувьд чухал газар, дэлхийн стратегийн чухал нөөц болох чип үйлдвэрлэлийг тэргүүлдэг, Хятадыг тагнан судлахад ихээхэн ач холбогдолтой зэрэгтэй холбоотой. 1987 онд АНУ-ын санаачлагаар Хятад, Тайвань ойртож эхлэснээр Тайваньд төрөл садангууд уулзалдан, тэр үеэс хоёр эргийн харилцаа гэх үг бий болсон бөгөөд 1992 онд Зөвшилцөл гэгчийг гаргаж Нэг хятад гэдэг дээр хоёр эрэг санал нэгдсэн бөгөөд Хятадын зүгээс нэг улс, хоёр систем гэсэн нөхцлийг тавьж, нэгдэхийг санал болгосон болов ч Тайваний талаас татгалзсан ч хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд анхаарсны хүчээр Хятад нь Тайваний худалдааны хэмжээ үлэмж өссөн байна.
1996 онд анхны ардчилсан сонгууль Тайваньд болоход Хятад пуужингийн туршилт хийн эсэргүүцэл үзүүлсэн болов ч хариуд нь АНУ Тайваний хоолойруу цэрэг илгээж байсан. 2000 онд Тайваний тусгаар тогтнолыг дэмждэг ардчилсан дэвшлийн нам ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 2004 онд дахин амжилтаа давтсан тул Хятадын зүгээс тайван замаар нэгдэхгүй бол хүч хэрэглэн Тайванийг нэгтгэх тухай акцийг гаргалаа. 2008 онд Хятадтай эдийн засгаар ойртох сонирхолтой Гоминьдан нам сонгуулд ялж, Хятад, Тайваний буюу хоёр эргийн харилцаа сайжрах дүр зураг ажиглагдах болж, өнгөрсөн жилд эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Тайваниас Хятадруу экпортлох 539 нэр төрлийн бараа, Хятадаас Тайваньруу экспортлох 267 нэр төрлийн барааны тарифийг чөлөөлсөн байна.
Аль аль нь дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болж, худалдааны элдэв хязгаарлалтуудаа зогсоон, шууд худалдаа хийсээр байна. Тайваний компаниуд Хятадад 50 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийн, Хятадын нийт экспортын 12%-ыг Тайваний 250000 компаниуд бүрдүүлж байна. Дотоодын зах зээлдээ зардал нь өсөлттэй байгаа Тайваний компаниудад Хятадад хямд ажиллах хүч, инжинерийн боловсон хүчин санал болгосоор байна. Хариуд нь Тайваний компаниуд Хятадад шаардлагатай байгаа сүүлийн үеийн технологи, менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд хүчин чармайлт үзүүлсээр байна. Хятадын эдийн засаг Тайваньд ихээхэн ач тустай байгаагын нэгээхэн илрэл бол 1997 оны азийн санхүүгийн хямралын үеэр Тайвань бусад орнуудтай харьцуулахад хямралд хамгийн бага өртсөн буюу ажилгүйдэл тогтвортой буюу 2.7%, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хувь 1997 онд 6.6%-иас 1998 онд 4.5% болж буурсан нь гадаад цочролыг тэнцвэржүүлэх чадвартай жижиг дунд үйлдвэрүүдээс гадна, Хятадын эдийн засгаас хараат байсны нэг давуу тал болж үлдсэн. Аль аль талд нь хэл, соёлын бэрхшээл байхгүй, газар зүйн хувьд ойр гэх мэт шалтгаанаар хоёр эрэг цаашид ч хамтран ажиллах нь гарцаагүй.
Гэсэн хэдий ч өөрийн гэсэн зах зээлтэй, орлогын эх үүсвэртэй, үндсэн хууль, ардчилсан сонгуулиар сонгогддог ерөнхийлөгч, байнгын 300000 гаруй цэрэгтэй Тайвань арал хууль ёсны биш болов ч бодитойгоор оршин буй улс хэвээр байна. Иймдээ ч Тайваньруу богино хугацааны визийн хөнгөлөлттэй орнуудын иргэдийг эс тооцвол богино болон урт хугацаагаар зорчихын тулд Тайваний гадаад хэргийн яамнаас гадаадын аль ч иргэн виз мэдүүлж авдаг.
Манай улс дэлхийн ихэнхи улсуудын нэгэн адил нэг Хятадын бодлого буюу БНХАУ нь дэлхийд нэг Хятадыг төлөөлөх ба Тайваний тусгаар тогтнолыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Тайвань нь Хятадын газар нутгийн нэг хэсэг хэмээн Хятадтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүддээ тодорхой зааж өгсөн билээ. Тайвань 2001 он хүртэл Монголыг Хятадын газар нутагт оруулан, Монголыг Гадаад Монгол хэмээн нэрийдэж, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй байсан нь 1949 он хүртэл өнөөгийн Тайвань Хятадад төр барихдаа Монголыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байнаар барахгүй 1971 он хүртэл НҮБ-ын аюулгүйн зөвлөлд сууж байхдаа Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай байлаа. Харин 1949 онд БНХАУ байгуулагдахад ЗСБНХУ-аар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байсан тул Зөвлөлт засгийн шаардлагын дагуу Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин 2001 онд Монгол улс, Тайвань хоёр талын хооронд төлөөлөгчийн газраа харилцан нээх шаардлагатай байсан тул Тайвань Гадаад Монгол улс гэсэн хэллэгийг албан ёсны баримт бичгээсээ арчиж, Монгол хэмээн нэрийдэж Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч Тайваний хэвлэлүүдээр ч иргэд нь ч гадаад Монгол хэмээх хэллэг одоо болтол арилаагүй байгаа нь нэг талаас Өвөр Монголоос ялгахын тулд хэлдэг байж болох ч мөн л Хятад хүний зангаар Монголыг улс гэж зөвшөөрдөггүй байж болох. Тиймээс Монгол улс, Тайваний хооронд элчин сайдын яам харилцан нээхгүй бөгөөд улс төр, дипломатын ямар нэг хэлэлцээр хийх, үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд хоёр тал худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраа харилцан нээж, зөвхөн худалдаа, хөрөнгө оруулалт, консул, соёлын харилцаагаар л хязгаарлагдана. Эдийн засгийн хувьд Тайваниас илүүтэй Хятадаас авдаг, өгдөг зүйл их, газар нутгийн хувьд хиллэдэг, улс төрийн хувьд Хятад дэлхийн том гүрэн, батлан хамгаалахын хувьд хамгийн том арми гэдэг утгаар нь Монгол улс БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй билээ.
АНУ нь Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан хэдий ч 1979 онд Тайваньтай харилцах акцийг гаргаж, батлан хамгаалахын хувьд туслалцаа үзүүлэхээ амлан Тайванийг дэмжсээр ирсэн нь Тайвань өөрөө стратегийн хувьд чухал газар, дэлхийн стратегийн чухал нөөц болох чип үйлдвэрлэлийг тэргүүлдэг, Хятадыг тагнан судлахад ихээхэн ач холбогдолтой зэрэгтэй холбоотой. 1987 онд АНУ-ын санаачлагаар Хятад, Тайвань ойртож эхлэснээр Тайваньд төрөл садангууд уулзалдан, тэр үеэс хоёр эргийн харилцаа гэх үг бий болсон бөгөөд 1992 онд Зөвшилцөл гэгчийг гаргаж Нэг хятад гэдэг дээр хоёр эрэг санал нэгдсэн бөгөөд Хятадын зүгээс нэг улс, хоёр систем гэсэн нөхцлийг тавьж, нэгдэхийг санал болгосон болов ч Тайваний талаас татгалзсан ч хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд анхаарсны хүчээр Хятад нь Тайваний худалдааны хэмжээ үлэмж өссөн байна.
1996 онд анхны ардчилсан сонгууль Тайваньд болоход Хятад пуужингийн туршилт хийн эсэргүүцэл үзүүлсэн болов ч хариуд нь АНУ Тайваний хоолойруу цэрэг илгээж байсан. 2000 онд Тайваний тусгаар тогтнолыг дэмждэг ардчилсан дэвшлийн нам ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 2004 онд дахин амжилтаа давтсан тул Хятадын зүгээс тайван замаар нэгдэхгүй бол хүч хэрэглэн Тайванийг нэгтгэх тухай акцийг гаргалаа. 2008 онд Хятадтай эдийн засгаар ойртох сонирхолтой Гоминьдан нам сонгуулд ялж, Хятад, Тайваний буюу хоёр эргийн харилцаа сайжрах дүр зураг ажиглагдах болж, өнгөрсөн жилд эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Тайваниас Хятадруу экпортлох 539 нэр төрлийн бараа, Хятадаас Тайваньруу экспортлох 267 нэр төрлийн барааны тарифийг чөлөөлсөн байна.
Гэсэн хэдий ч өөрийн гэсэн зах зээлтэй, орлогын эх үүсвэртэй, үндсэн хууль, ардчилсан сонгуулиар сонгогддог ерөнхийлөгч, байнгын 300000 гаруй цэрэгтэй Тайвань арал хууль ёсны биш болов ч бодитойгоор оршин буй улс хэвээр байна. Иймдээ ч Тайваньруу богино хугацааны визийн хөнгөлөлттэй орнуудын иргэдийг эс тооцвол богино болон урт хугацаагаар зорчихын тулд Тайваний гадаад хэргийн яамнаас гадаадын аль ч иргэн виз мэдүүлж авдаг.
Манай улс дэлхийн ихэнхи улсуудын нэгэн адил нэг Хятадын бодлого буюу БНХАУ нь дэлхийд нэг Хятадыг төлөөлөх ба Тайваний тусгаар тогтнолыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Тайвань нь Хятадын газар нутгийн нэг хэсэг хэмээн Хятадтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүддээ тодорхой зааж өгсөн билээ. Тайвань 2001 он хүртэл Монголыг Хятадын газар нутагт оруулан, Монголыг Гадаад Монгол хэмээн нэрийдэж, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй байсан нь 1949 он хүртэл өнөөгийн Тайвань Хятадад төр барихдаа Монголыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байнаар барахгүй 1971 он хүртэл НҮБ-ын аюулгүйн зөвлөлд сууж байхдаа Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай байлаа. Харин 1949 онд БНХАУ байгуулагдахад ЗСБНХУ-аар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байсан тул Зөвлөлт засгийн шаардлагын дагуу Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин 2001 онд Монгол улс, Тайвань хоёр талын хооронд төлөөлөгчийн газраа харилцан нээх шаардлагатай байсан тул Тайвань Гадаад Монгол улс гэсэн хэллэгийг албан ёсны баримт бичгээсээ арчиж, Монгол хэмээн нэрийдэж Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч Тайваний хэвлэлүүдээр ч иргэд нь ч гадаад Монгол хэмээх хэллэг одоо болтол арилаагүй байгаа нь нэг талаас Өвөр Монголоос ялгахын тулд хэлдэг байж болох ч мөн л Хятад хүний зангаар Монголыг улс гэж зөвшөөрдөггүй байж болох. Тиймээс Монгол улс, Тайваний хооронд элчин сайдын яам харилцан нээхгүй бөгөөд улс төр, дипломатын ямар нэг хэлэлцээр хийх, үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд хоёр тал худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраа харилцан нээж, зөвхөн худалдаа, хөрөнгө оруулалт, консул, соёлын харилцаагаар л хязгаарлагдана. Эдийн засгийн хувьд Тайваниас илүүтэй Хятадаас авдаг, өгдөг зүйл их, газар нутгийн хувьд хиллэдэг, улс төрийн хувьд Хятад дэлхийн том гүрэн, батлан хамгаалахын хувьд хамгийн том арми гэдэг утгаар нь Монгол улс БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй билээ.
No comments:
Post a Comment